7-р сарын 11
11 цаг 15 минут

Цагдаагийн хоёр алба хаагч машин шатаж байсныг шуурхай унтрааж бусдыг аюулаас аварчээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн хэсгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Ганхуяг, дэд ахлагч Ц.Батбаатар нар нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын эд хөрөнгийг шатах эрсдлээс аварчээ.

 

Энэ өдрийн 23 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 хороо 84 дүгээр байрны гадна зогсоолд байсан УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсныг унтраах арга хэмжээг авч, онцгой байдлын алба хаагч нарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн ойр орчимд зогсож байсан 3 тээврийн хэрэгслийг холдуулан галд өртөж шатах аюулаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайн үед УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн жолооч гал унтраах хоргүй, ганцаараа галыг хэрхэн унтраах учраа олохгүй, сандарсан байдалтай байх үед дээрх цагдаагийн алба хаагчид ойр байх дэлгүүр, эмийн сангаас галын хорыг авчруулж, галыг намжаасан ч гал улам дүрэлзэн асаж, ойролцоох тээврийн хэрэгсэл рүү гал авалцахаас хамгаалсан байна.

Мөн тээврийн хэрэгслээ холдуулсан иргэд болон бусад хүмүүс галын хороор цагдаагийн алба хаагчдад тусалж, галыг тархан даамжрахаас сэргийлж, ОБЕГ-ын гал унтраах автомашин орох гарцыг урьдчилан чөлөөлж бэлтгэн гал унтраах аврах анги түргэн шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраан, иргэдийн эд хөрөнгө шатаж устах аюулаас аварчээ.

Иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гал унтраагуур болон бусад шаардлагатай төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлдээ тогтмол авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 
 
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.39Зочин   • 7 сарын 11. 11 цаг 35 минут

Баяр хүргэе. Цагдаа нар маань ч хэрээрээ л байна. Харин өчигдрийн замын түгжрээ юу болов? Өнөө цагдаа нар маань битүүрээд алга болоо юу гэмээр л байлаа. 25-н уулзвараас Сапорогийн уулзвар хүртэл, вокзалаас хороолол хүртэл хооронд арай дэндүү байлаа. Үдээс хойно.

Шинэ мэдээ

​Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилнэ2 цаг 8 минутын өмнөСирийг “Исламын улс”-аас чөлөөлөх нь Трампын гол зорилго2 цаг 13 минутын өмнөХөзрийн хаан, хатан, боолд хэнийг дүрсэлсэн байдаг вэ2 цаг 22 минутын өмнө”eDOC”-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ2 цаг 33 минутын өмнөЭхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн2 цаг 39 минутын өмнөНумын орд: Та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно2 цаг 43 минутын өмнөХүний амь замын эвдрэл үерийн гамшиг2 цаг 52 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Ганга нуур3 цагийн өмнөТа үүнийг мэдэхүү: Галуутын хавцал3 цаг 3 минутын өмнөТалархлын булан: Аавуудын группын аавуудад баярлалаа3 цаг 11 минутын өмнөЦахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ3 цаг 13 минутын өмнөКубаас элэгний вирус, чихрийн шижингийн эм, бэлдмэл импортолж эхэллээ3 цаг 15 минутын өмнөИранд болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн бэртэж гэмтжээ3 цаг 20 минутын өмнөАй,Төмөр-Очир: Үсээ их ургуулж, үгээ хамаагүй хэлдэг гээд мултарсан даа3 цаг 27 минутын өмнөАйраг, мах хилээр авч гарах гэж байгаад баригджээ3 цаг 42 минутын өмнөХүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна3 цаг 57 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ4 цаг 12 минутын өмнөАлдарт эрдэмтэн Стивен Хокинг нас барахаасаа өмнө дэлхий гарцаагүй сөнөх хугацааг хэлжээ4 цаг 27 минутын өмнөНӨАТ: Гурван хүн 10 сая төгрөгийн азтан болжээ4 цаг 43 минутын өмнөСүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ4 цаг 58 минутын өмнөЦалин, тэтгэвэрийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ5 цаг 13 минутын өмнө"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ5 цаг 18 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ5 цаг 27 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 43 минутын өмнөЦаг агаарын мэдээ6 цаг 13 минутын өмнөБ.Янжмаа: Нэг аяга кофе нэг харааны бэрхшээлтэй хүнийг ажилтай болгоно7 цаг 13 минутын өмнөУлаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө7 сар 22. 14:08Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.