2018 оны 7-р сарын 27
13 цаг 22 минут

“Цайны зам”-ын хүрээнд БНХАУ-тай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Монголын эдийн засгийн нэг тулгуур аялал жуулчлал байх боломжтой гэдэг. Гэвч жилдээ хагас сая жуулчнаас хэтэрдэггүй. Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог гэдэг утгаараа ОХУ, БНХАУ-аас жилдээ сая байтугай жуулчин авах боломж бий. Харамсалтай нь Монголд ирэх хятад жуулчдын тоо сүүлийн жилүүдэд байнга буурсаар иржээ.

Жуулчдыг урин залах янз бүрийн ажил зохиож байгаа. Үүний үрээр өнгөрсөн жилээс эхлэн манайхыг зорих жуулчдын тоо 17 хувиар өссөн гэх мэдээлэл бий. Энэ дунд Хятадаас ирэх жуулчдын тоо 8 хувь өсчээ.

Хөрш гурван орны хувьд “Цайны зам” төслийн хүрээнд энэ салбарт хамтран ажиллахаар зорьж байгаа юм.  Цайны зам 1728 оны үеэс эхлэн Монголын Нийслэл хүрээгээр дайран хойшоо одоогийн Хиагт хүрч байсан гэх сурвалж байдаг.

Өнөөдөр БНХАУ-аас 400 жуулчин Улаанбаатарт хөл тавилаа. Хөтөлбөрийн дагуу жуулчид Монголд тав хонох юм. Төв талбай дээр 10 гаруй автобус хөлөглөн ирсэн эдгээр жуулчин “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа юм. Энэ мэтээр долоо хоног бүр 400 жуулчин хүлээн авах зорилготой байгаа бөгөөд дараагийн ээлжийн 400 жуулчин наймдугаар сарын 3-ны өдөр ирэх аж.

Нийслэлийн Аялал жуулчхлын газрын дэд дарга Ц.Энхтүвшингээс энэ асуудлаар тодруулахад: долоо хоног бүр 400 жуулчин ирээд байвал манай аялал жуулчлалын салбар хөгжихэд томоохон дэм болно. Ялангуяа Хятадын жуулчид бол худалдан авах чадвар өндөр байдаг учир эдийн засагт үлдээх нэмэр тус ихтэй гэдгийг онцолж байв.

Тоо баримтаас харвал БНХАУ-ын 140-150 иргэн жил бүр гадагшаа жуулчилдаг аж. Үүний нэг хувь нь гэхэд л 1.4-1.5 сая жуулчин болно. За байг, бүр эдгээр жуулчдын 0,5 хувийг Монголдоо татахад л 700-800 мянга болно.

Хил залгаа хөрш орны хувьд Хятадын жуулчид олноороо ирэх боломж бий. Эндээс эдийн засагт чамгүй валют орж ирэх нь тодорхой.

М.Нэргүй

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.112Зочин   • 2018, 8 сарын 5. 17 цаг 13 минут

япон орос оронтой хамтарч ажиллавал дээр баймаар

27.123.212.134Зочин   • 2018, 8 сарын 2. 13 цаг 32 минут

Casino olniig bariad iruuleed bna daa Kamboj.

66.181.169.66Зочин   • 2018, 7 сарын 31. 11 цаг 24 минут

yu ch yariad bdiin ene nuhur

66.181.190.239Z   • 2018, 7 сарын 27. 16 цаг 35 минут

YANAA ENE HULHI HUN BAS IIM DARGA BSON U ARAI BISHEE ENE NOHRIIN AH DAVAANYAM GEED LUIVARCHIN BAS BDAG

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.