2018 оны 8-р сарын 13
14 цаг 35 минут

Нато ба Монгол

НАТО бол албан есоор 29 гишүүн улсын засгийн газар хоорондын цэрэг-улс төрийн эвсэл гэлээ ч албан бусаар 70 улсыг эгнээндээ ямар нэгэн байдлаар нэгтгэсэн дэлхийн хамгийн хүчирхэг олон улсын цэргийн эвсэл болж хувираад байна. Үүнд гишүүн 29 орноос гадна Энхийн төлөө түншлэлийн  21 улс,  Газар дундын тэнгисийн диалогын 7 улс, Станбулын хамтын ажиллагааны санаачлагын  4 улс,   Даян дэлхийн түншүүдийн  9 улс байгаагийн дотор Монгол Улс багтаж байгаа юм.

НАТО коммунизмыг хурааж Варшавын гэрээний орнуудыг өөртөө нэгтгэх эхний зорилгоо амжилттай дуусгаад, хойд Африк Хятад хүртэл хүрээгээ тэлэх хоёрдахь зорилгоо  Энхийн төлөө түншлэл хөтөлбөр нэрийн дор Баруун араб, Булангийн орнууд, Дундад Азийн орнуудаар дамжуулан хэрэгжүүлж, одоо Ази Номхон далайн бүсийг оролцуулаад бүх тив дэлхийд нөлөөгөө тэлэх  гуравдахь зорилгоо Даян дэлхийн түншүүд хөтөлбөрөөрөө амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Даян дэлхийн түншүүд хөтөлбөрт Афганистан Австрали Колумби Ирак Пакистан Өмнөд Солонгос Шинэ Зеланд Япон Монгол улс зэрэг НАТО-н хүрч амжаагүй байсан бүх бүс нутгийн төлөөлөл багтсанаараа  дэлхий өнөөдөр түүний атганд бүрэн оржээ.

НАТО өнөөдөр сонгомол утгаараа дэлхийн аль ч өнцөг буланд нэгэн зэрэг 2 фронтын, 5 армийн операци буюу орчин үеийн ойлголтоор Афганых шиг цэргийн ажиллагаа хоёрыг, Сомалийнх шиг ажиллагаа тавыг нэгэн зэрэг явуулах хүчин чадалтайгаас гадна газар хөдлөлт үер атомын станцын дэлбэрэлт зэрэг нийтийг хамарсан гамшиг ослын үед хүсэлт гаргасан гишүүн, түнш орнууддаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүрэн чадвартай цорын ганц байгууллага.

Дайн дажин гэлтгүй дэлхийн аль ч өнцөгт ямар нэгэн үймээн самуун гамшиг цунами үйлдвэрийн осол болоход НАТО-н төлөвлөлтийн офицерууд 24 цагаар ажиллаж дүн шинжилгээ хийн НАТО оролцож болох бүх хувилбар операцийг төлөвлөж эхэлдэг.  Ялангуяа бид ган зуд үер гамшиг болоход хүсэлтээ гаргаад НАТО-н тусламжийг авах бүрэн боломжтой бөгөөд тайван цагт энэ чиглэлээр сургууль дадлагыг хамтран хийж жигдрүүлэх, тэдний санхүүжилтээр шинжлэх ухаан технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх нь бидэнд нээлттэй  байгаа.  Мөн Монгол Улс түнш орны хувьд холбогч офицеруудаа НАТО-н төв штабт суулгах эрхтэй бөгөөд тэд зөвхөн  ажлын байраар хангах үүрэг хүлээдэг ба харин манай тал байр хоол цалин даатгал зэргээ өөрсдөө гаргах шаардлагатай. Гишүүн орнуудын офицерүүд ч мөн ийм зарчмаар ажилладаг.

Ер нь НАТО гэхээр наян хувь нь Америк байдаг. Үүнд төсөв хөрөнгө хүн хүч зэвсэглэл техник гээд бүгд багтана. Тиймээс НАТО-н бодлого гэдэг нь Америкийн бодлого, Америкийн бодлого гэдэг нь агуу стратегич Бжезинскийн бодлого гэж ойлгож болно. Учир нь тэрээр саяхныг хүртэл Ерөнхийлөгч Обамагийн идэвхтэй дэмжигч-зөвлөгч хийж байгаад өнгөрсөн онд  талийгаач болсон Бжезинский нь 1960 оноос Ерөнхийлөгч Жон Кеннедийн зөвлөх, 1965 оноос Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөх, 1976 оноос Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1979 оноос Рейганы бодлогын зөвлөх хийн коммунизмыг нурааж, түүний НАТО-г тэлэх геостратеги нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаагаас харахад  Америк, НАТО, Дэлхий тэр чигтээ Бжезинскийн бодлогоор сүүлийн жаран жил эргэжээ. Харин ирээдүйд түүний дэвшүүлсэн Ази Европ хоёрыг зааглан тэнцвэржүүлж барих Пан-Монголизм  хэзээ хэрхэн яаж хэрэгжихийг зөвхөн цаг хугацаа л харуулах үлдэж. 

Манайд ч гэсэн мөн ялгаагүй ШХАБ, НАТО-тай хэрхэн харилцах, НАТО-н удирдлага дор Ирак Афганистан Косовод цэрэг оруулах зэрэг бидний хамгийн эгзэгтэй тулгамдсан асуудлуудыг тухайн, тухайн үед нь мэргэжлийн түвшинд оновчтой зөв бодлогоор тодорхойлж чадсан Равдангийн Болдын гавъяаг үнэлж баршгүй бөгөөд  1997 оноос хойших Монгол Улсын геостратегийн бодлого  энэ эрхэмийн гараар орж өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Болд гуай бол Монголд Цэргийн дээд сургууль, Москвад Цэргийн дипломатын сургууль, АНУ-д батлах хамгаалах удирдлагын академи төгссөн, цэргийн дипломатич мэргэжилтэй, түүхийн ухааны докторАрдын Армид офицер, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Японд Элчин сайдын яамны атташе, БХЯ-нд стратеги судлаач, Тагнуулын төв газрын дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, АНУ-д Элчин сайд, Австралид Элчин сайд, одоо Туркэд Элчин сайдаар ажиллаж байгаа эрхэм нэгэн.

Бид НАТО-н дээрхи ажиллагаануудыг анхнаас нь дэмжиж өнөөг хүртэл амжилттай оролцсоноор  монгол цэрэг дэлхийн цэрэг болж, цэргийн хэргийн мэдлэг дадлага чадвар, цэрэг-эх оронч хүмүүжил дээшилж, нийгмийн асуудлаа ЦАХ-чид өөрсдөө тодорхой хэмжээгээр шийдвэрлэж байгаагаас гадна, хэдэн бор цэргүүдийнхээ нүүрээр Монгол Улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж, монголчууд Америкийн 10 жилийн визтэй болж, Мянганы сорилтын сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн мөнгө Дундад Азийн орнуудынхаас 10 дахин их хэмжээгээр урсан орж ирж байна.

Манай улсын хувьд хоёр хөршийнхөө дургүйг тэгтлээ их хүргэчихгүйгээр олон улсын хамтын нийгэмлэг гэдэг утгаараа НАТО-той түншийн харилцаагаа хэвээр хадгалж, барууны соёл иргэншлийн цөм нь болдог ардчилал эрх чөлөө хүний эрх шударга ёсыг нийгэмдээ жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь Монгол Улс туурга тусгаар оршин тогтноход  Америк, Европ, НАТО-гоос бидэнд гаргаж буй гадаад улс төрийн ганц том баталгаа нь болох юм.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2Зочин   • 9 сарын 18. 9 цаг 59 минут

БИД ЗӨВ Л ЯВАА ЮМ БАЙНА, ХАРИН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭГСЭД АТААРХАЖ ҮХЭЖ БАЙГАА БОЛОЛТОЙ,,,

202.179.26.235иргэн   • 2018, 9 сарын 5. 14 цаг 14 минут

тэгж Нато энэ тэр гэж Пялдагдаж байснаас хөрш 2 Гүрэнтэйгээ Эвтэй найртай зэрэгцэн орших Бодлого баримталж байсан нь хавьгүй дээр Улс оронд маань ямар нэг Гамшиг тохиолдоход тэр холоос НАТО АНУ ирж тусалах нь юу л Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Галт тэрэг осолдоход НАТО АНУ биш Хөрш ОХУ л Техник Хүн хүчний туслалцаа үзүүлсэн

103.26.193.246з   • 2018, 9 сарын 5. 11 цаг 05 минут

Бзежинскийн бодлого бол нэг туйлт бодлого

202.21.106.160Зочин   • 2018, 9 сарын 2. 21 цаг 57 минут

oros hujaa 2 ustval manaid l sain

202.21.117.110d   • 2018, 8 сарын 27. 9 цаг 56 минут

nato sain natod elssen deer natogui bol ivan xuja 2 ireed awgaig chin edlene d

66.181.161.97Зочин   • 2018, 8 сарын 25. 22 цаг 34 минут

NATO bol alan hyadagch evsel. Tedentei holboo togtooh ni shivshig.

103.229.122.51Зочин   • 2018, 8 сарын 22. 12 цаг 46 минут

үхсэн ацны чинь нато хүчирхэг вэ:: дэлхийн цэргийн бүх шинжээчид оростой одоо дайтвал гарцаагүй бут цохиулнаа гэж хүлээн зөвшөөрч байна оросууд шинэ зэвсэглэлүүд одоо америкаас 15 аас 20 жил түрүүлчээд байна америкын жанжин штабын томчууд хүртэл хүлээн зөвшөөрчихсөн.. энэ эргүү хурандаа юу бичээд байгаа мал вэ.. хамгийн наад захын жишээ оросуудын_ 90 онд бүтээсэн рд 180 пуужингийн ганц хөдөлгүүрийг ч одоо америкууд хийж чадахгүй оросуудыг царай алдаж сансарт гарч байгаа биз дээ хүмүүс одоо элий балай хурандаагаас илүү мэдээлэлтэй

49.0.212.216Зочин   • 2018, 8 сарын 21. 20 цаг 54 минут

NATO UHEL BRICS BOL TSENGELIIN MANAI OILGO TA NAR

49.0.212.216Зочин   • 2018, 8 сарын 21. 20 цаг 51 минут

NATO GOOS CHIN BOLJ MONGOL ULS SUIRCH MEDNE SHUU NATOGOOS HURDAN GARAH HEREGTEI MONGOL ULS ULS HEWEER ULDII GEWEL HARIN BRICS T ORSON N DEER SHUU

66.181.179.235Ерандаа   • 2018, 8 сарын 17. 0 цаг 44 минут

Сайн магтаж нүүр олоод шинжээч болчих санаатай л үзээд байгаа хүн юм уу даа.

66.181.160.105з   • 2018, 8 сарын 13. 17 цаг 52 минут

Ардчилал хүний эрх эрх чөлөө гэж хаа ч хэзээ ч байгаагүй энэ бол амерк үзэл суртал ухуулгасолиорл юм энэ бүх солиорол элийрэлийг тогтоон барьж цөмийн дайн гаргуулахгүй барьж байсан нь варшавийн гэрээ түүний хамтийн нийгэмлэгийн орнууд байсан юм

202.9.41.81Хурандаа нар   • 2018, 8 сарын 13. 16 цаг 01 минут

Эрдэнэцогтоо бага дарвай.Чи бид 2 НАТО -г хэзээ шүтдэг болсон юм.НҮБ.АНУ-д цэргийн шинжээчийн орон тооны сураг сонсоод солиорч байна уу.Химийн хоронд хордоод дэмирч байна уу.дуугүй бай ***** минь.Их 2 хөршийн дунд байхаан бөйлдагч хүртэл мэддэг юм мал минь

66.181.161.111Kkk   • 2018, 8 сарын 13. 16 цаг 47 минут

Kkk ... nuuree nuusan archaagui tanil ni bh da chi .

66.181.161.19Zochin   • 2018, 8 сарын 13. 15 цаг 29 минут

Chi Nato giinhaa aliig Amerikiinhaa Aliig dolooj amidraarai ***** hurandaa gichii mini .cham shig hurandaagiin mordos zuusen boosnuud Mongoliig Oros Hyatadiin zevuug hurgesen tip bolj baina .zailaarai Hurandaagiin tursaga aa .

66.181.165.29тэнэг бодлого   • 2018, 8 сарын 13. 15 цаг 16 минут

энд сайрхах зүйл огт алга.Харин ч гайхаж байна.Яагаад гэвэл манай улс аль нэг цэргийн эвсэлд нэгдэхгүй, оролцохгүй гэж үндсэн хуулиндаа заагаагүй бил үү...эсхүл би буруу ярьж байна уу. Ер нь ингэж хуулиа зөрчсөн ажиллагаа явуулж болдог юмуу.Эсхүл энэ ажиллагааг хуулийн цоорхой ашигласан уу.Мэдэхгүй юм даа.Бид хэдэн бор цэргээ НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оруулж байна гэж боддог, гэтэл хажуугаар нь НАТО-д явуулаад л байдаг.Нэг л өдөр 2 хөрш маань хилэгнэвэл бид яах юм бэ.Америк энэ 2-ыг даваад ирж туслаж чадах уу.Бид холын бодолтой байх ёсто

64.119.19.71НАТО зөв   • 2018, 8 сарын 13. 15 цаг 49 минут

НАТО байгаа тулдаа хоёр хөрш Монгол улсыг дээрэлхэж чадахгүй байгаа ...Монголоос жижигхэн Эстон Латви Литва улсууд аргаа барж НАТО гийн хамгаалалтанд орсон шүү Оросууд эдгээр жижиг орнуудыг хүндэтгэдэг байсан бол юу гэж НАТО гийн гишүүн болох юм Оростой 1340 км урт хилээр хиллэсэн Финланд НАТО гийн бүтэн гишүүн болоогүй шалтгаан Москва тусгаар тогтнолд соёлтой хүндэтгэж үзсэнтэй холбоотой Гэтэл Эстон Латви Литва орнуудыг болохоор дээрэлхэнэ Эдгээр орнуудын хөрш Белорусс хүртэл оросын дээрэнгүй найрамдлаас залхаж байна

49.0.212.216Зочин   • 2018, 8 сарын 21. 20 цаг 52 минут

CHI NATO RUUGAA ZAILCH BOLNO SHUU LALAR MIN

66.181.188.247Зочин   • 2018, 8 сарын 13. 15 цаг 02 минут

За битгий хөөрч далдагна. Зэрэг дэв, ажиллах үүрэг, ажиллагааны зэргээрээ Казахын дор л байдаг шд. Итгэхгүй бол гүүглэдээд үз.

202.72.245.122ё   • 2018, 8 сарын 13. 14 цаг 52 минут

НАТО бол хог

Шинэ мэдээ

Эмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ1 минут 56 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ6 минут 56 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ11 минут 56 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ16 минут 56 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно21 минут 56 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав26 минут 56 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө31 минут 56 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа36 минут 56 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд41 минут 56 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ46 минут 56 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ51 минут 56 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ56 минут 56 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 2 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 7 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 12 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 17 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 22 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 27 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 32 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 37 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 42 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 47 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 52 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 57 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 2 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 7 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 12 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 17 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 22 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.