8-р сарын 10
18 цаг 00 минут

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр батлагдав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны наймдугаар сарын 2-ны өдрийн А/487 дугаар тушаалаар "Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр" батлагджээ. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 настай хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө гэртээ сурч хөгжин, сургуульд бэлтгэгдэх боломжтой болох аж.

Энэхүү хөтөлбөрийг #ХүүхдийгИвээх Сан Дэлхийн Банкны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн "Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” 2012-2017 төслийн хүрээнд боловсруулж, нэвтрүүлснээр анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон билээ.

Харин одоо БСШУСЯ-аар дамжуулан малчин өрх төдийгүй хот суурин газарт оршин суудаг боловч хүүхэд нь цэцэрлэгт явах боломжгүй айл өрхүүдэд хүргэхээр болсон энэ таатай мэдээг сурвалжилна уу хэмээн урьж байна. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн танин мэдэхүй болон хэл ярианы чадварууд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдийнхээс өндөр байсан бөгөөд хүүхдүүд ийнхүү сургуульд амжилттай бэлтгэгдэх нь тэдний цаашдын хичээл, сурлага, хөгжлийн суурь болж байгааг Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар тогтоожээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.211Nan   • 8 сарын 11. 0 цаг 23 минут

ygaasaa tegdeg biz dee. Balai hutulbur ve

139.5.216.220Зочин   • 8 сарын 10. 23 цаг 00 минут

Huts huts...Tsetserleg barih mongoo uren taran hiij haychaad yu geriin surgalt gej hudlaa ungas aldana ve

66.181.165.29эх оронч иргэн   • 8 сарын 10. 19 цаг 28 минут

Хэрэгжилтийг нь сайн хянаж зохион байгуулахгүй бол ажил нь хоосон цаасан дээр, мөнгө хөрөнгө нь албан тушаалтангуудын халаасанд ороод дуусаж мэдэх хөтөлбөр байна даа... Уг санаа нь зөв юм.Угаасаа монголчууд гэр бүлийн орчиндоо өсөж хүмүүжсэн ард түмэн.Энэ уламжлалыг орчин үед нь тохируулж яаж хөгжүүлэх вэ гэдэг нь чухал шүү.Цаашдаа бага, дунд, их сургуульд ч үргэлжлэх ёстой.Тэгсэн цагт эх оронч иргэд төлөвшинө, улс хөгжинө.

Шинэ мэдээ

Шуурхай: Цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа8 цаг 30 минутын өмнөМалчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 15. 18:10Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 18:00Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Селенагийн өвөрмөц гоёлууд10 сар 15. 17:50Хөл өвдсөн үед хийх боломжтой долоон дасгал10 сар 15. 17:45Дайруулсан цагдаагийн биеийн байдал маш хүнд байна10 сар 15. 17:41БНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ10 сар 15. 17:40Лонх дарс 558 долларын үнэ хүрэв10 сар 15. 17:35Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална10 сар 15. 17:30Ойрын гурван өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна10 сар 15. 17:25Гараа хэрхэн атгадгаар тань шинжье!10 сар 15. 17:20Амар мөрөн дээгүүр тавих гүүрний Хятадын талын хэсгийг барьж дуусчээ10 сар 15. 17:15Г.Дарамбазар: Хүүхэд “яагаад” гэж асуухгүйгээр тархиа бүтээж байдаг10 сар 15. 17:10Цагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ10 сар 15. 17:05”Манчестер Юнайтэд” шинэ эзэнтэй болно10 сар 15. 17:00Өвлийн улиралд Д аминдэмийн дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 15. 16:55Ромын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй10 сар 15. 16:50Гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти10 сар 15. 16:45Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин10 сар 15. 16:40Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ10 сар 15. 16:35Үйлийн үр байдаг итгэж амьдраарай10 сар 15. 16:34Өнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй10 сар 15. 16:30Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа10 сар 15. 16:25Юанийн ам.доллартай харьцах ханшийг буурууллаа10 сар 15. 16:20Эрдэмтэд Альцхаймерийн буюу санаж мартах өвчний үед алдагдсан санах ойг сэргээжээ10 сар 15. 16:16Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг дайрч, хэргийн газраас зугтжээ10 сар 15. 16:15Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй10 сар 15. 16:15Ш.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй10 сар 15. 16:12
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.