8-р сарын 16
17 цаг 13 минут

Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр

Манай сайтнаас "Багш хүн өглөгийн эзэн" булан нээж байгаа билээ. Анхныхаа дугаартаа "Ихэр бээлий" боксын клубийн багш Т.Ганзоригийн ертөнцөөр аялсан бол энэ удаад Хүндийн өргөлтийн ҮШБ ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын ертөнцөөр аяллаа. Таалан болгооно уу.

1. Таван жилийн өмнө хойно

Өдгөөгөөс таван жилийн өмнө Хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн нь саяхан.

Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан билээ. Тавхан жилийн дотор энэ спорт Дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрч очсон нь тэдний ач гавъяа мөнөөсөө мөн билээ. Мөн Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл байгаа нь мэдээж.

Таван жилийн өмнө тэд уулзаж байсан нь саяхан мэт. Харин таван жилийн дараа 2017 онд л гэхэд залуучуудын Азийн аварга 2, мөнгөн медаль 1, Дэлхийн цомын аварга 2, Азийн цомоос 2 тамирчин хүрэл, Танхимийн Азийн наадмаас 1 аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас 1 хүрэл гээд түүхэн амжуултуудыг шавь нар нь гаргалаа.

2. Багш хүн өглөгийн Эзэн

Өглөөнөөс үдэш хүртэл Хүндийн өргөлтийн хүүхдүүдтэйгээ ажиллахын зэрэгцээ жүдо, үндэсний бөхчүүдийг бэлдэж, нялх хүүгээ тэврээд хичээлээ заадаг байсан үе түүнд бий. Хосбаяр багшийн эхнэр нь гэрийнхээ мах ногоогоор тамирчдад нь хоол хийж, өөрөөсөө мөнгө гаргаж тамирчиддаа хувцас хэрэглэл авж өгдөг байсан, тэднийгээ өвдөхөд өөрийнхөө мөнгөөр эмчилдэг байсан гээд яриад байвал их юм буй. Т.Самбуу багшийн хамгийн хайртай "Эрх шавь" нь Ц.Хосбаяр байсан гэдэг. Багш нь хоол хийгээд л хамгийн түрүүнд Хосоогоо дууддаг байсан гэнэ. Мөн хичээл, бэлтгэл хоёртоо очихгүй явж байж багшаасаа алганы амт үзэж байсан ч түүх бий. Их амжилт, ирээдүй хойчоо бодсондоо тэр агуу багш өөрийнхөө залгамж халаагаар Ц.Хосбаярыг сонгосон нь нүдээ олж өнөөдөр тэрбээр шавь нарынхаа төлөө бүхнээ зориулж явна. Тамирчдаа цалинтай болгох нийгмийн халамж тал дээр анхаарал тавихдаа бүр онцгой. Хүмүүнлэгийн үйлс буяны ажилд идэвхтэй жил бүр 1000-с дээш модыг бүх шавь нараа уриалж дагуулаад тарьдаг байна.

3. Сэтгэл зүйн тал дээр багш нар аав ээжээс нь илүү байх нь жам. Тэднийхээ уйлах инээх, баясаж гуниглах нь хүртэл багшид хамаатай байдаг Сэтгэл зүйчийн тал дээр түүнийг мастер гэдэг. 2014 онд Тайландад болсон Ази тивийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа шавиа медальд хүргэж байсан нэгэн сайхан түүх бий. Энэ талаар түүний шавь Дэлхийн цомын аварга Г.Ануужин "2014 онд Тайландад болсон Ази тивийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн миний анхны хамгийн том тэмцээн байсан. Би 15 настай, Д.Чинзориг, Ц.Хосбаяр багш нар маань багаа удирдан явж байсан юм. Тухайн үед би 78 кг өргөвөл Спортын мастерын болзол хангах байсан. Би 78 кг-ыг бэлтгэл дээр өргөж чаддаггүй байсан болохоор өөртөө итгэлгүй, бас аав маань бурхан болоод удаагүй байсан, сэтгэл санаа маш хүнд байсан юм. Яг дэвжээ рүү гарах үед Хосоо багш "За миний охин. Энийг өргөөд Аавдаа бэлэг барьчих гэсэн үг намайг сэргээж, нүдэнд үзэгдэхгүй ч гэсэн маш их хүчийг надад өгсөн. Манай багш үнэхээр дасгалжуулагчийн торгон мэдрэмжтэй.Тухайн үед хэлсэн үг надад болоод манай багт маш их нөлөөлсөн. Намайг дэвжээнээс бууж ирэхэд Д.Чинзориг, Ц.Хосбаяр багш нар минь маш их баярласан байхыг харахад сайхан байсан. Одоо ч гэсэн би тэмцээнд орохдоо багшийнхаа хэлсэн үгийг бодож ордог" хэмээсэн юм. Тамирчдаа сэтгэл санаагаар бэлдэхээс гадна бусад улсын багш тамирчдыг сэтгэл зүйгээр шатаах, жингийн захиалга өгөх зэрэг нь нэг ёсны "Сэтгэл зүйн дайн" байдаг билээ.

4. Бэлтгэлийн хаалганы цаана Ардчилал чинь үлдсэн

Аливаа улс орон байгууллага хөгжиж дэвших нь сахилга бат, хариуцлагатай маш ихээр холбоотой байдаг. Түүний хувьд энэ үгийг тамирчиддаа хэлэх дуртай. Тамирчид хагас цэргийн зохион байгуулалттай байж л амжилтад хүрдэг. Сонсоход эвгүй мэт байвч энэ гашуун үнэн юм. 
Ц.Хосбаярын шавь нар "Манай багш харахад их хатуу ч дотроо уян, зөөлөн хүн. Хэлж байгаа үг нь үргэлж бидний төлөө байдаг. Бэлтгэл дээр загнаж, өндөр шаардлага тавьдаг ч цаг үргэлж биднийг хайрлаж, хамгаалж явдаг. Багш намайг эвий хөөрхий гээд байсан бол би хурцлагдахгүй байсан. Гэхдээ олон жил хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор хэзээ ямар үг хэлэх вэ гэдгээ сайн мэддэг юм шиг. Бэлтгэлээс бусад үед аавын охин ингээрэй , тэгээрэй гэж чин сэтгэлээсээ ханддаг. Зөвхөн дасгалжуулаад орхих биш яаж цалинтай болгох вэ, амьдралд нь залгуулчих юмсан гэж их гүйдэг. Г.Эрхэмбаяр аварга, Э.Оюунболд арслан болон үндэсний бөхөөр амжилт гаргаж байгаа олон мундаг тамирчин манай багшийн шавь нар. Ах нар маань бүгд биднийг дэмждэг. Энэ бол багшийн минь буян." хэмээн өгүүлсэн.

5. Үндэсний үзэлтэн

Монгол хүн Монголдоо бэлтгэлээ хийгээд яагаад олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж гэсэн бодол түүнд бий. Үндэсний үзэл гэхээр хий хоосон цээжээ дэлдэж, эзэн Чингисийн Монгол гэж сагсуурахаасаа өмнө хийсэн бүтээсэнээрээ нотлон харуулах чин хүсэл нь түүнийг өдгөөгийн амжилтанд хүргэсэн. М.Анхцэцэгийг амжилт гаргаад медаль зүүгээд ирмэгц багш шавь хоёрт гадаад улсуудаас олон санал ирсэн байдаг. Гэвч ямар ч сайхан амлалт тэднийг үзэл бодлоосооо ухрахад хүргэсэнгүй. Тэмцээнд оролцох гээд зардалгүй өөрөө хоцорч, шавиа ганцааранг нь явуулахдаа ч тэрбээр шантраагүй. Энэ талаар Ц.Хосбаяр багш "Бидэнд гадаадын хэдэн улсаас боломжийн саналууд их ирсэн. Гэхдээ үүнд дахин хэлэхэд, бид үндсэрхэг үзэлтэй улс. Яагаад монгол хүн монголдоо бэлтгэлээ хийгээд олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж. Хүндийн өргөлтийн энэ спортыг хэцүү гэдгийг мэдсээр байж, өсвөрийн тамирчид энэ жижигхэн зааланд ирсээр байна. Дэлхий, олимпийн дэвжээнд амжилт үзүүлэх олон тамирчдын ирээдүй хүлээж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Би энэ олон залуучуудаа хаяад явах сэтгэл төрөөгүй юм. Хэрвээ Анхаа бид хоёр өөрсдийгөө бодоод явах юм бол энд үлдэж байгаа энэ залуучуудын сэтгэл санаа ямар байх билээ. Тиймээс бидний сонголт биш байсан" хэмээсэн юм.

6. Хоёр ч шавь нь Улсын наадамд манлайлсан

Ц.Хосбаяр ганц Хүндийн өргөлтөөр тамирчид бэлдэж явсангүй. Чөлөөт бөхөөр 73-р сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос “Хасу мега старс” клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар ирсэн юм.

Үндэсний бөхөөр Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Н.Жаргалбаяр нарын зэрэг 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна.

7. Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн байдаг. Монгол улсын 1993 оны “Шилдэг тамирчин” Ц.Хосбаяр зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж, нэгэн үзүүрт сэтгэлээр хүндийн өргөлтийн спортын төлөө зүтгэсэн нэгэн. Дасгалжуулагч болоод ч тэрбээр амаргүй замыг туулсан. "Т.Самбуу сан"-гаас зохион байгуулагсан анхны тэмцээнд /2012/ зохион байгуулагч нар нь бараг өөрсдөө оролцож байж дөнгөж 78 хүн өрсөлдсөн байдаг. Харин таван жилийн дараа буюу энэ жил давхардсан тоогоор 480 орчим тамирчин бүх насны ангилалд өрсөлдсөн байна.  Азийн АШТ-ээс ганц медаль авбал баярладаг байсан тэр хүнд үе ард хоцорч одоо Дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон туйванчид ирэх жил болох Азийн наадам "Жакарта -2018", ДАШТ-үүдэд амжилт гаргахаар хичээнгүйлэн бэлдэж байна.

8. Бяцхан хүүхдүүдэд эрдэм боловсрол олгох үүрэг нь энэ хорвоогийн хамгийн том өглөг билээ. Хүүхдүүдийн амьдралд насан туршид нь эрдэм ухааныг хайрласан багш нь юутай ч зүйрлэшгүй том өглөгч байдаг тул "Багш байх - Хүн байх" амаргүй. Нэгэн насны амьдралаа зөвхөн шавь нарынхаа төлөө зориулж буй багш хүний буян заяа мөнхөд оршдог тул энэхүү удаагийн нийтлэлээ үүгээр өндөрлөе.

Багш таны Алдар мөнхөд бат оршиг ээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.4otgoo   • 2018, 8 сарын 6. 20 цаг 17 минут

amjilt hyse

202.9.42.5Зочин   • 2018, 8 сарын 6. 12 цаг 48 минут

Хосоодоо амжилт хүсье.санаж байвал модон Бааска байноо

103.9.90.130Зочин   • 2018, 8 сарын 6. 14 цаг 26 минут

modom baaska sainuu

66.181.160.119Зочин   • 2018, 8 сарын 6. 12 цаг 45 минут

Үнэхээр сайн багш шүү Амжилт Хосоо

Шинэ мэдээ

Cоён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр болжээ1 сар 22. 19:54Хакүхо аварга 2 давааны илүүгээр тэргүүлж эхэллээ1 сар 22. 19:01Монголын ирээдүй Рога А.Амарсанаа мэргэжлийн сүмогийн гараагаа амжилттай эхэллээ1 сар 22. 19:01Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 22. 18:10Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг1 сар 22. 18:04Саудын Арабын эмэгтэйчүүд аяллын хөтөч хийх эрхтэй болно1 сар 22. 18:00Хонкогт 4,6 тэрбум ам.доллар бүхий автомашины нүхэн гарц нээгджээ1 сар 22. 17:55Гэдэсний ханиад хүрснийг илтгэх шинж тэмдгүүд1 сар 22. 17:50Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг ЕХ-нд уриалжээ1 сар 22. 17:45Энэ сарын 23-наас зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна1 сар 22. 17:40Хэвийн боовоо 18 жилийн түүхтэй “Мөнх ундрам хүнс”-ээс сонгоорой1 сар 22. 17:39Таван литр шар айргаар амийг нь аварчээ1 сар 22. 17:35H&M брэнд “Хар хүүхэд бол хамгийн сайн сармагчин” гэжээ1 сар 22. 17:30Цагаачдын шинэ цуваа Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлжээ1 сар 22. 17:25Google 50 сая еврогоор торгуулав1 сар 22. 17:2022:00 цагт орондоо орж амрах нь ийм ач тустай1 сар 22. 17:15"Brent" маркийн нефтийн үнэ өсөв1 сар 22. 17:10Хоббигоор нь хүмүүсийг шинжиж болдог1 сар 22. 17:05Жирэмсэн эмэгтэйд ямар амин дэм онцгой ихээр дутагддаг вэ1 сар 22. 17:00"Facebook" хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлуудыг судлах ажлыг санхүүжүүлнэ1 сар 22. 16:55Ерөнхийлөгч дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв1 сар 22. 16:51Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ1 сар 22. 16:50Хөлөнд ургасан ясыг хэрхэн эмчлэх вэ1 сар 22. 16:50Ван И Франц болон Итали улсад айлчилна1 сар 22. 16:4560 жилийн хугацаанд Хятадад хамгийн цөөн хүүхэд төрсөн жил нь 2018 он боллоо1 сар 22. 16:40Турк Сирид аюулгүйн бүс байгуулна1 сар 22. 16:35Цэцэг тарих энгийн аргууд1 сар 22. 16:30Цэргийн штабын дарга нарын цугларалт болж байна1 сар 22. 16:29Өдөрт нэг өндөг идсэнээр зүрхний өвчнөөс сэргийлж чадна1 сар 22. 16:25Бэлтгэл офицер Т.Гомбосүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа1 сар 22. 16:22
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.