8-р сарын 6
11 цаг 00 минут

Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна

15Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд Нийслэлийн статистикийн газар наймдугаар сарын 1-ний өдөр ажиглалт хийжээ. Наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар,  27 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурсан, гурван барааны үнэ өсчээ. 

2018 оны наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад: 

  • Хонины ястай махны үнэ 27 төгрөгөөр буурсан
  • Хонины цул махны үнэ 41 төгрөгөөр өсчээ
  • Үхрийн ястай махны үнэ 22 төгрөгөөр буурсан
  • Үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,518 төгрөг байна.
  • Адууны ястай махны үнэ 500 төгрөгөөр буурсан
  • Ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг байна

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1600-2099 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2099 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ тогтмол 2,480 төгрөгийн дундаж үнэтэй байв.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Шар будааны дундаж үнэ тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5200-5300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5300 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.

Ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.29 хувиар буюу 3,403 төгрөгөөр буурсан

Гүрж ногоон цайны дундаж үнэ тогтмол 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3670 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Фүжи алимын дундаж үнэ  тогтмол 4,370 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын өндөг дунджаар 275 төгрөг буюу 210-340 төгрөгийн үнэтэй байна.

“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2095-2100 төгрөгийн үнэтэй байна. “Аи-76, 80” шатахуун  тогтмол 1,690 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1795-1800 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2080-2120 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байв.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.7Зочин   • 2018, 8 сарын 6. 12 цаг 36 минут

hudlaa zalaad tarhi ugaahaa boliochee..odoo namarbvr nemegdeneshdee

103.87.255.42Зочин   • 2018, 8 сарын 6. 11 цаг 19 минут

ХУДЛАА Ш ДЭЭ, БЭНЗИН 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЭД БАЙНА МАНГАРУУДАА

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.