8-р сарын 9
8 цаг 35 минут

Морьтон Монголчууд эрлийз адуунд "ИДҮҮЛЖ" дуусах вий

Эрлийз гүү хүүхэд хазаад зогсохгүй мал, амьтанд халдаж, хүнд гэмтээсэн тохиолдол Хан-Уул дүүргийн Туул тосгонд өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл Мал, амьтны гоц халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинжилгээгээр “галзуу” өвчний вирус илэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Уяач, морь уралдуулах сонирхолтой хүмүүс эрлийз адууг гаднаас оруулж ирэх, улмаар шинэ монгол адуу гаргаж ирнэ хэмээн үржил селекцийн ажлыг шинжлэх ухаанд суурилсан онолоор бус өөрсдийн дур зоргоор явуулах болсны үр дагавар юм биш байгаа.

Эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулдаг болсноор төрийн наадмаа хүндлэхээ больж, ёс заншлаа гээж байгаа тухай бид олон жил ярьсан. Бие томтой, сэрвээ өндөртэй, хэдэн машины хурдаар давхидаг эрлийз морьдын нуруун дээр нялх үрсээ тавьж явуулаад уралдуулах нэрээр амь насыг нь зольсон явдал ч цөөнгүй. Монгол морины ген устаж үгүй боллоо. Хүйтэнд тэсвэргүй, эдэлгээ даахгүй чанар нь муудахад хүрэх нь гэж ярьж, бичдэг  ч энэ бүхэн нь төрийн сүлдэндээ морио шүтээн болгон залж, морины соёлд үндэсний дархлаагаа шингээн хадгалж ирсэн монголчуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэхэд хилдсэхгүй. Төрийн хараа сул, бодлого сул байгаа учраас монголчууд хүнтэйгээ, морьтойгоо эрлийз адуунд эхнээсээ “идүүлж” дуусахад хүрч байна бус уу гэсэн эмзэглэл төрж байна. Манай иргэд хойшоо Алтанбулагийн боомт, зүүн тийш Дорнод аймгийн нутаг Хавиргын боомтоор эрлийз адууг оруулж ирдэг. Их төлөв үүлдэр, угсаа нь тодорхойгүй гэсэн бичиг дагалддаг.

Эрлийз адууг амьдралын боломж бага, арав тавхан малтай жирийн малчин тэжээж, уралдуулах боломжгүй. Учир нь өвс тэжээл, жилийн дөрвөн улиралд хэрэглэх бордоо гээд зардал өндөр гардаг. Зөвхөн уяж уралдуулах зорилгоор тэжээж, борддог бөгөөд эзэд нь Их хурлын гишүүн, сайд, дарга нар байдаг нь нууц биш. Монголд эрлийз адуу оруулж ирэх, үржүүлэх, уралдуулах асуудлыг зохицуулдаг газар ч байдаггүй. Хяналт, шалгалт явуулдаг, хариуцдаг газар ч бараг алга. Энэ асуудалд ямар бодлого хэрэгтэй талаар адуу судлаачдын байр суурийг сонирхлоо.
 

Д.Самданжамц: ӨДИЙ 70 ГАРУЙ НАСЛАХДАА АДУУ ГАЛЗУУРЧ БАЙНА ГЭЖ ДУУЛААГҮЙ

/Монгол Улсын гавьяат мал зүйч, адуу судлаач/


-Зарим уяач, морь сонирхогчид эрлийз адууг хилээр оруулж ирж уралдуулдаг жишиг тогтоод хэдэн жил боллоо. Үүнээс үүдэж сөрөг хандлагууд их гарч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Эрлийз адууг оруулж ирж, уралдуулж гаршсан нөхөд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Улсын тод манлай уяач Г.Доржпүрэв энэ жил гурван насанд эрлийз морь уралдууллаа. Улсын тод манлай уяач Д.Мөнхбат эрлийз морь уралдуулдаг. Улсын тод манлай уяач Т.Батсайхан өнгөрсөн жил Өндөрхангайн наадамд эрлийз морь уралдуулаад явж байсан. Энэ жил мөн л уралдууллаа. Монгол Улсын тод манлай уяачид өөрсдөө үлгэрлэх байтал эрлийз морьдоо монгол адуутай хольж уралдуулж будлиан үүсгээд явж байж таарахгүй. Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулах комисс нь юугаа харж байдаг юм. Эрлийз адуу Уяачдын холбооны тэргүүлэгчид, Их хурлын гишүүн, сайд, дарга нарт л байдаг. Т.Бадамжунайг сайд байх үед Өлзийт хорооллоор байсан уяачид бүгд гаднаас эрлийз адуу оруулж ирэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнийг одоо цуцлах ёстой. Энд мэргэжлийн байгууллагын хяналт зайлшгүй шаардлагатай. Хилээр эрлийз адуу оруулж ирэх бол мэргэжлийн байгууллага, холбоо, мэргэжлийн хүмүүсийн хяналт байх ёстой. Манайд ийм зүйл байхгүй учраас гарал үүсэл нь тодорхойгүй, ямар өвчтэй нь мэдэгдэхгүй янз бүрийн үүлдрийн адуу оруулж ирдэг. Цаасан дээр болохоор сайхан тэмдэглэл биччихсэн, тэр нь зөв эсэхийгхэн шалгаж тогтоосон нь бүү мэд. Эрлийз адуу оруулж ирж, адууны цусыг сайжруулж байна гэж үржүүлэг селекц явуулдаг болсноос хойш монгол адуунд өмнө нь байгаагүй, манай улсад огт байгаагүй, адууны цус багадалт, бэлгийн замын халдвар зэрэг 2-З төрлийн шинэ өвчин тархсан. Цаашид мэргэжлийн байгууллага, холбоо, мэргэжлийн хүмүүс, мал эмнэлэг, үржүүлгийн газар хамтарсан хяналтыг бий болгох хэрэгтэй. Алтанбулаг, Хавиргын боомтоор гарал үүсэл нь тодрохгүй, эрлийз адуу оруулж ирдэг. Энэ бүхэнд хорио цээр тогтоож, хяналт, шалгалт тавьдаггүй нь монгол адууны удмын санд заналхийлж байна.

-Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан ч уралдаан биш боллоо гэсэн шүүмжлэл гардаг. Мөрдөж буй журамд байна уу, комисст ажиллаж буй хүнд байна уу?

-Улсын наадмын хурдан морины уралдааны комисс эрлийз, монгол морьдыг ялгах талаар 2015 оноос маш хангалтгүй ажиллаж ирсэн. Сүүлийн гурван жил ийм хэл ам тасарсангүй. Комисс тэгж шийдсэн гээд эрлийз морь уралдуулчих жишээтэй. Уяачдын холбоо үүнд буруутай. Өөрсдийнхөө эрлийз адууг уралдуулах гээд монгол адууны стандартад өөрчлөлт оруулчихсан. Энэ стандарт хоцрогдсон, хуучирсан гээд өөрчилснийг бид шаардлага тавьж түдгэлзүүлсэн.

Цаашид монгол адуугаа яаж уралдуулах вэ гэдгийг зөв шийдсэн журамтай болох хэрэгтэй. Одоо манайд журам байдаг ч хэрэгжүүлдэггүй, журмаа ч мэдэхгүй хүмүүс комисст ажилладаг. Их морины сэрвээний өндөр л гэхэд 141 см гэж тогтоогоод үүнээс дээш бол эрлийз, доош бол монгол адуу гэнэ гэж байгаа юм. Гэтэл ийм өндөртэй монгол адуу мянгад ганц л гарна. Энэ бол эрлийз адуугаа монгол адуутай хольж уралдуулах гэсэн арга. Ер нь цаашид эрлийз гурван нас уралдуулах шаардлага байхгүй гэж боддог. Мөнгө төгрөгөө зарж авчирсан гэсэн гомдол санал гаргавал морин тойруулгад уралдуулах нь зүйтэй. Эрлийз адуу авчирсан уяачид бүгд гарал үүслийг нь мэдэж байгаа, тэгээд монгол адуутай хольж уралдуулдаг нь ёс зүйгүй хэрэг. Цаана нь цол зэрэг авах гэсэн санаархал байх шиг. Энэ талаар нэгдсэн нэг ойлголтыг бий болгох хэрэггэй.

-Адуу галзуу өвчин тусдаг юм уу?

-Монголд адуу галзуурсан тохиолдлыг өдий 70 гаруй наслахдаа дуулж байсангүй.
 

Н.Санжаадорж: ЭРЛИЙЗ АДУУ ОРУУЛЖ ИРЭХ ЯВДАЛ ЗАМБАРААГҮЙ БАЙНА


/Цэцэн хааны хүлэг” холбооны тэргүүн, адуу судлаач/

-Гадаадын улс орнууд адууны үүлдэр, угсааг сайжруулахад ямар бодлого баримталдаг юм бол?

-Дэлхийн жишигт адууг үүлдрээр нь уралдуулдаг. Үржил, селекцийг ч үүлдэр дотор нь явуулдаг. Шинэ үүлдэр гаргах бол хоёр өөр үүлдрийн адууг үржүүлэгт оруулж, дундаас нь гаргаж авсан шинэ үүлдэр 40-100 жилд бүрэлдэж бий болно гэж үздэг. Энэ талаар, судлаач Г.Төмөрхадуур, Ц.Оюунсүрэн нар маш тодорхой судалгаа, шинжилгээний материалууд бичсэн байдаг. Гэтэл манайхан эрлийз адуу авчраад монгол адуутай эрлийзжүүлж шинэ адуу гаргаж авна гээд байдаг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй бус, уламжлалт ч биш, замбараагүй байдлыг бий болгож байна.

-Үүнийг зохицуулах ямар бодлого байх ёстой гэж үзэж байна?

-Төрөөс адууны үүлдрийг хадгалах, бодлогоор зохицуулах ёстой ч малаас хөндий өссөн, энэ талын мэдлэггүй, эсвэл морь уралдуулах сонирхолтой сайн дурын хүмүүс морь уралдаж л байвал боллоо гэсэн байдлаар хандаад байдаг. Бид монгол адуугаа монголоор нь байлгамаар байна.

-Хүний эрх гэж зарим хүн хэлэх байх. Тэгэхээр адууныхаа цусыг сайжруулах сонирхолтой хүмүүст боломж олгоно гэвэл тэр нь ямар байх ёстой бол?
 

...эрлийз адуу оруулж ирэхийг хуулиар хориглох ёстой. Оруулж ирсэн тохиолдолд зөвхөн морин тойруулгад уралдуулах нь зүйтэй...


-Хэрэв адуугаа эрлийзжүүлэх гэж буй бол шинжлэх ухааны байгууллагаас гаргасан тооцоо, судалгаанд тулгуурлаж, тусгай лаборатори байгуулж туршилт хийх ёстой. Манайд ийм юм алга. Тиймээс уламжлалт соёлыг авч явдаг нэг гол зүйл болох монгол адууны генийг устгах, мөхөлд хүргэх аюултай байдлыг бий болгосон. Иймд эрлийз адуу оруулж ирэхийг хуулиар хориглох ёстой. Оруулж ирсэн тохиолдолд зөвхөн морин тойруулгад уралдуулах нь зүйтэй. Эрлийз адуу уралдуулснаас болж ёс бус зүйл, осол аваар ч их гарч байна. Мөн монгол адуунд өвчин гарч байна. Монгол адуу устах аюул нүүрлэснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарах асуудлын нэг. Адууны өвчин хавтгайрвал бид эмчилж чадахгүй. Гаднаас өндөр үнэтэй эм тариа авах бол өчнөөн зардал гарна.

Ч.Зотол

Эх сурвалж:
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.156Зочин   • 2018, 8 сарын 9. 15 цаг 25 минут

Монгол адууны генийг устгах бодлого яваад бна . Эрлийз адуу, эрлийз хүн хоёрыг тас хориглох хэрэгтэй

202.9.47.177Зочин   • 2018, 8 сарын 9. 12 цаг 12 минут

юу гэсэн ч үг юм. Эрлийз адуу гэдэг сэтгэлгээг нийгэмд ийм хүчтэй тараах хэрэггүй. Гаднаас хүмүүс аль гайгүй адууг оруулж ирж, адуугаа сайжруулж байна. нэг их ялгаа байхгүй. Давуу тал нь хурдан, сул тал нь тэсвэр тэвчээр муутай. Өөр нэг их нийгэмд хор байхгүй. Иймээс туйлшрахаа боль хүмүүсээ.

27.123.214.110Иргэн   • 2018, 8 сарын 9. 10 цаг 25 минут

Гадаад дотоодо их сургууль төгссөн овоо боловсролтой найзууд маань хүртэл худан морь ярьж сумын уяачдын холбооны тэргүүн ч гэх шиг өмнөөс нь ичиж үхмээр юм яриад л явдаг болж, бодвол Энхболтонгуудад ойртож тэдний замаар улс орныг эзэмших улс төрд л санаархаж байгаа бололтой. Манай нийгмийг бүхэлд нь бузарлаж байгаа ТЭНЭГЛЭЛ болох энэ уяачид нэртэй луйварчид устаасай.

27.123.214.110Иргэн   • 2018, 8 сарын 9. 10 цаг 22 минут

Ажил хийхгүй аймаг сум алгасаж хэдэн адуу бүтэн жилжин машинаар зөөж малын элдэв халдварт өвчин энд тэндгүй тарааж явдаг улсад ганц ч төгрөгийн татвар төлдөггүй мэдрэл муутай уяач нэртэй луйварчдыг чамаар ч юм бэ дээ.

27.123.214.113Зочин   • 2018, 8 сарын 9. 9 цаг 47 минут

Uuruu nasaaraa mongol aduuni vvlder ugsaag saijruulah ajil hiij turuus tsalin abchihaad yamar ch vr dvnd hvreegvi,turiin nereer gadaadaas oruulj irsen tseber vvldriin heden saihan azargiig alchihaad iim yum yariad suuj baidag uchdeggvi amitan. Tani chadaagvi zviliig zaluuchuud hiij chadaad vr dvnd hvreed baigaag oilgoh heregtei. Badamjunai said baildaa aduu oruulj ireh zubshuurliig Samdanjamtsaas abchihsan yum,uul ni mani ee gantsaaraa tiim erhtei hahuuli abaad l oruulj baisiin. Odoo mal hubiin umch,yamar vrjil hiihee ezen medne.

202.70.34.98Зочин   • 2018, 8 сарын 9. 9 цаг 46 минут

Onon, Gordoogiin Dorjpurev, Batsaihan, geed l dandaa erliiz aduu uralduuldagshdee Onon tuunii huuhduud dandaa erliiz uralduuldag n unen mongoliin ard tumen harjiil baigaashdee

202.72.245.122н   • 2018, 8 сарын 9. 9 цаг 11 минут

Адуудаа бус гаднааас арилжааны зорилгоор муу өвчтэй мал оруулж ирсэнийг хил гаалийн мэргэжлийн хяналт шалгахгүй байна .Жаргалант адуу гээд шүтээд байдаг хурдан мал чинь орос адуунаас гаралтай:Гадны шилмэл аду бол сайхан амьтад,хэн ямар мал таалах бол эрхийн асуудал зүгээр хил дээр сайн шалгаж орууул.

Шинэ мэдээ

УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний II чуулган боллоо4 цаг 45 минутын өмнөГүрж хүчтэн Точиношин сэтгэлзүйгээ захирч чадахгүй байна5 цаг 29 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 48 минутын өмнөМалчид, тээвэрчид, иргэдийн анхааралд6 цаг 58 минутын өмнөС.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон6 цаг 59 минутын өмнө“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна7 цаг 8 минутын өмнөНомоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ7 цаг 13 минутын өмнөГэв гэнэт төрөл садан болсон ард түмнүүд7 цаг 18 минутын өмнөБүх цаг үеийн хамгийн алдартай 20 зураг7 цаг 23 минутын өмнөТаны амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн бэ7 цаг 28 минутын өмнөЭгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ7 цаг 33 минутын өмнөХүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч гэв7 цаг 35 минутын өмнөЗуун настай эмээ урт наслаж байгаа нууцаа дэлгэжээ7 цаг 38 минутын өмнөКанад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна7 цаг 43 минутын өмнөОхид дандаа л онцгой байдаг…7 цаг 48 минутын өмнөДалайн гахай дэндүү чалчаа7 цаг 53 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №107 Bob Dylan, ‘Mr. Tambourine Man’7 цаг 58 минутын өмнө2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулахаас татгалзжээ8 цаг 3 минутын өмнөНАТО ОХУ-д хандан Крымийг орхихыг уриалав8 цаг 8 минутын өмнөИргэд нь хамгийн ядуу амьдралтай 10 улс8 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа8 цаг 12 минутын өмнөБотсванад заан агнах хоригийг цуцалжээ8 цаг 13 минутын өмнөА.Дамцагдорж: Чингэлтэйн фестиваль Нийслэлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд орсон8 цаг 13 минутын өмнө"Орон сууц" үндэсний хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, 150 мянган айлын орон сууц барина8 цаг 17 минутын өмнөДэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц8 цаг 18 минутын өмнө“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна8 цаг 23 минутын өмнөНаршихаас сэргийлэх зөвлөмж8 цаг 28 минутын өмнөГурил яагаад идэж болохгүй маш энгийнээр тайлбарлая8 цаг 33 минутын өмнө“Умардын урсгал 2”-ын эсрэг хориг арга хэмжээг няцаажээ8 цаг 38 минутын өмнөИх Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглоно8 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.