8-р сарын 10
16 цаг 56 минут

ЗТХЯ-ны газрын даргыг цагдан хорих эсэхийг хэлэлцэж байна

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М нь өчигдөр хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Тэд хувийн таагүй харилцаанаас болж, маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоожээ. 

Харин яг одоо Г-ийн аминд хүрсэн гэх М-ыг цагдан хорих эсэхийг шүүхэд хэлэлцэж байна. Цагдан хорионы шүүх хуралд М нь өөрөө оролцож байгаа аж. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

2018.08.10  14.00 цаг

ЦЕГ: ЗТХЯ-ны дарга нар хувийн харилцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан М.Мөнхшүр "Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бие бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн аминд насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоон хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлэг эцэслэн тогтооно. Мөн албан тушаалын маргаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл гарч байна. Энэ бол ташаа мэдээлэл юм. Тэд хувийн харилцаанаас болж нэгнийхээ амь насанд хүрсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 бол хүний амь насыг хөнөөсөн гэсэн зүйл анги. Төрийн тусгай удирдлагын дарга М нь Г-ийн амь насанд хүрсэн нь тогтоогдсон. Одоо мэдүүлэг өгч байгаа" гэлээ. 

Харин энэ асуудалд Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Ийм хэрэг гарсанд маш их харамсч байна. Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор дүгнэлт хүлээхээс өөр аргагүй. Өчигдөр буюу хэрэг гардаг өдөр би хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Тэдний маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна" гэсэн тайлбар өгөөд байгаа юм. 

Хэдийгээр хэрэг гарсны дараахан яамыг цагдаагийн хамгаалалтад авсан ч одоо бол хэвийн үргэлжилж байна. 

2018.08.10 10.55 цаг     

ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 22.00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан Г нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байжээ. Харин түүний аминд хүрсэн М нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга аж. 

Тэд архи ууж байгаад хоорондоо маргалдаж, улмаар зодоон хийж нэгнийхээ аминд хүрсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Б.Анир

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.26.38Зочин   • 2018, 8 сарын 10. 21 цаг 46 минут

БЗД-н Тамгын газрын даргийг хутгалсан нөхрийг цагдан хорих эсэхийг шүүхээр ингэж шийдсэн болов уу.Шууд л хорио биз дээ.Дарга болохоор нь тэгээд байгаа юм болов уу

122.201.24.34BATTULGA MONGOL YALNAA   • 2018, 8 сарын 10. 21 цаг 06 минут

ene olon hun baisan gesen shuu . buleglen hunii a,i nasiig honootsonb hereg hevlel medeelel unen zovhon uniig bichih heregtei ter video ene teriin ard tumend il boloh yostoi ........

182.160.34.215галаа   • 2018, 8 сарын 10. 19 цаг 02 минут

Оюунэрдэнээс болж хүний амь нас эрсдэлээ

103.57.94.163Иргэг   • 2018, 8 сарын 10. 19 цаг 00 минут

Сайд, ТНБД нарт нь хариуцлага тооцох хэрэгтэйшдээ?!

202.9.42.1Зочин   • 2018, 8 сарын 10. 18 цаг 55 минут

DARBAAN HAR ARHICHIN BATSAAN HAMT UUSAN GEE BIZ DEE

202.9.42.1Зочин   • 2018, 8 сарын 10. 18 цаг 54 минут

2 BATERDENE DARBAAN HAR NAR OGTSOR

202.9.42.1Зочин   • 2018, 8 сарын 10. 18 цаг 54 минут

HURELSUH OGTSOROO

202.9.42.1Зочин   • 2018, 8 сарын 10. 18 цаг 53 минут

ZTHYAMAND 2 GAZRIIN DARGIIN ORON TOO B NA SHUU 60 TERBUMINHAN

39.77.172.6Zochin   • 2018, 8 сарын 10. 18 цаг 41 минут

Doromjilchhiinmaa neeree jiriin irgen bsan bol yaj daramtlaad chireed shuud horij bgaa boloo.ulaan ysaim aluurchnan bj bhad horidgui heleltsej suudag muu novshnuud .

66.181.189.66ЗБ   • 2018, 8 сарын 10. 18 цаг 22 минут

"Хэдийгээр хэрэг гарсны дараа яамыг цагдаагийн хамгаалальанд авсан ч одоо бол хэвийн үргэожилж байна." гэжээ. Юу хэвийн үргэлжлээд байна аа. зодоон уу эсвэл

122.201.22.141Зочин   • 2018, 8 сарын 10. 17 цаг 46 минут

Үгүй мөн хэлэлцэх юмаа олов оо. Дарга нтр гэсэн гуншин гүй залуу хүн алах биш гар хүрлээ гэсэн бол аваачаад л хорино биз дээ. Тэгэхэд чинь хорих эсэхийг хэлэлцэж гэж юу солиорно вэ. Энэ яам тамгын газар арай л бишээ.

27.123.214.105Зочин   • 2018, 8 сарын 10. 17 цаг 45 минут

Хувийн харилцаанаас гэдгийг ямар амархан тогтоож байнаа мөнхшүрээ.албан тушаал хаших явцад гарсан маргаан уу тендер элдэв албан тушаалын маргаан уу гэдгийг нилээн удаан шалгаж байж тогтоодог баймаар юм.сайхан мэдэмхийрэх юмаа.учир шалтгаан нь тогтоогдсон бол хорих шаардлага байх уу

66.181.161.42Иргэн   • 2018, 8 сарын 10. 17 цаг 16 минут

60 тэрбумынханы балаг. МАН - ын балаг.

122.201.28.15Зочин   • 2018, 8 сарын 11. 11 цаг 47 минут

Yurunhiilugch Battulgiin hun gesen shuu.

182.160.2.220Зочин   • 2018, 8 сарын 10. 17 цаг 09 минут

М энэ тэр гэж нууцлаад байх юу байнаа.... Махбал гэдэг нөхөр гээ биз дээ.

182.160.2.220Зочин   • 2018, 8 сарын 10. 17 цаг 04 минут

Хэлэлцээд байх шаардлага байна уу, алуурчин хүнийг байтугай сэжиглэгдэж байгаа хүнийг цагдан хорьдог биз дээ. Арай хэлэлцэж хэлэлцэж эцэст нь хорих шаардлагагүй гэх вий дээ.

64.119.21.185Зочин   • 2018, 8 сарын 10. 17 цаг 03 минут

Хүн алсан хүнийг шууд л барьж хориод шалгадаг биз дээ . Цагдан хорих эсэхийг шүүх хэлэлцэж бна ч гэх шиг . Тэр сайд нь халагдах өргөдлөө өгөх хэрэгтэй ш дээ

Шинэ мэдээ

Мозамбик улсад байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна2 цаг 58 минутын өмнөМАН: АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа3 цаг 3 минутын өмнөАавуудын үүрэг оролцоог нэмнэ3 цаг 8 минутын өмнөХанбогдчууд, оюутолгойчуудын хамтын ажиллагаа нэг шат ахив3 цаг 13 минутын өмнө“Аль-Нур” сүмийг дахин нээжээ3 цаг 18 минутын өмнөӨсвөр насныхан санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүллээ3 цаг 23 минутын өмнөТайландууд ардчиллыг эргэн санагалзав уу3 цаг 28 минутын өмнөЛеброн Жеймс замналынхаа 81 дэх трипл даблиа гүйцэтгэлээ3 цаг 33 минутын өмнөЧерчесов: ОХУ-ын шигшээ багийг залуужуулах шаардлагатай3 цаг 38 минутын өмнөХ.Цагаанбаатар самбо бөхийн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ3 цаг 43 минутын өмнөБаянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн үр дүнг мэдээллээ3 цаг 48 минутын өмнөЦахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ3 цаг 53 минутын өмнө2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ3 цаг 58 минутын өмнөФилиппинд хүмүүс Англи хэлийг яаж ингэж хурдан сураад байна?4 цаг 3 минутын өмнөТархи сэргээх гурван минутын йог4 цаг 8 минутын өмнөКанадад хятад оюутан хулгайлагджээ4 цаг 13 минутын өмнөИзрайлийн домогт тагнуулч 92 насандаа таалал төгсжээ4 цаг 18 минутын өмнөДаралтаа тогтворжуулж, хэвийн байлгая гэвэл давсаа багасга4 цаг 23 минутын өмнөЦэргийн хувцас өмссөн амиа золиослогч, 130 хүнийг хөнөөжээ4 цаг 28 минутын өмнө“Brexit”-ийг цуцлах тухай өргөх бичигт 5 сая гарын үсэг цугларчээ4 цаг 33 минутын өмнөБүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв4 цаг 38 минутын өмнөТамхинаас гаргах ханд4 цаг 43 минутын өмнөЛеброн плей-оффт хамгийн сүүлд шалгараагүй тэр жил дэлхий ямар байсан бэ4 цаг 48 минутын өмнөКонгод Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 1000 давжээ4 цаг 53 минутын өмнөПорто гараагаа тун тааруухан эхлэв4 цаг 58 минутын өмнөЖ.Цолмон: АШУҮИС Эталон болно5 цаг 3 минутын өмнө"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"5 цаг 8 минутын өмнөӨнжмөл шар өвс шатаах гэж байгаад гал алджээ5 цаг 13 минутын өмнөБагш нарын 50 орчим хувь нь Венесуэлийг орхин явжээ5 цаг 18 минутын өмнөСи Жиньпиний айлчлал БНХАУ-Францын харилцааг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна5 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.