7-р сарын 10
12 цаг 30 минут

Төрийн далбааны бэлгэдэл

Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. Монгол Төрийн далбааг нартай, сартай, зөв буруу харуулж, машины цонх, байшингийн дээвэр гээд хаа хүссэн газраа олон янзаар хатгах болжээ. Тиймээс Монгол Төрийн далбааны стандарт, түүхийн тухай хэдэн зүйл өгүүлье.

1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Үүнээс хойш 1924, 1940, 1945, 1960, 1992 оны Үндсэн хуулиудад Төрийн далбааны тухай мөн зааж өгчээ.

Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа л өөр юм. Монгол Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.

Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байна. Соёмбо нь анх 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм.

Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэгдлэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог. Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн утга бөгөөд хүн ард эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол Улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм. Соёмбын хоёр хажуугийн босоо өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэгтэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ. Ийнхүү Монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код: 03.160

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн  2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 35  дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Зорилго

Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтооно.  

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

2.1. Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед  дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх,  хатгах, наах,  цоолборлох, барлах) хамаарна.

2.2. Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх  (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү  стандартыг заавал дагаж мөрдөнө.

3.Норматив ишлэл

Энэ стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.

• Монгол Улсын Үндсэн хууль

• Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль

• MNS 1-1      Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг: Техникийн ажлын журам

• MNS 1-2      Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг:  Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм    

• ГОСТ Р 51130  ОХУ-ын далбаа.  Ерөнхий техникийн нөхцөл

• ГОСТ Р 30470  Тусгаар Улсуудын Хамтын ажиллагааны далбаа. Техникийн нөхцөл

• MNS 1835-2    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга

• MNS 1835-3    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга

• MNS 4010       Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга

• MNS 1835-5    Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт                            тодорхойлох арга

• MNS 1835-8    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний                            өөрчлөлт тодорхойлох арга

• MNS 4072       Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд                              тодорхойлох арга

• MNS 4070       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга

• MNS 4073       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд                            тодорхойлох арга

• ASTM D 6613-08     Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага

• Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилал The international Association of Colour (IAC)

4. Нэр томьёо тодорхойлолт

4.1. Өнгөний загвар (CMYK) – Үндсэн өнгөний нийлбэрийн бүдүүвч                        

C –  cyan (aqua)  –  усан өнгө        

M – magenta (pink)   – ягаан өнгө           

Y  – yellow  –  шар өнгө        

K  – black –  хар өнгө

 

5. Төрийн далбаанд тавих ерөнхий шаардлага 

5.1. Далбааны өнгөнд тавих шаардлага

5.1.1. Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр зурагтай нийцсэн байна.

5.1.2. Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.

5.1.3.  Далбааны   гурав   хуваасны   нэгийн  хэмжээтэй   дундах   хэсэг   нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) - ийн хөх өнгөтэй байна.

5.1.4.   Далбааны  гурав  хуваасны  нэгийн хэмжээтэй   хоёр  талын  хэсэг  нь  (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) - ийн улаан өнгөтэй байна.  

5.1.5 Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) - ийн алтан шар өнгөтэй байна.    

 

   1-р зураг. Төрийн далбааны харагдах байдал

5.2. Далбааны хэмжээнд тавих шаардлага

5.2.1 Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.

5.2.1 Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн,  дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.

5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2 дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.  

2-р зураг Төрийн далбааны үндсэн хэмжээ

Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо. А-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой. Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.

Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.

5.3. Соёмбонд тавих шаардлага

5.3.1 Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.

3-р зураг.

Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м. 5.3.2. Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.

 

4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой. Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд  0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.3. Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

5-р зураг Соёмбоны нар, сарны байгуулалт 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр  авсан  тохиолдолд  1,5 а  нь 1,5 см,  4 а нь  4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.

 

5.3.4. Соёмбоны  гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

6-р зураг. Соёмбоны гурвалжин болон  тэгш өнцөгтийн байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.

 

5.3.5. Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.  

7-р зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.

 

5.3.5. Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

8-р зураг. Соёмбоны баганын байгуулалт

5.4. Далбааны эд, түүнд тавих шаардлага

5.4.1. Төрийн далбааг ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан  хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.   

5.4.2. Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.

5.4.3  ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан  нэхмэл эдээр хийсэн төрийн далбааны  гадна орчинд  байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.

6. Нэхмэл эдийг шалгах арга

6.1. Төрийн далбааны нэхмэл эдийг  дараах стандартын дагуу шалгана. Үүнд:

• MNS 1835-2    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга

• MNS 1835-3    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга

• MNS 4010       Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга

• MNS 1835-5    Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт  тодорхойлох арга

• MNS 1835-8    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга  

• MNS 4072       Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга

• MNS 4070       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга

• MNS 4073       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд  тодорхойлох арга

Санал болгох

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.68Зочин   • 7 сарын 10. 22 цаг 04 минут

тэгээд бэлгэдлийнх нь тайлбар нь хаана байгаан бэ ..ямарч тайлбар алга..

Шинэ мэдээ

Дмитрий Медведев: ОХУ болон барууны орнуудын харилцаа сайжрах итгэл алга17 минут 8 секундын өмнөР.Лувсанзундуй: Р.Чойномтой баз хүргэн байлаа22 минут 8 секундын өмнөБаянцогт уулын түүх27 минут 8 секундын өмнөВьетнам иргэд монгол залуусыг зодоод зугтжээ32 минут 8 секундын өмнөД.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно37 минут 8 секундын өмнөШагж Гэлэн: Бодлын цагаан хун42 минут 8 секундын өмнөП.Золбаяр: Осолдсон галт тэрэг рүү гүйхдээ хүний амь эрсдээгүй байгаасай л гэж бодсон47 минут 8 секундын өмнөДарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана52 минут 8 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд57 минут 8 секундын өмнөАрета Франклиний бие хүнд байна1 цаг 3 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол элс1 цаг 8 минутын өмнөЛ.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо1 цаг 13 минутын өмнөХоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх өдөр тодорхой болжээ1 цаг 18 минутын өмнөМУГЖ П.Эрдэнэзааны охид аавыгаа алмайруулав1 цаг 23 минутын өмнөШинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж эхэлжээ1 цаг 28 минутын өмнөСуданаас ирсэн дүрвэгч залуу парламентын ордонд халдахыг санаархжээ1 цаг 33 минутын өмнөМ.Энх-Амар: “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” хөтөлбөр хөдөөг зорих нүүдлийг эхлүүлнэ1 цаг 38 минутын өмнөКармын хууль хүн бүхэнд үйлчилдэг үү1 цаг 43 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана1 цаг 48 минутын өмнөТалийгаачийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ1 цаг 58 минутын өмнөТүүнийг заавал дурсах учиртай хувь ерөөл…2 цаг 3 минутын өмнөАзийн наадамд Х.Цагаанбаатар тэргүүтэй самбочид өрсөлдөнө2 цаг 8 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо2 цаг 13 минутын өмнөӨмнөд Солонгост "BMW" маркийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болжээ2 цаг 18 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 23 минутын өмнөГүүр нурж олон хүн амь үрэгджээ2 цаг 33 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад үүрэг өгчээ2 цаг 38 минутын өмнөС.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар сайд болохгүй2 цаг 43 минутын өмнөЗГ: ЗТХЯ-ны дэд сайдыг томилгоог хэлэлцэнэ2 цаг 48 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол Алтайн нуруу2 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.