8-р сарын 10
14 цаг 00 минут

ЦЕГ: ЗТХЯ-ны дарга нар хувийн харилцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхшүр "Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бие бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн аминд насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоон хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлэг эцэслэн тогтооно. Мөн албан тушаалын маргаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл гарч байна. Энэ бол ташаа мэдээлэл юм. Тэд хувийн харилцаанаас болж нэгнийхээ амь насанд хүрсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 бол хүний амь насыг хөнөөсөн гэсэн зүйл анги. Төрийн тусгай удирдлагын дарга М нь Г-ийн амь насанд хүрсэн нь тогтоогдсон. Одоо мэдүүлэг өгч байгаа" гэлээ. 

Харин энэ асуудалд Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Ийм хэрэг гарсанд маш их харамсч байна. Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор дүгнэлт хүлээхээс өөр аргагүй. Өчигдөр буюу хэрэг гардаг өдөр би хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Тэдний маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна" гэсэн тайлбар өгөөд байгаа юм. 

Хэдийгээр хэрэг гарсны дараахан яамыг цагдаагийн хамгаалалтад авсан ч одоо бол хэвийн үргэлжилж байна. 

Б.Анир 

 

 

39
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

39 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.162Зочин   • 8 сарын 12. 1 цаг 39 минут

Яаманд дэг журам хэрэгтэй .Ажлынхаа өрөөг түгжиж архидаад нэгнийгээ ална гэдэг бол бодит амьдралд байж боломгүй зүйл энэнээс болж ЗГ -ч огцорч болзошгүй .

182.160.36.203Зочин   • 8 сарын 11. 11 цаг 01 минут

Архи уух, зодолдож байгаа нь хувь хүний ухамсрын асуудал шд. Сайд нь уугаад нэгийгээ алчих вий гээд сахиад сууж байх ёстой юмуу. Ажлаа хийж чадаж байгаа бол хийх л хэрэгтэй. Япон Солонгос дуурайж битгий далдганацгаа. Нэг л их гадаадад тэгдэг гэж ярьсан их мэдэгчид. Ярихаас цаашгүй амьтад минь урдах ажлаа л чанартай хийцгээж үз

64.119.26.44Зочин   • 8 сарын 10. 23 цаг 06 минут

Дотоод аудитын газар гэдэг чинь яамны үйл ажиллагааг хянан шалгаж байх үүрэгтэй газар. Энэ газар ямар нэгэн зүйл дотоод аудитаараа илэрүүлцэн юм биш

202.9.42.4ЗоЧИН   • 8 сарын 10. 18 цаг 33 минут

Авилгын мөнгөнөөсөө болсон л доо .төрд хүн сэтгэлтэй хүн баых хэрэгтэй дээ ТАЗ ГЭГЧ БАЙГУУЛЛАГА ТОМИЛСОН ДОО НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ГЭЖ МӨНГӨ ИХ ЭРГЭЛДДЭГ ОЙЛГОМЖТОЙ .

103.29.144.2Зочин   • 8 сарын 10. 18 цаг 17 минут

Монголоос өөр оронд бол салбарын сайд аль хэдийн огцорсон байгаа.ард түмнээс уучлал гуйгаад

66.181.160.83Зочин   • 8 сарын 10. 16 цаг 35 минут

авсан авилагаасаа л болоо биздээ.

182.160.4.20Зочин   • 8 сарын 11. 19 цаг 35 минут

бараг тэгсэн байхаадааа

27.123.214.85Зочин   • 8 сарын 10. 16 цаг 34 минут

turiin albanii unen turh. nam dagadan turshlagagui shaldan ***** turiin undur alband tabisnii gai.

66.181.165.88Зочин   • 8 сарын 10. 16 цаг 33 минут

төрийн алба залгамж халаа гэдэг юм зайлшгүй байх хэрэгтэй . Нам дагаж төлөвшөөгүй хүмүүс төрд шургаж өндөр албан тушаал өнгө мөнгөнд хэт шунаж байна, гэрээ засаад төрөө зас гэдэг үг үнэн шүү .

27.123.214.107Зочин   • 8 сарын 10. 16 цаг 22 минут

Төрийн түшмэдүүд нь алалцаад байхад түмэн олон минь төвшин амгалан байж чадахуу

66.181.187.127Зочин   • 8 сарын 10. 16 цаг 20 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

202.131.230.162Зочин   • 8 сарын 10. 16 цаг 16 минут

Салбарын сайдаа өөрийн чинь хэлтэсийн дарга нар нэгнийгээ алчихлаа та Ард түмнээс уйчилт гуйгаад ажлаа өгдөө сайд гуай

182.160.2.220Зочин   • 8 сарын 10. 16 цаг 53 минут

хэлтсийн дарга биш газрын дарга нар гэсэн шүү дээ.

64.119.17.251зочин   • 8 сарын 10. 16 цаг 08 минут

ардын намынхан чинь юу болоод байнаа хүчин, хүн амины хэрэг, ард түмнээ дээрэмдэж дээрэлхэнэ арай л биш ээ

202.179.26.67зочин   • 8 сарын 10. 16 цаг 02 минут

Сайд солигдох бүрд шинэ баг орж ирдэг. Энэ дотор сайдын хүн намын хүмүүс байдаг өөр нэг боломж бий тэр нь 60 тэр бум хонц хонцдоо дургүй.

66.181.187.127Зочин   • 8 сарын 10. 16 цаг 01 минут

ИЙМ Л БОЛОВСРОЛГУЙ, ЖИЖИГ ТАРХИТАЙ ААЛЗНУУДЫГ ТУРИЙН БУХ ШАТАНД ДУУРГЭСЭН , АЖИЛЛУУЛЖ БАЙГАА МАНАН БУЛЭГЛЭЛИЙГ УСТГАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙ НЬ БОЛСОН??????

103.57.95.178Зочин   • 8 сарын 10. 16 цаг 00 минут

Та ямар үүрэг хэнд нь өгөөд явчих ваа

122.201.22.141Зочин   • 8 сарын 10. 15 цаг 51 минут

Энд нэг бичигч паразит ууд үхэж байхад харамсаад яахав дээ гэчихжээ. Алаад байж болдгийм биш л дээ хө. Ухамсаргүй байж болохгүй ээ

103.50.206.40Зочин   • 8 сарын 10. 15 цаг 46 минут

Энэ бол уг Зам тээврийн яам ямарч хариуцлагаггүй ажиллаж байгаагийн тод илрэл юм. Хүн алтан амиа алдсан байхад Сайд шууд хариуцлага хүлээгээд огцрох ёстой. Ичихгүй надад хамаагүй гээд суудалтайгаа зууралдаад үлдэнэдээ. Хүрэлсүх хэрхэн хариуцлага тооцохыг АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА өөрөө хариуцлагажуулна гээд байсан

66.181.187.127Зочин   • 8 сарын 10. 16 цаг 04 минут

Ганц энэ яаманд биш бух турийн байгууллага, дээд дунд доод шатандаа ийм ялзралд ороод олон жил болж байгаа шуу дээ???

202.5.194.26Зочин   • 8 сарын 10. 15 цаг 40 минут

Яаман дээрээ уусан гэсэн үг үү? Ажил дээрээ буюу албан байгууллага дээрээ архиддагыг юу гэх вэ. Албан газарт зарим хүмүүс архидахаар уудаггүй хүмүүстээ хэцүү, бас архичингууд нь нэг баг болж хор найруулна, хов ярина.уудаггүй нэгнээ ад үзнэ. сөрөг үр дагавар ихтэй шүү.

202.21.114.130Зочин   • 8 сарын 10. 15 цаг 34 минут

Төрийн албыг амин хувийн харилцаа болгон наймаалцдаг энэ паразитууд үхэж байхад харамсаад яахавдээ. Хорчингууд хорондоо гэж

2.32.38.202Зочин   • 8 сарын 10. 15 цаг 34 минут

Ийм зүйл хаа сайгүй болж мэдэхээр л байгаа шүү. Байнга албан тушаал, санлал ширээ суудлын хэрүүлтэй. Албан тушаалын шуналтангууд их болсон, ажил мэдэхгүй байж л дарга болно гээд амаа цангатал, хөлөө эциэл харайлгаж яваа залуучуудад анхаарулга болго.

202.5.194.26зочин   • 8 сарын 10. 15 цаг 47 минут

энэ хүн яг үнэн хэлсэн байна.санал нэг байна.албан тушаалаас үхтэл зууралдаж тэрний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс их байна.хүн гүтгэнэ, юм амалж гүйнэ. юу ч хийдэггүй байж бусдынхаа хийсэн ажлыг шүүрч байриад удирдлагадаа өөрөө хийсэн мэт танилцуулна. балай юмнууд олон байна

202.179.27.83Ерөнхий сайд У. ХҮРЭЛСЭХЭД.   • 8 сарын 10. 15 цаг 32 минут

ЕРӨНХИЙ САЙД ХУРАНДАА У.ХҮРЭЛСҮХ ТАНД Биднийг цэрэг армид алба хааж байх үед жагсаалын хоёр цэрэг зодолдоход цэргийн сахилгын ноцтой зөрчил боллоо гэж Хорооны захирагчийг албан тушаал бууруулж, салаа ротын захирагчийг нь цэргийн цолыг бууруулж арга хэмжээ авдаг байсан. Тэр үед офицер дарга нар эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг байсан юун одооны энэ сайдууд вэ

78.250.250.200ард   • 8 сарын 10. 15 цаг 30 минут

Сайд та сайн дураараа огцор энэ бол маш том хариуцлага.Хэр ухамсартай хүн гэдгийг чинь ард түмэн харж бна.

202.179.27.83Ерөнхий сайд У. ХҮРЭЛСЭХЭД.   • 8 сарын 10. 15 цаг 27 минут

Ерөнхий сайд хурандаа У.ХҮРЭЛСҮХ ТАНД Биднийг цэрэг армид алба хааж байх үед жагсаалын хоёр цэрэг зодолдоход цэргийн сахилгын ноцтой зөрчил боллоо гэж хорооны захирагчийг албан тушаал бууруулан томилж, салаа ротын захирагч нарын цолыг бууруулж арга хэмжээ авдаг байсан. Тэр үед офицер цэргийн дарга нар эрхэлсэн жилдаа нэн хариуцлагатай ханддаг байсан шүү

202.179.25.233Зочин   • 8 сарын 10. 15 цаг 21 минут

Ogtsor... Heltesiin darga nar chine negnee alchihaad bn

43.228.131.113Зочин   • 8 сарын 10. 15 цаг 18 минут

Ажлын байран дээр архидах энүүхэнд болжээ. Бүр төрийн яаманд шүү. Тэгээд бүр дарга нар ичмээрч юм шиг хэцүүхэн юм байна даа. Сахилга хариуцлага нь хаана байнаа.

66.181.161.97Зочин   • 8 сарын 10. 15 цаг 15 минут

ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ОГЦОР

66.181.188.68Зочин   • 8 сарын 10. 15 цаг 09 минут

Бичлэгээ дэлгээчээ

122.201.22.141Зочин   • 8 сарын 10. 14 цаг 59 минут

Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран залуу. 38 хан настай тэгээд балмад юмны гарт амь насаа алдана гэдэг үнэхээр харамсал байна даа. Новшийн адгуус юм даа тэр Махбал гэгч нь

77.136.19.217Зочин   • 8 сарын 10. 14 цаг 42 минут

ийм л хүмүүсээр удирдуулахаар монгол хөгжих үү.

103.14.38.130Иргэн   • 8 сарын 10. 15 цаг 15 минут

Харин тийм, арай ч дээ. Газрын дарга нар байна ш дээ. Хэлэх ч үг алга.

49.0.218.113зочин   • 8 сарын 10. 14 цаг 35 минут

Төрийн сүлд минь гэж бид дээдэлдэг ард түмэн бид үнэндээ төрийн хэргийг ийм үлгэр жишээ биш цүнх баридаг ямар ч боловсрол мэдлэг дутмаг ашиг сонирхолын нөхөдүүд хашиж яваа нь ийм л зүйл болж байна да.

77.218.246.159Зочин   • 8 сарын 10. 14 цаг 32 минут

MGL d ard tumnese uucnlalt guidag alban tushaaltan bhgui e. Mash haramsalta ym boljee amidda bie bie hairla humuse

103.212.116.75Зочин   • 8 сарын 10. 14 цаг 31 минут

Нэг том юм илрүүлж .. далайлган сүрдүүлж, үр дүн нь энэ...

103.212.119.77Зочин   • 8 сарын 10. 14 цаг 18 минут

darga nar chin duuschaad bhad ta haramsaad suuhuu hunii ami iim l ugnii taglaa yu ta buh umand ni buruutai shuu dee humuusee udirdaj zalj chadahgui hoorond ni heruuliin alim shideel l arhidaj bhad ni nuden balai suugaa l odoo zasgiig chireheer bolloo sh de tanai yamnaas bolj HURELSUH buuhaar bolood bna shuu dee ta harmsaad l suuh uu yaralrai ogtsroh uu

124.158.77.15аяааа   • 8 сарын 10. 14 цаг 14 минут

харамсаад байхаар суудлаа өг. огцор. чиний цэргүүд биз дээ.

Шинэ мэдээ

Жакарта 2018: Мэргэн бууч Г.Нандинзаяа хүрэл медаль хүртлээ13 минут 6 секундын өмнөҮйлдвэрчний эвлэл юм уу, сөрөг хүчин юм уу13 минут 18 секундын өмнөЖакарта 2018: Э.Сумъяа Монголын багийн хоёрдахь хүрэл медалийн эзэн боллоо22 минут 2 секундын өмнөЖакарта 2018: А.Батцэцэг хүрэл медаль хүртлээ24 минут 4 секундын өмнөМэргэшсэн өмгөөлөгчид хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө24 минут 18 секундын өмнөП.Орхон Азийн наадмын аварга боллоо24 минут 20 секундын өмнөГал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас хэрэгсэлтэй боллоо34 минут 27 секундын өмнөТайванд монгол оюутан амиа алджээ1 цаг 19 минутын өмнөХ.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль шийтгэлд өөрчлөлт гарахгүй1 цаг 29 минутын өмнөСэргээн босголтод оролцсон зарим албан хаагчдад Төрийн шагнал гардуулна1 цаг 39 минутын өмнөМ.Баттүвшин: "Эрүүл шүд-Эрүүл хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна1 цаг 49 минутын өмнөЧ.Сайханбилэг, С.Баярцогт нар З.Баянсэлэнгийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгчээ1 цаг 59 минутын өмнөЗургаан настнуудыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ8 сар 20. 18:45Пүрэвдоржийн Орхон алтан медалийн төлөө барилдана8 сар 20. 18:17Д.Трамп Сирид зориулсан хөгжлийн санг хаажээ8 сар 20. 18:00В.Путин Австрийн Гадаад хэргийн сайдын хуримын ёслолд оролцжээ8 сар 20. 17:55Макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгажээ8 сар 20. 17:50Хар зүрхний хөх нуур - Хамаг Монголын түүхт нуур8 сар 20. 17:45Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/8 сар 20. 17:40ЦУС ХАРВАЛТ-ын НАЙМАН шинж тэмдэг8 сар 20. 17:35Шар айраг уухын төлөө онгоц барьцаалсан нь8 сар 20. 17:30Вьетнамын ерөнхийлөгч Этиоп болон Египет улсад айлчилна8 сар 20. 17:25Интернетэд холбогддогүй гар утасны борлуулалт нэмэгджээ8 сар 20. 17:20Эрчүүдийг өөртөө татдаг бүсгүйчүүдийн заль8 сар 20. 17:15Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна8 сар 20. 17:10Хүүхэд мэт харагддаг 25 настай залуу8 сар 20. 17:05Энэтхэгт үерээр 350 хүн амиа алджээ8 сар 20. 17:00Нүүр гүн цэвэрлэх үйлчилгээтэй гадил, зөгийн балтай маск бэлдэцгээе8 сар 20. 16:55Дональд Трамп: Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэдэгт итгэж байна8 сар 20. 16:50УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээлд болж буй Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ8 сар 20. 16:47
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.