8-р сарын 8
8 цаг 45 минут

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд Нийслэлийн статистикийн газар наймдугаар сарын 1-ний өдөр ажиглалт хийжээ. Наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар,  27 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурсан, гурван барааны үнэ өсчээ.

2018 оны наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Хонины ястай махны үнэ 27 төгрөгөөр буурсан
  • Хонины цул махны үнэ 41 төгрөгөөр өсчээ
  • Үхрийн ястай махны үнэ 22 төгрөгөөр буурсан
  • Үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,518 төгрөг байна.
  • Адууны ястай махны үнэ 500 төгрөгөөр буурсан
  • Ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг байна

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1600-2099 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2099 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ тогтмол 2,480 төгрөгийн дундаж үнэтэй байв.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Шар будааны дундаж үнэ тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5200-5300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5300 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.

Ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.29 хувиар буюу 3,403 төгрөгөөр буурсан

Гүрж ногоон цайны дундаж үнэ тогтмол 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3670 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Фүжи алимын дундаж үнэ  тогтмол 4,370 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын өндөг дунджаар 275 төгрөг буюу 210-340 төгрөгийн үнэтэй байна.

“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2095-2100 төгрөгийн үнэтэй байна. “Аи-76, 80” шатахуун  тогтмол 1,690 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1795-1800 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2080-2120 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байв гэж Нийслэлийн статистикийн газараас мэдээлэв. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.3зочин   • 2018, 8 сарын 8. 10 цаг 30 минут

ямар их үнэтэй байнаа авилга авдаг новшнуудад хямдхан байгаа байх

202.9.42.9Зочин   • 2018, 8 сарын 8. 10 цаг 32 минут

Хэлдэг л үг санал нэг байна шүү олон хүн санал нэг байгаа дөө .

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"8 цаг 47 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь8 цаг 47 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов8 цаг 51 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.