7-р сарын 19
10 цаг 15 минут

Өргөн хэрэглээний барааны үнэ 0.5 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь, төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 53.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 11.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.9 хувь, цахилгаан, хийн болон түлшний дэд бүлгийн үнэ 22.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлэг дүнгээрээ 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас Дорнод, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад 0.1-0.6 хувиар буурсан бол Архангай, Дундговь, Увс аймагт өөрчлөлтгүй харин бусад аймагт 0.3-1.4 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Говь-Алтай аймагт 1.4 хувиар өссөн нь хамгийн их байлаа хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8 хувиар өсөхөд хүнсний бараа,, ундаа, усны бүлгийн дүн 11.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 37.5 хувь буюу 129 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 24.2 хувь буюу 54 бараа, үйлчилгээний үнэ буурч, 38.1 хувь буюу 131 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байсан байна. Судалгаанд сонгогдсон 100 нэрийн барааны 55 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 10 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 4 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 11 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 16 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 21 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 26 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 31 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 33 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 36 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 39 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 41 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 46 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 51 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 56 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 57 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 1 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 6 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 11 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 16 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 21 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 26 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 28 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 31 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 36 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 41 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 46 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 51 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 56 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 1 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 6 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.