2018 оны 7-р сарын 18
15 цаг 11 минут

Гадаад худалдааны эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрчээ

Өнөөдөр Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа.

Монгол Улс 2018 оны эхний хагас жилд гадаад дотоодын 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум америк долларт хүрчээ. Тодруулбал, экспорт 3.6 тэрбум америк доллар, импорт 2.7 тэрбум америк долларт хүрсэн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (26.0%) тэрбум америк доллараар өссөн байна.

Үүнд:

  • Экспорт 475.6(15.3%) сая америк доллараар,
  • Импорт 834.6 (43.4%) сая америк доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн гэв.

2017 оны эхний хагас жилд гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 359.0 (30.4%) сая америк доллараар буурч, 822.2 сая америк долларт хүрсэн байна.

Экспорт 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 475.6 сая америк доллараар өсчээ.

Үүнд: 

  • Эрдэс бүтээгдэхүүний экспорт 472.1 сая америк доллар,
  • Нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 834.6 сая америк доллараар өссөн.

Үүнд: 

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 152.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 59.4 сая америк доллар,
  • Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 176.8 сая америк доллараар,
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 189.5 сая америк доллараар,
  • Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 127.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экспортын орлого 15 орчим хувиар нэмэгдэж, импорт 43 хувиар өссөн нь гадаад худалдааны тэнцэл 30% буурахад нөлөөлсөн байна.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна хэмээн Үндэсний Статистикийн газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барина14 минут 33 секундын өмнөХарри Кейн Европын аваргын урьдчилсан бүх тоглолтод гоолдсон 3 дахь хөлбөмбөгч16 минут 14 секундын өмнө"Huawei"-ийн эвхэгддэг утас хэдхэн минутын дотор зарагджээ18 минут 19 секундын өмнөКПОП: Энэ онд хамтлагаа орхисон одод23 минут 19 секундын өмнө“Airbus” хорт утаа ялгаруулдаггүй нисэх онгоц бүтээнэ28 минут 19 секундын өмнөЧөлөөтийн 15 хүртэлх насны ААШТ-д оролцох тамирчид Тайванийг зорилоо32 минут 44 секундын өмнөНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо33 минут 19 секундын өмнөБНСУ-Японы худалдааны алдагдал ихээхэн буурчээ38 минут 19 секундын өмнөХүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана43 минут 19 секундын өмнөЛа-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ48 минут 19 секундын өмнөГ.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан53 минут 19 секундын өмнөАНУ-ын цэргийн зардал төлөхийг эсэргүүцэн солонгосчууд жагсав58 минут 19 секундын өмнө"Нүүдэлчин иж бүрдэл" хоолны газрыг хаалаа1 цаг 4 минутын өмнөЦ.УЯНГА: Гэгээлэн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад бие даан хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна1 цаг 9 минутын өмнөҮхрийн мах нэг килограмм нь 7500 төгрөгийн ханштай байна1 цаг 14 минутын өмнөОРОСЫН уран гулгагчид бүх алтан медалийг хамлаа1 цаг 19 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэг аялгуу болжээ1 цаг 24 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 29 минутын өмнөИх Британийн арми цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийг нууж байжээ1 цаг 34 минутын өмнөЦэцэрлэгт хүрээлэнд анааш машинтай мөргөлджээ1 цаг 39 минутын өмнөХорт хавдартай 134 иргэнд 42 сая төгрөгийн дэмжлэг олгожээ1 цаг 44 минутын өмнөДэлхийн рекорд эзэмшигч оны шилдэгт нэр дэвшжээ1 цаг 49 минутын өмнөАвстралийн хоёр улс төрчийг Хятад руу орохыг хориглолоо1 цаг 54 минутын өмнөБилл Гейтс Жеф Безосыг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо1 цаг 59 минутын өмнөСУМО ТОЙМ: Хакухо болон Тамаваши нар сэтгэл зүйн барилдаан хийлээ2 цаг 4 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хоёр жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавьж болдоггүйг мэддэггүй юм уу2 цаг 4 минутын өмнөОрост хүүхдүүд хятад жүржнээс болж амиа алдсан тухай цуурхал гарчээ2 цаг 9 минутын өмнө"Нэр төрд халдлаа гэж гомдол гаргагчдын 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан"2 цаг 14 минутын өмнөАспиринийг тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй2 цаг 19 минутын өмнөТАНЫ СОНГОХ 76: Аймгуудад хамгийн их дэмжлэгтэй яваа улстөрчид2 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.