8-р сарын 10
15 цаг 44 минут

Ж.Батзандан: Дутуу баригдсан цэцэрлэг, сургуулиудыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр тэрбээр "Бид хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах ёстой. Хууль тогтоогчийн хувьд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ утгаараа цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрхзүйн актуудын хэрэгжилт ямар байгаа талаар мөн багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна. Хүүхдүүд удахгүй цэцэрлэг, сургуульдаа орно. Дутуу баригдсан цэцэрлэг, сургуулиудыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай байна. Тухайн жилийн төсвийг өмнөх оных нь намар УИХ-аар хэлэлцэн баталдаг. Гэтэл он солигдоод зун дуусч, хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхлээгүй, тендерийн сонгон шалгаруулалт хийгдэж дуусаагүй байгаа, маш хариуцлагагүй байдал түгээмэл ажиглагдаж байна. Цаашид барилгын ажилтай холбоотой тендерийг 3, 4-р сард зарлан, сонгон шалгаруулалтаа хийгээд, хичээл завсарламагц барилгын ажлыг эхлүүлж байх тал дээр яамд болон Худалдан авах газар анхааралдаа авах хэрэгтэй байна” гэлээ. 

Уулзалтын үеэр 126 дугаар сургуулийн захирал Э.Галхүү "Барилгын хөрөнгө оруулалт царцсан байдалтай, долоо дахь жилдээ үргэлжилж байгаа"

53-р сургуулийн захирал О.Бат-Өлзий "Японы буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар сургуульдаа өргөтгөл бариулах гэтэл тухайн талбайд ургасан 60 гаруй модыг талбайгаас чөлөөлөх ажлыг хариуцаж хийх байгууллага олдохгүй байгаа нь ажилд саад учруулж байна" 

40 дүгээр яслийн багш И.Батцэцэг "Тус цэцэрлэгийн байр нь БСШУЯ-нд харъяалагддаг бол үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яаманд хамаардаг, хоёр салбарын дунд хаягдсан байдалтай олон жил явлаа. Яслийн барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа гаргасан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь цаашид эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй"

55-р сургуулийн захирал Ч.Ганбилэг “Тусгай хэрэгцээний багш нарыг Унгар улсад сургаж байгаа. Гэхдээ хэлний бэлтгэлд хамруулах талаар дэмжлэг үзүүлээч” гэлээ. 

Мөн цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл цэцэрлэгийг камержуулах шаардлагатай байгааг онцоллоо. Цэцэрлэг дэх нийтийн эзэмшлийн талбайд ганц хоёр камер тавьдаг ч анги танхимуудыг камержуулах төсвийг баталж өгдөггүй байна. Мөн сургуулийн багш нартай адил компьютер зэрэг дижитал хичээлийн хэрэгслээр хангагдах хүсэлтэй байгаагаа хэлэв. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан дээрх сургууль, цээцрлэгүүдэд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр холбогдох газруудыг шахаж шаардаж ажиллана гэв. 

БЗД-ийн дээрх дөрвөн хорооны 6 сургуульд нийт 10 мянга гаруй хүүхэд, найман цэцэрлэгт 3000 орчим хүүхэд суралцаж, хүмүүжиж байгаа аж.

Б.Анир 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.212.104And tumen   • 2018, 8 сарын 24. 23 цаг 58 минут

Eooe zandan ahiin songuuliin surtalchilgaa ehelj ba.Urd jiluuded Sanaa tavihgui nergesen hoino hashigrav.

178.85.140.24Зочин   • 2018, 8 сарын 16. 17 цаг 42 минут

Evluuleg.

124.158.111.65Зочин   • 2018, 8 сарын 14. 12 цаг 40 минут

oron garan am"tan

119.40.103.82Зочин   • 2018, 8 сарын 13. 13 цаг 27 минут

jujigchin gar ene odoo UIH gishuun yum uu Zasgiin gzriin gishuun yum haashaa hemjeeg medej hiideg hiideg ajilaa l hiimeer yum

182.160.3.80Зочин   • 2018, 8 сарын 10. 23 цаг 46 минут

Батзандангийн шудрага тэмцэгч гэж юу байх вэ дээ. Элбэгдоржийн даалгавараар 5 сайхан залуугийн аминд хүрснийхээ төлөө тэр намд ороо биз дээ?

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 13. 7 цаг 59 минут

ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН НАЙМААЧИН М. ЭНХБОЛД ГЭДЭГ 2 ЛУЙВАРЧИНГ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ГАР ХУРЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ 10 М Ч ОЙРТОЖ ЧАДАХГУЙ ЮМ АА. АРГАГУЙ Л МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙНУУД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫГ ПАНДАГИЙН ТЭВРЭЛТЭЭР САЙН ТЭВЭРЧ ДЭЭ. ?!?!?!!!

139.5.216.31Зочин   • 2018, 8 сарын 10. 21 цаг 05 минут

Hooe shudraga temtcegch batzandan guai tanii tabisan zam sayiin boroonoor ebdereed ard irged bid mash hund baidald bn eniigee hurdan zasaj tus bolooch yadaj helsende ezen suuj bgach henheg min baynzurh duureg 11r horoo honhoriin orshin suugchid

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 10. 16 цаг 26 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

Шинэ мэдээ

Мозамбик улсад байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна2 цаг 20 минутын өмнөМАН: АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа2 цаг 25 минутын өмнөАавуудын үүрэг оролцоог нэмнэ2 цаг 30 минутын өмнөХанбогдчууд, оюутолгойчуудын хамтын ажиллагаа нэг шат ахив2 цаг 35 минутын өмнө“Аль-Нур” сүмийг дахин нээжээ2 цаг 40 минутын өмнөӨсвөр насныхан санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүллээ2 цаг 45 минутын өмнөТайландууд ардчиллыг эргэн санагалзав уу2 цаг 50 минутын өмнөЛеброн Жеймс замналынхаа 81 дэх трипл даблиа гүйцэтгэлээ2 цаг 55 минутын өмнөЧерчесов: ОХУ-ын шигшээ багийг залуужуулах шаардлагатай3 цагийн өмнөХ.Цагаанбаатар самбо бөхийн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ3 цаг 5 минутын өмнөБаянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн үр дүнг мэдээллээ3 цаг 10 минутын өмнөЦахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ3 цаг 15 минутын өмнө2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ3 цаг 20 минутын өмнөФилиппинд хүмүүс Англи хэлийг яаж ингэж хурдан сураад байна?3 цаг 25 минутын өмнөТархи сэргээх гурван минутын йог3 цаг 30 минутын өмнөКанадад хятад оюутан хулгайлагджээ3 цаг 35 минутын өмнөИзрайлийн домогт тагнуулч 92 насандаа таалал төгсжээ3 цаг 40 минутын өмнөДаралтаа тогтворжуулж, хэвийн байлгая гэвэл давсаа багасга3 цаг 45 минутын өмнөЦэргийн хувцас өмссөн амиа золиослогч, 130 хүнийг хөнөөжээ3 цаг 50 минутын өмнө“Brexit”-ийг цуцлах тухай өргөх бичигт 5 сая гарын үсэг цугларчээ3 цаг 55 минутын өмнөБүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв4 цагийн өмнөТамхинаас гаргах ханд4 цаг 5 минутын өмнөЛеброн плей-оффт хамгийн сүүлд шалгараагүй тэр жил дэлхий ямар байсан бэ4 цаг 10 минутын өмнөКонгод Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 1000 давжээ4 цаг 15 минутын өмнөПорто гараагаа тун тааруухан эхлэв4 цаг 20 минутын өмнөЖ.Цолмон: АШУҮИС Эталон болно4 цаг 25 минутын өмнө"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"4 цаг 30 минутын өмнөӨнжмөл шар өвс шатаах гэж байгаад гал алджээ4 цаг 35 минутын өмнөБагш нарын 50 орчим хувь нь Венесуэлийг орхин явжээ4 цаг 40 минутын өмнөСи Жиньпиний айлчлал БНХАУ-Францын харилцааг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна4 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.