8-р сарын 9
16 цаг 23 минут

“Үнэн ба зөв” БИЗНЕС

 “Өдрийн сонин”-ы саяхны нэг дугаарт, “Зөв явахад амьдрал асар их шагналтай” хэмээх өөдрөг сайхан гарчиг бүхий “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарын хөрөг нийтлэл хэвлэгдсэнийг уншлаа л даа. Уг нийтлэлийг уншижээ суухдаа үеийн сайхан залуугаар ихээхэн бахархлаа. Энэ залуугийн замаар явбал хөлжиж хөрөнгөжих, нийгэмд байр сууриа олж ядах зүйлгүйг ч ухаарах шиг...

Залуу хүн дийлдэшгүй амбийцтай,  улс төрд байр сууриа олох шантрашгүй тэмүүлэлтэй, “одод болох хүслэн”-тэй энэ бүхэндээ хүрэхийн тулд юуны ч хамаагүй дарга, тэргүүн болох хэрэгтэйг гүн гүнзгий ойлгов. Үе тэнгийн үхэр, хонин жилтэй намын дарга нөхөртэй өөрийгөө харьцуулж дүгнэхэд, “Намайг хар даа, НАМЫН ДАРГА. Өөрийгөө хар даа, өөдгүй жаал” гэдэг үг толгой руу дэлсээд авах шиг болов.

Ер нь тэгээд надад ч нам байгуулах, популизм хийж түмэнд танигдахад оройтоогүй байгааг мэдэрч А.Отгонбаатарын “НОУ ХАУ”-г амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд эрхэм намын даргыг хэсэг судлаадхав.

Намын дарга болох хичээл №1  “Бусдыг шагна”

Мань нөхрийн Монголын улс төрийн “МАНАН”-т далайд хөл дүрсэн анхны үйлдэл нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт 2014 оны нэгдүгээр сард   “Монгол залуу хүн” ТББ-ынхаа нэрийн өмнөөс  “Шантаршгүй хүн” өргөмжлөлийг гардуулснаар эхэлсэн байх юм. Ерөнхий сайдад тус өргөмжлөлийг олгох болсон шалтгаан нь “Өнгөрсөн хугацаанд сайн, муугаар дуудуулсан ч хамгийн хөдөлмөрч, ажилсаг, бүтээлч байж чадсан учраас”  энэхүү шагналыг өгөх болсон гэнэ.

Улс төрд эргэлт буцалтгүй орохын тулд эхлээд ТББ байгуулж, хэн нэг нэр нөлөө бүхий даргыг шагнах хэрэгтэйг ойлгов. Би ерөөсөө “Амбийцтай Монгол залуу” ТББ байгуулж,  Монгол Улсын шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Шазууртай хүн” өргөмжлөл гардуулна аа.

Намын дарга болох  хичээл №2 “Оюуны өмчийг уландаа гишгэ”

Өргөмжлөл гардуулсан үйлдлээрээ хэвлэлийн баатар болох замаа заасан тэрбээр “Etv”-ээр  “Монгол комент” нэвтрүүлгийг хуулбарласан жиргээний нэвтрүүлэг хийж,  удалгүй “ТВ 10” сувгаар Г.Алтантүрүүгийн алдарт “Танайд хоноё” нэвтрүүлгээс санаа авсан “Манайд хоноё” нэвтрүүлгийг хийж эхэлсэн байх юм. Ер нь бусдын оюуны өмчид халдана гэдэг түүний хувьд энгийн л байдаг зүйл аж. Саяхан хүртэл “Үнэн ба зөв нам” гэсэн пэйж хуудсандаа хошин шогийн хамтлагуудын тоглолтын бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэлж хуудасныхаа хандалтын тоог өсгөсөн гэх шүүмжлэлд өртөж харагдсан.  

Эндээс бас л том зүйлийг ойлгосон. Ямар ч аргаар хамаагүй зурагтаар гарч улаан нүүрээ улс амьтны оюун санаанд хоногшуулах хэрэгтэйг... Харин нэвтрүүлэг ямар байх нь тийм ч чухал биш. Хүмүүсийн үздэг ямар нэг нэвтрүүлгийг дурайлгаад хийчихэд л болно.

Намын дарга болох  хичээл №3 “Долоож сур”


        Улс төрд хөлөө олохын тулд өмөг түшиг болох нөлөө бүхий эрхмийг түшнэ гэдэг их чухал аж. Энэ алтан зарчмыг аль хэдийнэ ойлгосон манай А.Отгонбаатар дарга эхлээд Зи.Энхболд даргыг твиттерээр цуцашгүй “долоож” үзсэн. Нутгийн ах нь тоохгүй болохоор  дараа нь одоогийн УИХ-ын гишүүн Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайд байхад нь мөлийтөл нь “долоож”, хөлөө хугалчих шахан араас нь гүйж бас үзсэн.  Тэгж, тэгж нэг юм “Сайн ах” Ш.Сайхансамбуугийнхаа ивээлд багтаж 2016 оны УИХ-ын сонгуулиар Тусгаар тогтнол эв нэгдэл намаас Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшиж 500 хүний санал авч “дайны утаа” үнэрлэж үзжээ. Улмаар Ш.Сайхансамбуу ах нь Тусгаар тогтнол эв нэгдэл намын дарга Г.Уянгатай зам салсныг овжин ашиглан “NT” шоппинг центрийн эзэн ахынхаа ивээл дор “Үнэн ба Зөв” намаа байгуулсан түүхтэй.  Одоо “Үнэн ба Зөв” намын оффис Үйлдвэр урлалын сургуулийн ойролцоох “Pro One” төвийн 4,5 дугаар давхрыг эзэгнэн суух болсон ба  А.Отгонбаатарт “сайн ах” Ш.Сайхансамбуу нь байр, машин авч өгснийг “тогоон доторх” гишүүн нь ам алдсан юм. Түүгээр ч зогсохгүй “Үнэн ба Зөв” нам дэргэдээ Serelt.mn цахим сайт, “Сэрэлт” сонинг эрхлэн гаргадаг аж.

“Өдрийн сонин”- д хэвлэгдсэн “Зөв явахад амьдрал асар их шагналтай” нийтлэлдээ А.Отгонбаатар “Нам гэдэг бол тэр чигээрээ үзэл суртал байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл монголчууд төрд үзэл санааг нь бус хүнийг сонгосоор ирлээ. Хэн нэгнийг дарга болгохын төлөө сонголт хийдэг боллоо. Тэгвэл бид үзэл санаагаараа л танигдмаар байна. Манай нам сонгуульд ялалт байгуулах албагүй. Баяжихаа бодсон бол бид АН, МАН-ын ах нарыг очоод долоох байлаа” хэмээн шударгуу царайлан хэлсэн нь түүний үйлдлээс эрс зөрж байх шиг ээ. Эндээс ч гэсэн би бээр нэг зүйлийг ухаарав. Улс төрч хүний үг, үйлдэл хоёр заавал зөрж байх ёстойг!

 Намын дарга болох  хичээл №4 “Хүрээллээ хамаатнуудаараа бүрдүүл”

“Үнэн ба зөв” намын ихэнхи гишүүд өврийн сайхан хангай нутгийн угшилтай хүмүүс байх бөгөөд намын аппаратад ажилладаг ажилтнууд нь намын дарга А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуулын ах, дүү нар байдаг гэнэ билээ. Харин  “Үнэн ба Зөв цаг” нэвтрүүлгийн хамтран хөтлөгч намын ерөнхий нарийн бичгийн дарга нь түүний насан багын найз Э.Батхишиг аж.

Тэрбээр Өдрийн сонины нийтлэлдээ, “Нам байгуулаад явах нь мөнгөтэй хүний хийдэг зүйл биш. Зүгээр л зөв явахад амьдрал асар их шагналтай байдаг юм байна” гэж хэлснээс маш их урам зориг, итгэл найдварыг над шиг олон залуус өөртөө тунгаан авсан гэж найдна.  Нээрээ ч нам байгуулах заавал мөнгөтэй хүний хийх ажил биш. Харин мөнгөтэй хүнийг “ТАРХИДДАГ” хүний ажил ажээ. Хэрэв хэн нэг тэрбумтны тархийг угааж чадвал “шагнал” ирж л таараа.

http://ekhsurvalj.mn

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.127Зочин   • 8 сарын 10. 16 цаг 25 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

202.9.40.189Zochin   • 8 сарын 9. 22 цаг 30 минут

Uzseeen neeree yu n yutaigaa holildtson aihtar umhii uner hanhluulsan batsaan bnlee .Uhsen atsnih uls tur, nam. naizyyd n naadahdaa hel Atsaa sn ugaaj suraad, daraa n nam, uls tur gej dongosch yv gej.........

122.201.22.55Зочин   • 8 сарын 10. 15 цаг 39 минут

үзсэн гэдэг нь юугсэн үгийн, унтаж үзсиймуу, хаха

66.181.176.101Зочин   • 8 сарын 9. 19 цаг 35 минут

vxsen baas omdiig ni shuvtlaad vzvel atsandaa ylagdastai batsaanuud,

66.181.161.14Зочин   • 8 сарын 9. 19 цаг 26 минут

Бас л нэг намын бѳгс долоогч...Нам ер нь хэрэгтэй юмуу эх оронд маань!!!

27.123.214.115Иргэн   • 8 сарын 9. 16 цаг 48 минут

Мэдсэн сурсан мэдлэг оюунаар маруухан, эх орончдын дүр эсгэсэн иймэрхүү халтар бацаанууд төрд гарвал юутай эмгэнэл вэ

Шинэ мэдээ

Шуурхай: Цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа7 цаг 41 минутын өмнөМалчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 15. 18:10Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 18:00Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Селенагийн өвөрмөц гоёлууд10 сар 15. 17:50Хөл өвдсөн үед хийх боломжтой долоон дасгал10 сар 15. 17:45Дайруулсан цагдаагийн биеийн байдал маш хүнд байна10 сар 15. 17:41БНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ10 сар 15. 17:40Лонх дарс 558 долларын үнэ хүрэв10 сар 15. 17:35Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална10 сар 15. 17:30Ойрын гурван өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна10 сар 15. 17:25Гараа хэрхэн атгадгаар тань шинжье!10 сар 15. 17:20Амар мөрөн дээгүүр тавих гүүрний Хятадын талын хэсгийг барьж дуусчээ10 сар 15. 17:15Г.Дарамбазар: Хүүхэд “яагаад” гэж асуухгүйгээр тархиа бүтээж байдаг10 сар 15. 17:10Цагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ10 сар 15. 17:05”Манчестер Юнайтэд” шинэ эзэнтэй болно10 сар 15. 17:00Өвлийн улиралд Д аминдэмийн дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 15. 16:55Ромын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй10 сар 15. 16:50Гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти10 сар 15. 16:45Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин10 сар 15. 16:40Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ10 сар 15. 16:35Үйлийн үр байдаг итгэж амьдраарай10 сар 15. 16:34Өнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй10 сар 15. 16:30Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа10 сар 15. 16:25Юанийн ам.доллартай харьцах ханшийг буурууллаа10 сар 15. 16:20Эрдэмтэд Альцхаймерийн буюу санаж мартах өвчний үед алдагдсан санах ойг сэргээжээ10 сар 15. 16:16Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг дайрч, хэргийн газраас зугтжээ10 сар 15. 16:15Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй10 сар 15. 16:15Ш.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй10 сар 15. 16:12
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.