2018 оны 7-р сарын 28
12 цаг 25 минут

Монгол судлаач Бирталан Агнеш: Монгол бол Чингис хааны цагаан сэтгэлт ард түмэн

Л.САЙХАНСАНАА 

Соёл урлагийн их сургууль,  Олон Улсын Монгол Судлалын Холбоотой хамтран Монголчуудын соёлын ёртөнц: Өв үнэт зүйл, урлаг сэдэвт олон улсын  монголч эрдэмтдийн ээлжит хурлыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ үеэр  Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхийлөгч, Унгарын Өтвөш Лоранд их сургуулийн Монгол Ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Бирталан Агнештай ярилцсан юм.  Монгол хэлээр  тод, цэвэрхэн ярьдаг энэ эмэгтэй  манай орныг судлах болсон 30 жилийн хугацаанд олон  удаа хүрэлцэн ирсэн монголчуудын хэзээний  танил билээ.

-Таны монгол  судлаач болсон түүхээс ярилцлагаа эхэлье. Хэзээнээс Монгол орны тухай сонирхох болсон бэ?

-Унгар улс  түүхийн эрт үед нүүдэлчин соёлтой, монголчуудтай адил бөө мөргөл шүтдэг байсан. Урт эгшгээс авхуулаад бидэнд адил төстэй зүйл бий. Би оюутан байхдаа  буюу 1981-1982 онд  Монголд дадлага хийхээр ирж байлаа. Тухайн үед хөдөө нутгаар  аялж, судалгаа хийсэн. Тэр цагаас хойш монгол орны тухай судлах болсон. 1635 онд байгуулагдсан Унгарын хамгийн эртний Өвтөш  Лоранд их сургуулийн Монгол болон Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Манайд Монгол судлалын чиглэлээр суралцаж буй шавь нар олон бий.

Олон оюутан гэлээ, яг хэдэн оюутан суралцаж байгаа вэ.  Таны бодлоор юу тэднийг Монголын тухай судлахад хүргэж байгаа вэ?

-Манай их сургуулийн хөтөлбөр өөрчлөгдөхөд монгол судлалаар сурах оюутны тоо цөөрсөн ч бакалаврын 15 орчим оюутан, солилцоогоор ирсэн оюутнуудтай нийлээд докторын зэргээ хамгаалж буй 13 оюутан байна. Унгарууд нүүдлийн соёл, бөө мөргөл, бурхны шашин, монголчуудын түүх, хэл соёл,   ялангуяа нутгийн аялгууг их сонирхдог. унгарчууд түүхийн эх сурвалжаараа монголчуудтай холбоотой учир энэ мэргэжлээр суралцдаг болов уу.

-СУИС-аас Олон улсын монгол судлалын холбоотой хамтран зохион байгуулсан энэ удаагийн монголч эрдэмтдийн хурлын ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна? 

-Дэлхий даяаршиж байгаа өнөө цагт улс бүр, хүн болгон өөрөөрөө үлдэх өв соёлоо судлах, хамгаалах хэрэгтэй. Үүнд өөрсдийн өмнөх болоод өнөө үеийн үнэ цэнэтэй зүйлүүд орно. Энэ удаа СУИС эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн хамтарсан хурал хийж байна. Хурлын ач холбогдол нь судлаачдын хийж буй бүтээлтэй танилцахын зэрэгцээ, бие биеэс харилцан суралцах  боломж нээгдэнэ. Эрдэмтэд хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ судалгааны эргэлтэд оруулж ирсэн олон жилийн уламжлалтай. Өнөө үед өөр маягаар хийж байна.

-Монголч эрдэмтдийн хуралд тавьсан таны илтгэл сонирхолтой , шинэлэг судалгаа санагдлаа?

-XiX зууны үеийн Унгарын судлаач Монголын түүхэн сурвалжийг тэмдэглэсэн байдаг. Нэр нь “Чингис хааны хар дэвтэр”. Өөр газар  дуулдаж байгаагүй, бараг мэддэггүй баримт шүү. Энэ дотор Чингис хаан монголчууддаа зарлигдсан нь гэсэн зүйлүүд байдаг. Цөвүүн цаг ирэхэд монголчуудаа яаж аврах вэ, хэрхэн амьдрах вэ, эзэн хааны гүрнийг дахин сэргээхэд сайн хааны чанар юу болох вэ гэхчлэн сонирхолтой мэдээ, занги их бий.

-Та монгол орныг судлах болсон 30 жилийн хугацаанд хэдэн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл туурвисан бэ?

-Олон бүтээл гаргасан, тоолж байгаагүй учраас  хэлж  мэдэхгүй байна. Ойролцоогоор 140 гаруй  судлагааны бүтээл бий байх. Миний бүтээлүүдийн ихэнх нь англи хэл дээр хэвлэгдэн гарсан. Унгар хэл дээрх судалгааны бүтээлүүд нэлээд нь цахимд  тавигдсан. Нэг харамсалтай зүйл нь миний бүтээлээс монгол хэл дээр хэвлэгдсэн ганц ном л байна. Монголчуудад танилцуулчих юмсан гэсэн бүтээлүүд олон бий. Зав чөлөө бага байдгаас зорьсон санаагаа биелүүлж чадахгүй  өдийг хүрлээ.  Боломж гарвал 1990-ээд оны үед ирэхдээ Монголын аман зохиол, зан заншлын тухай тэмдэглэж авсан материалуудыг монгол эрдэмтэдтэй хамтарч орчуулах юмсан гэж хүсдэг.

-Таны бүтээлүүдийн гол сэдэв нь юуны тухай байдаг вэ?

-Би нутгийн аялгууг анх судалж эхэлсэн. Үүнээс улбаалж монголчуудын аман соёл болон түүхийн  талаар сонирхох болсноос миний ихэнх бүтээлүүд эдгээр зүйлсийн тухай утга санааг агуулдаг.  Миний бүтээлүүдийн 60-70 хувь нь Монголын домог зүй, хээрийн судалгааны үед тэмдэглэж авсан бөө мөргөл, түүний зан үйлийн тухай голдуу байдаг.  Миний хамгийн дуртай сэдэв гэж хэлж болно.

-Монгол хэл дээр таны нэг бүтээл гарсан гэж дурдсан. Түүнийгээ тодруулахгүй юу?

–  Унгарын анхны монгол судлаач болох Баалинг Гаабар 1871 онд халимаг үндэстэн, 1873 онд халхчуудын нутгийн аялгууны талаарх хээрийн судалгаа хийсэн.  Өндөр мэдлэгтэй хэл шинжээч  хүн байсан бөгөөд халх болон халимаг аялгууны онцлог болон ярианы хэлийг тэмдэглэн үлдээсэн анхны хүн юм. Түүний тэмдэглэлд ардын аман зохиол, түүх, үлгэр, зүйр цэцэн үг зэрэг аман соёлын тухай өгүүлснээс гадна монголчуудын зан заншлын тухай товч  тэмдэглэсэн байдаг. Түүний тэмдэглэлийн тухай  бичсэн өгүүллэгүүдийг МУБИС-ийн  багш нар  монгол хэл руу орчуулсан. Монгол хэл дээр хэвлэгдсэн номоо “Чингис хааны цагаан сэтгэлт ард түмэн” гэж нэрлэсэн.

 Өвтөш  Лоранд их сургуулийн монгол судлалын тэнхим хэдэн онд байгуулагдсан бэ?

-Төв Ази болон Монгол судлалын тэнхим 1942 онд байгуулагдсан ч 2006 оноос эхэлж бакалавр, магистр, доктор гэсэн боловсролын гурван зэргээр оюутан суралцуулах хөтөлбөр бий болсон. Солилцооны хөтөлбөрөөр гадаадын оюутнууд хүрэлцэн ирж сурдгаас  гадна манай тэнхимд докторантаар таван монгол оюутан, Өвөрмонголын нэг оюутан сурж байна.  Түүнчлэн монгол багш манай сургуульд багшилдаг. Монгол судлалаар сурч  буй оюутнууд монгол хэл сурч, аман соёл зэрэг зарим хичээлийг монгол хэл дээр үздэг.

– Монголд  судалгааны ажлаар ирэх зардлаа та өөрөө гаргадаг уу?

 -Их сургуулиас Монголд очиж судалгаа хийх хүсэлтэд шууд санхүүжилт олгодоггүй. Харин олон орны судлаач эрдэмтэдтэй судалгааны сэдвээрээ өрсөлдөж Унгар, Англи мөн Хятад зэрэг хэд хэдэн улсаас санхүүгийн дамжлэг авдаг.

-Монголыг судлах болсон  30 гаруй  жилийн   хугацаанд иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт ажиглагдав уу?

-Даяаршлын эрин үед зарим уламжлалаа гээх хандлага ганц Монголд ч гэхгүй бусад оронд гарч буй үзэгдэл. Гэхдээ монголчууд хуучны соёл, уламжлалаа  тийм хурдан алдахгүй гэдэгт би итгэлтэй байна. Залуу хүмүүс уламжлалт зан заншил болох овоо тахих, хорио цээрийн зан үйл мөн мал маллах нарийн ухааныг сурах хэрэгтэй. Тэгж байж л үндэстний онцлогоо хадгалж үлдэнэ.

-Энэ удаа та Монгол Улсын Соёлын урлагийн их сургуулийн хүндэт профессор болоод буцаж байна.  “Ийм нэр хүндтэй шагнал хүртээнэ гэж зүүдэлсэнгүй явлаа. Би монгол судлалд насаараа зүтгэх өртэй боллоо” гэж та сэтгэгдлээ хэлж байсан. Тэгэхээр монгол судлалд насаараа зүтгэх нь ээ?

-Тийм ээ, би их баяртай байна. Монгол судлалд насаараа зүтгэнэ. Би 1990-ээд оноос хотонгуудын талаар судалж эхэлсэн. Сүүлийн үед  одоогийн  монголчуудын хувцас хэрэглэл хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах хэрэгтэй гэж бодож байна. Цаашид хотонгуудын хадгалж ирсэн өв соёлыг хэрхэн хамгаалах вэ, ямар өөрчлөлт оруулж болох вэ, энэ талаар судална.

Эх сурвалж: www.polit.mn

Эх сурвалж:
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.162Дорж   • 2018, 7 сарын 30. 10 цаг 06 минут

Хөөрхий энэ гадаад андуурчээ. Монголчууд бол манжийн үлдэгдэл.

108.92.148.34Зочин   • 2018, 7 сарын 28. 19 цаг 43 минут

Ene huvtsas hunar bol yag hoshin shog.Manuuhainaas 2 nutsgen gar tsuhuigaad zuudend ormoor numrug bna .Halloweeneer umsvul iluu zohino.

202.9.41.117Зочин   • 2018, 7 сарын 28. 21 цаг 31 минут

har inergitei erguu ve chi zugeer l zailtsan baidaa

103.57.94.237Зочин   • 2018, 7 сарын 29. 20 цаг 21 минут

яг тийм чи сайхан хэллээ би бас нэмж хэлэхэд халловентойгаа зайл

Шинэ мэдээ

Москваг пуужингийн цохилтоос хамгаалах хугацааг тооцоолжээ14 минут 22 секундын өмнөSOS: Корона вирусын голомт гэгдэж буй Ухань хотоос 100 гаруй оюутан Монголд ирсэн үү19 минут 22 секундын өмнөБүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс тэргүүлжээ24 минут 22 секундын өмнөЦахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ29 минут 22 секундын өмнөДональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хурдасгасан журмаар хэлэлцэнэ34 минут 22 секундын өмнөД.Гантулгын гомдолтой давж заалдах шүүх хурал болно39 минут 22 секундын өмнөШинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна44 минут 22 секундын өмнөТрамп Boeing-д сэтгэл дундуур байгаагаа ярьжээ49 минут 22 секундын өмнөТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна54 минут 22 секундын өмнөФэйсбүүкээс 23 хууль бус групп, 17 хуурамч хэрэглэгч, 87 контентийг устгажээ59 минут 22 секундын өмнөАНУ хилээр нэвтрэх хоригийн жагсаалтаа өргөтгөж магадгүй1 цаг 5 минутын өмнөТохилог сууц, тухтай орчин1 цаг 10 минутын өмнө"Лестер" хожиж, "Манчестер Юнайтед" дахиад хожигдлоо1 цаг 15 минутын өмнөТОДРУУЛГА: Хулгайчид машины яндангаас үнэт метал гарган авах бус үнэ нэмж дамлан зардаг1 цаг 20 минутын өмнөГрек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов1 цаг 25 минутын өмнөӨнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай1 цаг 30 минутын өмнө“Шимэгч”-ийн хар цагаан хувилбарыг БНСУ-ын кинотеатруудаар гаргана1 цаг 35 минутын өмнөХятад эмэгтэйд тусалж олны талархлыг хүлээсэн Б.Нурболаттай ярилцлаа1 цаг 40 минутын өмнөАНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ1 цаг 45 минутын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна1 цаг 50 минутын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд1 цаг 55 минутын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна2 цагийн өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ2 цаг 5 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм2 цаг 15 минутын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ2 цаг 20 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 25 минутын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна2 цаг 55 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ3 цаг 15 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл3 цаг 25 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.