7-р сарын 13
12 цаг 13 минут

C.Дашдооров: Хойтон жилийн наадам

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!

Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжий тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан.

Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан.

Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.

Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!

C.Дашдооров /1969 оны 8 дугаар сар, 1970 оны 5 дугаар сар/

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.23Бөх сонирхогч дэмжигч   • 7 сарын 14. 7 цаг 31 минут

Ш Мөигөибаатар Улсыи харцага цол авлаа маш саихан баина баяр хургэж амжилт аз жаргал хусье

103.229.120.94Маш маш   • 7 сарын 13. 18 цаг 58 минут

Маш гоё.

Шинэ мэдээ

Ганган хавираа /Н.Жаргалбаярт зориулав/47 минут 57 секундын өмнө“Даншиг наадам-Хүрээ цам 2018” есдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд болно50 минут 31 секундын өмнөЭзэн хааны үхэл /Өгүүллэг/58 минут 33 секундын өмнөУмард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ОХУ оролцоно1 цаг 1 минутын өмнөМонгол туургатан харваачид чуулна1 цаг 10 минутын өмнө113 жилийн өмнө сүйрсэн хөлгөөс алт байх магадлалтай хайрцагууд олджээ1 цаг 20 минутын өмнөЭэ! Халдага балдага1 цаг 30 минутын өмнөХүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй айл өрхүүдээс судалгаа авч байна1 цаг 41 минутын өмнөАНУ, Орост хэрхэн ханддагаа тодорхойлов1 цаг 51 минутын өмнөЗарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө1 цаг 55 минутын өмнөМатематикийн олимпиадаас Монгол хүүхдүүд шагнал хүртлээ2 цагийн өмнөНаадам 2018 Фото2 цаг 6 минутын өмнөХэт халуун 12 хүний аминд хүрч, 10 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ2 цаг 11 минутын өмнөШинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ2 цаг 19 минутын өмнөХүн амын шилжилт эрдсийн ханш даган өөрчлөгдөж байна2 цаг 20 минутын өмнө“ДАШТ-2018”-аас хойш Оросын шигшээ багийн хөлбөмбөгчдийн “ханш” өсчээ2 цаг 31 минутын өмнөИх сургуулиудын оюутны байрны бүртгэлийг танилцуулж байна2 цаг 34 минутын өмнөБ.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна2 цаг 41 минутын өмнөНаадмаар 665 иргэн эрүүлжүүлэгджээ2 цаг 50 минутын өмнөХөвгүүд агуйд орсон шалтгаанаа тайлбарлав3 цаг 1 минутын өмнөУсайн Болт хоёр дахь карьераа хөл бөмбөгчний хувиар эхлүүлж магадгүй3 цаг 10 минутын өмнөН.Золбоо:Тунаж барилдах хамгийн сайхан3 цаг 11 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Булган уул3 цаг 16 минутын өмнөГамшигт бэлтгэлгүй монголчууд3 цаг 21 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Булган гол3 цаг 24 минутын өмнөУдам дамжсан түүхч Ордосын Саган Сэцэн3 цаг 31 минутын өмнөДуучин Т.Дэлгэрмөрөн найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 41 минутын өмнөХамарны хар батгыг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргууд3 цаг 51 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?4 цагийн өмнөЭнэ сарын 25-ны өдөр ээлжит бус чуулган хуралдаж магадгүй4 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.