8-р сарын 7
13 цаг 45 минут

М.Ахмет Язал: Турк улс Вейсел Акчайг эрэн сурвалжилж байгаа

Монгол Улс дахь Эмпати сургуулиудын захирал, Туркийн иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх үйл явдлаас хойш арав хоног өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр улсын тусгай байгууллагууд болоод Монголын хууль хяналтын байгууллага хэргийн учир шалтгааныг тайлсангүй. Хэдийгээр монголчууд улсынхаа нутаг дэвсгэр дээрээс гадны иргэнийг хулгайлах гэсэн үйлдэлтэй хүчтэй тэмцэж, Туркийн иргэн Вейсел Акчайг хамгаалж авч үлдсэн ч тухайн цаг мөчид Туркийн тусгай үүргийн онгоц манай улсад яагаад газардсан, үнэхээр хүн хулгайлах гэж байсан уу зэрэг асуудлын зангилаа хэвээр байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас хэргийг шалгаж байгаа ч эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

 Тэгвэл Монголын хууль шүүх болоод цаашлаад хоёр улсын харилцаа хөндөгдөж магадгүй энэхүү асуудлын талаар өчигдөр Монгол дахь Турк улсын Элчин сайдын яамнаас байр сууриа илэрхийллээ. Монголд оршин сууж байгаа Турк улсын иргэнийг хулгайлах гэсэн үйл явдалтай холбогдуулан тус улсаас манай улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язалын байр суурийг сонирхсон юм.

 - Энэ сарын 27-нд Туркийн иргэнийг хулгайлахтай зэрэгцэн тусгай үүргийн онгоц газардаад буцсан. Үүнд Элчин сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

  -Долдугаар сарын 27-нд Туркийн иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл мэдэгдэх хүмүүс авч явсантай холбоотойгоор хоёр улсын харилцааны талаар таагүй мэдээлэл тархлаа.Турк улсын Засгийн газрыг төлөөлж байгаа хүний хувьд Монгол Улсын нутагт дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ явдалд хэн хариуцлага хүлээх ёстой болон тодорхой мэдээллийг Монголын хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох биз.

 Тухайн өдөр Монгол Улсын иргэд хүний эрхийн мэдрэмжтэй, зөв хандлагатай байсныг хэлэх ёстой. Гэхдээ Монголын хэвлэлүүд Туркийн иргэн Вейсел Акчайг зөвхөн сурган хүмүүжүүлэгч багш мэтээр мэдээлсэн. Түүний толгойлсон байгууллага Туркэд төрийн эргэлт хийхийг зохион байгуулахад оролцсон гэж буруутгаж байгаа. Үйл ажиллагаа явуулахдаа боловсрол болон хүмүүнлэгийг арга хэрэгсэл болгон ашигладаг байсан. Манай улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд энэ бүлэглэлтэй идэвхитэй тэмцэж нотлох баримт цуглуулж, зарим хүмүүс нь гэм буруугаа хүлээж байна. Ийм аюултай бүтэц бий болсонд, эрт илрүүлж тэмцээгүй нь манай төр, засгийн буруу.

 - Вейсел Акчайг яагаад хулгайлах гэсэн юм бол?

 -Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг Турк улс гэмт хэрэгтэн гэж үзэж эрэн сурвалжилж байгаа.  Туркийн хууль хяналтын байгууллагын хүсэлтийн дагуу түүнийг Турк руу шилжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьсан байдаг. Хүсэлт хүргүүлсэн нь саяхны явдал биш. 2013 оноос хойш хүсэлт тавьсан байдаг. Иргэн Вейсел Акчай Туркийн хууль шүүхийн өмнө очиж зөв буруугаа тогтоолгох асуудал бий. Харин энэ хүнд Монголын хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авах нь тусдаа зүйл. Одоо Вейсел Акчай Монголд байгаа болон эсвэл аль нэг тийшээ явсан эсэхийг  бид мэдэхгүй.

 - Энэ хэрэгт хоёр улс хамтарч шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий?

 -Хоёр улс хамтарч шийдвэр гаргасан байлаа ч Монголын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулах боломжгүй.

 - Тухайн өдөр Чингис хаан нисэх буудалд газардсан онгоц Туркийн тусгай үүргийн онгоц байсан гэсэн. Онгоц буух зөвшөөрөлтэй байсан уу?

 -Онгоц нууцаар ирээгүй. Гадаад харилцааны яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу ирсэн. Дипломат байгууллагын журмын дагуу манай Элчин сайдын яамнаас хүсэлт тавьж зөвшөөрлийг авч өгсөн. Үүнээс бусад хариултыг Монголын тал өгөх байх.

 - Үйл явдалтай холбогдуулан Элчин сайдын яамны ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл бий?

 -Хүн хулгайлсан гэх үйл явдалтай холбогдуулан манай яамны ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн мэдэгдэл ирээгүй. Баттай хэлэхэд манай яам болон ажилтнууд хууль бус үйлдэлд оролцоогүй гэдэгт итгэж байна.

 - Өнгөрсөн үйл явдлуудаас Турк сургуулиудын хувь заяа хаашаа эргэх вэ?

 –Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын орлогоор терроризмыг санхүүжүүлж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Сургуулиудыг заавал хаана гэж байгаа юм биш. Үйл ажиллагаа, чиглэл буруу тийшээ явж байгаа учраас ялгаж салгах хэрэгтэй.  Эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бусад улс оронд бол өөрийнхөө улс мэдэлд авах, Туркийн Боловсролын яаманд шилжүүлсэн тохиолдол бий. Хамгийн гол нь сурагчид, эцэг эхчүүдэд хохирох ёсгүй.

 -Турк сургуулийн төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ танай улс мэдэгдсэн?

-ФЕТО хэмээх террорист бүлэглэлийг удирдаж байсан хүн нь хэдэн сарын өмнө Монголоос гарч түүний үүргийг Вейсел Акчай хүлээж авсан. Тиймээс Вейсел Акчай бол яах аргагүй энэ бүлэглэлтэй холбоотой хүн юм. Бид түүнийг Турк руу шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах болно. Сургуулиудын үйл ажиллагааг шилжүүлж террорист бүлэглэлээс салгасны дараа төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөх,  эрхийг нь сэргээх талаар ярилцаж болно.

ЭЛЧИН САЙД Р.БОЛДЫГ ДУУДАЖ ЧИГЛЭЛ ӨГӨВ

 Долдугаар сарын 27-ны өдөр Туркийн иргэн Вейсел Акчайг хулгайлсан болон тус улсын тусгай үүргийн онгоц ирсэнтэй холбогдуулан УИХ-дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн, Гадаад харилцааны яам, ИНЕГ, ХЭҮК, Зам тээвэр хөгжлийн яам, хууль хяналтын байгууллагууд газар дээр нь ажилласан юм. Ингэснээр тухайн өдрийн орой Туркийн онгоц “хоосон” буцаж, иргэн  Вейсел Акчай монголчуудад талархал илэрхийлсэн байдаг. Мөн энэ үйл явдалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбатаар  Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудаж уулзан, тодорхой чиглэл өгөн буцаасан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн Улаанбаатарт газардсан Туркийн “TT4010” онгоцонд таван хүн байсан нь Монголын гаалиар нэвтрээгүйгээр барахгүй онгоцны хаалгаа ч нээгээгүй. Дипломат харилцааны үүднээс онгоцны хаалгыг хүчээр онгойлгож шалгалт явуулах боломжгүй байсан гэх мэдээлэл ч бий.

 ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ИРЖ, БУЦНА ГЭСЭН ТАЙЛБАРААР ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

 -Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын шугамаар ирж буй нислэгийн зөвшөөрлийг тухайн Элчин сайдын яам эсвэл олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, Гадаа харилцааны яамаар дамжуулж ИНЕГ-аас хүсдэг байна. Тодруулбал, Элчин сайдын яамнаас  Гадаад харилцааны яаманд нот бичгийг холбогдох материалын хамт  илгээсний үндсэн дээр Гадаад харилцааны яамнаас ИНЕГ-т хүсэлтийг уламжилж  ИНЕГ, хянаж үзээд зөвшөөрөл олгодог байна.  Өөрөөр хэлбэл, энэ сарын 27-нд Монголд газардсан Туркийн онгоц энэ  процессоор зөвшөөрөл авсан гэнэ. Харин ямар шалтгаанаар Монголд ирэх болсон талаар албаны эх сурвалжийн хэлснээр тэр өдөр ирсэн онгоц албан ёсны төлөөлөгчид Монголд ирж, буцна гэсэн тайлбараар зөвшөөрөл авсан байна. Тусгай үүргийн буюу хуваарьт бус нислэгүүд нь Монгол Улсын агаарын хилээр дамжин өнгөрөх болон газардах зөвшөөрлөө буухаасаа хамгийн багадаа 48 цагийн өмнө авдаг аж.

  ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

 -Туркийн иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09:51 цагт Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсел Акчайг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээлэл ирсэн. Түүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Шалгалтын явц ямар байгаа талаар ЦЕГ-аас дахин тодруулахад “Шалгалтын явц үргэлжилж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл алга” гэлээ.

 ХОЛБОГДОХ ЖУРАМ:

 Батлан хамгаалахын сайдын 2007 оны 264 дүгээр тушаалын нэгдүгээр  хавсралтаар ОНЦГОЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЖУРАМ-ыг баталжээ. Уг журмын

 2.2-т Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь орон нутгийн агаарын зайд үйлдэх онцгой үүргийн нислэгийн захиалга/төлөвлөлт/-ыг нислэг эхлэхээс 72 цагаас багагүй хугацааны дотор ИНЕГ-т хүргүүлнэ.

Мөн 9.4-т Онцгой үүргийн нислэг үйлдэж буй агаарын хөлгөөр нислэгт оролцох зөвшөөрөл авснаас өөр зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг хатуу хориглоно хэмээн заажээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Эх сурвалж:
15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

108.92.148.34Зочин   • 8 сарын 8. 9 цаг 04 минут

Ene turk,solongos ,hujaa surguuliudiig haadgui yumaa gehed hyanaltaa changatgah heregtei.Surguuli neriin tsaana mash uur yumnuud baidag yum bilee.

202.9.40.8Зочин   • 8 сарын 7. 21 цаг 50 минут

Ажиглаж байхад манай эрх баригчид В Агчайг Туркийн талд хүлээлгэж өгөхгүй нь тодорхой харагдаж байна.Бас исламын нэр нөлөө бүхий Турк улстай харилцаагаа хурцатгахгүй нь тодорхой байх.Турк сургуулиудын хувьд сургалт сайн төгсөгчид нь нийгмийн бүхий салбарт амжилттай ажиллаж байна.Турк сургуулийг хаах тухай яриаг манай хэдэн хувийн гэх тодотголтой сургууланцарууд гаргаж байгаа байх шүү.

122.201.22.63кочин   • 8 сарын 7. 20 цаг 22 минут

Тэр балай юмыг нь эх орон луу нь буцаа. Эргэнд 2 улсын хооронд юм болох вий дээ. Тэр муу Турк сургуулиар яадаг юм цус гэж хаачих.

202.9.44.66Zochin   • 8 сарын 7. 18 цаг 04 минут

bid ter turkiig omgooloh hereg bgaa tyum uu. Tegj Mongoliin tal UIH-aas avaad l bugd l neg taliig barisan medegdel hiih ni hend ashigtai yum. undsendee Bolovsroloor damjuulan uil ajillagaagaa yavuuldag, turkiin talaas eren srvaljlagdaj bgaa Feto baiguullagiin huniig hamgaalaad baival manaihiig ter baiguullagatai holbootoi, haatsailj bna gej olon ulsad medvel yu boloh bol. 2013 onoos ehlen zasgiin gazart not bichig irj l bsan yum bna sh de. Elchin said hun buruu medeelel ogohgui ni oilgomjtoi bgaa yum bish uu.

203.169.49.103Зочин   • 8 сарын 7. 17 цаг 23 минут

Турк дэх төрийн эргэлт бүтэлгүйтэхэд үймээн самууны үеэр 280 орчим хүн амиа алдсан байдаг.Тэрийг далимдуулан өөрсдийн үгэнд ороогүй буюу эсрэг үзэлтэй шүүгч, прокурор, багш, цэрэг, цагдаа гээд олон мянган хүнийг хоморголон баривчилж шоронд хорьсон.Эмнистигийн хэлж буйгаар 150000 хүн, 80000 оюутан, 800 нярай шоронд хоригдож байгаа.Туркээс дүрвэгсдийн тоо Сирийн дараа дээгүүрт орж байна.Толь бичгэнд тероризмыг улс төрийн зорилго бүхий хүчирхийлэл, аллага гэжээ.Тэгэхээр хэн нь гардан гүйцэтгэсэн этгээд болохов?!

202.9.42.11Зочин   • 8 сарын 7. 17 цаг 07 минут

Терорист үйл ажиллагаатай холбоотой энэ нөхрийг бид өмөөрөх хэрэггүй. Үтэр түргэн нутагт нь буцаахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Сургуулийг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж шийдвэрлэх нь зөв. Ер нь гадаадынханд ерөнхий боловсролын сургууль нээхийг зөвшөөрч болохгүй шүү дээ

202.9.42.2Зочин   • 8 сарын 7. 16 цаг 35 минут

Энэ нөхрийг хурдан буцаах хэрэгтэй, терористийн бүлгийн гэмт хэрэгтэн хүнийг хамгаалах хэрггүй, магадгүй манайд алан хядах хүнээ бэлтгэж байгаа юм билүү, хурдан зайлуулах хэрэгтэй, сургуулийг хаах хэрэгтэй.

202.9.42.9Зочин   • 8 сарын 7. 16 цаг 34 минут

Хоргодохыг хүсэж байгаа бол барьж өгөхөд хэцүү л юм. Хаана нэг газар хүлээж авдаггүй юм байхдаа. Харин харийн их өндөр үнэтэй сургуулиудын асуудлыг шийдэх болсон шүү. Ерөөс сайн юм биш. Авилгаёид хүүхдээ тийм их үнэтэй сургуульд өгч чадна. Тэгээд ч юу заадаг юм. Ямарч байсан эх орон,гэдгээ мэдэхгүй хүмүүс бэлтгэгдэж буй тодорхой

103.229.121.200Зочин   • 8 сарын 7. 16 цаг 12 минут

Өгч явуулаад сургуулийг нь хаах хэрэгтэй . Монголын боловсролын салбараар гадаадууд ашиг олж баяжиж бна ш дээ . Ийм сул мөнгөний урсгалыг нам хаах хэрэгтэй ш дээ . Төрд байгаа үхэрнүүдээ

112.72.11.101Зочин   • 8 сарын 7. 16 цаг 07 минут

Энэ маапаантай хэргийг нухацтай судлах хэрэгтэй. Түүгээр өнгөрөх гайг үүгээр дуудах хэрэггүй.

66.181.181.196Зочин   • 8 сарын 7. 15 цаг 05 минут

Энэхалтар Еврей нар яагаад Түрэг гэсэн эртний улсын нэрийг бариад өмчилөөд байга юм бэ. Эртний Хөх Түрэгийн хаант улсын үр удам. Одоо Монголчууд болон Казахын зарим овогуудын дунд байна. Энэ Туркууд бол эртний Түрэгтэй ямар хамаагүй хэлний хувьд л Түрэгжсэн Еьврей нар ш дээ

103.229.120.57Сонирхогч   • 8 сарын 7. 14 цаг 52 минут

Эртний Түрэг улс чинь одоогийн Турктэй түй ч хамаагүй гэх зүйлийг түүхийн хүмүүс яриад байх юм...Гэтэл Турк улс хөрөнгө гаргаад монгол дахь түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хамгаалах судлах асуудалд оролцоод байгаа нь Түрэгийг одоогийн Туркуудын өвөг мэтээр ойлгогдоход хүргээд байна л даа.Энэ тал дээр түүхч эрдэмтдын бодлыг сонсмоор байна

108.92.148.34Зочин   • 8 сарын 8. 9 цаг 15 минут

Ertenii tureguud geniin huvid mongol, kirgiz, kazah adil C 1-3 gesen kodtoi baih uchirtai.Getel odoogiin turkuud bol turegiin neriig zeeldsen tsigan,kavkaz,arab,pers ,evrein holimog.zugeer l tuuhiin hulgaich gesen ug.Tuuhiin hulgaichuud tuhain uls orond hamgiin turuund surguuli baiguulj tuugeeree tuuhiin eh survaljiig guivuulah ajilaa hiideg.Mongold baigaa turk, solongos, hujaa surguuliud bol tuuhiin eh survaljiin hulgaich, ertenii tuuhiin hovor oldvoriin hulgaich naimaachid. Chingisiin mongol uls, hunnu gurnii golomt uchiraas ted iinhuu daird

62.167.114.16irgen   • 8 сарын 7. 14 цаг 46 минут

mongol dahi turk surguuli alan hyadagch udirdagchiinh gedgiig mongolchuud odoo boltol haazailj baigaa ni mongold ayul avchirna neg l odor delbeleed ehelne dee ,,,aimaar byleg shdee, ezen ni amerikt baidag, amerik chin ayultai aluurchidiin bylgiig nuuzaar demjij ulsuudiig busniuldagiig mongoliin tor odoo boltol oilgoogui suuj baigaa ni aimaar ayultai baina

103.57.94.168Зочин   • 8 сарын 7. 14 цаг 31 минут

Erdoganii daranguilal neg hunii heterhii ih erh medliig eserguutssen humuus urvagch terrorist boldog ym.uu bitgii hudlaa medeelel uguud bai elchin saidaa Mongolchuud Turkuud shig haranhui buduuleg bolovsrolgui humuus bish ta bidnii tarhiig ugaaj chadahgui tureguudiinhee tarhiig ugaaj tedniiheee erh ashgiig husurduulj chadah ch bidniig bol chadahgui shuu . Ardchilal hunii erhiig deedeldeg medleg bolovsroltoi Mongol irgediig bol amjihgui Erdogan uuruu terrorist daranguilagch zahirgaadagch shine tsagiin gitler...!!!

Шинэ мэдээ

Шуурхай: Цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа8 цаг 23 минутын өмнөМалчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 15. 18:10Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 18:00Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Селенагийн өвөрмөц гоёлууд10 сар 15. 17:50Хөл өвдсөн үед хийх боломжтой долоон дасгал10 сар 15. 17:45Дайруулсан цагдаагийн биеийн байдал маш хүнд байна10 сар 15. 17:41БНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ10 сар 15. 17:40Лонх дарс 558 долларын үнэ хүрэв10 сар 15. 17:35Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална10 сар 15. 17:30Ойрын гурван өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна10 сар 15. 17:25Гараа хэрхэн атгадгаар тань шинжье!10 сар 15. 17:20Амар мөрөн дээгүүр тавих гүүрний Хятадын талын хэсгийг барьж дуусчээ10 сар 15. 17:15Г.Дарамбазар: Хүүхэд “яагаад” гэж асуухгүйгээр тархиа бүтээж байдаг10 сар 15. 17:10Цагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ10 сар 15. 17:05”Манчестер Юнайтэд” шинэ эзэнтэй болно10 сар 15. 17:00Өвлийн улиралд Д аминдэмийн дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 15. 16:55Ромын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй10 сар 15. 16:50Гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти10 сар 15. 16:45Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин10 сар 15. 16:40Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ10 сар 15. 16:35Үйлийн үр байдаг итгэж амьдраарай10 сар 15. 16:34Өнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй10 сар 15. 16:30Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа10 сар 15. 16:25Юанийн ам.доллартай харьцах ханшийг буурууллаа10 сар 15. 16:20Эрдэмтэд Альцхаймерийн буюу санаж мартах өвчний үед алдагдсан санах ойг сэргээжээ10 сар 15. 16:16Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг дайрч, хэргийн газраас зугтжээ10 сар 15. 16:15Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй10 сар 15. 16:15Ш.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй10 сар 15. 16:12
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.