8-р сарын 8
14 цаг 30 минут

“Унжаад байхаар Унаад ирээсэй”-гийн үлгэр

Урьд нэг цагт нээх залхуу, арчаагүй хүүхдүүдтэй айл байжээ. Аав, ээж хоёр нь тэднийгээ өсгөхөөр үүрийн гэгээнээс, үдшийн бүрий хүртэл ажилладаг. Ажилласны хэрээр аж ахуй нь цэцэглэж, амьдрал ахуй нь дээшилж гэнэ.

Харин хүүхдүүд нь гэртээ гэдсээ илээд унтаж байдаг. Сэрээд уйдвал ээж, аавыгаа муулж, идэх юм тийм ч их биш байна хэмээн цэцэрхэцгээнэ. Нэг жилийн намрын сүүлээр ээж, аав хоёр нь хол газар явахдаа хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрсэн хүүхдүүддээ арчаатайхан байхыг захиад, аргал түлээг нь бэлдээд, дулаан хөнжлийг нь зэхээд бүүр хонины гургалдайнууд чанаж орных нь толгойн харалдаа зүүж өгөөд явжээ.

Аав, ээжийг явсны дараа өвөл болж хүйтэрсэн тул хүүхдүүд нь хөнжилдөө шургаж аваад өндийгөөд үмхэж болох гургалдайгаа зулгаан нам хэвтсэн гэдэг. Сүүлдээ өндийгөөд хүрэх гургалдай ч үгүй болж, өөвгөр гэрт нь жавар хургаад босошгүй болжээ. Энэ үед арчаагүй хүүхдүүдийн хэн нь ч босч гал түлээгүй бөгөөд аав, ээж хоёрынхоо арчаагүй, ажилгүйг дуудалцан унинаас өлгөөтэй гургалдайг “Унжаад байхаар унаад ирдэг болоосой” хэмээн загнасаар өлсөж, хөлдөж үхсэн гэдэг.

Саяхан “Эрдэнэс-Тавантолгой” ХК тайлангаа тавьж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай ярьсан суовалжилга хүргэсэн дээ. Тэр үед зарим нөхөд “худлаа худлаа, шоудаж байгаан, манайхан ашигтай ажиллуулж чадахгүй ээ” гэх мэтээр чарлалдацгааж байсан.

Гэтэл сая засаг баригч намын хурал дээр ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс орны маань амьдрал эргэж дэвжиж байна. 2014-2016 онуудад ихээхэн буурч байсан Уул уурхайн салбарын олборлолт, экспорт сүүлийн 2 жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18,9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1,4 тэрбум ам долларын ашиг олсон байна” хэмээн илтгэлдээ дурдлаа. Манайхан яахав өнөөх зангаараа “хаана байгаан тэр сайхан өсөлт чинь, би өлсөөд байна, ажилгүй гэртээ хэвтэж байгаа бидэнд мэдэгдэх юм алга, та нар дээгүүрээ идэж уугаад сайхан байгаа биз, газар нутгаа ухаж Хужаад зарахаа боль” гэх мэтээр шаагилдлаа.

Миний эхэнд бичсэн үлгэр хийгээд энэ цагийн Монгол иргэдийн сэтгэхүй хоёрын ахуй дүр нь ангид боловч ааш, авир нь агаар нэгэн бус уу. Бид өмнөх он жилүүдэд бүдчиж, буцаж өнхөрч ч үзсэн. Харин өнөөдөр алдаагаа ардаа хийж, урагшлах аргуудыг бага багаар олсоор байна бусуу? Нэг бол байнга л алдаад, ашиггүй мөлхөөд байж байх ёстой улс юм уу? гэж асуумаар санагддаг.

Миний хувьд бэлэн мөнгө тараахыг ерөөсөө ч дэмждэггүй хүн. Харин арилжаанд оруулах, ашиг орлого болгох боломжтой 1072 хувьцаагаар дамжуулан иргэдийг санхүүгийн зах зээл рүү оруулах санаачлагыг 100% дэмжиж байгаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны хувьцааны мэргэжилтний хэлснээр иргэд бид үнэхээр арчаагүй байгаа юм билээ. Тусдаа мэдээллийн төв байгуулаад, 1800-1072 гэдэг тусгай дугаараар зөвлөгөө өгөөд, 21 аймагт салбар бүхий аж ахуйн нэгжүүд таны хувьцааг баталгаажуулахаар ажиллуулж байхад нийт иргэдийн тун чамлалттай хувь нь буюу 40 хүрэхгүй хувь нь хувьцаагаа баталгаажуулсан байна.

Уул уурхайнхан улс орноо зарж байна, улс төрчид унхиагүй байна, ууж идэх зүйлсийн үнэ хадлаа, Улаанбаатарт амьдрах арга алга хэмээн орилж байгаа тэмцэгч сэтгэхүйтэй иргэн та ядаж хувьцаагаа баталгаажуулаад ав.

Ингэснээр танд санхүүгийн зах зээл дээр тоглогч болох, Эрдэнэс-Тавантолгой ХК-ны ашгаас хүртэх, өвлүүлэх, зарах, арилжих боломжууд үүсэх юм шүү.
“Унжаад байхаар Унаад ирэхгүй” хэмээн дээш харж хэвтдэг биш улс оронд үүсч байгаа эерэг өөрчлөлт бүрийг амьдралдаа ашиглаж, аж ахуйгаа өргөтгөж, баялаг бүтээгч болох талаар боддог ард түмэнтэй болмоор байна.

Ингэхэд ерөнхий сайд маань хувьцаагаа баталгаажуулсан юм болов уу?

Хүндэтгэсэн Г.Ариунчулуун

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.43Зочин   • 2018, 8 сарын 8. 19 цаг 20 минут

Энэ доогуур яг тэр гэдсээ илээд ээж, ааваа мцуулаад хэвтдэгийн жишээнүүд хэд хэд харагдана. Уг нь одоо манайхан сурч байгаа нь үнэн байх. Эрх биш идээ бээрээ шахаж, илүү дутуугаа хаяж сураа байлгүй дээ. бараг 30 жил болох гэж байна даа

203.91.115.44бат   • 2018, 8 сарын 8. 16 цаг 28 минут

Баталгаажуулах гэж юу яриад бна.Брокер дээр очиж данс нээлгэхыг хэлж бга юу.хэрэв биржээр зарахгүй бол тэр данс чамд ямарч хэрэггүй АРИУНАА .1072 БОЛ улс төрчдийн ардын тархи угаах тоглоом шүү дээ

139.5.216.237Зочин   • 2018, 8 сарын 8. 16 цаг 09 минут

1072 ч дашийн шоог болсон байхаа. Наад маамуунууд чинь чадахгуй, чадахгуй дээрээ мэдэмхий мэлгэрууд дээ.

202.179.30.194Ard tumen   • 2018, 8 сарын 8. 15 цаг 05 минут

Zuv shdee Ard tume =n gej neg iimerhuu l humuus shuudee idevhitei uursdiinhuu tuluu l baildaa

Шинэ мэдээ

Мозамбик улсад байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна2 цаг 10 минутын өмнөМАН: АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа2 цаг 15 минутын өмнөАавуудын үүрэг оролцоог нэмнэ2 цаг 20 минутын өмнөХанбогдчууд, оюутолгойчуудын хамтын ажиллагаа нэг шат ахив2 цаг 25 минутын өмнө“Аль-Нур” сүмийг дахин нээжээ2 цаг 30 минутын өмнөӨсвөр насныхан санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүллээ2 цаг 35 минутын өмнөТайландууд ардчиллыг эргэн санагалзав уу2 цаг 40 минутын өмнөЛеброн Жеймс замналынхаа 81 дэх трипл даблиа гүйцэтгэлээ2 цаг 45 минутын өмнөЧерчесов: ОХУ-ын шигшээ багийг залуужуулах шаардлагатай2 цаг 50 минутын өмнөХ.Цагаанбаатар самбо бөхийн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ2 цаг 55 минутын өмнөБаянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн үр дүнг мэдээллээ3 цагийн өмнөЦахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ3 цаг 5 минутын өмнө2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ3 цаг 10 минутын өмнөФилиппинд хүмүүс Англи хэлийг яаж ингэж хурдан сураад байна?3 цаг 15 минутын өмнөТархи сэргээх гурван минутын йог3 цаг 20 минутын өмнөКанадад хятад оюутан хулгайлагджээ3 цаг 25 минутын өмнөИзрайлийн домогт тагнуулч 92 насандаа таалал төгсжээ3 цаг 30 минутын өмнөДаралтаа тогтворжуулж, хэвийн байлгая гэвэл давсаа багасга3 цаг 35 минутын өмнөЦэргийн хувцас өмссөн амиа золиослогч, 130 хүнийг хөнөөжээ3 цаг 40 минутын өмнө“Brexit”-ийг цуцлах тухай өргөх бичигт 5 сая гарын үсэг цугларчээ3 цаг 45 минутын өмнөБүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв3 цаг 50 минутын өмнөТамхинаас гаргах ханд3 цаг 55 минутын өмнөЛеброн плей-оффт хамгийн сүүлд шалгараагүй тэр жил дэлхий ямар байсан бэ4 цагийн өмнөКонгод Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 1000 давжээ4 цаг 5 минутын өмнөПорто гараагаа тун тааруухан эхлэв4 цаг 10 минутын өмнөЖ.Цолмон: АШУҮИС Эталон болно4 цаг 15 минутын өмнө"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"4 цаг 20 минутын өмнөӨнжмөл шар өвс шатаах гэж байгаад гал алджээ4 цаг 25 минутын өмнөБагш нарын 50 орчим хувь нь Венесуэлийг орхин явжээ4 цаг 30 минутын өмнөСи Жиньпиний айлчлал БНХАУ-Францын харилцааг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна4 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.