7-р сарын 18
7 цаг 20 минут

Аюулгүй байдлынхаа төлөө 70047004 дугаарт хандаарай

Оршин амьдарч байгаа орчин маань хэр аюулгүй вэ гэдгийг хүүхдийн амиар л мэдэрч эхэлж байна. Иргэд өөрийн амьдарч буй орчин тойныхоо аюулгүй байдлын төлөө санаа тавих нь нийгмийн хариуцлагынх нь нэг хэлбэр.  Одоогоор амь насанд хамгийн халтай нь ил задгай цахилгааны утас  болж байна. Энэ байдалд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ Төрийн өмчит компани анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайн хэрэг.

Зөрчлийн тухай хуулиар шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг тухайн эзэмшигч хариуцдаг болсон бөгөөд ингэснээр тус байгууллагын энэ талын асуудлыг хариуцсан байцаагч нарын орон тоо үгүй болсон гэдгийг эх сурьалжууд хэлж байгаа.

Тухайлбал,   “УБЦТС” ТӨХК-ийн Хяналт шинжилгээ, дотоод аудит эрхэлсэн дэд захирал Н.Даваажаргал: “Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор хяналт шалгалт хийдэг онцгой эрх үүрэгтэй, эрчим хүчний улсын байцаагч нарыг байхгүй болгочихсон. Тийм болохоор манай компанийн зүгээс хувийн эзэмшлийн цахилгааны бүрэн бүтэн байдлыг шалгаад явах эрх байхгүй”  гэжээ.

Ер нь Улаанбаатар хотын цахилгаан түгээх шугам сүлжээний  40 хүрэхгүй хувь нь “УБЦТС” ТӨХК-ийн мэдэлд байдагбөгөөд  үлдсэн 60 гаруй хувь нь хувийн эзэмшигчтэй байдаг ажээ. Энэ талаас нь харвал хэрэглэгч аюулгүй байдал тал дээр гол хариуцлага хүлээхээр байгаа юм. 

Гэхдээ УБЦТС ТӨХК-д бас үүрэг хариуцлага гэж бий. Энэ ч үүднээс тус компани  цахилгааны аюултай нөхцөл байдлын талаар иргэдийн мэдээлэл  дуудлага хүлээн авах 24 цагийн үйлчилгээтэй утас ажиллуулж эхэлжээ.  Тус байгууллагаас гаргасан зөвлөмжид:

“Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөж байна” гээд  “Таны ойр орчимд ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдэгдээрэй” гэдгийг сануулжээ.

Энэхүү дугаар нь Улаанбаатар цахилгаан түгээх станцын 24 цагийн ажиллагаатай утас юм байна.

Түүнчлэн “Дуудлага өгсний дараа мэргэжлийн баг, ажилтныг очтол тухайн гэмтлийг засварлахгүй, хүүхэд, хүн санамсаргүй хүрч, шүргэхээс сэргийлэн хамгаалж иргэний үүргээ биелүүлэх”-ийг  УБЦТС ТӨХК-аас анхааруулжээ.

Иргэд маань мэргэжлийн байгууллагын энэ санамжид хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж, орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангахад иргэний үүргээ биелүүлж чадвал амьдарч буй орчноо айх аюулгүй, аз жаргалтай болгох нэг алхам шүү гэдгийг санаарай.

М.Нэргүй

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.169.162Зочин   • 2018, 7 сарын 18. 14 цаг 18 минут

Төв аймгийн ажлаа хийгээгүй цахилгааныхаа дарга нрт арга хэмжээ авна уу. Амьд явах баталгаа алга

66.181.169.162Зочин   • 2018, 7 сарын 18. 14 цаг 17 минут

Үхэрний эзэн Төв аймгийн ЦШСГ гомдол гаргаад очсон байна аа. Өргөдлийг авах хүн олдохгүй даргад нь өгчээ. Дарга нь 30 хоногийн дотор шийднэ гэсэн байх юм аа. Тогны мөнгөө төлөөгүй бол тэр дор нь тасалчихаад явдаг. Тодорхой болсон асуудлыг ямар удаан шийддэг дарга вэ

66.181.169.162Зочин   • 2018, 7 сарын 18. 14 цаг 08 минут

Төв аймгийн ЦШСГ-ынхан ажлаа хийгээгүйгээс айлууд дунд байрлах шийтний ойролцоо явж байсан үхэр тогонд цохиулаад үхчихсэн. Бороо орчихсон шалбархай утас байсан л юм байгаа биз бодоход усаар тог дамжаад үхэр тогонд цохиулаад үхсэн. Хүн хүүхэд явж байсан бол яах вэ

66.181.169.162Зочин   • 2018, 7 сарын 18. 14 цаг 06 минут

7004-7004 утсаа авдаггүй юм байна лээ. 2018,07,17 ны өдөр залгаад байхад утсаа авахгүй байсан.

202.70.34.98Зочин   • 2018, 7 сарын 18. 13 цаг 44 минут

Орон сууцны хороолол болон гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК болон НЗДТГ-ын харъяа нэгжүүдтэй гэрээ байгуулсан хувийн аж ахуйн байгууллагууд ашиглалт, засварыг хариуцдаг.

202.9.41.24Зочин   • 2018, 7 сарын 18. 11 цаг 57 минут

Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх хэзээ ийм ажил хийж эхлэх вэ?

66.181.161.85Irgen   • 2018, 7 сарын 18. 11 цаг 47 минут

Shuurhai l baih heregtei dee. Yaraltai duudahad utsaa avahgui bol yah yum bolj bainaa. Bas gudamjnii gereltuulguudee yr sergeehgui yum aa. Manai gudamjnii gerel shataad barag hagas jil bolj baina. BZD II horoo. Tsergiin hothon. 805-aar deesh ugsdug gudamj.

202.70.34.98зочин   • 2018, 7 сарын 18. 9 цаг 56 минут

УБЦТС ТӨХК-ийн захирал нь мэргэжлийн бус хүн гэсэн шүү

66.181.164.171irgen   • 2018, 7 сарын 18. 8 цаг 38 минут

70047004 ene utas avnaa gej baihgui Achaalal ihtei bdag yum uu udurjinguu zalgaj bj yarina

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.