2018 оны 7-р сарын 27
9 цаг 29 минут

Турахыг хүсвэл их ярь, хооллох үедээ сайн бур, гаа сайн үнэрлэ

-Та бидний биеийн жин ходоодноос төдийгүй, бас уураг тархинаас ч хамаардаг болохыг олон улсын шинэ судалгаа харуулж байна-

Д.ЭНХЭЭ

 

ШИРЭЭНИЙ АРД ЯРИА ХӨӨРӨӨ ӨРНҮҮЛЭХ АШИГТАЙ

 

Танилын хүрээ их байх тусам хүн барагтай бол таргалдаггүй хэмээн Огайогийн их сургуулийн эрдэмтэд өгүүлсэнийг kp.ru мэдээлжээ. Гэхдээ мэдээжийн хэрэг, нийгмийн сүлжээний танилуудыг биш амьд яриа хөөрөөг өгүүлж байгаа хэрэг.

Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, ярилцаж хөөрөлдөхийн хэрээр хүн эрчим хүч зарцуулна. Тийм ээ, идэвхтэй халуун ярианы үед бид илчлэг (калори)-ээ алдах буюу “шатаадаг”. Хэмжээгээр бага л даа. Гэхдээ цагт 100 килокалори гэдэг бол мэдэгдэхүйц гэсэн үг. Найз бүсгүйтэйгээ бүтэн цаг бурахад идсэн жигнэмэгийнхээ талыг зарцууллаа л гэсэн үг. Дашрамд өгүүлэхэд, италичууд таргалдаггүйн учир үүнд байдаг байх. Тэд тухтай, удаан сууж, элбэг дэлбэг, хамгийн гол нь сэтгэлийн хөдөлгөөн маш ихтэй хооллодог. Нөгөөтэйгүүр танил ихтэй хүн өөрийн эрхгүй их хөдлөх хэрэг гарна. Хэн нэгэнтэй уулзаж учрах хэрэг гарна. Нөгөөтэй нь ажлын байрнаас өөр газар чухал асуудал ярилцаж хэлэлцэх хэрэгтэй болно гэх мэт.

Хоёр дахь шалтгаан нь биохимийнх. Хэргийн учир нь ам яриа сайтай хүний уураг тархи байнгын тонуст байдаг. Эрдэмтдийн хэлж ярьдгаар бол нейротрофикийн хүчин зүйлийн төвшин дээшилж өндөр байна гэсэн үг. Харилцан ярианы үед өөх тосны солилцоо хариуцсан нейронууд идэвхжиж, өөх тосны солилцоо дуу муутай хүнийхээс илүү түргэн явагдана.

 

ГААНЫ ҮНЭР ӨЛСӨХ ТӨВИЙГ “УНТРААДАГ”

 

Эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудалд үнэрээр засах эмчилгээ үр дүнтэйг бүгд мэднэ. Тухайлбал, жүрж, нимбэгний үнэр биеийн ерөнхий тонусыг дээшлүүлдэг бол, шилмүүст ургамлынх салхинд цохиулж ханиад авахаас сэргийлнэ, арцны үнэр толгой өвдөлтийг намдаана.

Америкийн баруун Виржинийн их сургуулийн хоол хүнс судлаачид илүүдэл жинг хасахад тустай янз бүрийн үнэр байдгийг нотолсон байна. Үүнийг 3000 эмэгтэйг оролцуулсан туршилт харуулжээ. Тэдэнд хоол идэхийн өмнө төрөл бүрийн ургамлын үнэр үнэрлэхийг санал болгосон аж.

Ингээд сэнгэнэтэл сэрүү татуулсан гааны хурц үнэр юм идэх дуршлыг илүү сайн бууруулж, бодисын солилцоог идэвхжүүлж байгааг олж тогтоосон байна. Тухайлбал, мароккагийн гааны биофлавоноидууд (ургамлын идэвхтэй бодисууд) уураг тархины гүнд буюу гипоталамуст байрлах өлсөх төвийг тайвшруулан түр зуур “унтраадаг” ажээ.

Үнэрээр хооллохыг шинээр хүсэгч нарт зөвлөхөд хүчээр дуртай хоол хүнснээсээ татгал­заж, өөрийгөө зовоох хэрэггүй. Бугуйндаа яльгүй гаатай тос түрхээд өдрийн турш түүнийгээ үнэрлэхэд хангалттай. Эсвэл хоол идэхийн өмнө аяга гаатай цай уухад болно. “Гаатай” хоолны туршилтад оролцсон эмэгтэйчүүдийн ихэнх нь өдөр бүр ердийнхөөс 200-300 килокалориор бага иддэг болсон буюу цэрийтэл цадахаа больсныг судалгаа хийсэн эрдэмтэд баталж байна.

 

УУРАГ ТАРХИ-ГОЛ АЯГАЛАГЧ

 

Бидний биеийн жинд юу идэж байгаа нь төдийгүй, юунаас идэж байгаа нь бас нөлөөлдөг болохыг хоол хүнс судлаачид баталж байна. Бага идэхийг хүсвэл бага аяганаас ид. Өчүүхэн бага аягалсан ч цадах боломжтой. Бид ихэвчлэн “нүдээрээ” хооллодог билээ. Цадсан тухай нүдээр өгсөн дохиог уураг тархи физиологийн буюу ходоодныхоос илүү хурдан хүлээж авдаг нь аль эрт тогтоогдсон баримт.

Турахыг хүсч байгаа хүмүүст тустай өөр нэг судалгаа нь хооллох хэмжээнд аяга тавагны өнгө бас нөлөөлдөг гэнэ. Корнеллыних сургуулийн мэргэжилтнүүд хоол хүнсний өнгө аяга тавагныхаа өнгөтэй нийцэж байвал 20 хувь илүү идсэнээ хүн анзаардаггүй.

Ингээд сайн дурынхны орол­цоотойгоор туршжээ. Турах оролдлого хийж байгаа хоёр бүлгийнхэнд улаан, цагаан өнгийн таваг өгсөн байна. Макароныг хүссэн хэмжээгээр таваглах, гэхдээ цагаан тавганд цөцгийн тостой сүмс, улаан тавганд улаан лоольтой сүмс хийхийг санал болгожээ. Харин хяналтын бүлгийнхэн өнгө харшуулах зарчмаар цөцгийн тосны сүмстэй цагаан макароныг улаан тавагнаас, “улаан” сүмстэй макароныг цагаан тавагнаас идэхээр зохицуулжээ. Дараа нь бүх тавагтай хоолыг жин дээр тавьж хэмжиж үзсэн байна.

Ижил өнгөтэй тавганд ижил өнгөтэй хоол аягалагсад хяналтынхнаас 17-22 хувиар их хэм­жээ­­гээр аягалсан байжээ. Хүнсчдийн тайл­бар­ласнаар орцын хэмжээнд тавих хүний анхаарлыг өнгөний харшил илүү төвлөрүүлж, илүүдэл жинтэй болохоос өөрийг нь сэргийлдэг юм байна.

Хөх, цэнхэр, хөх ягаан хүйтэн өнгийн аяга тавагхоол идэх дуршлыг бага төрүүлж, турахад илүү нөлөөлдөг байна. Усан ногоон, шар, улбар шар өнгийн аяга таваг хоол  идэх дур хүслийг улам хөдөлгөдөг тухай хоол хүнс судлаач Светлана Бережная өгүүлж байна.

Ажигласан өөр нэг сонирхолтой зүйл бол хүмүүс идэх хоол хүнсээ өөрөө аягалах (шведский стол буюу хүлээн авалтын үеэр өөрөө өөртөө хоол хүнс сонгож аягалах) үеэр 92 хувийн тохиолдолд организмын шингээж чадах хэмжээнээс илүү хэмжээгээр аягалж тавагладаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ8 цаг 19 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 18:00Динг Жунхуй: Би эргэн ирлээ12 сар 9. 17:55Улиран одож буй оны хамгийн муу кинонууд12 сар 9. 17:50Барыг алж тээж байсан ургийг нь авчээ12 сар 9. 17:45Ханиад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна12 сар 9. 17:40ОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй12 сар 9. 17:35Тэр аргагүй л азарга аж12 сар 9. 17:30Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ12 сар 9. 17:25БНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй12 сар 9. 17:20Орос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При12 сар 9. 17:15Дэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа12 сар 9. 17:10Нулимстай бодол12 сар 9. 17:05Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд12 сар 9. 17:00Жендерийн тусгаарлалт дуусгавар болжээ12 сар 9. 16:55Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ12 сар 9. 16:50В.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна12 сар 9. 16:45Шагналын шалбааг12 сар 9. 16:44Солонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ12 сар 9. 16:40Жолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна12 сар 9. 16:35Дээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ12 сар 9. 16:34ВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ12 сар 9. 16:30Абдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан12 сар 9. 16:25Оны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ12 сар 9. 16:20Өндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд12 сар 9. 16:15Оны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ12 сар 9. 16:10Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ12 сар 9. 16:051990-ээд оны одод өнөө цагт12 сар 9. 16:00ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м12 сар 9. 15:55Ираны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө12 сар 9. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.