7-р сарын 30
13 цаг 20 минут

Үхрийн цул мах дунджаар 10520 төгрөгийн үнэтэй байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.9 хувь, өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 1.9 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.3, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буурсан харин ямааны ястай махны үнэ 6.0 хувь, адууны ястай махны үнэ 9.6 хувиар тус тус өссөн бол үхрийн ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.4 хувь, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.2 хувь, адууны ястай махны үнэ 3.4 хувиар буурсан бол ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Тухайлбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7340 төгрөг, үхрийн /ястай/ мах 8730 төгрөг, үхрийн цул мах 10520 төгрөг, адууны /ястай/ мах 6880 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Савласан дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 1.6 хувь, савласан дээд гурилын үнэ 0.9 хувиар өссөн бол задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна. Гурилын үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.1 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 2.5 хувиар буурсан бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.7 хувь, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 23.1 хувь, луувангийн үнэ 13.0 хувиар өссөн бол, байцааны үнэ 16.0 хувь, хүрэн манжингын үнэ 13.6 хувь, сонгины үнэ 1.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 0.8 хувь, хүрэн манжингийн үнэ 27.9 хувь, байцааны үнэ 21.7 хувь, луувангийн үнэ 1.5 хувиар буурсан бол сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.6 хувь, задгай сүүний үнэ 20.2 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурсан байлаа. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 3.7 хувь, өмнөх 7 хоногынхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.23Зочин   • 2018, 7 сарын 31. 15 цаг 58 минут

Шатахууны үнээ дахиад нэмэх гэж байгаа юм уу 92 дууссан гээд өгөхгүй байх юм

27.123.212.135Зочин   • 2018, 7 сарын 30. 14 цаг 15 минут

Одоо оюутан цуглахаар махны үнэ навсайтал бууна .

203.91.115.244Зочин   • 2018, 7 сарын 30. 14 цаг 04 минут

арай л байна шүү

122.201.24.174Zochin   • 2018, 7 сарын 30. 13 цаг 29 минут

Mal ni bagtahgui malchid ni belcheeree bulaatsaldaad bga gee biz dee. Tegeed mahniih ni une buudaggui ee. Ulam l nemegdeed bgag.

Шинэ мэдээ

АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ1 минут 55 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ6 минут 55 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв11 минут 55 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ16 минут 55 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй21 минут 55 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ26 минут 55 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ31 минут 55 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт36 минут 55 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"41 минут 55 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ46 минут 55 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг51 минут 55 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл56 минут 55 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 2 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 7 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 12 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 17 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 22 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 27 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 32 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 37 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 42 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 47 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 52 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 57 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 2 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 7 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 12 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.