7-р сарын 12
9 цаг 34 минут

Тойм: Энэ жилийн наадмын эхний өдөр

Өнөө жилийн наадам нар хур тэгширсэн сайхан өдрүүдээр тохиож байна. Ялангуяа Хүй долоон худгийн хурдан морины уралдааны зам чийгтэй, тоос шороогүй, цаг агаар сэрүүвтэр таатай байна.  

-Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан бөгөөд энэ удаа тусгаар тогтнол, хэл, бичиг, газар шороо, ёс заншил, өв соёл зэрэг үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг чухалчилсан есөн хэсгээс бүрджээ. Нээлтийн тоглолтонд нийтдээ 2000 орчим хүг оролцсон байна.

Энэ жилийн наадмын нээлт сайхан болж, гадаадын жуулчид үүнийг олимпийн нээлттэй зүйрлэсэн нь харагдана.

-Өчигдөр баярын наадам хурдан азарганы уралдаанаар эхэлсэн. Нийтдээ  хурдан азарганы уралдаанд 199 азарга шандасаа сорьсноос Төв аймгийн Угтаалцайдам сумын Баянжаргалын Баттөрийн халиун азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга хурдалсан байна. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, тод манлай уяач Д.Баянбатын наран хонгор , Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд, Х.Доржпүрэвийн хүрэн азарга тус тус айрагджээ.

-Их насны морьдын уралдаанд газар газрын 386 хүлэг шандасаа сорилоо.

Хурдан морь сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг, таавар дэвшүүлдэг Их насны морьдын уралдаанд Багахангай дүүргийн Ганбаатарын Буянтогтохын халзан морь түрүүллээ. Аман хүзүүнд Тод манлай уяач Ц.Батсайханы бор, гуравт Дундговь аймгийн Б.Дагва-Очирын хул халзан морь хурдаллаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд айрагдлаа.

-Соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Амарсанаагийн Бигүүтэйгийн хурдан хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. 

 Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Цэрэндоржийн Мөнхбаярын цавьдар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Доржсүрэнгийн Ганхуягийн хээр үрээ гуравт хурдлав. Айргийн дөрөв, тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мөнхсайханы  хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

 

-Хэдийгээр бөхийн холбооныхон хоорондоо маргаантай байгаа ч бөхчүүд маань улсын их баяр наадмаа хүндэтгэн бүгрд барилдаж байна.  Энэ жилийн наадамд 512 бөх зодоглож байна.  Одоо эдгээрээс гурвын даваанд 128 бөх үлдлээ.

Энэ жилийн  хоёрын даваанд Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Х.Гантулга нарын улсын цолтнууд аймгийн цолтой бөхчүүдэд унаж, энэ жилийн наадмыг эрт өндөрлүүллээ.

 

 

 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.53Зочин   • 7 сарын 12. 17 цаг 05 минут

NAADMAAR CHINI UG NI MONGOL HUN CHINI MORI UNAJ HIIMOROO SERGEEDEG BAITAL YAMARCH MORI ALGA TER IH OLON MYANGAN MORI HAACHVAA, BAAHAN BUGSUU CHIRSEN AVGAICHUUL HUUSHUUR IDEEL SUUJIIDAG YOS ZANSHILTAI ,MONGOL BAYAR GESEE HUJAA HUVTS UMSUJ HUJAA HUUSHUUR IDSEN HYATAD BAYAR GELTEI BOLSON YUM BAIHDAA,HUURHII HEDEN MORI NI HULSUU GARGAN BAIJ TASHUURDUULSAAR 1 YUM ORJ IREH YUM ,TEGEED UVUL NI HEDEN HUURHIINUUDIIGEE HYATADRUU GARGAAD USTAGACHIHDAG GEHEER YAMAR GEECHIIN YOS ZANSHIL BAIHAVDEE UNDESENDEE

202.179.25.53Зочин   • 7 сарын 12. 16 цаг 56 минут

HUI DOLOO DEER OCHOOD HUSSEN MORIO HASHAANAAS NI GARGAAD UNACHIH YUM BAIH GESEN CHINI YU BE YAMARCH MORI BAIHGUI,UHSENIIH NI MONGOL BE

202.179.25.53Зочин   • 7 сарын 12. 16 цаг 51 минут

NEEH L IH OLON MORI MALTAI ZALTAI GESEN CHINI HEDHEEN HUDUUNII HALTARUUD MORI UNASAN INDIANUUD,OCHOOD MORI UNYA GESEN CHINI GANTS 1 MORI MORDUULAAD 5 MYANGA CH GEH SHIG ,ARGAGGUIDEE ZUN NI URALDUULAAD UVUL NI HUJAARUU IH HYADLAGAND UGCHIHDUG BOLOHOOR UNAH CH MORIGUI BUGDEER NI HUUSHUUR HIIGEED IDCHIHDEG YUM SHIG BAINA.TER OLON MORI MAL HAACHVAA?????????

202.179.25.53BI MONGOL   • 7 сарын 12. 16 цаг 54 минут

NEEH L IH OLON MORI MALTAI ZALTAI GESEN CHINI HEDHEEN HUDUUNII HALTARUUD MORI UNASAN INDIANUUD,OCHOOD MORI UNYA GESEN CHINI GANTS 1 MORI MORDUULAAD 5 MYANGA CH GEH SHIG ,ARGAGGUIDEE ZUN NI URALDUULAAD UVUL NI HUJAARUU IH HYADLAGAND UGCHIHDUG BOLOHOOR UNAH CH MORIGUI BUGDEER NI HUUSHUUR HIIGEED IDCHIHDEG YUM SHIG BAINADAA HUURHIINUUDIIG.TER OLON MORI MAL HAACHVAA?????????

Шинэ мэдээ

​Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилнэ2 цаг 6 минутын өмнөСирийг “Исламын улс”-аас чөлөөлөх нь Трампын гол зорилго2 цаг 12 минутын өмнөХөзрийн хаан, хатан, боолд хэнийг дүрсэлсэн байдаг вэ2 цаг 21 минутын өмнө”eDOC”-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ2 цаг 32 минутын өмнөЭхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн2 цаг 38 минутын өмнөНумын орд: Та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно2 цаг 42 минутын өмнөХүний амь замын эвдрэл үерийн гамшиг2 цаг 51 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Ганга нуур2 цаг 59 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Галуутын хавцал3 цаг 1 минутын өмнөТалархлын булан: Аавуудын группын аавуудад баярлалаа3 цаг 10 минутын өмнөЦахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ3 цаг 12 минутын өмнөКубаас элэгний вирус, чихрийн шижингийн эм, бэлдмэл импортолж эхэллээ3 цаг 14 минутын өмнөИранд болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн бэртэж гэмтжээ3 цаг 19 минутын өмнөАй,Төмөр-Очир: Үсээ их ургуулж, үгээ хамаагүй хэлдэг гээд мултарсан даа3 цаг 26 минутын өмнөАйраг, мах хилээр авч гарах гэж байгаад баригджээ3 цаг 41 минутын өмнөХүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна3 цаг 56 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ4 цаг 11 минутын өмнөАлдарт эрдэмтэн Стивен Хокинг нас барахаасаа өмнө дэлхий гарцаагүй сөнөх хугацааг хэлжээ4 цаг 26 минутын өмнөНӨАТ: Гурван хүн 10 сая төгрөгийн азтан болжээ4 цаг 42 минутын өмнөСүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ4 цаг 57 минутын өмнөЦалин, тэтгэвэрийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ5 цаг 12 минутын өмнө"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ5 цаг 17 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ5 цаг 26 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 42 минутын өмнөЦаг агаарын мэдээ6 цаг 11 минутын өмнөБ.Янжмаа: Нэг аяга кофе нэг харааны бэрхшээлтэй хүнийг ажилтай болгоно7 цаг 12 минутын өмнөУлаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө7 сар 22. 14:08Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.