7-р сарын 30
10 цаг 39 минут

Төрийн компанийн наадам ба жижиг хувьцаа эзэмшигчдийн нулимс

Монголчууд өргөн дэлгэр наадаж байна. Эдийн засаг сайн биш, иргэдийн орлого  хангалттай биш хэдий ч Монголчууд бид баярлаж наадамлахдаа хамаг бүхнээ үрээд дуусгадаг тооцоогүй бас санаа амар ард түмэн.

Дайны хажуугаар дажин гэгчээр энэ олон баяр наадмыг далимдуулж дураараа тансагладаг төрийн эрх мэдэлтнүүд бас байнаа. Уг нь улс орны эдийн засаг хэцүү, иргэдийн орлого бага, ус борооны гамшигтай энэ үед улс орны удирдаж буй эрхмүүд ухаантайсан бол олсон хэдэн төгрөгөө хэмнээд өвлийн бэлтгэл, иргэдийн цалинг нэмэхэд зориулдаг баймаар.

Гэтэл намын нэрээр төрд гарч, ажиллаж буй хэд маань том багагүй найр наадам хийж, тансаглаж байна. Тухайлбал, Монгол шуудан гэх Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компанийн хурган захирал нь наадмын өдрүүдэд долоо хоногийн зайтай хоёр ч бэсрэг наадам зохион байгуулан морь уралдуулж, бөх барилдуулан, нум сум харваад амжжээ. Ингэхдээ монголын хамгийн үнэтэй гэгдэх хөтлөгчөөр наадмаа хөтлүүлж, дуучдыг дуулуулан, загварын охидоор Дүүриймаа зохион байгуулан өөрийн бяр, эрх мэдлээ гайхуулсан байна. Уг наадамын цар хүрээ нь сумын наадмын дайтай өргөн дэлгэр болсоныг нь харахад хичнээн мөнгөөр тансаглаж байгааг амархан тооцож болно. Үүнийг хараад хувьцаа эзэмшигч иргэдэд “Цагаан сар ба хар нулимас” зохиол өөрийн эрхгүй бодогдоно.

Уг нь Монгол шуудан ХК төрийн өмчит 88 компани дундаа жижиг компанид тооцогддог, тодорхой хувиа хувьчилсан гэдэг утгаараа ийм тансаглал бага байх учиртай компани. Гэтэл ийнхүү тансаглаж байгааг нь хараад бусад төрийн өмчит компаниудын тансаглал хэдэн сая, тэрбумаар тоологддог бол гэж бодохоор татвар төлөгчдийн мөнгө ч эзэнгүй юмдаа гэх бодол өөрийн эрхгүй биелэлээ олно.

Энэ компанийн 34% нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж, 66% ийг нь Монголын төр эзэмшдэг бол та бидний сайн мэдэх Оюутолгой компанийн 66% ийг бидний үзэн яддаг Рио тинто, 34% ийг Монголын төр эзэмшдэг.

Оюутолгойн 34% ийг эзэмшдэг Монголын төр 66% ийг эзэмшдэг Рио тинтог зардлаа хэтрүүллээ, өөрсдөө тансагдаж бидний авах ноогдол ашгийг багасгалаа гэж байнга гомдоллодог атлаа өөрсдөө 66% эзэмших болохоороо долоо хоногийн зайтай 2 ч наадам зохион тансаглаж байгаа нь хэнч хараад ойлгохын арга алга. Харин Монгол шуудан компанийн 34% ийн хувьцаа эзэмшдэг 800  гаруй иргэд, ААН-үүдэд Оюутолгойн асуудлаар Монголын төрд тулгараад буй гай зовлон нүүрлээд байна.

Уг нь хувьцаат компанийн удирдлага нь хувьцаа эзэмшигчиддээ үйлчилж, тэдний хувьцааны үнэ, ноогдол ашигийг өсгөхийн төлөө ажиллах ёстой байтал манай төрийн өмчит компаниудад төрөөс тавигдсан хурган захирлууд өөрийн эрх ашиг, эрх ямба, тансаглалын төлөө амралтгүй наадамлаж, хүй долоо хутгийг доргиосоор л байна. Монгол шуудан компанийн хурган захиралыг төрөөс тавигдсан хурган захирал гэдгийн учир нь өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн сонгуульд хүчин зүтгэсэн Б. Анхбаатар гэх эрхэм энэ компанийг удирддаг бөгөөд түүнийг нийслэлд ялуусны төлөө энэхүү албан тушаалд томилогдсон билээ. Мөн түүний наадамд дурлах болсон бас нэг шалтгаан нь удирдлагын багаа уяач, бөхөөр бүрдүүлж, газрын захирлаар томилсонтой холбоотой.

Та бүхний үг, үйлдэл газар дээрээ хэрхэн зөрж байгааг хараад дараагийн сонгуулиар иргэддээ хэрхэн тайлбарлахаа эртнээс бэлтгээрэй гэдэг үгийг дайя.

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.230.114Зочин   • 2018, 7 сарын 30. 11 цаг 21 минут

хөөрхий минь энэ чинь дээдсүүдэд пялдагадаж, урьж залж, бэлэг нтр өгч, нэр нүүр олох, албан тушаал ахих, ядаж л алдахгүй байх гол арга шүү дээ. юун улсын эдийн засаг, хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг... ёстой падгүй юм чинь тэр.

124.158.92.16Зочин   • 2018, 7 сарын 30. 11 цаг 04 минут

oligarhiin uls bolson hench diilehguy

182.160.32.223Зочин   • 2018, 7 сарын 30. 11 цаг 00 минут

ПӨӨХ . ҮНЭН ТАНСАГ ЮМАА

203.91.115.42зочин   • 2018, 7 сарын 30. 10 цаг 51 минут

Дээрээс энэ компаниудын дийлэнх нь өртэй. Төрийн өмчит компаниуд жил бүр алгасалгүй өр нэмж үйлдвэрлэдэг. Энэ бүх баярыг дээрх өр үйлдвэрлэгч компаниудын шилдгүүдийг шагнах урамшуулахын тулд зохион байгуулдаг. Ямрав дээ? Бид капиталист нийгэм рүү гулсан орсон ч социалист маягаар амьдарч явна даа. Тийм биз?

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг2 цаг 32 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст4 цаг 6 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ4 цаг 19 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян4 цаг 47 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав4 цаг 53 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо4 цаг 54 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"4 цаг 55 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ4 цаг 59 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо5 цаг 26 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 5 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ6 цаг 15 минутын өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо6 цаг 20 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ6 цаг 25 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг6 цаг 30 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо6 цаг 35 минутын өмнөПогба: Би довтлох дуртай6 цаг 40 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ6 цаг 45 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө6 цаг 50 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал6 цаг 55 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга7 цаг 5 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’7 цаг 10 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл7 цаг 15 минутын өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ7 цаг 16 минутын өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ7 цаг 20 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй7 цаг 23 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ7 цаг 25 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ7 цаг 30 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд7 цаг 35 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ7 цаг 40 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ7 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.