8-р сарын 6
17 цаг 57 минут

Б.Гангаамаагийн Бор дугтуй

VIA --- Sutain Bor Mountaineering Club 2018.08.05
БОР ДУГТУЙ

Монгол хүн алдарт К2 буюу Хархорум уулын оргилыг зорьж эх нутгаасаа хүлгийн жолоо залсан өдөр.Чингис хаан олон улсын нисэх буудал, 2018 оны 6 дугаар сарын 14.Монголын уулчдын гуравдахь оролдлого.Уулчдыг төлөөлж бидний хэсэг нөхөд МУГТ Б.Гангаамааг үдэж мордуулахаар ирцгээсэн юм. Тэрбээр нислэгийн цагаас бараг хоцрох нь уу гэлтэй хүлээлгэсний эцэст хүлээлгийн танхимд яаран орж ирэв. Элдэв ажил амжуулахын зэрэгцээ надад нэгэн бор дугтуй захиж үлдээв.Ямар учиртай дугтуй вэ? гэтэл юм хэлэлгүй урдаас инээгээд л байв.Тэр даруйд дотроо ойлголоо хэмээн өөрөө өөртөө хэллээ. Энэхүү даруухан дугтуйг “түр хадгалсаар” өнөөдөр эзэнд нь буцаан хүлээлгэж өглөө. МУГТ Б.Гангаамаа дугтуйг хүлээж аваад шуудхан задалж дэлгэрэнгүй танилцуулсан. Амь нас,эрүүл мэндээ алдах зэрэг элдэв эрсдэлд орох аваас гомдолгүй,хэнийг ч буруутгахгүй хэмээн гарын үсгээ зурж,хувийн тэмдэг даржээ. Түүнчлэн бусад нарийн ширийн асуудлуудыг маш тодорхой зохицуулсан утга агуулга бүхий нийт гурван хуудас гэрээслэл… 


“К2 Монголынх” гэсэн түүхэн мэдээг Монголчууд омогшин хүлээж авсан билээ.Харин “…Яах гэж өндөр ууланд эрсдэл үүрэн амь насаа үл хайхран …?” гэсэн утгатай санал шүүмжлэл мэр сэр өрнөж байсныг эрхэм уншигч авхай та санаж буй бизээ. Анзаарагдсан нэгэн зүйл гэвэл ийм санал бодолтой хүмүүс хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал ихэд цөөрчээ. Байсаар ирсэн цаашид ч оршин байх үзэл бодол юм.Эд бүгдтэй зэрэгцэн амьдрал дээр алив улс орныг манай бөмбөрцөг дэлхий даяар бусдаас нь онцгойлон таниулж байдаг хэдхэн зүйлс байх. Нэгдүгээрт,улс төр,эдийн засгийн хүчирхэг нөлөөлөл; хоёрдугаарт,хүн төрөлхөтний түүхэнд дуурсагдахуйц даацтай зохиол бүтээл туурвисан эрдэмтэд,томоохон зүтгэлтнүүд Жишээ нь, Нобелийн шагналтнууд; гуравдугаарт, спортын талбарт байгуулсан онцгой гавьяа.
Ойрын жишээ бол манай улстай ойролцоо тооны хүн амтай Европын “жижигхэн” Хорват улс.Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэсэнээр тус улсын нэр хүнд олон улсын тавцанд эрс өсөв. Хөлбөмбөг сонирхдог болон сонирхдоггүй таван тивийн хэдэн тэрбум хүн ардын нүд баясаж чих дэлдийв.Том гүрний төрийн тэргүүнүүд жижигхэн Хорваттай зэрэгцэв. Харин Хорватын багийн тоглогчоос “Та нар яах гэж бөөрөнхий бөмбөгний араас гүйдэг юм бэ? хэмээн хэн нэгэн зүрхэлж асуувал тэдний хэн нь ч хариулж чадахгүй л байсан болов уу. Ойлголт нь ур чадвартайгаа адил өндөр түвшинд хүрсэн байж болох.Ийм нөхцөлд хэт хялбарчлах амаргүй.Дэлхийн аваргын тэмцээний үеэр болон дараа гадаадын хэвлэлүүдэд гарсан нийтлэлүүдээс үзэхэд Хорватчуудын дайчин чанарыг чухалчилсан нь олонтаа таарч байв.Чухам энэ зан чанар бол соёлт ертөнцөд аль ч талаар өндөр үнэлэгддэг хүчин зүйл мөн билээ. Хөлбөмбөгийн дээд лиг нь 10 -аадхан багтай, 1912 онд барьсан томоохон ганцхан хуучин стадионтой, Европ тивдээ ядуу орон.Гэтэл дайчин чанар нь энэ бүгдийг нөхжээ.

Харин одоо яах гэж хөлбөмбөг тоглодог вэ гэсэн асуултаа үргэлжлүүлье.Энэ тэмцээний дараа тус улсад гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй гэж үү?, аялал жуулчлал эрчимжихгүй гэж үү?,Хорват тамирчны үнэ цэнэ өсөхгүй гэж үү?...


Үүнтэй адил Монголыг дэлхийд К2 уулын оргилоор таниулаагүй гэж үү?. Ялгаатай нь К2-ын оргилд хүрэх,буух замд уулчин хүн амь нас,эрүүл мэндээ золих эрсдэл хөлбөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтын үеийнхтэй харьцуулашгүй их юм.К2-ын оргилд гарсан бөмбөрцгийн 20 хүрэхгүй цөөхөн бүсгүй уулчдын нэг бол Монгол уулчин. Монгол хүний тэсвэр тэвчээр,эрэлхэг зориг,дайчин чанарын илэрхийлэлийг К2 уулын энэ удаагийн авиралт харууллаа. Яах гэж авирдаг юм бэ? гэсэн асуултад хариулт олж үл чадах хүнийг уулчин гэе.Үнэндээ бол уулчин хүнээс ийм асуулт асуух ч хэрэггүй мэт.
Баярлалаа Б.Гангаамаа!
--- o O o ---

Монголын Уулчдын Үндэсний Холбоо, “Сутайн бор” клубын Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх phD

54
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

54 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.39Д.Алтаа   • 8 сарын 12. 7 цаг 55 минут

Хүн хүн өөр өөрийн чаддаг мэддэгээ хийх хэрэгтэй. Уулчид бол хамгийн тэнгэрлэг хүмүүс гэж ойлгодог. Тэдний ажил өндөрт оргилд авирах. Тэд ажлаа гялалзтал хийж, монголынхоо нэрийг төрийн далбаатайгаа дэлхийн ноён их оргилуудад мандуулсан гавьяатай хүмүүс. Гангаамаа чи гайхалтай мундаг бүсгүй. Баярлалаа чамд. Жинхэнэ баатарлаг үйлст хүмүүс бол уулчид. Гангаамаад аз жаргал эрүүл энхийг хүсье.

66.181.179.39Д.Алтаа   • 8 сарын 12. 7 цаг 47 минут

Гангаамаад томоос том баяр хүргэе. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Чи бол монголын номер нэг мундаг бүсгүй. Чи монголын энэ цагийн хамгийн баатар бүсгүй. Монголын нэр хүндийг чи дахиад л тэр гайхам уул оргилд гаргаж мандуулж чадлаа. Чи цөөхөн баатарлаг, эрэлхэг хүмүүсийн нэг. Уулчид, уулын спортынхонд амжилт хүсье. Энэ бол та нөхдийн бас амжилт.

203.91.115.43Mongol   • 8 сарын 11. 15 цаг 18 минут

Bayarlalaa batsuh ahaa tanid ch bas sain saihniig husie! Uuliin sport tanii bichsen deer nemeed baigaliin sur huch hunii setgeliin gal asaad nud bayasaad uneheer goyo yum bnle yadaj l bogd uuland gardag irged bid nar ta naraar baharhaj yavdag shuu dee.mongold yum hiisen ni buteesen ni shuumjlegddeg balai uls shuu yamartai ch davah l heregtei hun ug ni urmiin amitan shde.

103.26.193.141Зочин   • 8 сарын 11. 11 цаг 29 минут

Сайн бна. Ингээд болно. Олон хавар нэгэндээ гэгч болж уул хаданд осолдож бусдад лай бно. Баярын бичиг, төмөр тэмдэгт бүү шохоорох. Одоо нийгэмд бодитой юм бүтээхэд оролцож, ууланд мод суулга, ургамал ногоо тарь, байгаль хамгаал .....!

203.91.118.180Иргэн   • 8 сарын 10. 22 цаг 14 минут

Уулын спортыхон зүгээр мөрөөрөө амьдарч байсан залуусыг энэ спортлуу уруу татаад хайран сайхан 17 залуугийн амийг аваад гэр бүлийг өнчрүүлсэндээ.

203.91.118.180Иргэн   • 8 сарын 10. 22 цаг 09 минут

Цаана чинь нөгөө муу хятадууд элсэн цөлийг ой болгоод ургац аваад байна. Наад хүүхнүүд чинь тийм мундаг юм бол бусдын хийснийг ядаж дуурайгаад мод тариад бүтээн байгуулалт хийгээд нүдэнд харагдах, хүнд хэрэг болох зүйл хийгээч. Гемелай нуруун дээр чинь 77 настай 2 хөлгүй хүн гарсан байнлээ. Бас нэг өдөр 264 хүн гарсан байна. Биднийг тэнэг гэж бодоод юу ч хамаагүй яриад байж болно гэж боддог юмуу. Одоо тэгээд малын өвчин багасж ядуурал арилхуу.

103.57.95.163erguu hog ve   • 8 сарын 12. 11 цаг 46 минут

ooroo teriigee hiigeech

203.91.118.180Иргэн   • 8 сарын 10. 22 цаг 03 минут

Хийх юмгүй нэг хүүхэн ууланд авираал биз тэр хэнд хамаатай юм. Тэрний оронд хүний амь нас аварч байгаа хүмүүсээ шагнаач. Бас тэнэг тэмээтэй хүүхэн, бас цэнхэр үстэй хүүхэн гээл зоригын магтаал тэрэн шиг мундаг хүүхнүүд байхгүй гээд л байсан яасан. Харийн эрчүүдтэй явалддаг байсан, бүүр тэгээд хадам бэр 2 байсан тэгээд нүцгэн зургаа гараад л нэгнийгээ зодож дарамталж байснаа яриал нүдний булайгаа чирсэн шүү. Энэ хачин албатай юмшиг нэг юм сэдээд дараан шагнал гээд худлаа яридгаа л болчих хэрэгтээ.

27.123.214.113Зочин   • 8 сарын 10. 9 цаг 06 минут

Жүжигчин Дээгийгийн эгч биш бгаа

103.26.193.156Зочин   • 8 сарын 9. 15 цаг 35 минут

Сүртэй золигнууд шүү

124.158.95.138Дайчин   • 8 сарын 8. 13 цаг 57 минут

Монголын маань дайчин бүсгүйчүүд их байна шүү. Чамд их баярлалаа. "Үүлэн заадаст тэнгэр Үнэмлэхүй тэвчээрийг нь шалгасан Заяаг нь түшсэн түмэндээ Жаргал гуйж шивнээдээ" гэж шүлэг хүртэл дэрлэжээ

66.181.188.220гүр сорнзон гомбо   • 8 сарын 8. 10 цаг 12 минут

Батүүлийн улсын баатарыг хурааж аваад энэ хүүхэнд өгвөл зохилтой

202.9.41.11Зочин   • 8 сарын 8. 7 цаг 34 минут

Гангаамаадаа баяр хүргэе. Биширч , бахархаж бнаа. Монголын төр энэ амжилтыг үнэлэх ёстой. Манай ерөнхийлөгч өөрөа спортын амжилтын үнэ цэнийг мэддэг хүн болохоор анхаарах байхаа

202.131.243.190Зочин   • 8 сарын 7. 17 цаг 44 минут

НийтМонголчуудынаа өмнөөс БАЯРЛАЛАА. Гангаамаадаа эрүүл энхийг хүсэн ерөөе

119.40.98.162ДАВАА   • 8 сарын 7. 17 цаг 34 минут

Энэ мундаг эмэгтэйд байр, машинаа өгөөчээ, энэнээс илүү амжилт, рекорд, МУ-ыг түүхэнд бичүүлэхээс өөр яах юм бэ. БАЯЧУУД ХӨДӨЛӨӨЧЭЭ

202.9.40.96зочин   • 8 сарын 7. 17 цаг 10 минут

Баяр хүргэе. Гэхдээ мэдээ болгонд Гангаамаа гээд мөн их рекламдах юм.

202.179.26.187Б.Бямбасайхан   • 8 сарын 7. 14 цаг 29 минут

Сүүлийн үед ядуу орнууд хэдэн ам доллар аваад К2 дээр гарсан гэсэн бичиг өгдөг гэнэ лээ, за тэр фотошоп бол сургуулийн хүүхэд ч хийж байгаа штээ

202.131.243.190нэг нутгийнх   • 8 сарын 8. 17 цаг 53 минут

Үгээ олж бичээрэй нусан бурантаг минь!!!!

202.21.106.154Zochin   • 8 сарын 7. 13 цаг 55 минут

Bayar hurgie. iim tevcheer, zorig, chadvarig tur zasag tsag hugatsaa aldalgui unelj, Baatar tsol olgoh heregtei. Uul uurhain salbartt za 7,8 jil ajillsan, barilgin salbart 3,4 jil ajillaad Gaviyat barilgachin geh tsol avch bbna shde.... Mongolin busguichuudiin sor, od bson emegteig Hudulmuriin Baatar tsol olgoyo...

122.201.25.46zochin   • 8 сарын 7. 13 цаг 18 минут

Gangaamaa chi chadlaa. Mundag baina.Baharhaj baina.Amjilt.

43.228.131.230ss   • 8 сарын 7. 11 цаг 52 минут

Gangaamaagaa jaahan tsarailag bolgomoor bna shuu kkk

122.201.21.19zochin   • 8 сарын 7. 11 цаг 38 минут

Odoo ard tumen ene busguin gavyag ter zasag yaj uneleh ny be gedgiig huleej baina, Hun bur sansart nisdeguitei adil ene shavilhan busgui ter aimshigtai,gaihamshigtai orgil uuland aviraad irsen geheer uneheer baharhmaar ,dahin dahin bayar hurgey!

122.201.22.201иргэн   • 8 сарын 7. 13 цаг 36 минут

Монгол Улсын баатар өгөх байх аа.

103.87.255.427777777777777777777   • 8 сарын 7. 9 цаг 58 минут

ГАНГААМАА К-2 ДЭЭЭР ГАРААГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ, СКАННЕРДСАН ЦААС АВЧИРЧ ШОУДААД БАЙГАА ЮМ УУ, САЙН ШАЛГАМААР ЮМ

43.228.129.161Зочин   • 8 сарын 7. 10 цаг 21 минут

атаархаад үх лээ юу чи эхнэр нөхөрөөсөө өөр даваан дээр гарч үзсэн үү, үгүй болоод ингэж байгаа юм энэ хүний үйлс бүтэхгүй ,,,

103.9.90.50Эр зоригийг үнэлэх ёстой!   • 8 сарын 7. 9 цаг 28 минут

Энэ бол Олимпийн аваргаас илүү үнэ цэнэтэй, эр зориг, шандас сорьсон амжилт! Монгол улсын нэрийг дэлхийн дээвэр дээр мөнхөлсөн энэ шавилхан бүсгүйд Төр гар татахгүй хайр энэрлээ үзүүлэх хэрэгтэй. Өгч болох алдар гавьяа, байр орон сууц өгөх хэрэгтэй! Монголын минь эд эс, 3 сая хүний дотроос бүсгүй хүн зориглон ийм аз сорьсон авиралт хийж чадаж байгааг үнэлэх хэрэгтэй. Хэрвээ төр ард түмнийх мөн л юм бол ард түмний дундаас цойлон гарч ирсэн энэ эмэгтэйд өгөх ёстой зүйлийг нь харамгүй өг өө! Ер нь бол Төр ч өгч байгаа юм биш АРД ТҮМЭН өгч байгаа

203.91.115.41Зочин   • 8 сарын 7. 9 цаг 17 минут

К2 уул ЗАЙСАНГИЙН хаана байдаг юм бэ

59.153.115.246Сутай   • 8 сарын 7. 5 цаг 28 минут

Маш сайхан бичсэн байна. Үнэхээр дайчин бүсгүй. Баатарлаг явдал. Бахархаж байна аа. Төр ядахдаа 86 м/кв байр өгөөсэй.

203.91.115.38Gast   • 8 сарын 7. 0 цаг 52 минут

Nis nis Gangaamaa min Amjilt ....................

203.91.115.38Gast   • 8 сарын 7. 0 цаг 48 минут

GANGAAMAA Wir stolzen auf Dich, Huraaaaaaa

139.5.218.218Зочин   • 8 сарын 6. 23 цаг 53 минут

Бусдын амжилтыг хүлээн зөвшөөрч чадахгүй багтарч бүтэж үхэх гэсэн сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд болимоор юм, өөрсдөө өндөр уулын өлмий бэлд нь ч хүрэх сачийгүй байж нэгэндээ яах гэж ингэж атаархаж байдаг юм бэ. Гангаа бүсгүйд өндрөөс өндөр амжилт хүсье. Монголынхоо нэрийг дэлхийн долоон тивийн ноён оргилд дархалж чадлаа. Эрчүүдээс илүү тэвчээр хатуужил гаргаж амжилтанд хүрлээ, монгол хүүхнүүдээрээ бахархаж байна. Энэ чинь монгол эмэгтэй хүний дайчин чанар шүү дээ.

202.9.41.214Zochin   • 8 сарын 6. 23 цаг 26 минут

Mundag daichin tesver tevcheertei bna shuu. Bayar hurgye. Mongol ulsinhaa neriig delhiid gargaagui gej uu.

150.129.143.31зочин   • 8 сарын 6. 23 цаг 14 минут

за юу гэж . Атаархагчид минь нэг удаа ч гэсэн нэг нэгнээ хайрлаж бахархаж сур. за чи бухимдаад байх хэрэггүй. дараа жил К2 оргилд очиод үзчих Гангаамаа яг орой дээр гарч уу үгүй гэдгийг.

103.10.22.18Зочин   • 8 сарын 6. 19 цаг 53 минут

За яг К2 ын оргилд нь гараагүй ш дээ дундын camp ээс буцаж ирчихээд болио оргилд мандуулсан далбаагаа бариад зогсож байгаа зураг гаргаад ирдээ биднийг очиж үзэж чадахгүй юм чинь бодоо юу очихгүй ч хаоаад мэднээ хө

103.9.90.50зочин   • 8 сарын 7. 9 цаг 32 минут

Тэнэг минь батламжийг нь чамд үзүүлэх үү? Өөрөөс чинь илүү хүмүүс хаа сайгүй. Чи бодвол довны оройд ч гарч чадахгүй гүзээгээ чирсэн атаархагч л биз?

103.26.195.191zochin   • 8 сарын 6. 19 цаг 04 минут

Mongol hund eruul bie,siireg yhaan bainaa baina.

66.181.185.126Бахархагч   • 8 сарын 6. 18 цаг 49 минут

Монгол гэдэг нэрийг 8км600 метрийн өндөрт дуурсагсан дайчин бүсгүйд баярлалаа. Зайсан толгойд шатаар авирч гарахдаа багтарч бөглөрдөг биднийгээ олон улсын өмнө төлөөлж яваа чамд хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе!

203.91.115.41Зочин   • 8 сарын 6. 18 цаг 15 минут

ИХ ӨНДӨР УУЛАНД ГАРСАН ЮМААДАА ЯНЗ НЬ

202.21.100.211Зочин   • 8 сарын 6. 15 цаг 45 минут

Нис дүүл дахиад нис амжилт хүсье

202.131.231.83Яадийн чадаж байна.   • 8 сарын 6. 15 цаг 43 минут

Манайхан амжилттай яваа нэгнээ битгий муулаарай. Явсан нь зөв ч бай буруу ч бай энэ хүний зориг тэвчээрийг хүндлэх хэрэгтэй. Хүн болгонд таалагдах албагүй, таалагдахгүй бол амжилт хүсээд л өнгөр.

43.228.131.208Зочин   • 8 сарын 6. 14 цаг 59 минут

bayar hurgii....dahin buu gereeslel uldeegeerei...

103.212.119.156zozin   • 8 сарын 6. 13 цаг 29 минут

En abgai mongol bishee hyjaa nm aa

202.70.34.98Зочин   • 8 сарын 6. 12 цаг 33 минут

Хөлбөмбөг бол хаан спорт үзээд суухад сэтгэл сэргэдэг бөгөөд ямар нэг айдаст автуулдаггүй ба олон хүнийг хөгжөөж олон хүүхдийг спортод хөтөлдөг. Харин...... ?

202.21.106.113игрун   • 8 сарын 6. 12 цаг 25 минут

Баяр Хүргэе! Бахархаж бн!

203.91.115.40Зочин   • 8 сарын 6. 11 цаг 26 минут

Бас л хачин бичжээ. Сонин байна. Тамирчинд ч, нийтлэлчид ч амжилт хүсье.

66.181.187.182Зочин   • 8 сарын 6. 11 цаг 25 минут

энэ эмэгтэй ууланд авирах л гэж төрсөн гэтэй хүн юм даа хөөрхийг төр үнэлж БААТАР болговоос уулс амрана

103.87.255.4222   • 8 сарын 6. 11 цаг 05 минут

НАРНЫ АЙМГИЙН ХАМГИЙН ӨНДӨР ОРГИЛ БОЛОХ АНГАРАГ ГАРИГИЙН 22 КМ ӨНДӨР ОЛИМП УУЛАНД ОЧИЖ АВИР Л ДАА.

103.9.90.50зочин   • 8 сарын 7. 9 цаг 33 минут

ЧИ ӨӨРӨӨ АВИР!

202.9.42.12Zochin   • 8 сарын 6. 10 цаг 43 минут

Mundag daichin busgui yum.bayar hurgey.

103.50.207.150Зочин   • 8 сарын 6. 10 цаг 35 минут

БАЯР ХҮРГЭЕ МУНДАГ БҮСГҮЙ ДЭЛХИЙН СҮРЛЭГ УУЛСЫН ОРГИЛУУД ИВЭЭХ БОЛТУГАЙ

66.181.165.88оюунгэрэл   • 8 сарын 6. 10 цаг 28 минут

Хэн чамайг ядартлаа хар гэсиим бусдын сайхан чанар ялалт амжилтыг хараад бас сонсоод баярлаж сур бас бахархаж сур тэгвэл чинии хүн байхын гавьяа тэгэж чадахгүй бол өчүүхэн өт хорхойноос ялгагдах юмгүй өчүүхэн хорхой мэт болно

66.181.165.88оюунгэрэл   • 8 сарын 6. 10 цаг 07 минут

баяр хүргэе мундаг юмаа эр золиг тэсвэр хатуужлийн бэлэг тэмдэг уулын спортын мастертаа дахин дахин баяр хүргэе

Шинэ мэдээ

Дмитрий Медведев: ОХУ болон барууны орнуудын харилцаа сайжрах итгэл алга16 минут 42 секундын өмнөР.Лувсанзундуй: Р.Чойномтой баз хүргэн байлаа21 минут 42 секундын өмнөБаянцогт уулын түүх26 минут 42 секундын өмнөВьетнам иргэд монгол залуусыг зодоод зугтжээ31 минут 42 секундын өмнөД.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно36 минут 42 секундын өмнөШагж Гэлэн: Бодлын цагаан хун41 минут 42 секундын өмнөП.Золбаяр: Осолдсон галт тэрэг рүү гүйхдээ хүний амь эрсдээгүй байгаасай л гэж бодсон46 минут 42 секундын өмнөДарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана51 минут 42 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд56 минут 42 секундын өмнөАрета Франклиний бие хүнд байна1 цаг 2 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол элс1 цаг 7 минутын өмнөЛ.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо1 цаг 12 минутын өмнөХоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх өдөр тодорхой болжээ1 цаг 17 минутын өмнөМУГЖ П.Эрдэнэзааны охид аавыгаа алмайруулав1 цаг 22 минутын өмнөШинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж эхэлжээ1 цаг 27 минутын өмнөСуданаас ирсэн дүрвэгч залуу парламентын ордонд халдахыг санаархжээ1 цаг 32 минутын өмнөМ.Энх-Амар: “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” хөтөлбөр хөдөөг зорих нүүдлийг эхлүүлнэ1 цаг 37 минутын өмнөКармын хууль хүн бүхэнд үйлчилдэг үү1 цаг 42 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана1 цаг 47 минутын өмнөТалийгаачийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ1 цаг 57 минутын өмнөТүүнийг заавал дурсах учиртай хувь ерөөл…2 цаг 2 минутын өмнөАзийн наадамд Х.Цагаанбаатар тэргүүтэй самбочид өрсөлдөнө2 цаг 7 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо2 цаг 12 минутын өмнөӨмнөд Солонгост "BMW" маркийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болжээ2 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 22 минутын өмнөГүүр нурж олон хүн амь үрэгджээ2 цаг 32 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад үүрэг өгчээ2 цаг 37 минутын өмнөС.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар сайд болохгүй2 цаг 42 минутын өмнөЗГ: ЗТХЯ-ны дэд сайдыг томилгоог хэлэлцэнэ2 цаг 47 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол Алтайн нуруу2 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.