8-р сарын 2
15 цаг 14 минут

100 тэрбум ам.доллар цацсан ч дуусгаж чадалгүй баларсан төсөл ...

16 жилийн өмнө Мексикийн ЗГ, хувийн хэвшил хамтран, ядуусыг орон сууцжуулах асар том төсөл эхлүүлж, World bank, томоохон сангууд, Wall street-н томчууд гээд маш олон талын санхүүжилтээр асар том хямд орон сууцны хорооллууд барьж эхэлснээр 20 сая хүнийг хотын төвөөс гаргаж байжээ.

Гэвч олон хотод сэтгэл хөдлөлөөр хэт яаран хэрэгжүүлсэн энэ төслүүд тооцоо судалгаа муутайгаасаа болоод оршин суугчдынх нь амьдрал бараг там болоод байгаа гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ. Ус тасарч иргэд нь усны машин бараадан сав барьж гүйлдэнэ. Бохирын хоолой нь задарч гоожино.

Олон байшингийн дээврээс ус шүүрч, хананд нь цууралт үүсч, цахилгаан дамжуулах шугам нь ачааллаа даахгүй буудах нь энд хэвийн үзэгдэл болсон гэнэ. Үүнээс болоод олон өдрөөр тог тасрах, цахилгаан хэрэгсэл буудсанаас болж гал түймэр гарч эхэлсэн тул оршин суугчид нь зугтаах болж.

Энэ хямд орон сууцны гол худалдан авагчид нь төрийн албан хаагчид, жижиг бизнес эрхлэгчид, тэтгэврийн хөгшчүүд голдуу байсан бөгөөд барилгыг анхнаасаа хотоос хэт хол, намаг, толгод зэрэг газар барьсан нь оршин суугчдынхаа тав тухыг огтхон ч бодолцоогүй үйлдэл болжээ.

Уг нь анх орон сууцны зээл олгохдоо ойр орчим нь цэцэрлэгт хүрээлэн, сургууль барина гэж амалсан ч тэр нь олонх хотуудын нийтийн хороололд баригдсангүй. Барилгын гүйцэтгэгч нар нь ч барилгаа дутуу барьж, зам талбайг гүйцэд тохижуулаагүй нь амьдрахад аюултай орчин болгосон байна.

Гэрэлтүүлэггүй гудамжууд, таггүй транщейны нүхнүүд, ажилгүй сэлгүүцэж, дээрэм, хар тамхины наймаа эрхэлсэн залуус эдгээр хорооллуудын амьдралыг бүр ч хүнд хэцүү болгож байгаа бөгөөд хотын ядуусыг цөөлөх гэсэн бодлого нь сүүлдээ бүхэл бүтэн ядуусын хороололтой болгож орхисон байна.

Тооцоо судалгаагүй, хүнээ төв болгож боловсруулаагүй, сэтгэлийн хөдлөлдөө хэт автсан, популист төслүүд нь хэрхэн эцэстээ бүтэлгүйтдэгийн том жишээ болж сурах бичгүүдэд тэмдэглэгдэж үлдэж байх шиг бна.Бас барилгын тендерт ялсан компаниуд, эрх баригчдын авилгын дуулиан ч их гарсан.

@uuganaa_v2

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.71Зочин   • 2018, 8 сарын 5. 16 цаг 01 минут

20 сая хүнийг УБ-н гэр хороололтой харьцуулж энэ тэр. Гэр хороололд бас байшинтай хүмүүс олон шдээ. Тэд нүүхгүй байж болно. Наад валлстийт мэтийн томчууд бол юм мэдэхгүй хүмүүсийг хөөргөж байгааад мөнгө олохоо л боддог болохоос биш цаашид яах нь огт падгүй. Монголын тооцоогүй асар том зээлийн нэг бол Рио Тинтотой хийсэн гэрээ. Үүнийг Дубайд яг л Мексикийн улстөрчдийн замаар Монголын улстөрчдийг оруулсан.

202.9.42.12Бат   • 2018, 8 сарын 5. 15 цаг 53 минут

Ард түмэн их ярих бичих юм харина ҮНДСЭН хуулиандаа параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

182.160.32.28Зочин   • 2018, 8 сарын 5. 14 цаг 14 минут

manai mongol udahgui enees ch doloon dor bolno shuu gadaad uruu zugtaa mongolchuudaaa

203.91.115.40Зочин   • 2018, 8 сарын 4. 19 цаг 31 минут

Манайд ч бас ийм төсөл бий шүү дээ. Зигийн санаачилсан билүү канад бодон байшингийн дүүрэг гээд Налайхын наана нэг юм байгаа биз. Хэчнээн ч жил болов. Төсөв нь хэдээр давав мэдэхгүй. Одоо тэгээд тэнд хүн амьдардымуу? Манай Хөшигтийн хөндийн нисэх буудал төсөв нь хэдэн зуун хувиар даваад дампуурдагийн даваан дээр төслөөс цавчсан эзэн нь болох Баттулга ерөнхийлөгч болж нэг юм хүчээр тэр төслийг хүлээлгэж өгсөн. Одоо ч тэнд дуусаагүй юм зөндөө. Ийм төслийг дурьдаад байвал барахгүй.

66.181.169.162Зочин   • 2018, 8 сарын 3. 16 цаг 50 минут

Монголчууд босох цаг болсон. Эх орон ард түмнээ хамгаалах цаг болсон. УИХ -ын 76 гишүүн аягүй бол бүгд Хятад худтай болсон доо.

202.179.31.101Зочин   • 2018, 8 сарын 4. 19 цаг 02 минут

Дэмжиж байна

66.181.169.162Зочин   • 2018, 8 сарын 3. 16 цаг 49 минут

УБ т алхам дутамд Хятадууд. Орон сууцны хороололыг хэн аваад түрээслэж байна. Хятадууд. Хэн мал маллаж байна Хятадууд Хэн алт ухаж байна Хятадууд Хэн цэнгээний газар ажиллуулж байна Хятадууд

66.181.169.162Зочин   • 2018, 8 сарын 3. 16 цаг 48 минут

1000 хятад Багануур дүүрэгт орж ирнэ. Нууцаар байгаа бараг 1 сая хятад хүн байна Монголд. Одоо 2 сая Хятадтай болоод МУ-ыг байхгүй болгох нь ээ

66.181.169.162Зочин   • 2018, 8 сарын 3. 16 цаг 46 минут

Багануур дүүрэгт цахилгаан станц барина гээд л Занданшатар яриад байдаг. Цахилгаан станц нь ашиглалтанд орох боломжгүй бүх шугам аа солино. Хятад 20 жил эзэмшинэ. Хэрвээ цахилгаан станцаа барихгүй бол 512 сая төгрөгийн торгууль төлнө гэж ярьж байна. Тэртээ тэргүй МУ 20 жил эзэмшихгүйгээс цааш гарынхаа салаагаар урсагадаг 512 сая төгрөг алдана л биз. Газар нутаг хүн амаа хятад болгосноос дээр

66.181.169.162Зочин   • 2018, 8 сарын 3. 16 цаг 44 минут

Манай Төрийн эрх барих дээдбайгууллагын хүмүүс яг л ийм байгаа. Хэдэн Алтны ордуудаа МУ-д ашигтай гэж хэлээд л гадны улсуудад түрээслээд дундаас нь өөрсдөө ашгаа хүртээд 1 жилийн дараагаас ашиггүй болсон тэр нам буруу энэ нам буруу гээд хэдэн биен рүү гээ чихээдл Төсөв мөнгөгүй татвар нэмнэ Цалин нэмэхгүй гээд л сууж байгаа ичихгүй

49.0.218.122Зочин   • 2018, 8 сарын 3. 10 цаг 18 минут

gazar nutag ni jooxon cnimeegyi xot hsig xaragdaj bna saixan xaragdaxgyi jixyytsel torj bna

103.57.92.156Зочин   • 2018, 8 сарын 2. 21 цаг 57 минут

Хөх, улаан өнгөтэй янз бүрийн Ми, Сү, Да, Дэ г.м. богино овогтой шунал нь тэнгэрт гарсан хүмүүсээр олон жил удирдуулхаар ийм юм манайд тохиолдхыг үгүйсгэхгүй,, ер нь тохиолдчоод байгаа юм биш үү,,, 700 -900 тэрбум барилгад гацсан сурагтай

202.9.42.7mgl   • 2018, 8 сарын 2. 18 цаг 15 минут

manai ***** darga nartai adil godiluud baij.

202.179.31.124Зочин   • 2018, 8 сарын 2. 16 цаг 08 минут

Манай улсад хаа сайгүй 1000 айлын орон сууц хөтөлбөр гээд хэрэгтэй хэрэгггүй зэлүүд газар шугам сүлжээ татаад хаях юм. Тэнд нь хэзээ 1000 айл бууж хэзээ хүн амьдрах юм бүү мэд. Ядаж байхад манайхан шиг төврүү чиглэсэн нүүдэлтэй ард түмэнд зах хязгаар газар тийм юм байгуулахад хэн очих билээдээ.

202.21.99.226Зочин   • 2018, 8 сарын 2. 15 цаг 55 минут

Ийм юм хийсэн хүмүүсийн үр садтай нь тооцоо боддог байх хэрэгтэй. Манайд ч гэсэн олон түмнийг бодохгүй зөвхөн зоосны нүхээр ертөнцийг харагсад их болжээ. Үр хойчид нь л муу даа.

203.91.114.244Зочин   • 2018, 8 сарын 2. 15 цаг 35 минут

иймэрхүү урт удаан ашиглах том масс ажлыг сайн бодож хиймээр юмаа. Гүйцэтгэлээ сайн хянахгүй дээ. За манайд ч яг ийм л бндөө

27.123.212.139Mongold   • 2018, 8 сарын 2. 15 цаг 26 минут

Manaid xeregjyylj baigaa ger xoroolliig oron suutsjuulah xotolbor yag enentei adilhan!!!

202.9.40.168Зочин   • 2018, 8 сарын 2. 15 цаг 23 минут

Мексикийн ард түмэн тэр төслийг хийсэн, хийлгүүлсэн,гүйцэтгэсэн, хүлээн авсан хүмүүстэй тэдний үр садтай нь тооцоо хийх хэрэгтэй.

64.119.19.71Зочин   • 2018, 8 сарын 2. 19 цаг 34 минут

хар тамхины мафид дарлуулсан Мексикийн төр халтуурдахаас өөр ажил байхгүй болсон

103.212.116.253Зочин   • 2018, 8 сарын 3. 6 цаг 15 минут

Mexsikd er ni ajil hiij baisnaas mafid oir zuuriin yum hiigeed bj bsn ni hamaagui ashigtai bdg bh da

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг2 цаг 29 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст4 цаг 3 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ4 цаг 16 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян4 цаг 45 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав4 цаг 51 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо4 цаг 51 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"4 цаг 53 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ4 цаг 56 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо5 цаг 24 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 3 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ6 цаг 13 минутын өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо6 цаг 18 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ6 цаг 23 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг6 цаг 28 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо6 цаг 33 минутын өмнөПогба: Би довтлох дуртай6 цаг 38 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ6 цаг 43 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө6 цаг 48 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал6 цаг 53 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга7 цаг 3 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’7 цаг 8 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл7 цаг 13 минутын өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ7 цаг 13 минутын өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ7 цаг 18 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй7 цаг 20 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ7 цаг 23 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ7 цаг 28 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд7 цаг 33 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ7 цаг 38 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ7 цаг 41 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.