8-р сарын 10
16 цаг 29 минут

Автобусны яндангаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, БОАЖ-ын Сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Улаанбаатар хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгарал хамгийн ихтэй хөдөлгүүртэй нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулжээ.

Төслийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз болон Сутайн Буянт ХХК-ийн нийт 24 автобусанд DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дмитрий Медведев: ОХУ болон барууны орнуудын харилцаа сайжрах итгэл алга16 минут 29 секундын өмнөР.Лувсанзундуй: Р.Чойномтой баз хүргэн байлаа21 минут 29 секундын өмнөБаянцогт уулын түүх26 минут 29 секундын өмнөВьетнам иргэд монгол залуусыг зодоод зугтжээ31 минут 29 секундын өмнөД.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно36 минут 29 секундын өмнөШагж Гэлэн: Бодлын цагаан хун41 минут 29 секундын өмнөП.Золбаяр: Осолдсон галт тэрэг рүү гүйхдээ хүний амь эрсдээгүй байгаасай л гэж бодсон46 минут 29 секундын өмнөДарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана51 минут 29 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд56 минут 29 секундын өмнөАрета Франклиний бие хүнд байна1 цаг 2 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол элс1 цаг 7 минутын өмнөЛ.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо1 цаг 12 минутын өмнөХоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх өдөр тодорхой болжээ1 цаг 17 минутын өмнөМУГЖ П.Эрдэнэзааны охид аавыгаа алмайруулав1 цаг 22 минутын өмнөШинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж эхэлжээ1 цаг 27 минутын өмнөСуданаас ирсэн дүрвэгч залуу парламентын ордонд халдахыг санаархжээ1 цаг 32 минутын өмнөМ.Энх-Амар: “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” хөтөлбөр хөдөөг зорих нүүдлийг эхлүүлнэ1 цаг 37 минутын өмнөКармын хууль хүн бүхэнд үйлчилдэг үү1 цаг 42 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана1 цаг 47 минутын өмнөТалийгаачийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ1 цаг 57 минутын өмнөТүүнийг заавал дурсах учиртай хувь ерөөл…2 цаг 2 минутын өмнөАзийн наадамд Х.Цагаанбаатар тэргүүтэй самбочид өрсөлдөнө2 цаг 7 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо2 цаг 12 минутын өмнөӨмнөд Солонгост "BMW" маркийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болжээ2 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 22 минутын өмнөГүүр нурж олон хүн амь үрэгджээ2 цаг 32 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад үүрэг өгчээ2 цаг 37 минутын өмнөС.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар сайд болохгүй2 цаг 42 минутын өмнөЗГ: ЗТХЯ-ны дэд сайдыг томилгоог хэлэлцэнэ2 цаг 47 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол Алтайн нуруу2 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.