8-р сарын 10
10 цаг 10 минут

Жуулчдад халтай Монгол

Ч.ГАНТУЛГА

Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлж, түүгээрээ эх орноо дэлхийд сурталчилах, эдийн засгийн эргэлтээ ч сайжруулах бүрэн боломжтой улс. Учир нь бид дэлхийд Чингисийн Монгол гэдгээрээ алдартай. Зөвхөн “Чингис хаан” гэсэн тодотгол жилд хэдэн мянган жуулчинг манай улс руу дууддаг. Үүнээс гадна дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгаль, дуу алдам онгон дагшин үзэсгэлэн зөвхөн биднийх. Ихэнх жуулчин манай улсыг зорихдоо цэвэр агаар, цэнгэг устай тал нутагт очиж, монгол гэрт амарч, цагаан идээ идэж, морь унах сонирхолтой ирдэг. Тиймээс ч амар амгалангийн орон гэсэн төсөөлөл тэдэнд бий. Харин үлдсэн цөөхөн хэсэг нь л Улаанбаатрыг тольдож, үдшийн хотоор зугаалах нь адал явдалтай санагддаг байх. Тэгвэл тэдний аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах вэ. Өнөөдөр бид жуулчдыг хэрхэн татах вэ, юугаа үзүүлэх вэ гэж зовнидог ч аюулгүй байдлыг нь хэрхэн хангах тал дээр тун дутмаг байгаа нь нууц биш. Засгийн газар жилд ирэх жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жилийн хувьд 971 мянган жуулчин манай улсад иржээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 14.5 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсын иргэн, жуулчин эмэгтэй монгол орноор ганцаараа хийсэн аяллынхаа туршид бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа өөрийн блогтоо бичсэн нь хэдэн мянган сэтгэгдэл авч, цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархсан. Энэ нь Монгол Улсыг аялахад хамгийн эрсдэлтэй орны нэгээр нэрлэж, хар тамга дарсан юм. Үүнээс гадна жуулчидтай холбоотой халаасны хулгай, дээрмийн тохиолдол тоймгүй олон бүртгэгдэж байна. Зарим зөрчил нь шийдэгддэг ч, эдгээр мэдээлэл тарснаар манай орон руу чиглэсэн жуулчдын цөөнгүй хэсэг нь буцахад хүрч байна.

ХҮМҮҮСИЙН БУРУУ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА

Солонгос улсын иргэн Чой Ван Су манай улсад аялсан тэмдэглэл бичжээ. “2018 оны долдугаар сарын 9. Үзэсгэлэнг нь тольдоод л баймаар байгалийн сайхныг би Монгол Улсад харлаа. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд майхнаа бариад хээр хоноход ч сэтгэл амар. Маргааш Хөвсгөл далайг үзнэ. 2018 оны долдугаар сарын 15. Би Улаанбаатар хотод ирж, жижигхэн хэрнээ тохилог буудалд буусан боловч хэтэвчээ алдчихлаа. Хэн нэгэн нь өрөөнөөс минь авчихаж. Өрөөгөө түгжээгүй нь миний л буруу байх. Үйлчлэгч бүсгүйгээс асуусан боловч мэдэхгүй гэж хариулсан”. Энэ мэт эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн гэх мэдээлэл ар араасаа цуварч байна.  Саяхан манай улсад аялж явсан Францын хоёр иргэнийг дээрэмдсэн гэх асуудал бас л шуугиан дэгдээсэн. Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Баясгалан “Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд суурилсан мэдээллийн урсгал, маркетинг маш хурдтай газар авах болсон. Үүнийг дагаад хүмүүс аяллын блог, цахим хуудсыг дагаж, мэдээлэл авч, аяллаа төлөвлөдөг. Тэгэхээр энэ төрлийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлнө. Энэ бол хотын төдийгүй орон нутгийн иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Нүүдэлчдийн найрсаг, зочломтгой байдлыг олон улсад мэддэг болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр жуулчидтай зүй бус харилцдаг хэсэг ч байна. Нэг хүний буруутай үйлдлээс болоод бүхэл бүтэн улс орны аялал жуулчлалын салбарт маш сөрөг үр дагавар авчирч байгаа юм” гэж байв. Харин Монголын аялал жуулчлалын холбооны менежер Н.Дархижав “Манай байгууллагын хувьд ямар нэгэн гомдол хүлээж авдаггүй. Бидэнд гомдол ирлээ ч шийдвэрлэх эрхзүйн үндэс байхгүй. Зөвхөн Монголын аялал жуулчлалаа гадаадад сурталчилах, дотоодын аяллын компаниудад хандсан уриалга л гаргадаг” гэсэн юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНГ НЭМЬЕ

Жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр БОАЖЯ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч ажилладаг аж. Тусгай дугаарт дуудлага хүлээн авдаг бөгөөд гарсан зөрчлийг нь цаг тухайд нь хурдан шийдэж өгөхийг эрмэлздэг гэж байв. Манай улсын аялал жуулчлалын тогтолцооны хувьд аяллын компани нь хүлээн авсан жуулчныхаа эрүүл мэнд, амь нас аюулгүй байдлыг хариуцдаг юм байна. Харин бие даасан аялагчдын хувьд хэн, хаашаа явж байгаа талаарх мэдээлэл авахад хэцүү байдаг тухай албаныхан ярьж байна. Харин орон нутгийн хувьд бүр хүндрэлтэй. Учир нь нэг аймагт нэг л аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн байдаг аж. Тэр нь давхар байгаль орчноо ч хариуцдаг юм байна. Тиймээс нэг дор олон жуулчин ирэхэд хүн бүрт хүрч ажиллах боломжгүй. Аяллын компаниар дамжиж ирсэн жуулчдын асуудлыг компаниас нь шийдэх ч ганц, ганцаар бие даан ирсэн жуулчдын хувьд ямар нэгэн эрсдэлд ороход аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн л шийдвэрлэх үүрэгтэй аж. Тиймээс Монголын аялал жуулчлалын салбарт зөвхөн хөтөч, орчуулагчаас гадна аялал жуулчлал хариуцсан мэргэжилтанг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тулгарч байна. Мөн Хувиараа яваа жуулчид холбогдох байгууллагаас мэдээлэл авалгүйгээр аялалд гардаг. Тиймээс ямар нэгэн бүртгэл, хяналтын арга хэмжээ авах боломжгүй. Үүнээс болж зарим нь гэмт хэргийн шинжтэй халдлагад болон байгаль, цаг уурын бэрхшээлд өртөх тохиолдол бий. Тэгэхээр бие даан аялж байгаа аялагчид тухайн газар, цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, маршрутаа зөв сонгох хэрэгтэй юм.

Эх сурвалж:
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.212.184Зочин   • 2018, 8 сарын 12. 15 цаг 58 минут

манайд жуулчин хэрэггүй хтосууд ч хэрэггүй

202.9.44.65Зочин   • 2018, 8 сарын 12. 12 цаг 47 минут

er ni hujaa solongoschuudiig segsreh heregtei ..mongold arai l davraad baidag um..harin evropiin juulchdad saihan handah heregtei tedniig gomdooj bolohgui..

99.203.14.231Zochin   • 2018, 8 сарын 10. 12 цаг 39 минут

Nudnii bulai yumaa

202.9.42.2зочин   • 2018, 8 сарын 10. 10 цаг 46 минут

дээр доргүй хулгайч яанаа монгол улсын минь нэр хүнд орчлонгын шившиг болж дууслаа эзэн чингис хааныхаа нэрийг бүрэн балалж хаяж байна нэрийг нь хэлхээс ичиж байна чингис хаан манайтай хамаагүй бид хулгайч улс гээд явж байхаас

202.9.42.13Зочин   • 2018, 8 сарын 10. 10 цаг 28 минут

uursduduu haltai bhad...yun zochin juulchin beee

202.9.42.6Зочин   • 2018, 8 сарын 10. 10 цаг 26 минут

Жуулчид Улаанбаатарт газардахад өөдөөс нь сэжиг хүргэм хурц өмхий үнэр үнэртэнэ. Энд тэндгүй хог хаягдал бохир заваан орчин бие засах газар байхгүй үзэж сонирхох зүйлгүй хулгайч ихтэй улсад хэн тоож ирэх юм

27.123.214.105darhan   • 2018, 8 сарын 10. 10 цаг 18 минут

Manai julchidiin gazar boon hulgaich ger bvl ah dvvseere hulgaich ym bilee ylan guya Arhangai terhiin tsagaan nuurin orchim boon hulgaich.gadni hvn avch ochiltgvi ym bilee .Aytaihan bie gazar b.gvi end tend oo tsaas

Шинэ мэдээ

Шуурхай: Булган аймагт өндөр хүчдэлд гэмтэл гарч, Хөвсгөл аймгийн зарим сум тоггүй болжээ51 минут 58 секундын өмнөС.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүллээ3 цаг 3 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ4 цаг 5 минутын өмнөНҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ4 цаг 15 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин Орос, Хятадтай харилцаа тогтоохыг оролдож байна гэж мэдэгджээ4 цаг 20 минутын өмнөЭнэтхэгийн дотооддоо үйлдвэрлэсэн анхны галт тэрэг эхний өдрөө эвдэрчээ4 цаг 25 минутын өмнөСГЗ Ш.Ёолк гуайн роматиклал4 цаг 30 минутын өмнөАмьдралын утга учир4 цаг 35 минутын өмнөДирк Новицки хоёр дараалж холын зайнаас орууллаа4 цаг 40 минутын өмнөЕвропын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ4 цаг 45 минутын өмнөИзраилиас өгсөн агаарын цохилтыг буруушаажээ4 цаг 50 минутын өмнөПольш улсад өссөн залуу /3 сая инээд шоу/4 цаг 55 минутын өмнөГаалийн ажилтнууд мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдийг илрүүлжээ4 цаг 57 минутын өмнө“Amazon” ачааны машин үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулна5 цагийн өмнөТусгай зориулалтын Дрон танилцуулна5 цаг 5 минутын өмнөБайгаль орчны асуудлаархи олон улсын үзэсгэлэн болно5 цаг 10 минутын өмнө"Өсөх зоос" нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлж байна5 цаг 15 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ5 цаг 20 минутын өмнөСупермодель Christy Turlington 25 жилийн дараа тайзнаа дахин гарлаа5 цаг 25 минутын өмнөХүүхдийн дархлааг дэмжих шилдэг арга5 цаг 30 минутын өмнөХ.Баделхан: Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг энэ хавар бүрэн дарна5 цаг 33 минутын өмнөДуэйн Уэйдын дамжуулалтаар Леброн Жеймс тохолт гүйцэтгэлээ5 цаг 35 минутын өмнөЖүжигчин Жерри хүүтэй болжээ5 цаг 40 минутын өмнөДаши Намдаковын бүтээлээс5 цаг 45 минутын өмнө10,000 хагас нүцгэн эр аз хийморио даллажээ5 цаг 50 минутын өмнөХовор ан амьтдад идэш тэжээл хүргэж байна5 цаг 55 минутын өмнөКалифорнийн боомтод сүүлийн 25 жилд үзэгдээгүй их кокаин илрүүлжээ6 цагийн өмнөМод хоорондоо мэдээлэл солилцдог, наранд түлэгдэж, бас үрчлээтдэг гэнэ6 цаг 5 минутын өмнөРеал Мадрид хожигдож байр ухарлаа6 цаг 10 минутын өмнөМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна6 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.