8-р сарын 7
13 цаг 03 минут

Та үүнийг мэдэх үү: Мөнххайрхан уул

МӨНХХАЙРХАН УУЛ - ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан уулаас эх аван урсдаг. Мөнххайрхан уулын газар нутагт хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм.

Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд нь бий. Дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, алтан зул, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд, казакууд оршин суудаг. Түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой. Байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд 301213 га талбайг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.120.186урианхай нүцгэд овогт А.Б.М   • 8 сарын 9. 12 цаг 16 минут

Бидний өвөг дээдэс амь биеэрээ хамгаалан, хадгалж хойч үедээ үлдээсэн ариун дагшин Хайрхан минь, шуугин урсах Булган гол минээ... Хаана ч явсан сэтгэлийн минь хойморыг эзлэн залрах миний шүтээн Цаст уул минээ...

Шинэ мэдээ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ4 цаг 40 минутын өмнөИндонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна4 цаг 50 минутын өмнөСаудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй4 цаг 55 минутын өмнөСаудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй4 цаг 55 минутын өмнөСеленагийн өвөрмөц гоёлууд5 цагийн өмнөХөл өвдсөн үед хийх боломжтой долоон дасгал5 цаг 5 минутын өмнөДайруулсан цагдаагийн биеийн байдал маш хүнд байна5 цаг 8 минутын өмнөБНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 10 минутын өмнөЛонх дарс 558 долларын үнэ хүрэв5 цаг 15 минутын өмнөХятад улс 2030 оноос сарны бүсийг судална5 цаг 20 минутын өмнөОйрын гурван өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна5 цаг 25 минутын өмнөГараа хэрхэн атгадгаар тань шинжье!5 цаг 30 минутын өмнөАмар мөрөн дээгүүр тавих гүүрний Хятадын талын хэсгийг барьж дуусчээ5 цаг 35 минутын өмнөГ.Дарамбазар: Хүүхэд “яагаад” гэж асуухгүйгээр тархиа бүтээж байдаг5 цаг 40 минутын өмнөЦагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ5 цаг 45 минутын өмнө”Манчестер Юнайтэд” шинэ эзэнтэй болно5 цаг 50 минутын өмнөӨвлийн улиралд Д аминдэмийн дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ5 цаг 55 минутын өмнөРомын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй6 цагийн өмнөГүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти6 цаг 5 минутын өмнөДэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин6 цаг 10 минутын өмнөЭнэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ6 цаг 15 минутын өмнөҮйлийн үр байдаг итгэж амьдраарай6 цаг 15 минутын өмнөӨнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй6 цаг 20 минутын өмнөЗуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа6 цаг 25 минутын өмнөЮанийн ам.доллартай харьцах ханшийг буурууллаа6 цаг 30 минутын өмнөЭрдэмтэд Альцхаймерийн буюу санаж мартах өвчний үед алдагдсан санах ойг сэргээжээ6 цаг 33 минутын өмнөАжил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг дайрч, хэргийн газраас зугтжээ6 цаг 34 минутын өмнөСаудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй6 цаг 35 минутын өмнөШ.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй6 цаг 37 минутын өмнөХабиб Нурмагомедов Флойд Мейвезерийг тулаанд дуудлаа6 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.