8-р сарын 10
8 цаг 55 минут

ИЗНН-ыг Их Хурлын 42 дугаар тойргийн сонгуульд оролцуулахгүй

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасныг танилцуулж байна.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намуудыг Сонгуулийн Ерөнхий Хороонд баримт бичгээ ирүүлсэн дарааллыг баримтлан танилцуулвал:

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. Бүгд Найрамдах Нам.

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа.

Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардуулах юм.

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.249Зочин   • 8 сарын 10. 13 цаг 38 минут

Ганхуяг ч тайлангаа өгөхгүй намаа самарч байна даа,

103.111.68.3зочин   • 8 сарын 10. 9 цаг 32 минут

МОНГОЛЧУУДИЙН ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ГЭЖ ЯРЬДАГ ЗҮЙЛ БОЛ ЭНЭ НӨХӨН СОНГУУЛЬ ДЭЭР ХАРАГДАЖ БАЙНА, ЭНЭ ОЛОН НАМ НЭРТЭЙ НАМУУДАА ЦЭГЦЛЭХ БОЛСОН БАЙНА АА, СОНГУУЛЬ БОЛХООР Л ЭНЭ НАМ ТЭР НАМ ГЭДЭГ БОЛХООС БУСАД ҮЕД ЮҮЧ ХИЙДЕГГҮЙ НАМУУДААР ЯАХ ЮМ БЭ, АРД ТҮМЭН МОНГОЛЧУУДАА ХЭДЭН ХЭСЭГ ХУВААЖ ИДЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО, ЭНЭ УЛС ЧИНЬ ТОЛГОЙ НЬ ТОМДООД ОДОО ТОЛГОЙГОО ДААХГҮЙ УНАХНЭЭ, НАМЫН АШИГ ГЭЖ БАЙДАГ БОЛ ДАРГА НАР НЬ ХҮРТДЭГ, ЖИРИЙН ГИШҮҮД НЬ ЗОЛИОСОНД НЬ ХЭЛМЭГДЭЭД ҮЛДДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА, ЭНЭ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ НАМАА БОЛЬМООР ЮМ АА,

103.87.255.422   • 8 сарын 10. 9 цаг 17 минут

ЗОН ОЛНЫ НАМ АА, ЗОН гэдэг чинь ЖУН гэдэг хятад үг шүү. ХЯТАДЫН ГАМИН НАМЫН САЛБАР ЮМ УУ ХААШАА ЮМ

203.91.118.180зочин   • 8 сарын 10. 9 цаг 07 минут

үнэн ба зөв ч гэх шиг, зон олны нам ч гэх шиг хачин хачин юмнууд ашиг хонжоо хайж байгаа юм байх даа, ёстой дуулдаагүй, сонсогдоогүй наманцарууд их гарч ирж байх шивдээ, болимоор юм

103.87.255.42Зочин   • 8 сарын 10. 9 цаг 03 минут

С.ОЮУН Ч НАМАА САМРААД ГАРЧЭЭ ДЭЭ, СОНГУУЛИЙН БҮХ МӨНГИЙГ НЬ ЦҮНХЛЭЭД ЗУГТСАН СУРАГТАЙ

Шинэ мэдээ

Бруклин Бекхем шинэ найз бүсгүйтэй болжээ20 минут 24 секундын өмнөТусгай зөвшөөрөлтэй газраас салют авна уу36 минут 8 секундын өмнөХамгийн сүүлийн үеийн ТРЭНД нүүр будалтууд1 цаг 7 минутын өмнөҮслэг эдлэлийг арчлах чухал 10 зөвлөгөө1 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 6 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 36 минутын өмнөС.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй12 сар 15. 14:10Солонгосын үндэсний хайр, бүх цаг үеийн шилдэг жүжигчин Song Ye Jin12 сар 15. 14:05Саудын Арабын хунтайжид хариуцлага хүлээлгэжээ12 сар 15. 14:00Өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнс12 сар 15. 13:55ОХУ-д 467 мянган хүн ял эдэлж байна12 сар 15. 13:50Адольф Гитлер Еврей гаралтай байсан уу12 сар 15. 13:45ФОТО: Цагаан гоо үзэсгэлэн12 сар 15. 13:40”ГУАНЖОУ МАСТЕРС-2018”-д манай 13 жудоч өрсөлдөнө12 сар 15. 13:30Холливудын хамгийн алдартай харамчууд12 сар 15. 13:25700 сая гаруй хүн ядуу амьдарч байна12 сар 15. 13:20Селин Дион салам туржээ12 сар 15. 13:15АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлцээ хийв12 сар 15. 13:10
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.