7-р сарын 5
7 цаг 00 минут

1921 оноос хойшхи Улсын их баяр наадмын түрүү, үзүүр бөхчүүд болон шөвөг

 

1921 оноос хойш Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 22 аварга, 69 арслан цолтон төрөн гараад байна.

  Хамгийн олон удаа түрүүлсэн бөхөөр:

 Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Хэнтий, Өмнөдэлгэр) 11,

 Дархан аварга Х.Баянмөнх (Увс, Хяргас) 10,

 Дархан аварга Б.Түвдэндорж (Булган, Сэлэнгэбүрэн) долоо,

 Дархан аварга Ж.Мөнхбат (Төв, Эрдэнэсант) зургаа,

 Дархан аварга Д.Дамдин (Хөвсгөл, Цагаан-Үүр) таван түрүү

 Дархан аварга Д.Цэрэнтогтох  (Өвөрхангай Нарийнтээл) дөрвөн түрүү

 Дархан аварга Г.Өсөхбаяр (Архангай Батцэнгэл) дөрвөн түрүү

 Дархан аварга А.Сүхбат (Төв Сэргэлэн ) гурван түрүү

Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Н.Жамъян, Д.Хадбаатар нар 2 удаа түрүүлжээ.

  

Хамгийн олон удаа индэрт гарч төрийн тэргүүнээс шагнал хүртсэн бөхөөр:

  Дархан аварга X.Баянмөнх-13 (10 түрүү, гурван үзүүр),

 Дархан аварга Б. Бат-Эрдэнэ-12  (11 түрүү, нэг үзүүр),

 Дархан аварга Ж.Мөнхбат-10 (зургаан түрүү, дөрвөн үзүүр),

 Дархан аварга Д.Дамдин-10 (таван түрүү, таван үзүүр),

 Дархан аварга Б.Түвдэндорж-9 (долоон түрүү, хоёр үзүүр),

 Дархан аварга Д.Цэрэнтогтох-9 (дөрвөн түрүү, таван үзүүр) удаа авсан байна.

 

Аваргуудаас Б.Бат-Эрдэнэ 11 /1990 оны даншиг наадам МНТ-ны 750 жилийн ойд түрүүлсэн/, Х.Баянмөнх 10, Б.Түвдэндорж 7, Ж.Мөнхбат 6, Д.Дамдин 5,

Хамгийн олон удаа үзүүр түрүүнд үлдсэн хоёр бөх

 -Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар 1992, 1993, 1995, 1996, 1997 оны улсын их баяр наадамд нийтдээ 5 удаа үзүүр түрүүнд хоёулаа тунаж үлдэж байжээ.

 -Аварга Д.Сумъяабазар мөн 1998,1999 онд  дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй, 2003,2005 онд дархан аварга Г.Өсөхбаяртай тус тус  үзүүүр түрүүнд үлэж байв. Ингэснээр улсын Их баяр наадамд нийтдээ 4 удаа үзүүрт үлдэж, 2006 онд 10 давж түрүүлэн аварга цол хүртэж байв.

-Улсын гарьд Б.Гантогтох мөн 2000, 2002, 2004 оны улсын Их баяр наадамд нийтдээ 3 удаа үзүүрлэж байв.

-1959 оны улсын их баяр наадамд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын  Уйлган голын хоёр бөх Д.Дамдин, Ц.Бадамсэрээжид нар тунаж үлдэж барилдсан нь нэг голын хоёр бөх үзүүр түрүүнд үлдсэн анхны тохиолдол юм. 

   1921

 Д.Дамдин Улсын заан Сэлэнгэ Цагааннуур

 П.Бат-Очир Улсын начин Төв Дэлгэрхаан

 1922

 Г.Вандан Улсын заан Архангай Батцэнгэл

 Д.Далантай Улсын арслан Архангай Ихтамир

 1923

 Д.Далантай Улсын арслан Архангай Ихтамир

 Г.Самдан Улсын заан Хэнтий Баянхутаг

 1924

 С.Шагдар Улсын арслан Хөвсгөл Цагаан-Уул

 Г.Самдан Улсын арслан Хэнтий Баянхутаг

 1925

 Г.Самдан Улсын арслан Хэнтий Баянхутаг

 Н.Жамъян Улсын арслан  Архангай Цахир

 1926

 Н.Жамъян Улсын аварга Архангай Цахир

 Ш.Төмөрбаатар Улсын арслан Архангай Тариат /Зарим эх сурвалжид Хөвсгөл аймгий Галт сумын бөх улсын арслан ШТөмөрбаатар гэж бичсэн нь бий/

 1927

 Н.Жамъян Даян аварга Архангай Цахир

 О.Аюур Улсын заан Өвөрхангай Сант

 1928

 О.Аюур Улсын арслан Өвөрхангай Сант сум

С.Шагж Улсын заан Завхан Булнай /Тосонцэнгэл сум/

 1929

 Б.Банзар Улсын арслан Архангай Өлзийт

 С.Шагж Улсын заан Завхан Булнай

 1930

 С.Шагж Улсын арслан Завхан Булнай

 Б.Банзар Улсын арслан Архангай Өлзийт

 1931

 Бэх-Очир Улсын арслан Булган аймгийн Бугат сум /Зарим мэдээгээр М.Лхагва арсланг түрүүлсэн гэх нь бий/

 М.Лхагва Улсын заан Завхан Идэр /Олон түмэндээ Урт гарт хэмээн алдаршсан арслан Маамын Лхагва Монгол төрийн баяр наадамд гурван удаа түрүүлсэн гэж зарим эх сурвалжид дурдсан/

 1932

 П.Бат-Очир Улсын арслан Төв Дэлгэрхаан

 Д.Содном Улсын заан Архангай Хашаат

 1933

 М.Лхагва Улсын арслан Завхан Идэр /1931 оны наадам Ардын хувьсгалын яруу алдарт 10 жилийн тэгш ой тохиож 1000 гаран бөх барилдаж Лхагва арслан түрүүлсэн түүхтэй. Гэтэл цэргийн наадамд лам хүн түрүүлж болохгүй гэдэг шалтгаанаар үзүүр бөх хурандаа Бэх-Очирыг түрүүлүүлж Лхагва гуайг үзүүрлэсэнд тооцож улсын заан цол олгожээ.Тухайн үед Лхагва гуай хүрээнд шавилан сууж байсан лам байж. Тэр үеэс хойш лам биш хар хүн болсон байна.

-1933 оны Ардын хувьсгалын 12 жилийн ойн наадамд барилдаж Сэлэнгэ "Боохой" хэмээн алдаршсан Данзан арслангаар 9 даван түрүүлж АРСЛАН болжээ. Хүлээн зөвшөөрөгсөн ганц түрүү нь энэ  аж.

Д.Данзан Улсын арслан Сэлэнгэ Цагааннуур

 1934

 Х.Дэлэг Улсын арслан Архангай Өлзийт

 Л.Чимэд Улсын заан Төв Мөнгөнморьт

 1935

 Л.Чимэд Улсын арслан Төв Мөнгөнморьт

Ш.Гомбосүрэн Улсын заан Архангай Цэнхэр

 1936

 Т.Балсан Улсын арслан Дорнод Чойбалсан

 Л.Чимэд Улсын арслан Төв Мөнгөнморьт

 1937

 Ш.Гэлэг Улсын арслан Дорнод Гурванзагал

 Д.Лувсанжамц Улсын заан Архангай Хайрхан

 1938

 Б.Төрбат Улсын арслан Архангай Жаргалант

 Ц.Банди Улсын заан Өвөрхангай тарагт

 1939

 Б.Түвдэндорж Улсын арслан Булган Сэлэнгэбүрэн

 М.Лхагва Улсын арслан Завхан Идэр /1939 оны Халхын голын дайны жил, Ардын хувьсгалын 18 жилийн ойд Лхагва арслан цолтой зодоглож Булган аймгийн Сэлэнгэбүрэн сумын харьяат Б.Түвдэндорж аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Гэтэл Маршал Х.Чойбалсангийн бөхийг унагалаа гээд Б.Түвдэндорж аварга түрүүлж М.Лхагва арсланг хүчээр үзүүрлүүлжбайсан гэдэг/

 1940

 Ш.Ванчинхүү Улсын арслан Ховд Буянт

 Л.Дамчаа Улсын арслан Дорнод Чойбалсан

 1941

 Б.Түвдэндорж Улсын аварга Булган Сэлэнгэбүрэн

 Х.Өлзийсайхан Улсын арслан Дорнод Халхгол

 1942

 Ө.Чүлтэмсүрэн Улсын арслан Хөвсгөл Түнэл

 Ш.Санжсүрэн Улсын арслан Завхан Сант Маргац

 1943

 Д.Лувсанжамц Улсын арслан Архангай Хайрхан

 Ц.Содов Улсын арслан Архангай Хайрхан

 1944

 Ц.Чимэд-Очир Улсын арслан Архангай Хайрхан

 Б.Түдэндорж Улсын аварга Булган Сэлэнгэбүрэн

 1945

 Б.Түвдэндорж Дархан аварга Булган Сэлэнгэбүрэн

 Ж.Цэвээнравдан Улсын арслан Хөвсгөл Цагаан-Үүр

 1946

 Б.Түвдэндорж Дархан аварга Булган Сэлэнгэбүрэн

 Ц.Чимэд-Очир Улсын арслан Архангай Хайрхан

 1947

 Ш.Батсуурь Улсын арслан Говь-Алтай Жаргалан

 Г.Цоодол Улсын арслан Өвөрхангай Гучин-Ус

 1948

 Ш.Батсуурь Улсын арслан Говь-Алтай Жаргалан

 Г.Цоодол Улсын арслан Өвөрхангай Гучин-Ус

 1949

 П.Аюуш Улсын арслан Баянхонгор Богд

 Ш.Батсуурь Улсын арслан Говь-Алтай Жаргалан

 1950

 Ц.Чимэд-Очир Улсын аварга Архангай Хайрхан

 Ө.Чүлтэмсүрэн Улсын арслан Хөвсгөл Түнэл

 1951

 Ж.Цэвээнравдан Улсын аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 Б.Түвдэндорж Дархан аварга Булган Сэлэнгэбүрэн

 1952

 Б.Түвдэндорж Дархан аварга Булган Сэлэнгэбүрэн

 Ц.Чимэд-Очир Даян аварга Архангай Хайрхан

 1953

 Б.Түвдэндорж Дархан аварга Булган Сэлэнгэбүрэн

 Ш.Батсуурь Улсын аварга Говь-Алтай Жаргалан

 1954

 Б.Түвдэндорж Дархан аварга Булган Сэлэнгэбүрэн

 Ц.Бадамсэрээжид Улсын арслан Хөвсгөл Цагаан-Үүр

 1955

 С.Оргодол Улсын арслан Төв Баянбараат

 Б.Бадам Улсын заан Булган Тэшиг

 1956

 Д.Дамдин Улсын арслан Хөвсгөл Цагаан-Үүр

 С.Самданжигмэд Улсын арслан Өвөрхангай Баянгол

 1957

 Д.Дамдин Улсын арслан Хөвсгөл Цагаан-Үүр

 Ш.Батсуурь Улсын аварга Говь-Алтай Жаргалан

 1958

 Д.Дамдин Улсын аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 Ж.Чойжилсүрэн Улсын заан Архангай Өлзийт

 1959

 Д.Дамдин Улсын дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 Ц.Бадамсэрээжид Улсын арслан Хөвсгөл Цагаан-Үүр

 1960

 Д.Дамдин Улсын дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 Ц.Гомбодорж Улсын заан Архангай Хашаат

 1961

 С.Цэрэн Улсын аварга Булган Сайхан

 Д.Дамдин Улсын дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 1962

 Д.Жамц Улсын арслан Архангай Хотонт

 Ж.Чойжилсүрэн Улсын заан Архангай Өлзийт

 1963

  Ж.Мөнхбат Улсын арслан Төв Эрдэнэсант

 У.Мижиддорж Улсын арслан Архангай Хашаат

 1964

 Ж.Мөнхбат Улсын арслан ТөвЭрдэнэсант

 Ч.Бээжин Улсын арслан Хөвсгөл Цагаан-Үүр

 

1965

 Ж.Мөнхбат Улсын аварга Төв Эрдэнэсант

 Х.Баянмөнх Улсын заан Увс Хяргас

 1966

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 

1967

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 Х.Баянмөнх Улсын арслан Увс Хяргас

 

1968

 Х.Баянмөнх Улсын аварга Увс Хяргас

 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 

1969

 Г.Дэмүүл Улсын арслан Өмнөговь Манлай

 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 

1970

 Ч.Бээжин Улсын аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл Цагаан-Үүр

 

1971

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 С.Цэрэн Даян аварга Булган Сайхан

 1972

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 1973

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 П.Дагвасүрэн Улсын арслан Төв Батсүмбэр

 1974

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 1975

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 

1976

 Д.Хадбаатар Улсын арслан Төв Угтаалцайдам

 П.Дагвасүрэн Улсын арслан Төв Батсүмбэр

 

1977

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 П.Дагвасүрэн Улсын арслан Төв Батсүмбэр

 

1978

 Д.Цэрэнтогтох Улсын арслан Өвөрхангай Нарийнтээл

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 

1979

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 Д.Хадбаатар Улсын арслан Төв Угтаалцайдам

 

1980

 Д.Цэрэнтогтох Улсын аварга Өвөрхангай Нарийнтээл

 Ж.Мөнхбат Дархан аварга Төв Эрдэнэсант

 

1981

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 Д.Цэрэнтогтох Улсын аварга Өвөрхангай Нарийнтээл

 

1982

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 М.Мөнгөн Улсын арслан Увс Давст

 

1983

 Д.Цэрэнтогтох Даян аварга Өвөрхангай Нарийнтээл

 Д.Хадбаатар Улсын арслан Төв Угтаал цайдам

 

1984

 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай Нарийнтээл

 М.Мөнгөн Улсын арслан Увс Давст

 

1985

 Б.Ганбаатар Улсын арслан Өвөрхангай Баян-Өндөр

 Д.Хадбаатар Улсын арслан Төв Угтаал цайдам

 1986

 Д.Хадбаатар Улсын аварга Төв Баянчандмань

 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай Нарийнтээл

 

1987

 Х.Баянмөнх Дархан аварга Увс Хяргас

 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай Нарийнтээл

 1988

 Б.Бат-Эрдэнэ Улсын арслан Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай Нарийнтээл

 

1989

 Б.Бат-Эрдэнэ Улсын аварга Хэнтий Өмнөдэлгэр

 О.Балжинням Улсын заан Увс Наранбулаг

 

1990

 Б.Бат-Эрдэнэ Даян аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай Нарийнтээл

 Шөвгийн дөрөвт:

-Жамбалын Ганболд

-Пунцагийн Сүхбат

  

1991

 О.Балжинням Улсын арслан Увс Наранбулаг

 П.Сүхбат Улсын заан Баянхонгор Баян-Овоо

Шөвөгт:

-Хорлоогийн Баянмөнх

-Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

1992

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Мөнх-Эрдэнэ Улсын заан Архангай Булган

Шөвөгт:

-Пунцагийн Сүхбат

-Дүгэржавын Хишигдорж

1993

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Мөнх-Эрдэнэ Улсын заан Архангай Булган

 Шөвөгт:

-Одвогийн Балжинням

-Цэдэндамбын Баярсайхан

 1994

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 О.Балжинням Улсын аварга Увс Наранбулаг

Шөвөгт

-Цэдэндамбын Цэрэнпунцаг

 1995

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Мөнх-Эрдэнэ Улсын арслан Архангай Булган

Шөвөгт:

-Одвогийн Балжинням

-Гэлэгжамцын Өсөхбаяр 

1996

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Мөнх-Эрдэнэ Улсын арслан Архангай Булган

Шөвөгт:

-Долгорсүрэнгийн Сумъяабазар

-Одвогийн Балжинням

 1997

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Мөнх-Эрдэнэ Улсын арслан Архангай Булган

Шөвөгт:

-Агваансамдангийн Сүхбат

-Цэдэндамбын Цэрэнпунцаг

 1998

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Сумъяабазар Улсын заан Өвөрхангай Хужирт

Шөвөгт:

-Цэдэндамбын Цэрэнпунцаг

-Одвогийн Балжинням

 1999

 Б.Бат-ЭрдэнэДархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

 Д.Сумъяабазар Улсын заан Өвөрхангай Хужирт

Шөвөгт:

-Цэдэндамбын Цэрэнпунцаг

-Одвогийн Балжинням

 2000

 А.Сүхбат Улсын арслан Төв Сэргэлэн

 Б.Гантогтох Улсын заан Увс Хяргас

Шөвөгт:

-Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

-Гэлэгжамцын Өсөхбаяр

 2001

 А.Сүхбат Улсын аварга Төв Сэргэлэн

 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий Өмнөдэлгэр

Шөвөгт:

-Гэлэгжамцын Өсөхбаяр

-Цэдэндамбын Цэрэнпунцаг

 

2002

 Г.Өсөхбаяр Улсын арслан Архангай Батцэнгэл

 Б.Гантогтох Улсын заан Увс Хяргас

Шөвөгт

-Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

-Агваансамдангийн Сүхбат

 2003

 Г.Өсөхбаяр Улсын аварга Архангай Батцэнгэл

 Д.Сумъяабазар Улсын гарьд Өвөрхангай Хужирт

Шөвөгт:

-Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

-Агваансамдангийн Сүхбат

 

2004

 А.Сүхбат Дархан аварга Төв Сэргэлэн

 Б.Гантогтох Улсын гарьд Увс Хяргас

Шөвөгт:

-Долгорсүрэнгийн Сумъяабазар

-Цэдэндамбын Цэрэнпунцаг

 

2005

 Г.Өсөхбаяр Далай аварга Архангай Батцэнгэл

 Д.Сумъяабазар Улсын гарьд Өвөрхангай Хужирт

Шөвөгт:

-Хадбаатарын Мөнхбаатар

-Цэдэвийн Мягмарсүрэн

 2006

 Д.Сумъяабазар Улсын аварга Өвөрхангай Хужирт

 Д.Азжаргал Улсын арслан Говь-Сүмбэр Сүмбэр

Шөвөгт:

-Гэлэгжамцын Өсөхбаяр

-Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

 2007

 Х.Мөнхбаатар Улсын арслан Хөвсгөл Шинэ-Идэр

 И.Доржсамбуу Улсын гарьд Булган Гурванбулаг

Шөвөгт:

-Болдын Сайнбаяр

-Махгалын Баяржавхлан

 2008

 Д.Ганхуяг Улсын арслан Өвөрхангай Зүүнбаян Улаан

 Н.Ганбаатар Улсын гарьд Говь-Алтай Чандмань

Шөвөгт:

-Баттулгын Соронзонболд

-Батжаргалын Ганбат

 2009

 Г.Өсөхбаяр Дархан аварга Архангай Батцэнгэл

 Д.Ганхуяг Улсын арслан Өвөрхангай Зүүнбаян Улаан

Шөвөгт:

-Хадбаатарын Мөнхбаатар

-Мөнхсайханы Өсөхбаяр

 

2010

Б.Ганбат Улсын арслан Увс Баруунтуруун

 Г.Өсөхбаяр Даян аварга Архангай Батцэнгэл

Шөвөг:

-Дамбийн Рагчаа

-Хадбаатарын Мөнхбаатар

 2011

 С.Мөнхбат Улсын аварга Увс Баруунтуруун

 Г.Эрхэмбаяр Улсын арслан Сэлэнгэ Мандал

Шөвөгт:

-Жанцангийн Бат-Эрдэнэ

-Махгалын Баяржавхлан

 

2012

  П.Бүрэнтөгс улсын арслан Увс Давст

 Д.Рагчаа  улсын гарьд Архангай Булган

 Шөвөгт:

-Хадбаатарын Мөнхбаатар

-Гунаажавын Эрхэмбаяр

 2013

 Г.Эрхэмбаяр  Улсын аварга Сэлэнгэ Мандал

 Б.Гончигдамба улсын гарьд Завхан Их Уул

Шөвөгт:

-Батзоригийн Батмөнх

-Сүхбаатарын Мөнхбат

 2014

 Н.Батсуурь улсын арслан Увс Ховд

 Ш.Жаргалсайхан улсын гарьд Завхан Идэр

Шөвөгт:

-Чимэдрэгзэнгийн Санжаадамба

-Нямдоржийн Ганбаатар

 

2015

 Э.Оюунболд улсын арслан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр

 П.Бүрэнтөгс улсын арслан Увс Давст

Шөвөгт:

-Чимэдрэгзэнгийн Санжаадамба

-Батнасангийн Гончигдамба

 2016

Ч.Санжаадамба Улсын аварга Архангай Хашаат

Р.Пүрэвдагва улсын арслан Архангай Эрдэнэбулган

Шөвөгт:

-Гунаажавын Эрхэмбаяр

-Намсрайжавын Батсуурь

 2017

Ц.Содномдорж Улсын арслан Хөвсгөл Тосонцэнгэл

Ө.Бат-Орших Улсын гарьд Увс Улаангом

Шөвөг

-Найдангийн Түвшинбаяр

-Нэгдэлийн Жаргалбаяр

Бэлтгэсэн: П.Булган

 

 

 

 

 

40
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

40 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.154Баатар   • 7 сарын 17. 15 цаг 03 минут

Батэрэдэнэ аварга начин Даваажав, Мөнхбаатар нарт 5-ын даваанд уначихаад тахимаа өгөлгүй давааг нь булааж авсныг тэр үеэд байсан бүх монгол хүн мэднэ улаан цайм булхай байсан юм.

103.229.123.250Зочин   • 7 сарын 23. 14 цаг 24 минут

2009 ОНД С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАР ОЛОН САЯ АМ,ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ЗУРСАН ГЭРЭЭГЭЭР ЭНЭ УЛСЫН БҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ АСАР ИХ БАЯЛГАА АЛДСАНЫГ МОНГОЛЧУУД БҮТЭН 9 ЖИЛ ӨНГӨРСНИЙ ДАРАА ДӨНГӨЖ ОЙЛГОЛОО!!!

64.119.27.158Д.б аатар сүрэн   • 7 сарын 17. 13 цаг 38 минут

энэ он жилүдэд улсын цол авсан начин цолтнуудыг бичвэл сайн байна

73.97.132.193Usa   • 7 сарын 17. 1 цаг 29 минут

M.lhagva iin helmegsej davaa, turuu aldagdsanyg togtooj tsoliig ni nehen olgomoor yum shig. Gehdee Zavhanyh bol hereggui yumaa. Ha ha

202.179.31.12төрөө   • 7 сарын 16. 12 цаг 04 минут

1939 онд чинь Б.Түвдэндорж залуу бөх шууд түрүүлсэн юуны чинь маршалын бөх нэрд гараагүй залуу бөх маршлын бөх байх уу худлаа түүх гуйвуулахаа болио сүүлийн үед худлаа баахан бөхийн түүхийг гуйвуулж байгаа 1949 оны түрүү бөх П. Аюуш арсланг Ш.Батсуурь аваргатай баз хүргэн байсан гэж бичиж байгаа Ш.Батсуурь аварга Баянхонгорын Богд сумын Хүргэн байгаагүй, Аюуш арслан гэр бүлээрээ Богд сумын хүмүүс одоо ч энэ хүний хүүхдүүд амьд сэрүүн байгаа заларуулга хийж бөхийн түүхийг үнэнээр нь үлдээмээрээ байгаа вм

202.131.243.186Шаглаан   • 7 сарын 16. 10 цаг 42 минут

Аль эв нэгдэлтэй сайн тэтгэх,дэмжих багтай дэвжээ сайн барилдаж байна шүү дээ.Өсөхөө аварга өнгөрсөн жил маш сайн ажилсан энэ жил тайв... байх.М.Лхагва арсланг сайн бөхийг ард түмэн мэднэ гэвч 3 түрүүлэхд үзүүр болгосон нь худал монгол ард түмэн мэдэхгүй дээр нь ийм юм удаа дараа болход бөхөө үзээд явах уу бидний өвөгд харинч шударга байсан юм шүү.судлаад мэдэхгүй бол хүний бичсэнг уншаач.1939 оны наадмаар Түвдэндорж гуай 19настай Лхагва гуай 32 той ** монгол хүний амжилт гаргах настай байсан гэх баримт бий.Батсуурьдаа баяр хүрье

66.181.177.253Зочин   • 7 сарын 11. 21 цаг 06 минут

БАТ ЭРДЭНЭ АВАРГА ТА БАЛИАР ЯВУУЛГАД АВТАЖ БОЛХГҮЙ ШҮҮ.. ИЛЭРХИЙ БАЛАЙРЧ БАЙГАА БАЙГАА ЮМЫГ ЯАХАВ.. АРД ТҮМЭН БАС ТАНЫГАА МЭДНЭ.. ЮУ БОЛСОН ТА БОЛ ДЭЭД МАНЛАЙ... НАСТАЙ ХҮН МӨРӨӨРӨӨ БАЙХГҮЙ БАЙГАА НЬ ХАЧИН БЙАНА ЛЭЭ. МҮОН ТВ ЭЭР ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БНА ЛЭЭ..

66.181.177.253Зочин   • 7 сарын 11. 21 цаг 03 минут

МОНГОЛ БӨХЧҮҮД ЭВТЭЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЯНМӨНХ АВАРГА ӨӨРӨӨ НАСТАЙ ХҮНИЙ ШИНЖГҮЙ БАЙНА ДАА...

103.229.123.250Зочин   • 7 сарын 23. 14 цаг 25 минут

2009 ОНД С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАР ОЛОН САЯ АМ,ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ЗУРСАН ГЭРЭЭГЭЭР ЭНЭ УЛСЫН БҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ АСАР ИХ БАЯЛГАА АЛДСАНЫГ МОНГОЛЧУУД БҮТЭН 9 ЖИЛ ӨНГӨРСНИЙ ДАРАА ДӨНГӨЖ ОЙЛГОЛОО!!!

66.181.161.57зочин   • 7 сарын 11. 16 цаг 00 минут

ОДОО тулгар төр.тулгараагүй.төр.Ардын хувьсгал.Ардчилсан хувьсгал гээд олон тоо хэлээд цэнгэлдэхэд болж буйгаа Их хувьсгалын үйл ажиллигаа гээд ярз бүрээр нэрлээд байлгүй энгийн эвтэйхэнээр "Монгол наадам"гэж *хэдэн он*гэж байвал зүгээр санагдана. Энэ олон тэмдэглэлт өдөр болгонд баярлаад байлгүй ажил юмаа хийж байя. Дэндүү их баярлаж амрах юм.

64.119.27.97Зочин   • 7 сарын 10. 8 цаг 23 минут

1939 оны наадмыг шал худлаа бичсэн бна Чойбайбалсангийн бөхийг унагасан гээгүйшдээ жаахан юм уншилдаа

112.72.11.114Зочин   • 7 сарын 16. 17 цаг 21 минут

Лам явсан. Гэндэнгийн нөлөөний хүн гэдгээр нь Лхагвааг шууд дарж Маршал залуу бөхөд давуу байдал олгосон юм. Лхагваа үүнд нь дургүйцэн "Маршалын мэлмий мууджээ" гээд тахимаа өгсөн. Энэ нь сүүлд түүнийг хилмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үздэг.

45.117.35.3Санжаа   • 7 сарын 6. 12 цаг 06 минут

ер нь 2 мөнхөөс л уяа бөх давааны найраанууд эхэлсэндээ Баянаа аварга өглөө нь оршуулган дээр уйлж зогссоноо үдэш нь одоо намайг хэн хэлэхэв нохой хэн саахав гээд бөхийн өргөө рүү дайрч байх юм ер нь ноён нуруу жаахан муутай юу үгүй юу

66.181.177.253Зочин   • 7 сарын 11. 21 цаг 02 минут

БАЯНМӨНХ ГУАЙ ЗӨНӨСӨН ЮМ ШИГЭЭ

103.229.120.24зочин   • 7 сарын 5. 21 цаг 13 минут

Хөөрхий Лхагва арслан л их хэлмэгдэж явсан юм байна даа. Үгүй ер Чойбалсангийн бөхийг давж түрүүлж болдоггүй үе байж дээ.

203.91.118.180Зочин   • 7 сарын 5. 19 цаг 06 минут

1988-1999 ОНЫ ХООРОНД МОНГОЛ БӨХ УТГАА АЛДСАН ОН ЖИЛҮҮД БАЙЖЭЭ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ БАТ-ЭРДЭНЭ ГЭЖ ЖИНХЭНЭ УЯА БАРИЛДААНТАЙ ХҮН ГАРЧ ИРСЭН БАЙХ ЮМ. БӨХЧҮҮДИЙГ ЖИНГЭЭ НЭМЭХ, ЗОГСОЖ БАЙГААД ДАВАХ, МАСС ИХТЭЙ ХҮН БОЛ УЯЖ ЗОГСОЖ БАЙГААД ДАВУУ ТАЛАА АШИГЛАЖ ДАВДАГ БА ЖИЖИГ БИЕТЭЙ УРАН ХУРЦ БАРИЛДААН БАЙХГҮЙ БОЛГОЖЭЭ ГЭЖ БОДДОГ

202.179.24.1621990 ond tursun zaluu   • 7 сарын 5. 14 цаг 49 минут

ASUULT ......1921 onoos umnu buh barilddaggvi baisan yum uu......esbel Mongol uls gej baigaagvi yum uu......

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 23 цаг 45 минут

Манай наадам гэгч нь ганцхан баяр хөөрийн асуудал биш бас үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн уг санаатай салшгүй холбоотой юм. Өнөөгийн тугсаар тогтносон Монгол улс нь яг энэ хэвээрээ явж ирсэн биш гэдгийг эрх биш өөрөө тухайлах байх. Монголчууд Манжид дагаар орсон буюу 1639 оноос 3 жил тутамд Манжийн дагавар улс болохоо хүлээн зөвшөөрч эзэн хаанд мандал өргөж Даншиг наадмыг явуулж байжээ. Үүнийг Халхын 7 хошууны Даншиг наадам гэж түүхэнд нэрлэдэг. Манжийн төр мөхөхөд 1911 онд ухаант дээдэс маань Манжаас туурга тусгаарласнаа зарла

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 23 цаг 49 минут

ж Олноо өргөгдөсөн Богд хаант Монгол улсыг тунхаглажээ. Энэ сацуу Даншигийг Манжийн хаанд өргөхөө больж Богд хааны өлмий бат оршиход зориулж хийх болов. Мөн Манжийн хааны Даншигтай зэрэгцээд Түшээт хаан аймгийн 10 засаг ноёд, шавь хошууд нийлэн зардал сүйтгэлийг нь гаргаж Арван засгийн наадам гэгчийг Богдод мандал өргөж иржээ. Энэ наадмыг 125 удаа тэмдэглэж өнгөрсний хамгийн отгоныг нь 1924 онд тэмдэглэжээ. Энэ нь бас л эрх чөлөөний агуулгатай. Харин хувьсгал 1921 онд гарахтай зэрэгцэн ардын засгаас ард олны анхаарлыг татах үүднээс тушаал гарга

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 23 цаг 55 минут

н бүх цэргийн наадмыг тэмдэглэн явуулжээ. Энэ наадам эхлээд сүр багатай байсан боловч 22, 23, 24 онуудад тасралтгүй тэмдэглэж улмаар арван засгийг хааснаар 25 онд бүх монгол даяараа нийлж нэгдэн улсын наадмаа хийжээ. 25 оныг хүртэл монголчууд нэгэн зэрэг 3 наадам хийж байсан гэсэн үг. Энэ нь цаагуураа шинээр тодорсон ардын засгийн хувьсгалч бодлого, феодалын төрийн эсэргүүцэл зөрчилтэй холбоотой юм. Зүй нь орчин цагийн Монгол улсын наадмыг 25 оноос эхлэн тоолбол зөв болох юм. Хэрвээ жинхэнэ утгаараа тусгаар улс болсон цагийг хөөвөл бид 91 оноос

103.57.94.64Мөнхжаргал   • 7 сарын 27. 18 цаг 07 минут

1991 оноос яаж тусгаар тогтноов. Даншгийн сүүлчийнхи 1912 онд бослон.

203.91.115.38Зочин   • 7 сарын 6. 0 цаг 01 минут

эхлэн тоолох нь нийцтэй. Даншиг гэдэг бол монголоор Бат Оршил гэсэн үг болно. Тэр цагт Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст оройн дээд очирваань Богд Жавзан Дамба хутагт гэж албан ёсоор цоллодог байснаас наадам нь ч гэсэн төр шашин хосолсон шинжтэй байхаас аргагүй байжээ. Харин өнөө цагт төрийн хэрэг шашиныхтай холбогдож яавч болохгүйг "баруун аймгийн цагдаа нарын явдал"-аас мунхаг бид сая тухайлж авлаа. Ингэхээр өнөө цагт Даншиг наадам давхардуулан хийнэ гэдэг нь нэг бол шашины хоёрдмол ашиг сонирхлыг үгүй бол тусгаар байдлын ста

203.91.115.38Зочин   • 7 сарын 6. 0 цаг 04 минут

тустаа эргэлзсэн байдлыг илэрхийлж буй хэрэг болно. Иймээс бид тусгаар байдалтайгаа холбогдсон нэг л наадмыг зуны дэлгэр цагт тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйд нийцэх мэт. Тэрхүү шашины Даншиг гэгчийг соёлын наадам гэх томъёоллын хүрээнд нэрийг нь өөрчлөн явуулбал эрх биш нийтийн санааг хоёрдуулахгүй байхад тустай. Наадмын тухай зах зухаас нь дурдвал одоогоор нэг иймэрхүү байна даа.

64.119.23.150mongol   • 7 сарын 12. 0 цаг 04 минут

yag zuv

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 14 цаг 44 минут

Увсаас олон бөх төрсөн нь яс зөөснөөс болоогүй байх аа. Зүгээр л төрийн толгойд Увс хүн гарахгүй юу даа. Энэ нь бас шинэ юм ч биш байж. Манай Увсынхан юмыг хэтрүүлж ойлгодог учраас төрийн толгойлогч өөрсдөөс нь тодронгуут бүх салбарт манлайлах ёстой гээд бодчихдог. Цөөнхийн зовлон байх. Гүй ер нь бүх салбарт л хүч түрэх гэж улайрна. Бөх, урлаг, улс төр, бизнес гээд л. Гэртээ гамбир хайрах эмгэн үлдсэн үү гүй юү гэж эргэлзмээр. Угсаатны олонход ийм мэдрэмж сул. Хэрэв тиймсэн бол бид жинхэнэ утгаараа жалгархаж байхгүй юу өдийд. Бас хөгжил дэвшил

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 14 цаг 53 минут

гэж байна. Тэртээ харанхуй хувьсгалын үед ийм юм элбэг байсан. Архангайн хүн төр толгойлвол тэр талынхан голлодог. Одоо энэ Жамъян, Төмөрбаатар, Далантай, Төрат, Содов нар чинь бас л Дэмид жанжныг дагаж гарч ирсэн. Өвөрхангайн Аюур, Банди, Дэлэг нар Гэндэнгээр татаж байсан байх. Дорнодын Балсан, Гилэг, баахан дутуу даваатай арслангууд Дамчаа, Яндаа, Намжилваанчиг нар чинь Чойбалсанг хормойдоод л мандчихсан байдаг. Залгуулаад Цэдэнбал түүнийг дагаад Увсынхан гэх мэт гэх мэт. Ховдоос Элбэгээ гарангуут Пүрэвсайхан мандаад байгаа чинь бас л цаанаа

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 14 цаг 57 минут

багагүй шалтгаантай байна. Тэхээр үндэстэн өөрөө бас иймэрхүү сэтгэлгээний онцлогтой байгаад үүн дээр нь нийгмийн аливаа үзэл санаа биечлэн амилдаг хэрэг байх. Архангайн хүн наадамд үг хэлэнгүүт тэндээс Жамъян аварга зүүнийг магнайлаад эхэлдэг гэдэг ч юмуу. Эсвэл бүр Чойгийн үеийн жишгээр заавал цэргийн хүн эсвэл Дорнодоос түрүүлэх ёстой болдог. Ингээд бодохоор үндэсний бөхийг спорт гэж үзэх нөхцөл мухардаад байдаг юм. Ямар нэг байдлаар энэ нь үндэстний ашиг сонирхол, бэлгэдэл, заншлын утгатай уялдаад байх шиг. Яг үнэнхүү их хүчийг үнэлж байвуу

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 15 цаг 08 минут

гэхээр хараахан үгүй мэт. Жишээ нь Архангайн Цэнхэрийн Гомбосүрэн гэж 35 оны наадамд 9 давж үзүүрлэсэн бөх байдаг. Энэ бол үнэхүү хүчит бөх. Гэхдээ хүн нь баахан танхай, гэмт хэрэг үйлдэж байж. Гэтэл түүнийг дурсах хүн ховор. Завханы Шагж гэж хүчит бөхийг нэр андууран хувьсгалын эсэргүү бүлэгт элссэн гэдгээр аварга цолыг нь хурааж эргээд сая л сэргээж байх жишээтэй. Тэр лам байсан гэдгээр мөн ч олон бөхийг хилмэгдүүлснийг одоо дурсах хүн ховор. Уг нь бөхийн холбоо байраа булаацалдаж хэрэлдэж байхаар иймэрхүү юмыг л судлаж баймаар. Эдгээрээс нэг

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 15 цаг 13 минут

этгэн дүгнэхэд монгох бөх хэмээх зан үйлд эртнээс байраа эзэлсэн нутгархах, жалгархах мэдрэмж харьцангуй сайн хөгжсөн бөгөөд нйигмийн харилцааны бүхий л шатанд энэ байдал нь амь бөхтэй оршиж байдгийг өнөөгийн бөхийн өргөөний хэрүүл ч ил тодоор харуулах мэт. Тэхээр бөх гээч нь аль ч цагт иргэдийг цэнгэн хөгжүүлэх биш анги давхаргын ашиг сонирхлын зөрчлийн нэг хэрэгсэл байжээ гэдгийг олж харж болж байна. Өнөөгийн тэмцэл ч үнэндээ ийм л эрх ашигийн зөрчлийн хурцадсан хэлбэр мэт. Гээд цааш нь эрэгцүүлбэл олон л юм байхаар байна.

202.70.34.98Ч.Мөнхсүрэн   • 7 сарын 5. 12 цаг 56 минут

М.Лхагва арсланг ямар нэгэн байдлаар МҮБХ хэрүүл хийж байхын оронд аварга цолыг нь нэхээд олгох хэрэгтэйшдээ

66.96.212.46Зочин   • 7 сарын 5. 12 цаг 07 минут

Хадаа аврага Төв Угтаалцайдам бишүү

203.91.118.180завхан   • 7 сарын 5. 10 цаг 47 минут

урт гарт Лхагваа арслан маш их хэлмэгдэж ээ одоо цагт бол дархан аварга

203.91.118.180завхан   • 7 сарын 5. 10 цаг 46 минут

Лхагва арслан 3 түрүүлсэн аварга хүн юм байна.

103.229.123.250Зочин   • 7 сарын 23. 14 цаг 25 минут

2009 ОНД С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАР ОЛОН САЯ АМ,ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ЗУРСАН ГЭРЭЭГЭЭР ЭНЭ УЛСЫН БҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ АСАР ИХ БАЯЛГАА АЛДСАНЫГ МОНГОЛЧУУД БҮТЭН 9 ЖИЛ ӨНГӨРСНИЙ ДАРАА ДӨНГӨЖ ОЙЛГОЛОО!!!

203.91.115.38Зочин   • 7 сарын 5. 10 цаг 22 минут

Энд хамгийн их хэлмэгдсэн нь Завхан болж таарах шив. Ха ха ха.

155.4.22.143Зочин   • 7 сарын 5. 10 цаг 05 минут

urt gart lhagva arsland avarga tsoliig n yagaad uguhgui bgaa bol Ardiin namiinhan kommunist uzel gargaad bna uu novshnuud

203.91.115.44Зочин   • 7 сарын 5. 9 цаг 55 минут

ЗА ТЭЭР! УВСЧУУД 1965 ОН ХҮРТЭЛ СУРАГГҮЙ БАЙСАН БНА ШҮҮ. "ИХ МОНГОЛ" ШАРАВЖАМЦ АВАРГЫН ЦЭЭЖНИЙ ЯСЫГ ХУЛГАЙЛЖ АВААЧААД "ТАХИЖ ШҮТСЭНЭЭС" ХОЙШ УВСЧУУД БӨХТЭЙ БОЛСОН ГЭЖ ЯРЬДАГ НЬ ҮНЭН БНА ШҮҮ. ШАРАВЖАМЦ АВАРГЫГ ХӨДӨӨЛҮҮЛСНЭЭС ХОЙШ ЦЭЭЖНИЙ ЯСАНД НЬ ЧОНО ГӨЛӨГЛӨСӨН БАЙДАГ ГЭЖ ЯРЬДАГСАН ҮНЭН БОЛОВ УУ?

43.228.130.185Зочин   • 7 сарын 5. 9 цаг 02 минут

ЗАВХАН АЙМАГ ЯАХ АРГАГҮЙ 2 АВАРГАТАЙ ЮМ ШҮҮДЭЭ.

150.129.142.215Зочин   • 7 сарын 5. 9 цаг 01 минут

Ганц нэг хүний сум андуурагдсан байж магадгүй бусдаар зөв байна аа. Харин энд нэмж хэлэхэд Завханы улсын арслан Лхагвааг 1939 оны наадамд түрүүлсний дараа хувьсгалын эсэргүү хэмээн буруутгаж 7 жилийн хорих ялаар шийтгэж байсан гэх мэдээлэл байдаг юм. Шалтгаан нь маршалын бөхийг тэр наадам дээр хоёр дахин унагасан гэдэг

103.57.93.157zochin   • 7 сарын 5. 8 цаг 30 минут

barag ihenhiig ni buruu bichjee zasaj zalaruul

Шинэ мэдээ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ4 цаг 40 минутын өмнөИндонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна4 цаг 50 минутын өмнөСаудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй4 цаг 55 минутын өмнөСаудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй4 цаг 55 минутын өмнөСеленагийн өвөрмөц гоёлууд5 цагийн өмнөХөл өвдсөн үед хийх боломжтой долоон дасгал5 цаг 5 минутын өмнөДайруулсан цагдаагийн биеийн байдал маш хүнд байна5 цаг 8 минутын өмнөБНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 10 минутын өмнөЛонх дарс 558 долларын үнэ хүрэв5 цаг 15 минутын өмнөХятад улс 2030 оноос сарны бүсийг судална5 цаг 20 минутын өмнөОйрын гурван өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна5 цаг 25 минутын өмнөГараа хэрхэн атгадгаар тань шинжье!5 цаг 30 минутын өмнөАмар мөрөн дээгүүр тавих гүүрний Хятадын талын хэсгийг барьж дуусчээ5 цаг 35 минутын өмнөГ.Дарамбазар: Хүүхэд “яагаад” гэж асуухгүйгээр тархиа бүтээж байдаг5 цаг 40 минутын өмнөЦагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ5 цаг 45 минутын өмнө”Манчестер Юнайтэд” шинэ эзэнтэй болно5 цаг 50 минутын өмнөӨвлийн улиралд Д аминдэмийн дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ5 цаг 55 минутын өмнөРомын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй6 цагийн өмнөГүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти6 цаг 5 минутын өмнөДэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин6 цаг 10 минутын өмнөЭнэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ6 цаг 15 минутын өмнөҮйлийн үр байдаг итгэж амьдраарай6 цаг 16 минутын өмнөӨнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй6 цаг 20 минутын өмнөЗуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа6 цаг 25 минутын өмнөЮанийн ам.доллартай харьцах ханшийг буурууллаа6 цаг 30 минутын өмнөЭрдэмтэд Альцхаймерийн буюу санаж мартах өвчний үед алдагдсан санах ойг сэргээжээ6 цаг 34 минутын өмнөАжил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг дайрч, хэргийн газраас зугтжээ6 цаг 35 минутын өмнөСаудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй6 цаг 35 минутын өмнөШ.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй6 цаг 38 минутын өмнөХабиб Нурмагомедов Флойд Мейвезерийг тулаанд дуудлаа6 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.