7-р сарын 11
9 цаг 22 минут

М.Энхболд: Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй, элгэн садан монголчууд аа, 

Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. 

Монгол түмний гайхамшигт соёлын нэгэн тод илэрхийлэл, даян дэлхийд биднийг Монгол гэж танигдуулдаг эртний уламжлалт баяр МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна. Монгол наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, ёс бэлгэдлийн, утга соёлын цогц бүрэлдэхүүн юм. 

Энэ жилийн наадмыг Та бид улсаа хөгжүүлж, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилгынхоо төлөө томоохон алхам хийсэн амжилтаар угтаж байна. 

Тасралтгүй уруудаж байсан эдийн засаг тасралтгүй өсөж байна. 

2017 оны эхний хагас жилд 676.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого өмнөх оныхоос 842.6 тэрбум төгрөгөөр  өсчээ. 

Гадаад худалдааны бараа эргэлт 1.3 тэрбум америк доллараар нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөг болж, 2017 оны мөн үеэс 24.6% хувь өслөө. 

Хууль тогтоох дээд байгууллага УИХ арав гаруй жил ярьж, маргасан Тавантолгойн нүүрсний ордын талаар түүхэн чухал гэж хэлж болохуйц Тогтоол баталснаар ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөх боломж бүрдлээ. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа. 

Эрхэм хүндэт иргэд ээ,

Эх оронч үзэл, улс үндэстнээрээ бахархах сэтгэл, сайхан ирээдүйг бүтээх эрмэлзлээр монгол хүн бүр бялхам дүүрэн байгаа гэдэгт би итгэдэг. Тийм маргаашийг бүтээж чадна гэдэгтээ бас, эргэлздэггүй ээ. 

Цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон бол Монгол билээ. Бидний энэ хүч чадлын эх сурвалж нь зөвхөн эв нэгдэлдээ байдаг. Тиймээс эвийг эрхэмлэж, талцал хуваагдлаас хол байх нь эцэг дээдсийн захиж үлдээсэн алтан сургаал билээ. 

Аливаа сайн үйлс, бүтээх эрмэлзэл бүхнийг дэмжиж, гагцхүү хууль ёс, үнэн шударга засагласан нийгмийг бүтээхийн төлөө шамдацгаая. 

Монгол түмэн минь дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай. 

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.

Эрдэм төгс иргэнтэй, ирээдүй маргааш нь гэрэлтэй Монгол Улс маань мандан бадрах болтугай. 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Хоёр Солонгосын удирдагчдад Засгийн газар баяр хүргэв7 цаг 41 минутын өмнөБаянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 19. 18:10Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ9 сар 19. 18:05АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 18:00Хятад улс хариу арга хэмжээ авах бодолтой байгаагаа мэдэгджээ9 сар 19. 17:55Хангүг менежерүүд шоронд амардаг болжээ9 сар 19. 17:50Монгол гэрийн эд хэрэглэл, түүний бэлгэдэл9 сар 19. 17:4531 настай эр “амь ороод”, дахин наргихаар явжээ9 сар 19. 17:40С.Мөнхчулуун: "Ноцтой мэдээ" сонин гүтгэлэг тарааж, Бага хуралд нөлөөлөх гэж завдаж байна9 сар 19. 17:35“AUDI” шинэ загварын автомашинаа танилцуулав9 сар 19. 17:35Месси Аваргуудын лигт найм дахь хэт-трикээ хийжээ9 сар 19. 17:30“Хаадын тоглоом” шилдэг цувралаар шалгарчээ9 сар 19. 17:25Далай лам Ричард Гирийн хүүхдийг адислажээ9 сар 19. 17:20Технологи: Шарк танк риалати шоунд шалгарсан “Lumio” гэрэл9 сар 19. 17:15Дэлхийн хамгийн эртний байшин сав9 сар 19. 17:10АНУ-ын тэнгисийн цэргийн корпус 3D хэвлэгч төхөөрөмж ашиглан казармаа босгожээ9 сар 19. 17:05Аки башё: Хакүхо аварга даван, Какүрюү, Кисеносато нар уналаа9 сар 19. 17:03Г.Баасан: Говьсүмбэр аймгийн ЗД Г.Батсуурь ИТХ-ын шийдвэрийг өөрийн дураар өөрчилж машин авч унаж байна9 сар 19. 17:00Романтик, инээдмийн киноны хатан хаан Gong Hyo Jin9 сар 19. 17:00Монголын говиос солир хайна9 сар 19. 16:58BBC: Африкийн долоо хоногийн шилдэг зургууд9 сар 19. 16:55Хохирогчдын 95 хувь нь хүний наймааны золиос болсноо мэддэггүй9 сар 19. 16:50Эрүүл, төгс арьстай болох нууц9 сар 19. 16:45Оюутнуудын дунд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" сургалтыг зохион байгууллаа9 сар 19. 16:42BUGATTI DIVO-тэй танилцана уу9 сар 19. 16:40Яг түүн шиг байна уу9 сар 19. 16:35Кофеин бөөрөнд ач тустай9 сар 19. 16:30Их Британид хордсон Оросын иргэн хэн болохыг тогтоожээ9 сар 19. 16:25Э.Лхагвадулам: “Хоёртын тоолол” төрөлд дэлхийн рекордыг шинэчилсэн9 сар 19. 16:20БНАСАУ цөмийн болон пуужингийн объектуудаа татан буулгана9 сар 19. 16:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.