8-р сарын 10
9 цаг 40 минут

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

Б.ДАМДИН-ОЧИР

“Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай бөгөөд тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон тухай өнгөрсөн өвлөөс хойш яригдсан. Тэгвэл энэхүү нүүрсний хулгай болсон байна гэдгийг хууль хяналтын байгууллагууд шалгаад тогтоож байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдэгдсэн байна.

Тэрбээр “…Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэжээ.

Ийн хуулийн бай­гуул­­лагуудын анхааралд очихоос өмнө дээрх хулгайлагдсан нүүрсний төлбөрийг “Тавантолгой” ХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийгээд байсан юм.  Эрхэм гишүүн Л.Энхболд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байгаа аж.

Үүнтэй зэрэгцүүлэн “Зууны мэдээ” сонин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим үйл ажиллагааг, тэр дундаа Нүүрс худалдах, худалдан авах гэрээг олон нийтэд ил болгох нь хэрэгтэй гэдгийг хөндөн тавьж байна.

Энэ компанийн “Шилэн данс”-ыг ухаж үзвэл Худалдан авалтын төлөвлөгөө /энэ нь бараа бүтээгдэхүүн/, хэд хэд хоногоор гаргасан мөнгөн гүйлгээний зардлын тайлангаас өөр мэдээлэл алга. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК бол өнөөдөртөө 100 хувь төрийн өмчтэй байгаа компани. Төрийн өмч гэдэг түмнийх гэсэн үг. Тэгэхээр ард түмэн өөрсдийнхөө өмчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хэрхэн олборлуулж, Хятадын ямархуу компанид ямар үнээр хэдэн тонныг худалдаж байгааг мэдэх эрхтэй юм.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээ гэдэг зүйлийг тойрсон итгэхэд бэрх мэдээллүүд олон жил “тэнэж” байна. Улс төрийн олонх зодооны цаад шалтгаан “Нүүрсний гэрээ” байдаг гэдгийг бид дээгүүр доогуургүй ярьдаг, бичдэг. Ал­бан тушаалтнууд Хятадын ямар нэг ком­панид “Нүүрсний гэрээ” зуучлаад тонн тутамд нь тодорхой тооны ам.доллараар тогтоосон хөлсийг авч баяждаг гэх баталгаагүй яриа байдаг. Баталгаатай ч байж мэднэ. Ямар ч байсан эргэлзээтэй юм.

Харин одоо энэ бүг­дийг ил болгох цаг болжээ. Ард түмэн шударга ёсыг шаарддаг бол­сон байна. Бас өмчин­дөө эзэн байхыг хүсч байна. Нөгөөтэйгүүр энэ бүгд хаалттай, улстөрчдийн шахалт дарамт их байдгаас болдог уу, энэ компанийн үе үеийн захирал гэмт хэрэгт холбогдож, аль эсвэл албан тушаалын карьертаа цэг тавиад буудаг муухай уламж­лалтай. Одоо ч гэсэн өмнөх захирлыг нь алга болсон гэх 268 мянган тонн нүүрсний асуудалд буруутгах хандлага ажиглагдаж байна.

Тиймээс У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, шударга ёсыг сахиулна гэж энэ албанд очсоныхоо төлөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрсний гэрээ”-г олон нийтэд ил тод болгож, эргэлзээг тайлах учиртай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.69Зочин   • 8 сарын 10. 13 цаг 55 минут

yostoi 1 am ajil 2 ni zursun hun bna daa yurunhii said

103.111.68.3Зочин   • 8 сарын 10. 12 цаг 16 минут

энэ сүр данзан сайд ил болгож чадах уу

150.129.140.185Зочин   • 8 сарын 10. 11 цаг 28 минут

Kk yg tegj haragdaach

27.123.212.133З   • 8 сарын 10. 10 цаг 49 минут

ЗӨВ

202.179.31.67Зочин   • 8 сарын 10. 9 цаг 48 минут

Энэ ч харин зөв шүү.

Шинэ мэдээ

Эрдоган: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн хэргийн "нүцгэн үнэн"-ийг ил болгоно4 минут 53 секундын өмнөГерман улс АНУ-ын шийдвэрийг хатуу шүүмжилжээ9 минут 53 секундын өмнөБаянзүрх дүүрэгт “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ тѳслийг эхлүүллээ14 минут 53 секундын өмнөД.Соёлчхүү: "Том" ажлуудын сүүдэрт жижиг асуудлууд орхигдоод байна19 минут 53 секундын өмнөӨнөөдөр С.Батцэцэг тэргүүтэй 4 бөх барилдана24 минут 53 секундын өмнө2018 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй29 минут 53 секундын өмнөДэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр өнөөдөр нээлтээ хийнэ34 минут 53 секундын өмнө"Хулгайчийг барихын үлгэр" буюу 195 саяын зам39 минут 53 секундын өмнөМ.Сономпил “Залуу Монгол”-ынхоо дансаар 264 сая төгрөгийн хахууль авчээ49 минут 53 секундын өмнөПутины мэдэгдэлтэй танилцахыг Горбачев Трампт уриалав54 минут 53 секундын өмнөУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хотын даргад хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах шаардлага хүргүүллээ59 минут 53 секундын өмнөБ.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана59 минут 53 секундын өмнөОюутолгойд тавьж буй олон шаардлага биелбэл төр, засаг Монголынхоо төлөө ажиллаж буй нь харагдана1 цаг 5 минутын өмнөБ.Бямбадорж, Ө.Батзул нар хүрэл медаль хүртэх эсэхээ шийднэ1 цаг 10 минутын өмнөНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотод ажиллаж байна1 цаг 15 минутын өмнөӨсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа1 цаг 20 минутын өмнө“Halloween” кино нээлтээ хийсэн даруйдаа шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ1 цаг 25 минутын өмнөНогоон гэрлийн асах цагийг уртасгах боломж байна уу1 цаг 30 минутын өмнөБайнгын хороод хуралдана1 цаг 35 минутын өмнө“Заан залуудай” комикс Өвөр Монголд хэвлэгдэн гарлаа1 цаг 40 минутын өмнөЛ.Төртогтоход Дэлхийн медаль ойрхон байлаа1 цаг 45 минутын өмнө23 байршилд газар эзэмших эрхийн ДУУДЛАГА ХУДАЛДАА зарлалаа1 цаг 55 минутын өмнөДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгджээ2 цаг 5 минутын өмнөЭ.Бөхбат: 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг, эх “Kinder police”-д оролцоно2 цаг 15 минутын өмнөТөрсөн эгчийгээ шатааж хөнөөсөн залуугийн хэргийг шүүхэд шилжүүллээ2 цаг 25 минутын өмнөСурвалжлага: Налайхын нүүрс эрэлттэй бас үнэтэй байна2 цаг 35 минутын өмнөЖэксонвиль хотод зэвсэглэсэн этгээд олон хүнийг шархдуулжээ2 цаг 40 минутын өмнөГ.Янжинлхам: Үхэл амьдралын зааг дээр байгаа ч би амьдрахыг хүсч байна2 цаг 45 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 50 минутын өмнөМашин үйлдвэрлэлээ мануфактур маягаар эхэлвэл стандарт хаана вэ2 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.