8-р сарын 10
17 цаг 40 минут

Оюутан цэргүүд энэ сарын 16-нд тангаргаа өргөнө

2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өдгөө 5 дах амжилттай хэрэгжүүлж 4500 оюутан залуус хамрагдаад байгаа билээ.

 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрийг Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7.7 зүйлд зааснаар “цэргийн алба хаах шинэ төрөл” болгон хуульчилсанаар оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо батлан хамгаалах” ариун үүргээ биелүүлэх боломжтой болсоноор байгаа юм.

 Хуульчлагдсан “Оюутан цэрэг” сургалт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан тусгай журмаар баталгаажиж, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу хэрэгжиж байна.

 Монгол Улсын боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль “Оюутан цэрэг” сургалтыг Шархад дах хээрийн сургалтын төвдөө 3 дах жилдээ бие даан амжилттай хэрэгжүүлж байна.

 “Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлэн, “Цэргийн тангараг” өргүүлдэг эрчимжүүлсэн вакум сургалт бөгөөд энэ сургалт нь 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтаасанаар цэргийн алба хаах зардал 4 дахин хямд тусч байгаа юм.

 Шинэчлэн сайжуулсан “Цэргийн ерөнхий бэлтгэл”, ”Цэргийн мэргэжилийн бэлтгэл” 2 номын дагуу зохион байгуулж, хичээлийг модулын аргаар бэлтгэн, дасгал дадлагын аргаар дахин давтан сургадаг сургалтын шинэ арга зүйтэй сургалт юм.

 2018 оны “Оюутан цэрэг” сургалтад Монгол Улсын хэмжээнд нийт 1000 орчим оюутан хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан залуус ҮБХИС-ийн Шархад дах Хээрийн сургалтын төвд суралцаж, 8 дугаар сарын 16-нд “Цэргийн тангараг”-аа өргөхөд бэлэн болоод байна.

 “Оюутан цэрэг” сургалтын 5 жилийн ойд зориулсан сургалтын танилцуулга өдөрлөг өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-нд тус сургалтын төвд зохион байгуулагдаж оюутан цэргүүд сургалтын хугацаанд сурсан мэдсэнээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон их, дээд сургуулиудын захирлуудад тайлагналаа.

  Их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 5 дах жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт нь олон нийтийн дэмжлэг, талархалыг хүлээсэн, залууст төрийн алба хаах эрхийг нээлттэй болгосон сургалт төдийгүй тэд тус сургалтанд хамрагдсанаар сурлага, сахилгаар тэргүүлэгчид болж байгаа нь судалгаагаар тогтоогдож байгаа юм.

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.130Оюутан бяцхан цэрэг   • 8 сарын 13. 8 цаг 04 минут

Батлан хамгаалах зардлыг хэмнэдэггүй

Шинэ мэдээ

Бруклин Бекхем шинэ найз бүсгүйтэй болжээ32 минутын өмнөТусгай зөвшөөрөлтэй газраас салют авна уу47 минут 44 секундын өмнөХамгийн сүүлийн үеийн ТРЭНД нүүр будалтууд1 цаг 18 минутын өмнөҮслэг эдлэлийг арчлах чухал 10 зөвлөгөө1 цаг 48 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 18 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 48 минутын өмнөС.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй12 сар 15. 14:10Солонгосын үндэсний хайр, бүх цаг үеийн шилдэг жүжигчин Song Ye Jin12 сар 15. 14:05Саудын Арабын хунтайжид хариуцлага хүлээлгэжээ12 сар 15. 14:00Өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнс12 сар 15. 13:55ОХУ-д 467 мянган хүн ял эдэлж байна12 сар 15. 13:50Адольф Гитлер Еврей гаралтай байсан уу12 сар 15. 13:45ФОТО: Цагаан гоо үзэсгэлэн12 сар 15. 13:40”ГУАНЖОУ МАСТЕРС-2018”-д манай 13 жудоч өрсөлдөнө12 сар 15. 13:30Холливудын хамгийн алдартай харамчууд12 сар 15. 13:25700 сая гаруй хүн ядуу амьдарч байна12 сар 15. 13:20Селин Дион салам туржээ12 сар 15. 13:15АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлцээ хийв12 сар 15. 13:10
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.