7-р сарын 13
12 цаг 14 минут

Х.Оюунболд : ШИНЭ БӨХ

Жин үдийн нар шатаах шахам төөнөж,царцаа дэвхрэг цсс цсс дуугаран үсчихээс өөр анир чимээгүй.
Хөлс нь шанааг нь даган урсаж нилээн хуучирсан дээлнийх нь захыг халтартуулсан, элэгдсэн улыг нь сураар боож багласан монгол гутал өмссөн, барилддаг болов уу гэмээр биерхүү байрын бор залуу зам даган алхах ажээ.
Хар бага насандаа эцэг эхээсээ өнчрөн үлдсэн хүү амь зуухын эрхээр нутгийн баяны хонь мал хариулсаар яваад, арван тав, зургаатайгаасаа адуу малтай ноцолдох болж нэгэн хоёр жилийн дотор бас ч гэж хүнд гологдомгүй уургач, ямар ч эмнэг адууг сургадаг бяр чадалтай эр болж, хүмүүсийн анхаарлыг татах болжээ.
Улмаар тэр нь хошуу ноёны анхааралд өртсөнөөр хошуу ноёны адуун сүргийг маллах болсоор хоёр оны нүүр хэдийн үзэж, арван найман нас хүрдэг жил нь Улиастайн манжийн амбаны их наадамд явах болсон хошуу ноён Ний бээсдээ бараалхаж, үүдэн хавьцаа суун хэрэг зоригоо айлтгавал, бээс: 
-Хүү минь тэнд чинь ар халхын зүг зүгээс ирсэн хүчит бөхчүүд цугладаг газар. Тэнд чам шиг шалдан банди очдог газар биш,чи тэнд очиж тарагныхаа савнаас салж байснаас, эндээ үлдэж, миний адуун сүргийг маллаж байсан чинь чамд өлзийтэй байхаа гэж янз муутайхан хэлчихээд, сүйхэндээ сууж, наадамд оролцох бөхчүүд, хурдан морьд, эрхий мэргэн харваачдаа дагуулан явахыг санаа алдан харсаар хоцорчээ.

Бууцан дээрээ хаягдсан нохой мэт үлдсэн Нацаг их урам муутайхан адуун сүрэг руугаа явах гэснээ гэнэт яадаг юм бэ очиж барилдахад гэж бодоод зам даган алхаж яваа нь энэ байлаа.
Ингэж явах юм бол би наадам дууссаны дараа л хүрэх байхдаа гэж бодохоос залуу хүүгийн урам хугаран алхаж явтал ард нь морин төвөргөөн сонсогдож, гурав,дөрвөн морь хөтөлсөн шинэхэн чисчүү дээлтэй төрийн хар хүн болохыг нь илтгэсэн гэзэгтэй хар хүн түүнийг доогтой харснаа 
-За хар хөлсөө цувуулаад хаа хүрэх гэж явна даа гэж лавлав. Нацаг 
-Холдохгүй ээ, Улиастайн амбаны наадамд очин барилдаж хүчээ үзэх санаатай гэж хариулав.
Морьтой эр 
-Уухай, их санаатай эд байх нь гэж тохуутай хөхөрснөө, эр хүн гээд дагзаа маажсанаа
-Наадамд явж байгаа гэх. Нохой нүцгэн, гахай явган байж хир газар хороож шалих вэ дээ чи гэснээ хөтөлгөө морьдынхоо нэгний цулбуурыг гарт нь атгуулаад, 
-За морд. Харин надад эмээл байхгүй шүү гэвэл Нацаг хөл дүүжлэх унаа өгсөнд нь талархаад зайдан мордоход, сайхь эр "За тэгээд наадамд түрүүлчихвэл ахыгаа мартав" гээд гэнэн цайлганаар хөхрөхөд ар нуруунаа нь тав гэзэг нь сугсалзана.
-Таны алдар нэр хэн сэн билээ гэвэл 
-Цэцэн хан аймгийн занги Чүлтэм гэвэл халх таван хошуу, шавь тав андахгүй гэснээ за үг олдож үхэр холдох нь. Хүү минь зорьсон газраа саадгүй хүрээд, сайн барилдаарай гээд морио давиран хөдлөв.

Сайн хүний хүчээр унаатай залгасан Нацаг наадмын талбайгаар хэсэж явсаар, морины эзнийг сурагласаар яваад олж, майханд нь хоноглоод босоход Чүлтэм занги "За хүү минь сайн барилдаарай" гээд хуучирсан боловч зодог шуудаг өгөөд духан дээр нь үнэрлэв.
Амбаны амрах өргөөг хайж явсаар арайхийн олж очоод, нэгэн түшмэлд нь учраа айлтгаж сөгдөн гуйвал, түшмэл ихэмсгээр ярвайн харснаа нэгийн даваа дуусчихсан гэвэл хүү гуйсаар байсанд, түшмэл арга нь барагдан амбанд хэлэхээр өргөөнд оржээ.
Жаахан удсаны дараа түшмэл гарч ирээд 
-Амбан чамайг барилдуулах болсон. Харин нэг болзолтой гэвэл хүүгийн чих сэртэсхийж Ямар? гэж лавлавал 
-Хэрвээ чи энэ наадамд түрүүлэхгүй бол толгойгоо түүнд тушаа гэж айлдсан.
Залуу хүү ч болзлыг зөвшөөрөн барилдахаар болов. 

Хоёрын даваа эхэлж хуучирсан боловч зодог шуудагтай түүнийг дэвсээр гарч ирэхэд бөхийн барилдаан сонирхож байсан бээс Ний тэр золиг чинь Нацаг уу даа гэвэл хажуудах түшмэл нь 

-Тиймээ, манжийн амбан түрүүлэхгүй бол толгойг нь авна гэсэн гэж улс амьтан хэлэлцэж байна ноёнтон минь.
Бээс Айхтар чоно юм даа гэснээ Наадам тарахаар түүнийг миний асарт аваад ир гэвэл түшмэл жа гээд толгойгоо бөхийлгөлөө.
Хүн явуулж Нацагийг эрүүлсэн боловч, олдсонгүй байсаар гурвын даваа эхэлтэл зүүнээс дэвэн гарч ирэхийг харсан цугласан олон энэ хүү чинь хэн гээч вэ?. Их бяртай, мэхтэй юм гээч, битгий уначихаасай. 
Ийм сайхан идэр залуу эр уначихвал хайран толгой болно доо гэж ярилцахыг сонссон бээс За энэ муу хүү ялд унавал амбанд хэлж амийг нь аврахаас яахав гэж бодон суулаа.

Хэд хэд давсан Нацагийг бээс нэг амсхийх зуурт нь асартаа дуудаж юу хэрэгтэйг асуувал хүү муу гутал руугаа харснаа Сайн гуталтай сан бол гэж өчвөл ноён хиагаа дуудаж энэ хүүд гутал олж өг.
Үнэ мөнгө нь хамаагүй гэсэн зарлигийг дагаж наадам тарсны дараа хэд хэдэн хятад пүүсний үүдийг элээж, хэдэн гуталны хошууг зад мушгисны эцэст санаандаа таарсан гутлаа олж авсан хүү санаа амарсан бололтой ноёныхоо хиад талархсанаа илэрхийлээд буусан асар луугаа таахаг таахаг алхлан оджээ.

Ийнхүү учраа бөхчүүдээ дараалан хаясаар нэг мэдэхэд амбаны бөх тэр хоёр үлдсэн болохыг мэдээд Нацаг жаахан эмээсэн боловч, дотроо Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг дээ. Дийлэхгүй уначихвал амбанд амласнаараа хар толгойгоо л барина биз гэж бодов.
Нацагийн засуул өвгөн За хүү минь наад амбаны чинь бөх хазахаас бусдыг хийдэг хүн дээ гэвч залуу хүн хичээнэ биз ээ гэж хэлж зогслоо.
Тэр дэвсээр гарах зуураа учраа бөхөө ажвал нас нилээн ахисан боловч сайхан эр ажээ.
Ийм хүн амбаны бөх байлгүй яахав дээ, амбаны бөх болсон цагаасаа өмсгөлдөө шороо хүргэж үзээгүй гэлцдэг.

Хоёр бөх учран золгоод авав. Ний бээсийг давхарлан зассан хөх даавуугаар хошлон эмжсэн олбогон дээрээ өргөсөн дээр суусан мэт өндөлзөж суухыг ажсан Улиастай амбан хөх инээд нь хүрэн Нацагийн зүг зааж толгойг нь авах дүр үзүүлэхийг ажсан хошуу ноён хараагүй царайлан хултай айргаа залгиллаа.
Амбаны бөх болсон цагаасаа хойш өөрийг нь дийлэх хүчтэн гараагүйд бардамнасан тэр бөх жаахан биеэ тоох болсон бөгөөд одоо энэ барилдахаар учраад байгаа бандийг хар толгойгоороо дэнчин тавьж барилдаж буй гэж сонсчээ.
Хоёр шуунаас нь барин авч дугтарвал хөдөлсөнгүйд бас шийртэй эр байх нь гэж амбаны бөх бодоод шийдсэн мэхээ хийхээр шийдэн өрлөө. Тэнд хуран цугласан наадамчин олон амьсгаа даран хоёр бөхийг харц салгалгүй ажих бөгөөд хэн нэг нь жаахан хазайхад дуу алдах нь сонсогдоно.
Нацагийн шилж авсан монгол гуталны зулаг тас үсэрсэн боловч тэр хөллөж тогтсоор, амбаны асрын хажууд байх бэхэлгээ гадасны тэнд очлоо. Наадамчид амьсгаа даран хоёр бөхөөс нүд салгалгүй ширтсээр байв. Асрын гадсанд ойртохуйяа амбаны бөх Нацагийг дүүгүүрдэн эргүүлэв. 
Өвгөн засуул Хүү минь одоо л санаснаа хий гэж намуухан хэлэхэд Нацаг хүчийг нь дагуулан биенд нь наалдаж ачаад сүвээний нь хавиргыг хуга хаяж, түрүүлэхэд амьсгаа хураан, нүд салгалгүй харж байсан наадамчин олон бүгдээрээ уухайлахад, хошуу ноён Ний бээс Овоо доо, эр хүн, хошуу нутгийнхаа нэрийг бузарласангүй. Найр наадамд дагуулж явах бөхтэй боллоо гэж магнай нь хагарах шахам баярлажээ.
Түрүү бөхийн бай шагналыг амбаны гараас хүртээд гарахад, амбаны бөх түүнийг дуудаж уулзаад, За хүү минь олон олон наадамд барилдан түрүүлж ард олноо баясгаж байгаарай гээд миний бие өмсөж барилдсан цагаасаа шороо хүргэж үзээгүй өмсгөл минь юм шүү гээд зодог шуудгаа гардан барихад Нацаг хүндэтгэлтэйгээр хоёр гардан аваад адис авлаа.
Ний бээсийн дуудсанаар асарт нь очиж бараалхвал Дураараа монди гэснээ толгой сэгсрэн инээмсэглээд, манайх хошуу нутаг нэг сайн бөхтэй боллоо доо, за одоо яв. Харин нутаг хошуу руугаа цуг буцна шүү. Замын унаагаар хөл дүүжилж ирсэн гээ биз дээ, тэр морийг нь буцааж өг. Харин чи одоо миний бөх болсон шүү гэж хэлээд инээжээ.
Нацаг хөл нь хөнгөрөн гарч занги Чүлтэмийн асарт очиж хүлэг мориных нь жолоо цулбуурыг өргөн баривал тэр хээгүй гүдэс эр За хүү минь өөрийн хүч бяраараа тодорч гарсан чамд ах нь хувиасаа баяр хүргэж, амны алчуур болгоод наад морийг чинь бэлэглэчихье. Эр хүний замын хүзүү урт, зааны хүзүү богино гэдэг, хойшид таарч уулзах үе гарах байх. Нацаг тэр сайн хүнд баярлаж талархсанаа илэрхийлээд салан явлаа.

Жин үдийн нар халуунаар төөнөн шатаах шахам шарна. Царцаа дэвхрэг цсс цсс үсчихээс өөр анир чимээгүй. Нэгэн сүйх тэргийг даган замаар морь унаж, шинэхэн дээл өмссөн, гучин хоёр угалзтай монгол гутал жийсэн бахим шандаслаг биетэй залуу эр хатируулах ажээ.
Хошуу ноён Ний бээс шинэхэн бөхөө дагуулан хошуу нутаг өөдөө харьж явлаа.
Oyunbold Khishigdorj 2016-07-20

Үгүүллэгийг Өнгөрсөн зууны төгсгөлөөр тодорсон алдарт бөхчүүдийн нэг Ахай бэйсийн Годон хэмээн алдаршсан Дампилын амьдралаас сэдэвлэн бичсэн болно.
Бадаргуултын 14 он буюу 1888, 16 он буюу 1890 оны даншиг наадамд хоёуланд нь 9 даваад гуравт үлдэж, Цэцэн ханы алдарт аварга Дугарт хоёр унасан энэ бөх 1893 оны даншигт 7, 1897 оны даншиг наадамд 8 давж Намхай аваргад тус тус унажээ. 1901 оны даншигт 5 үлдэж байжээ.
Тавин зургаан нас сүүдэр хүртлээ барилдаж байгаад гараа гэмтээснээс болоод барилдахаа больсон гэдэг.
Түүний хоч нэрний тухайд гэвэл үхрийн ширний годыг зад мушгидаг байсан учир Годон гэдэг хочийг хүмүүс түүнд хайрласан гэдэг дам яриа байдаг байна.

 

 
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.16Зочин   • 7 сарын 15. 21 цаг 10 минут

saihan bn shvv bayrllaa

122.201.31.203Зочин   • 7 сарын 14. 8 цаг 05 минут

Shine ugluunii mend. Shaikhan zuil hovordson tsagt saikhan bichleg. Bayr hurgeye.

Шинэ мэдээ

Ганган хавираа /Н.Жаргалбаярт зориулав/49 минут 59 секундын өмнө“Даншиг наадам-Хүрээ цам 2018” есдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд болно52 минут 33 секундын өмнөЭзэн хааны үхэл /Өгүүллэг/1 цаг 1 минутын өмнөУмард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ОХУ оролцоно1 цаг 3 минутын өмнөМонгол туургатан харваачид чуулна1 цаг 12 минутын өмнө113 жилийн өмнө сүйрсэн хөлгөөс алт байх магадлалтай хайрцагууд олджээ1 цаг 22 минутын өмнөЭэ! Халдага балдага1 цаг 32 минутын өмнөХүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй айл өрхүүдээс судалгаа авч байна1 цаг 43 минутын өмнөАНУ, Орост хэрхэн ханддагаа тодорхойлов1 цаг 53 минутын өмнөЗарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө1 цаг 57 минутын өмнөМатематикийн олимпиадаас Монгол хүүхдүүд шагнал хүртлээ2 цаг 2 минутын өмнөНаадам 2018 Фото2 цаг 8 минутын өмнөХэт халуун 12 хүний аминд хүрч, 10 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ2 цаг 13 минутын өмнөШинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ2 цаг 21 минутын өмнөХүн амын шилжилт эрдсийн ханш даган өөрчлөгдөж байна2 цаг 22 минутын өмнө“ДАШТ-2018”-аас хойш Оросын шигшээ багийн хөлбөмбөгчдийн “ханш” өсчээ2 цаг 33 минутын өмнөИх сургуулиудын оюутны байрны бүртгэлийг танилцуулж байна2 цаг 36 минутын өмнөБ.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна2 цаг 43 минутын өмнөНаадмаар 665 иргэн эрүүлжүүлэгджээ2 цаг 52 минутын өмнөХөвгүүд агуйд орсон шалтгаанаа тайлбарлав3 цаг 3 минутын өмнөУсайн Болт хоёр дахь карьераа хөл бөмбөгчний хувиар эхлүүлж магадгүй3 цаг 12 минутын өмнөН.Золбоо:Тунаж барилдах хамгийн сайхан3 цаг 13 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Булган уул3 цаг 18 минутын өмнөГамшигт бэлтгэлгүй монголчууд3 цаг 23 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Булган гол3 цаг 26 минутын өмнөУдам дамжсан түүхч Ордосын Саган Сэцэн3 цаг 33 минутын өмнөДуучин Т.Дэлгэрмөрөн найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 43 минутын өмнөХамарны хар батгыг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргууд3 цаг 53 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?4 цаг 2 минутын өмнөЭнэ сарын 25-ны өдөр ээлжит бус чуулган хуралдаж магадгүй4 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.