7-р сарын 9
8 цаг 53 минут

П.Хаянхярваа: Наадмын өдөр сонссон сайшаалын үг- Миний анхны том шагнал байсан

"Монголын цэрэг, армийн дуу, маршийн хаан" хэмээн алдаршсан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч П.Хаянхярваатай хөөрөлдлөө.
 
Та сайхан зусч байна уу. Бие лагшин тунгалаг уу?
 
-Сайхан зусч байна аа, хүү минь. Энэ муу хөлнөөс бусад нь бурхны аврал, олон түмний дэм, ханийнхаа түшгээр гайгүй л байна.
 
-Хоёулаа ярилцлагаа таны цэрэг армитай амьдралаа холбосон замнал, хөгжмийн урлагт хөл тавьсан түүхээс эхлэх үү дээ?
 
-Одоогийн өндөрлөгөөс харахад миний бие цэрэг армид 40 жил алба хааж, улсад 50 гаруй жил ажиллаж, хөгжмийн урлагт өөрийн амьдралын 72 жилийг зориулжээ. Энэ урлагт анх хөл тавьсан нь санаандгүй явдал байлаа. Миний аав цэргийн хөгжмийн нэртэй удирдаач хүн байсан юм.
 
-Хэн гэж хүн байв?
 
-Дэд хурандаа Банзарын Пүрэвжав гэж армийн хөгжмийн албаны дарга (тэр үед байцаагч гэдэг байж) хүн байлаа. Аавтайгаа л өссөн болохоор байнга сонсдог цэргийн хөгжимдөө их ойрхон байсан хэрэг. Тэгээд ч аавынхаа ажил мэргэжлийг өвлөх хүсэл тэмүүлэл эрт төрсөн байх. Гэвч давжаа жижигхэн биетэй байсан болохоор цэргийн алба, түүний дотор цэргийн хөгжим хүүд минь хатуудна гээд аав маань дургүй талдаа байсан. "Эрэг шурагт дуртай юм чинь миний хүү техникийн хүн бол" гэж  аав намайг ятгана. Би өөрийн цөөхөн тоглоомоо эвдэж, бас яаж ийгээд босгочихдог хүүхэд байлаа л даа. Ээж минь харин өөр бодолтой, намайг дэмждэг байсан юм. "Хүү минь сонирхсон юмандаа л яваг" гэсэн бодолтой, түүнийгээ ч хэлдэг байлаа. Үүндээ ч тууштай байж 1947 оны тавдугаар сарын 1-нд Ерөнхий сургуулийн хөгжмийн ангид хөтөлж очоод оруулчихсан. Эхний нэг сар ямар ч хөгжим барьж үзсэнгүй. Томчуудын гар хурууны үзүүрт гүйж, байн байн неваль (жижүүрийн туслах) хийх дуртай. Тэр нь надаас өндөр шахуу сэлэм зүүж явдаг болохоор сүртэй, сайхан санагддаг байж билээ. Хүн сэлмийг ташаандаа зүүж явдаг бол би тэврээд л гүйчихдэг байлаа. (инээв) Хожим сонсоход хөгжмийн маань анхны багш, хөгжмийн нэртэй зохиолч Г.Таванцэрэг надад бариулах, сургах хөгжмийн зэмсгээ оноож чадахгүй сар болсон гэдэг юм. Нэг нь томдоод нөгөө нь хатуудаад байсан хэрэг. Гэтэл тэр зун манай хөгжмийн салаа Сүхбаатар өртөөнөөс нүүрс татах ажилд дайчлагддаг юм байна. Надаас бусад нь ажилд явж, намайг байраа харуулахаар  үлдээхдээ Таванцэрэг багш нэг калернет (модон үлээвэр хөгжим) бариулчихлаа. "Наадахаа сайн үлээгээд байж бай. Нэг л өнгө гарна, сайн чагнаарай" гэчихээд яваад өгсөн. Долоо хоног хий чахарсан дуу л гараад байснаа уйгагүй үлээсний эцэст бага октавын ми гэдэг калернетийн дээд өнгө дуугарлаа шүү. Түүнд урамшаад өөрийн мэдэх хэд хэдэн дууг оруулж үзсэн чинь болж байна аа. Ингэж л хөгжмийн урлагт насаараа зүтгэх зам мөрөө эхэлж, улс хувьсгалын 26 жилийн ойн баярын парадад жагсч, концертын хөтөлбөрт нь оролцож байлаа. Яармагийн Индэрийн талбай дахь баярын үйл ажиллагааг дуусгаад Буянт-Ухаад байрласан цэргийн зусланд ирээд амарч байтал "Жагсаад" команд өгч байна. Салаагаараа жагстал "Сурагч Хаянхярваа жагсаалаас гарч, урагш гурав алх" гэх юм. Зэмлүүлж шийтгүүлэх зүйл юу хийснээ бодоод нүдэндээ нулимстай зогсч байлаа. Гэтэл жагсаалын дарга "Богино хугацаанд хөгжмийн зэмсгээ эзэмшиж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн сурагч Хаянхярвааг сайшааж, хувийн хэрэгт нь тэмдэглэж байна" гэлээ. Баярласан ч гэж жигтэйхэн. Хөгжмийн урлагаас хүртсэн миний анхны шагнал нь тэр сайшаалын үг байсан даа. (Түүний сэтгэл ихэд хөдөлж байгаа бололтой. Уртаар санаа алдсанаа хэсэг санааширсан ч нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа)
 
-Хүн урмын "амьтан" болохоор нэг сайхан үг ч нисэхийг шахуулдаг нь жам юм даа. Түүнээс хойш мэргэжлийн тал руугаа явахад ямар сургууль соёл дүүргэдэг байв. Бодвол Орост л бэлтгэдэг байсан болов уу?
 
-Манай цэргийн хөгжим бараг 1990-ээд оны дунд үе хүртэл шавь сургалтаар боловсон хүчнээ бэлтгэдэг байлаа. Туршлагатай, ахмад багш хөгжимчид нь залуусаа дагалдуулан сургадаг гэсэн үг. Би ч ийм л сургалтаар Чүлтэм багшийгаа дагалдаж 1957 он хүртэл явсан. Энэ хугацаанд Ерөнхий сургууль, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Цэргийн ансамбльд арван жил хөгжимчин байлаа. Аав ч овоо үнэлдэг болсон. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Цог генералд хүсэлт гаргаснаар би Москва хотын Цэргийн хөгжмийн дээд сургуульд суралцах завшаан тохиосон юм. Тухайн үед анхлан суралцагч гадаадын иргэнийг нэг жил хэлний бэлтгэл, хөгжмийн онолд сургадаг байсныг би хоёр сарын дотор гүйцээж, үндсэн ангид элсээд дөрвөн жил суралцаж төгссөн дөө.
 
-Будаг нь ханхалсан, хөгжмийн дээд боловсролтой хүн нөгөө "сразу майор" гэдэг шиг л ажилтай болно биз дээ?
 
-Сургуулиа төгсөөд 1961 оны зургаадугаар сард ирсэн чинь намайг хүлээж авч уулздаг хүн олддоггүй ээ. Улс хувьсгалын 40 жилийн ой болох гээд бэлтгэлээ базааж, зав чөлөөтэй албан тушаалтан байхгүй. Батлан хамгаалах яамны үүдийг нэлээд хэдэн өдөр сахилаа. Үүдний жижүүр, ахмад цолтой хижээлдүү эр ч надаас залхах янзтай. 
"Дүү минь, чи наадмын дараа ирсэн нь дээр байхаа даа" гэж зөвлөж байна. Үнэндээ ч тийм бололтой юм. Тэр ёсоор наадам өнгөрөөгөөд иртэл "Наймдугаар сарын 19-нд Сайдын зөвлөлийн хурлаар оруулна" л гэж байна. Тухайн өдөр нь Армийн хөгжмийн дарга Цэрэнпил хурандаа намайг дагуулаад явчихлаа. Тэндээс Цэргийн хөгжмийн найруулагчийн томилопт авчихсан, ахлах дэслэгч цолтой, давжаахан амьтан баяртай нь аргагүй гарч ирсэн. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд сэтгэл догдлон сууж байтал манай ансамблийн дуучин Ж.Долд гэж өндөр цагаан нөхөр гэрт ирдэг юм байна. "За сургуулиа амжилттай дүүргэсэнд баяр хүргэе. Ажлын анхны өдөрт чинь зориулж нэг дууны шүлэг бичлээ" гэж байна. Тэр жилийн баяр наадам их сайхан болсон юм.
 
-Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Цэрэн аварга армийн байлдагч байхдаа наадамд түрүүлсэн гэдэг бил үү?
 
-Тийм. Хожим мэдэхнээ Цэрэн аваргад л зориулсан дуу байсан юм. Долд маань цэргийн дууны яруу найргийн мастер байлаа шүү дээ. Эхлээд би дууны ая бичиж үзээгүй гэдгээ хэлж баахан цааргаллаа. Гэтэл ээж маань "Чи нэгнийхээ урмыг бодоод ядахдаа шүлгийг нь уншаад үзээч" гэж байна.
“Дэлгэр нутаг аа хө 
Цэлгэр орон оо хө 
Хамгаалж сууна аа 
Хайртай нөхөдтэйгөө..." гээд шүлгийг нь уншихтай
зэрэгцээд ая ороод ирдэг юм. Миний аяыг нь бичсэн "Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ" гэдэг дуу ингэж анх төрсөн түүхтэй. Түүнийгээ Цэргийн ансамбль дээр авчраад хөгжмийн дагш Дарамзагдцаа үзүүлсэн чинь ганц хоёр ноот засч өгөөд "Удахгүй ард түмний дуу болно, наадах чинь" гэж урам хайрласан юмдаг. Үнэхээр тун удалгүй олон нийтийн дунд, түүний дотор цэрэг армийнхны сүлд дуу шахуу уран бүтээл болсонд баярлаж явдаг юм. Одоогийн та нарын хэлээр бол уншихтай хит болж байлаа. (ихэд инээв)
 
-Түүнээс хойш мөн ч олон дуу, цэргийн хөгжим, марш таны оюун ухаан, гараас гарсан байх даа. Багцаа байна биз?
 
-1949 оны өвөл Таванцэрэг багш намайг дуудаж "Хаянхярваа, чи гармон (баян хуур) сурах уу" гэж асуулаа. Зөвшөөрөөд Цэргийн ансамбль дээр анхлан хичээллэж эхэлсэн гармон хөгжмийн сургалтад хамрагдсан. Г.Бирваа багш 14 хоног биднийг чөлөө завгүй "нүдэж" Дарамзагд, Дамбийжанцан, Бадарч, Лувсан бид тав курсээ онц төгслөө. Тэр үеэр Үлгэр жишээ үлээвэр хөгжим байгуулагдаж, би тэнд очсон нь хөгжмийн зохиол бичиж сурах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж боддог. Ялангуяа цэрэг эх орны сэдэвтэй дуу миний бүтээлийн 60-70 хувийг эзэлдэг нь ийм учиртай. Долд, Лувсан хоёрын үгэнд л голдуу ая хийсэн байдаг юм. Гэхдээ цэргийн дууны үг цаг үетэйгээ нийцэж байхтай холбогдон зарим нь дуулагдахаа больж, түүх болж үлдэх нь бий. Харин марш, бүжгийн хөгжим, найрал хөгжмийн зохиол, дууны ая гээд бүхий л төрөл жанраар бичсэн бол байдаг юм. Тэдгээрийг барагцаалбал 4000 орчим бүтээл байгаа. Одоо ч хөгжим зохиож бичсээр л байна. Ямар ч ажил мэргэжилтэй хүн байсан түүндээ үнэн голоосоо дуртай, хайртай байх ёстой юм билээ. Би энэ цэргийн хөгжимдөө шимтэж дурласны хүчинд амт, үр өгөөжийг нь бишгүй хүртсэн хүн. Саяхан зураач С.Саранцацралтын ярилцлагыг уншлаа. Тэр бүсгүй "Хүн өөрийн бүтээх зүйлийг тухайн цаг үедээ хийж, тэр цаг хугацаандаа л амьдардаг юм байна" гэж хэлсэн байна билээ. Залуу хүн мөртлөө ямар их ухаантай юм бэ гэж бодсон. Түүн лүгээ адил би өөрийн үедээ амьдарч, энэ цаг үед бүтээлээ туурвиж, тэдгээр нь үүргээ гүйцэтгэсэн гэж ам бардам хэлж, сэтгэл дүүрэн явдаг юм. Би цэрэг армийнхаа хүчинд өдий зэрэгтэй явж, төдий тооны бүтээл туурвиж, Цэргийн ансамбль, Дуурийн театрыг удирдаж, төр засгийн хайр халамжийг ч бишгүй нэг хүртлээ. Товчхондоо, би өөрийн амьдрал, уран бүтээлдээ сэтгэл хангалуун байж наян насны босго даваад явж байна.
 
-Та Ардын хувьсгалын баяр наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд найрал хөгжмийг удирдаж байв уу?
 
-Томоохон олон баярын концерт, "Учиртай гурван толгой" дуурийн найрал хөгжмийг дохиж л явлаа. Яг Цэнгэлдэх хүрээлэнд бол 1972 оноос ойш зургаан жил найрал хөгжмийг ажил үүргийнхээ дагуу зохион байгуулж байсан. Тэр үед Армийн хөгжмийн даргаар ажиллаж байлаа. Өнөөдөр эргээд бодоход би цэргийн хөгжимд хүчин зүтгэх хувьтай хүн! байж. Бирваа, Цэрэндорж, Таванцэрэг гээд хөгжмийн урлагийн оргил болсон олон сайхан багш нараар хөлөө дөрөөнд, гараа ганзаганд хүргүүлэх азтай юм байж. Бас амьд үлгэр дуурайл болсон аавынхаа ачийг мартаж огоорохын аргагүй юм.
Өнөөгийн хүүхдүүд эрхэлж буй ажил мэргэжлийнхээ чиглэлээр гадаад дотоодод суралцаж, өндөр мэдлэг боловсролтой болж байгаад баярладаг. Гэвч Монгол Улсынхаа түүх соёл, өв уламжлал, ядаж ажиллаж буй салбарынхаа үүсэл замналыг мэдэхгүй, сонирхохгүй байх шиг санагддаг юм. Түүнээс гадна амжилт ололт, гавьяа шагналд хүрсэн зарим залуу багшийнхаа тухай ер дурсдаггүйд гайхдаг. Түүхгүй улс, багшгүй алдартан, уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй юм шүү, хүүхдүүд минь.
 
-Танд баярлалаа. Удахгүй болох улс хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, урт насалж, удаан жаргахын ерөөлийг өргөе өө.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Эх сурвалж:







64
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

64 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.102Biji boom   • 7 сарын 30. 10 цаг 35 минут

Hey hey yu bna daa Hairaa? Buudal deer bna uu? Onoodor neg suuj boloh ni uu? Onoodor yaj iigeed bolchihoosoi. Bi huleegeed l baij bna. Yamartai ch hariu bicheerei Hairaa.

27.123.212.141Biji boom   • 7 сарын 30. 7 цаг 13 минут

Hairaa bas buudal deer bna uu? Onoodor surag ajig bna uu?

202.9.40.157Biji boom   • 7 сарын 29. 21 цаг 24 минут

Tiimuu hair. Naadah chine harin tsagaa tulchihaar tiim hetsuu yum bna lee. Bi heleed bsan shuu dee hairaa. Za yamartai ch yu boloh ni uu bicheerei hairaa. Bi bur onoodorjingoo chamaig harlaa hairaa.

116.84.217.3Rose   • 7 сарын 29. 18 цаг 55 минут

Hi onodor hechuuded bn 5 d ired hulesen , aimar ih huntei daraalald orson bolohgui bol mar l bh da , mar l bolj magad bn da

27.123.214.122Biji boom   • 7 сарын 29. 14 цаг 21 минут

Hairaa yu bolson bol bicheech tehuu. Bi sanaa zovood l huleegeed baina.

27.123.214.118Biji boom   • 7 сарын 29. 8 цаг 24 минут

Hey hey. Yu bna hairaa? Buudal deer ochoo yu hair? Suuj chadah ni uu?

66.181.160.28Biji boom   • 7 сарын 28. 22 цаг 47 минут

Aan za za oilgoloo hairaa. Minii hairaa ogloo ochood yasanaa zaaval bicheerei. Suudal oldoh baih gej naidaj bna. Bi zalbiraad untya daa. Margaash hureed irvel yaj iij bgaad holbogdohiig bodooroi hair. Bi huleej bna shuu. Yamartai ch ogloo nisej chadah esehee bicheerei. Huleej baiyaa hairaa.

223.39.188.86Rose   • 7 сарын 28. 21 цаг 55 минут

Hi bi sain onoodor amarsan oglo ochood huleej bgaad suuhig bodhr bolloo , tghgui Bol oor arga alga , udahgui uulzaya da end bol aimar halun Zuger l saund bn shu de twn bolgomjtoi bgarai

27.123.212.136Biji boom   • 7 сарын 28. 18 цаг 45 минут

Chamaig bicheed neeh udaan alga bolchihson yum shg bodhoor ug ni ochigdor l bichsen baih yum. Yu bna daa hairt mine? Bi ajil gantsaaraa baij l baina. End ulaanbaatart 7 naadmaas hoish l boroo orj bna. Odor bolgon boroo. Boroo orohoor chamaigaa ulam ih sanah yum. Ugaasaa ch sanaad uheh geed baina. Chamaar mine yu bna daa? Biletnees surag alga uu?

66.181.160.24Biji boom   • 7 сарын 28. 9 цаг 43 минут

Minii narhan sain uu? Sonin yu bna daa? Chi mine yu hj bna? Biletnees surag bna uu? Bi bj l bna oo. Chamaigaa mash ih sanaj bna hairaa.

66.181.160.24Biji boom   • 7 сарын 27. 10 цаг 45 минут

Hairaa bi gantsaaraa irsen. Ted nar ireegui. Tegeed ter soninoos ireh sariin 1s huduu yavah baihaa.

66.181.160.24Biji boom   • 7 сарын 27. 10 цаг 29 минут

Bas neeree zeeliin tulbur hiichihsen shuu hairaa.

66.181.160.24Biji boom   • 7 сарын 27. 10 цаг 28 минут

Hey hey, hairaa bi neeree utas chine haagdchihsan baihaar tulburiig chine tulchihsun shuu. Tegeed soninoos onoodroos shuvuund ireed baij bna. Yamartai ch 1 deh ene ter hurtel baih yum shg bna. Hairaa oilgoloo, spiningees yarij bgaad Mongo avchihya, bas Niigmiin daatgaliig yarij baiyaa. Bilet odoo yamar balai yum be te? Ajil turul hetsuudlee. Bi neeree yarih shaardlaga baina uu biletnii talaar?

223.39.189.147Rose   • 7 сарын 27. 9 цаг 42 минут

Neree nuguu spinings mung awaach , tgd niigmin daatgal ok bolgoj bgarai za bi ajil higed ywj bn tgd duuslaa da , bilet suraggui hechuu bn l gd bn ya a da huurhii , udahgui uulzaya da

27.123.214.103Biji boom   • 7 сарын 27. 0 цаг 14 минут

Hairaa yu bna daa? Bi ajilaa hiigeed bj bna. Buh zuil zugeer. 1dehed ochihgui bol bolohgui bh te hairaa. Odoo tegeheer 3 honog l uldej bgam bna yanaa. Gehdee bolchih baihaa. Chamaigaa udahgui irne geheer neg l saihan zuilboloh gj bgaa yum shg uneheer saihan bna. Hairaa mash ih hairtai shuu. Biletnees surag garval bicheerei. Unsye chamaigaa.

223.52.229.201Rose   • 7 сарын 26. 18 цаг 16 минут

Bilet butel muutai l bn , Ymarch bsan ene doloo honogt ochigui bol bolohgui de , ajil gaigui de , delgurer hesch bn , adilhan sanaj bn , zurah garwal helnee

103.10.23.214Biji boom   • 7 сарын 26. 15 цаг 27 минут

Hey hey yu bna daa minii hair? Chamaar mine yu bna daa? Hairaa gants hoyor honog gesnees bilet chine er ni boloh ni uu? Onoodriin baidlaar surag ajig bna uu? Bi bur chamaig huleesen, chinii huslen bolson hun l baina. Ene 2 doloo honog minii amidraliin hamgiin urt 2 doloo honog bolj bna daa.... bi uneheer chamguigeer amidarch chadahgui yum bna. Ene tsag hugatsaa yaltchgui notolj orhiloo. Chi minii amidraliin salshgui neg heseg Ali hediine bolchihjee...

27.123.212.139Biji boom   • 7 сарын 26. 9 цаг 03 минут

Chi mine sain bval bolj dee. Ene hed honog chine yasan ch udaan ongordog yum be dee. Bi bur suul ruugee tesehgui yanztai l bolj bna. Odoo yavaad 15 honoh bgam bna sh dee. Ajil ni gaigui yu? Tegeed biletnees surag duuldval heleerei hair. Bi uneheer ih sanaj bna. Chamdaa mash ih hairtai shuu hairt mine.

58.140.209.40Rose   • 7 сарын 25. 16 цаг 52 минут

Ajil sain bn aa , odoo gants 2 l honog do , end mash halun l bn Bret hedtei ch yriagui l bn , ochood aonin yriaya do uuger ch yu bichij bh we de , chi mine ajlaa sain amjulj bgarai , bilet todorhoigui l bn hulegd l bj bn bolloo gewel ywnaa

27.123.212.132Biji boom   • 7 сарын 25. 8 цаг 45 минут

Hey hey. Sain uu hairaa? Chi mine yu hj bna daa? Ajil ni dajgui yu, yadarch bna uu? Busad ajil ni butej bna uu? Hair ni chamaigaa uneheer ih sanaj bna. Biletnees surag bna uu? Bi ajilaa hiigeed l bj bna. Buh zuil dajguiee. Chinii mine ajildaa oroh hugatsaa hezee bilee?

27.123.214.116Biji boom   • 7 сарын 24. 21 цаг 11 минут

Eoo bi unendee yag sanaad uhlee. Uneheer ih sanaj bna. Minii amidral mine hurdan ireech dee tehuu. Bi hurdhan tegeed unerlemeer bna...

27.123.214.102Biji boom   • 7 сарын 24. 20 цаг 12 минут

Bi chamdaa hyzgaargui hairtai.

27.123.214.106Biji boom   • 7 сарын 24. 9 цаг 31 минут

Hairt mine sain uu? Minii hairiin buh zuil sain biz dee? Hair ni chamaigaa sanaad amitan bolood baij bna. Amidraldaa ingej hun sanaj betgerch baisan udaa baival chamaig l sanaj baisan baih. Suuliin uyed iim.medremj toroogui yum shg. Ongorson tsagaan saraar iim medremj torj bsan, bas hajuugaar ni aimaar sanaa zovj bsan. Gehdee ingej udaagui yum shg l sanagdaad baih yum. Hairt mine dee, bi chamdaa yamar in hairtai geech. Chi mine meddeg ch boloosoi.

150.129.141.86Biji boom   • 7 сарын 23. 18 цаг 02 минут

Yum ug ni bichsen yumuu hair. Bi chamaig martchihsan l gej bodloo. 2 huutei ch bainga yarihgui bgaa yum chine namaig bodohgui baih ni argagui yum bna l daa. Za za biye sain bodooroi. Yadarch bna uu, yadarch bval amrahiig bodooroi. Ireed l shuud ajildaa orno biz dee. Zarah avah yum hum chine gaigui bol yamai daa.

27.123.212.132Biji boom   • 7 сарын 23. 16 цаг 30 минут

Oo tag alga bolood bur sanaa zovood bsan yum. Ashgui neg yum hariu bichsen bna. Bayarlalaa hairaa. Huuye hairaa, bi bur neeree sanaad betgereed bur galzuurlaa. Yamar ch bsan ene 7 honogiin suuleer bilet bolchihvol naashlah yum te hairaa. Chi mine yadarch bna uu, harin aimaar haluun baigaa gesen. Biye sain bodooroi hairaa.

223.38.60.41Rose   • 7 сарын 23. 13 цаг 56 минут

Ter hedtei bainga yriagui ee , yrij amjihgui bn tgd ch hedhen hono shu de , ih hakun ursaad l bn ajil ni odoo gaigui bolson bas yumaa Zaraad zawgui l Bn da , biji boom zondoo

223.38.60.41Rose   • 7 сарын 23. 13 цаг 55 минут

Oo zondoo yum bichsen bsan ywaagui bhin , bi sain sanaa zowoltgui , 5 dah hurtel ajlaad ywna , bilet yg boloogui bolchihwol ywna odor delgur ywaad ingj tgd l bj bn do , Ter hed hodoo bga , sanaj bn gesn ni ch gaigui l bn , udahgui ochloo do , ajlaa sain hiigerei

150.129.141.86Biji boom   • 7 сарын 23. 10 цаг 10 минут

Hey hey. Yu bna hairaa? Sain uu? Yagaad tag bolchihov oo? Zugeer uu? Ingeed alga bolchihoor hunii sanaa zovdogiig medeh uu?

150.129.141.86Biji boom   • 7 сарын 23. 10 цаг 02 минут

150.129.141.86Biji boom   • 7 сарын 22. 15 цаг 36 минут

Hey hey. Yu bna hairaa? Tag alga bolchih yumaa. Neg odor gants oguulber bichcheed baij boldoggui yumuu? 2 huu yamarshuu bgaa be, bodbol bainga yarij bgaa baih te? Ter 2 hetsuudlee. Biletnees chine surag alga uu?

150.129.141.86Biji boom   • 7 сарын 21. 22 цаг 29 минут

Chi mine nadad, minii amidrald hichneen ih oron zaitai, bair suuritai gedgee meddeg ch boloosoi. Chamguigeer bi amidarch chadahgui geheer chi bolno sh dee, chadna gedeg. Gehdee chi anduurch bna. Bi uneheer chamguigeer amidarch chadahgui. Bi chinii ajliin hajuugaar, geriin chine hajuugaar yavahaar chamaig sanasandaa nulims nudend mine hurdag. Chi mine odoo hurdan ireech dee tehuu. Uneheer sanaj bna. Chamaasaa guij bna...

150.129.141.86Biji boom   • 7 сарын 21. 22 цаг 27 минут

Hey Hey, hairt mine sain uu? Yu bna daa? Ajil ni dajgui hi? Yadarch bna uu? Sonin saihan yu bna? Biletnees surag bna uu hairaa? Bi ajilaa hiigeed baij bna. Onoo ogloo garaad lounge orj baraa ene teree taraad ter haviar baij bgad turuuhen irlee. End boroo orood boon gunig. Odor bolgon l borootoi bna. Bi chamaig zondoo ih sanah yum.

103.229.120.208Biji boom   • 7 сарын 20. 15 цаг 50 минут

Bilet chine l bolchihloo gevel hezee ch hamaagui hureed ireed end hed honog amraadahiig bodooroi hair. Ter ni deer shuu.

103.229.120.208Biji boom   • 7 сарын 20. 15 цаг 41 минут

Ajilaa sain hiij bgaa. Bitgii sanaa zovooroi hairaa. Baraa ene terdee bitgii sanaa zovooroi. Bolohgui bol end avch ireed bi zohitsuulya hairaa. Harin ene hed odoohondoo shiidgui l baina. Ug ni yadaj zamiin uud yavbal zugeersen. Namaig yum heleheer hooloo tuulaa, yavuulchaad jargah gej bna geh biz dee. Chi mine yadarch bgaa yum bna daa. Ireed ahiad l ajildaa orno sh dee. Hun heleed baihad ugend orohgui yum daa. Bi uneneesee chamaig amraad irvel ajllah bsan tsaling chine ogyo geed bgaa shuu dee. Chamaigaa yadarch baihiig harmaargui bna shuu dee.

223.38.61.104Rose   • 7 сарын 20. 9 цаг 27 минут

Oglo 6 s ajilaj bga odoo dasch bn gaigui de , Sanaa zowoltgui hun hij bolood bhdwyahuu bilet suraggu ee ireh doloo honogt l boloh bh da , mash halun l bn , Baraa zargah muutai john timerhuu l bn ajilaa sain hiigerei humuusee sain haraarai , Ter hed hodoo ywdan uu , hicheel oroh bolloo agaart garwal te

103.229.120.208Biji boom   • 7 сарын 19. 23 цаг 37 минут

Hanidaa hyzgaargui hairtai shuu. Chamd mine shine medeed yu bna? Ajilaa hiigeed yadarch bna uu hairaa? Hairaa biletnees surag chimee bna uu?

103.229.120.208Biji boom   • 7 сарын 19. 23 цаг 36 минут

Sain uu minii hair? Chi mine yu hj bna daa? Sonin yutai bna? Hair ni ajilaa hiigeed l baij bna. Chamaigaa denduu ih sanaj bna. Bur denduu denduu ih shuu. Chi mine minii amidrald yamar chuhal bair suuri ezeldeg yum be dee. Chamtaigaa saihan bsan tsag moch buhnee dursaj sanaj bna. Bi chamaigaa uneheer aldmaargui bna. Chi mine baihgui bol minii amidral uneheer utga uchirgyi yum bna.

27.123.212.138Biji boom   • 7 сарын 19. 10 цаг 30 минут

Doorhi commentiig unshaarai. Zochin nereer garsan bna.

103.10.23.214Зочин   • 7 сарын 18. 20 цаг 19 минут

Hey hey. Hairaa sanaj bna shuu. Mash ih sanaj bna. Hair ni ajil deeree l bna. Ajilaa hiigeed baij bna. Company deer udahgui gadnaas humuus ireh geed ajil ihtei l bh yum shg bna. Chi mine yamar ajil hiij bgaa talaaraa bichehgui yum. Ih yadrahgui biye sain bodooroi. Yadarsan, zalhuursan uyedee bitgii garaarai.

223.38.61.192Rose   • 7 сарын 18. 16 цаг 49 минут

Sain bn ymar medeleltei yum be ih halun bn ursaad l bn , dajgui bn oo asuudalgui bitgii sanaa zoworoi , taiwan ajlaad amraad bj bai , hedhen honog shu de , biji boom shu de bilet yrij bga ghde todorhoi hariu ogoogui gaigui bh aa

103.26.193.191Biji boom   • 7 сарын 18. 6 цаг 59 минут

Hey hey. Sain uu hairaa? Sain yavj bna uu? Saya serehiin omnohon chamaig zuudellee. Gehdee tiim goyo zuud bishee. Hoyulaa muudaltsaj baina gej zuudelsen. Shonojingoo untaj chadsangui. Aimaar yadargaatai honoloo. Jaahan ontsgui zuud bsan. Tiim zuil bitgii tohioldoosoi...

43.242.242.189Biji boom   • 7 сарын 17. 18 цаг 08 минут

Hey hey. Naana chine ih haluun bna genee. Tegeed bur ontsgoi baidal zarlasan yum bishuu. Tiim bolhoor us sain uuj, malgai tolgoigoo sain norgoj bgaarai hairaa. Narshchihav daa, ene haluund ajil hiij bgaa geheer sanaa zovood baih yum.

103.26.193.191Biji boom   • 7 сарын 17. 10 цаг 37 минут

Butsah bileteee yarij baigaa biz dee hairaa?

103.26.193.191Biji boom   • 7 сарын 17. 10 цаг 36 минут

Hairaa ooriinhoo tuhay, bas asuusan zuilsiin tuhay jaahan bicheech tehuu. Bi ochigdoroos ajildaa garsan. Ajilaa hiigeed l baij bna. Chamaig ih sanah yumaa. Chamdaa denduu ih hairtai shuu hairaa.

103.26.193.191Biji boom   • 7 сарын 17. 10 цаг 34 минут

Bid tiim bayan tsatgalan humuus bish ch gesen muu sain solongoschuudiin har bor ajil chamaar hiilgemeergui baina. Yahav bi bol yah be, chamaar ajil uneheer hiilgemeergui l baina. Naad solongoschuud chine er ni ih ontsgui humuus bna lee sh dee. Hun chanariin huvid.

103.26.193.191Biji boom   • 7 сарын 17. 10 цаг 32 минут

2 huu yamarshuu bna gene. Bainga yarij bgaa biz dee? Namaig yu gej zuudelsen be, ter tuhay bicheech. Hed honog baij bgaad yum bichiheeree gants oguulber l bichih yum. Ter ni 2-3 ugtei oguulber l baih yum.

103.26.193.191Biji boom   • 7 сарын 17. 10 цаг 30 минут

HEY HEY. Yamar ajild garsan be? Yadarsan uu? Bi ug ni chamd helsen shuu dee. Yah gej tegj baidag yum be dee hair. Unendee nadad taalagdahgui l baina. Humuus yu hj bna, ajil hiij bna uu?

223.39.188.115Rose   • 7 сарын 16. 22 цаг 02 минут

Onodor ajild garch uzsen , bolj bn le hed honog hine , dajgui ee hezee ochih todorhoigui l bn , chamaig zuudelsen

103.10.23.214Biji boom   • 7 сарын 16. 19 цаг 36 минут

Hey hey yu bna hairaa?

122.201.22.249Biji boom   • 7 сарын 15. 14 цаг 17 минут

Hairt mine hurdan ireech dee. Sanaad uhlee. Hezee irehee bicheerei hairaa.

122.201.22.249Biji boom   • 7 сарын 15. 14 цаг 16 минут

Bi chamd denduu ih hairtai shuu. Minii huvid chamd mash ih hairtaigaa odor ongoroh tusam mederch oilgoj bna. Dalain ereg deer halamtsuu bulentsuu nargij yavahaa ch chamaig bodohgui neg horom bsangui. Zamd mashin evdereed shavar usand yahaa medehgui baij baihdaa chamaig neg horom ch martsangui.

122.201.22.249Biji boom   • 7 сарын 15. 14 цаг 14 минут

Za chamaar mine yu bna daa. Ajil butej baigaa bol bolj dee. Hezee naashlahaar bolj bna be? Bi lab sanaad uhlee. Amraad yu hj bna daa?

122.201.22.249Biji boom   • 7 сарын 15. 14 цаг 13 минут

Hey hey. Dongoj saya UBd irlee. Zamd dugui hagaraad zamdaa honood irlee. Anh udaa tegj dugui hagarch amitan bolj uzlee. Borootoi shorootoid heer honoloo. Gehdee dajgui yamar ch bsan argalaad irsen.

223.38.61.101Rose   • 7 сарын 14. 16 цаг 52 минут

Bolgomjtoi ywarai

223.38.61.101Rose   • 7 сарын 14. 16 цаг 49 минут

Ajil dajgui sain , hereg butsen , amraad l bj bn , biji biji

5.77.27.21Biji boom   • 7 сарын 13. 22 цаг 37 минут

Bichsend bayarlalaa. Yamar ch bsan sain yavj bgaag medlee. Ajil torol ni butej bna uu, sonin saihan yu bna daa. Ene talaaraa bicheerei. Bi hariu huleej baina. Hyzgaargui hairtai shuu.

5.77.27.21Biji boom   • 7 сарын 13. 22 цаг 35 минут

Chamaig sanaad hetsuu bgaag es tootsvol sain yavj bna. Bodohgui sanahgui minut sekund gej alga daa. Bi chamdaa denduu ih hairtai.

5.77.27.21Biji boom   • 7 сарын 13. 22 цаг 34 минут

Hey hey. Ulaan uuded orj ireed bna. Dalai deer 2 honoloo. Onoodor end honochihood margaash Mongol ruu yavna.

103.229.122.18алдарш   • 7 сарын 12. 21 цаг 48 минут

таванцэрэг гэдэг хүн үлээвэр хѳгжимд домог бдаг гэтэл цол гэж үгүй бх ямар хүн хаана ямар бүтээл хийсэн боддоо

106.102.130.34Rose   • 7 сарын 12. 13 цаг 33 минут

Rose sain l ywna

27.123.214.103Biji boom   • 7 сарын 10. 12 цаг 52 минут

Hairtai shuu

202.179.31.49Зочин   • 7 сарын 9. 17 цаг 58 минут

Гайхамшиг

202.9.42.5tugsu   • 7 сарын 9. 9 цаг 40 минут

eruul enhiig husie.............

66.181.180.226Baldantseren   • 7 сарын 9. 12 цаг 23 минут

Bagsh mini urt naslaj ugaan jargaarai

Шинэ мэдээ

Николь Кидман: Би багадаа гэлэнмаа болохыг хүсдэг байв5 минут 59 секундын өмнөЛьюс Хэмилтон онцгой бэлгийн эзэн болов10 минут 59 секундын өмнөАСЕАН-ы удирдагчид бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцжээ15 минут 59 секундын өмнөҮүрэн холбооны антенныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ20 минут 59 секундын өмнөБНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ өсөх төлөвтэй байнa25 минут 59 секундын өмнөИх Британий “Европын холбооноос гарах” хэлэлцээрийн агуулгаар тохиролцоонд хүрчээ30 минут 59 секундын өмнөАймшгийн кино жин хасахад сайнаар нөлөөлнө35 минут 59 секундын өмнөНэхий үнэгүйдэж, хог дээр хаяж байна40 минут 59 секундын өмнөАНУ-д үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгджээ45 минут 59 секундын өмнөТАНИЛЦ: Монголын хамгийн УРТ ГЭЗЭГТЭЙ эмэгтэй Ө.Айгүль50 минут 59 секундын өмнөЛиам Хемсворт, Майли Сайрус нарын гэр үнсэн товрого болжээ55 минут 59 секундын өмнөС.Амарсайхан: Хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ1 цаг 1 минутын өмнөБуруу шиг зөв...1 цаг 6 минутын өмнөНогоон цай компьютерийн хорноос хамгаална1 цаг 11 минутын өмнөД.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан1 цаг 16 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хэцүү хад1 цаг 21 минутын өмнөДизель хөдөлгүүртэй автомашинуудыг хориглоно1 цаг 26 минутын өмнөМАН-ын бүлгийн шинэ дарга Сү.Батболд байх уу1 цаг 31 минутын өмнөЯ.Санжмятав ЖДҮ-ийн хөрөнгөөс буцалтгүй тусламж өгчээ1 цаг 36 минутын өмнөТоп модель Пүрэвсүрэнгийн экс амраг Л.Цэгцбаатарын гэргийгээр хэн тодров1 цаг 41 минутын өмнөЭ.Бат-Үүл: УИХ-ыг тараах ёстой1 цаг 41 минутын өмнөДэлхийн хамгийн том шумуул1 цаг 46 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хэрмэн цав1 цаг 51 минутын өмнөЭрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа1 цаг 56 минутын өмнөKyushu Basho: Гуравдахь өдрийн барилдаан2 цаг 1 минутын өмнөЧөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ өнөөдөр эхэлнэ2 цаг 6 минутын өмнөАгаарын цохилтод өртсөний улмаас олон иргэн амь үрэгджээ2 цаг 11 минутын өмнө12 ордны эмэгтэйчүүд ямар зан төлөвтэй байдаг вэ2 цаг 16 минутын өмнөАнтибиотикийг зохистой хэрэглэхийг ДЭМБ дахин анхаарууллаа2 цаг 21 минутын өмнөАНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн анхны ном худалдаанд гарч байна2 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.