2018 оны 8-р сарын 14
17 цаг 41 минут

Д.Амарбаясгалан: МАН-ын бүлгийн гишүүд ЗГ-ыг тогтвортой ажиллуулах байр суурьтай байгаа

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ЗТХЯ-ны сайд, дэд сайдын томилгоог хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Хяналтын хороо энэ сарын 3-нд хуралдаж, намын хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцож байх шийдвэр гаргасан. Ингээд Удирдах зөвлөлөөс дараах тогтоолыг гаргалаа.

  • Улстөрийн болон төрийн бүх албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлдэггүй, мэргэжил, ур чадвар ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны бүх түвшинд болон орон нутагт мөрдөж ажиллах
  • Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд чиглэл болгосугай.

Энэ тогтоолыг Ерөнхий сайд ажил хэрэг болгож ажиллах үүрэгтэй байгаа. 

Үүний дараа ЗТХЯ-ны дэд сайдын асуудлыг хэлэлцлээ. Ингээд УЗ-д боловсон хүчний бүртгэлтэй байсан болон өөрсдөө хүсэлт гаргасан долоон хүнээс УБТЗ-ын орлогч Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Нэр дэвшүүлэх үндсэн үзүүлэлт нь тухайн салбартаа ажиллаж байгаа, мэргэжлийн болон ажлын дадлага туршлага өндөртэй хүн байх ёстой гэж үзсэн. 

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдсан анхны өдрөөсөө Төрийн албыг хариуцлагажуулах чиглэл барьж ажилласан. Энэ хүрээнд Төрийн албаны шинэ хууль батлагдсан. Төрийн албанд сонгон шалгаруулж авахуулахаас, нэр дэвшүүлэх гээд 47 журмыг дагаж мөрдөж байна. Төрийн албаны тухай ёсзүйн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Сахилга хариуцлагыг бүх түвшинд хийж, Монголын төрийг төр шиг байлгах ажлыг хэрэгжүүлнэ. Ёсзүйтэй, сахилга хариуцлагатай нь албан тушаал дэвшдэг тогтолцоог бий болгоно" гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулъя. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хөнгөн шуурхай, хуулийг дээдэлж, ил тод ажиллах ёстой. Гэвч харамсалтай нь энэ байдал цалгардаж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид нэг мөр ойлголттой, нэгдсэн нэг зорилготой байх ёстой. Харамсалтай нь хэрэгжиж чадахгүй байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хоёргүй сэтгэлээр, хүнд сурталгүй, шан харамж авахгүй, худал хэлэхгүй, хулгай хэлэхгүй, хууль зөрчихгүй ажиллах ёстой. Тиймээс төрийн албан хаагчид, улстөрийн албан хаагчид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хэн нэгэн даргын хүн гэдэг байдлаар явбал шинэчлэгдэхгүй. Тиймээс хүний өөрийнгүй хариуцлага тооцно. Үүнд МАН-ын Удирдах зөвлөл санал нэгдсэн" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Төмөр замтай холбоотой олон асуудал гарлаа. Тийм байхад УБТЗ-ын орлогч Л.Халтарт хариуцлага тооцохгүй, дэвшүүлээд явуулчихдаг юм уу? 

-Л.Халтар мэргэжлийн хүн. Салбартаа 25 жил тасралтгүй ажилласан. 

-ЗТХ-ийн сайдад ямар хүн яригдаж байгаа вэ? 

-Сайдын асуудлыг УИХ-ын чуулганы үеэр УЗ хуралдаж шийднэ. Өнөөдөр сайдын асуудлыг яриагүй. 

-АН-ынхан Засгийн газрыг огцруулна гээд байгаа. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ? 

-МАН-ын даргын толгойлж байгаа Засгийн газрыг тогтвортой байлгахын намын УЗ-өөс бүх шатанд үүрэгдэж байгаа. Ялангуяа намын Удирдах зөвлөлөөс намын бүлэгт тодорхой чиглэл өгсөн. Намын бүлгийн гишүүд бүгдээрээ намын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

Б.Анир 

 

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.209 Иргэн   • 2018, 8 сарын 18. 12 цаг 22 минут

Зөв шийдвэр гаргасан байна, Амжилт

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 21 цаг 35 минут

Бргорр

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 17. 22 цаг 57 минут

#ФАКТДубайн гэрээ гэгч хуйвалдаанаар УИХ-д мэдэгдэлгүйгээр бидний хосгүй баялаг 400 тэрбум долларын Оюутолгой ордыг Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Г.Батсүх нар эдгээр 20 банк, АНУ, Австрали, Канадын Засгийн газрын барьцаанд тавьсан юм!

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 21 цаг 35 минут

#БИДНИЙГ ХУДАЛ ТООГООР ХУУРЧ БАЙНА РИОТИНТО болон МАНАЙ ХУДАЛДАГДСАН УРВАГЧИД ОЮУТОЛГОЙД 14,000 монгол ажиллаж байгаа гэж өдөр шөнөгүй тархи угаах гэж оролдож байна. Үнэн хэрэгтээ 2017 оны эцсийн байдлаар Оюутолгой ХХК-д нийт 3052 хүн ажиллаж байна гэж албан ёсоор тайлагнажээ. Үүнээс уурхайд ажилладаггүй дарга нар нийт 752 хүн байна, тэд уурхайн 2292 хүний авдаг цалинтай ойролцоо шахуу цалин авч байна! Жишээ нь гүйцэтгэх захирал Армандо Торрес сард ойролцоогоор 100-150 сая төгрөг авдаг. (Гадаад голдуу дарга нарын сарын дундаж цалин 14.4 сая т

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 11 цаг 39 минут

Bfubb

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 11 цаг 40 минут

МАН, АН ЯГ АДИЛ, ТАТВАРААР БИЙ БОЛОХ ТӨСВИЙН МӨНГИЙГ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГО, ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ХУВААЖ ИДЭХ ГАНЦХАН ЗОРИЛГОТОЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛҮҮД ЮМ. ЭДНИЙ ТОДОРХОЙ БҮЛЭГЛЭЛҮҮД ТӨРИЙН ЯАМДУУДЫГ БОЛ "ХУВЬЧЛАН" ХУВААН АВЧ БАЙНГЫН ӨӨР ӨӨРСДИЙН МЭДЭЛД БАЙЛГАЖ, ТУХАЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХҮМҮҮСИЙГ ЭЭЛЖЛЭН САЙДААР НЬ ТАВЬЖ, ХУВААРЬЛАГДАН ОРЖ ИРЭХ МӨНГИЙГ СААДАГ. МАХБАЛЫГ АЛЛАГА ЮУ Ч БИШ, ЖИРИЙН НЭГ ИЛРЭЛ НЬ. ЗӨНДӨӨ ЮМНУУД МОНГОЛЧУУД ҮЗНЭ. ЭДЭНД ЗӨНГӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА АРД ТҮМЭН, УЛС ОРНЫ АСУУДАЛ ОГТ ХАМААГҮЙ. ХУЛГАЙЧ НАРТ ТӨРӨӨ АЛДСАН МОНГОЛ НЭГ Л ЗҮЙЛ РҮҮ.....

183.81.171.2ган   • 2018, 8 сарын 15. 15 цаг 10 минут

ардын эрх чөлөөг дээдлэхээр хувьсгал хийсэн. Харин энэ хувьсгал ардад халгаатай болоод удаж байна..Үнэн үгтэн, шударга иргэн түмний төлөө ярих боломжгүй боллоо. Намууд нь ард түмний нэр барих хэдий ч хэдхэн хүний эрхшээлд орж, ар өврийн хаалга, ах дүү, нутаг голын бүлэг нийлж төрийн санг хоослон түмнийг уландаа гишгэх боллоо. Хэн нэг сэтэртэн нь дураараа авирлаж, мөрийн ажилтан, ардын хоолын булаах боллоо. Тухайлан хэлбэл: Цогзолмаа сайд багшийн хөгжлийн газраар гараа угааж эхэллээ.

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 11 цаг 59 минут

ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН НАЙМААЧИН М. ЭНХБОЛД ГЭДЭГ 2 ЛУЙВАРЧИНГ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ГАР ХУРЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ 10 М Ч ОЙРТОЖ ЧАДАХГУЙ ЮМ АА. АРГАГУЙ Л МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙНУУД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫГ ПАНДАГИЙН ТЭВРЭЛТЭЭР САЙН ТЭВЭРЧ ДЭЭ. ?!?!?!!!

66.181.186.24Зочин   • 2018, 8 сарын 15. 10 цаг 55 минут

АРДЫН ХҮҮХЭД ОРЖ БОЛДОГГҮЙ ТЭР ААЛЗНЫ ТОРЫГ ЭВДЭХ ХЭРЭГТЭЙ . ТОР НЭХЭЭД БАЙГАА ТОМ ААЛЗЫН УСТГАХ ХЭРЭГТЭЙ .

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 11 цаг 54 минут

ИЙМ ХҮМҮҮСИЙГ БАЯЖУУЛАХ ГЭЖ АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ БИД БҮГДЭЭРЭЭ ГҮЙЖЭЭ #МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САНГ ГАРТАА АТГАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙН ХӨРӨНГИЙГ ҮЗЭЭРЭЙ #ЭЛБЭГДОРЖИЙН ХАМААТНУУД ИЙМ БАЯН БАЙНА. ЭБЭ ӨӨРӨӨ БОЛ ЯМАР БАЙГАА ТОДОРХОЙ. МОНГОЛЫН ТӨРИЙГ УТГААР НЬ БАЙХГҮЙ БОЛГОЖ АВЛИГАЛД ЖИВҮҮЛСЭН, Б.ХУРЦТАЙ НИЙЛЖ ХУУЛИЙН ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ БАЙГУУЛСАН, СҮҮЛИЙН 10 ЖИЛД ХИЙГДСЭН БҮХ ТОМ ЛУЙВРЫН АВТОР ТҮҮНИЙ ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ ЦАГ ИРСЭН! Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын эхнэр Монголбанкны Эрдэнэсийн Сангийн Захирал П.Эрдэнэтуяагийн 2017 оны

202.21.99.226Зочин   • 2018, 8 сарын 15. 9 цаг 30 минут

ЗГ-ыг огцруулна гэж АН-ынхан ярьж байна. Энэ бол Монгол төрийг сул байлгах гэсэн гадныхны бодлого. Энэ АН-ынхан гадныхны гар хөл болоод явдаг юм биш биз дээ. Дандаа улс орон, ард түмний эсрэг юм ярьж байх юм.

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 16. 21 цаг 51 минут

#НОЦТОЙ АСУУДЛЫГ ИРГЭД ОГТ МЭДЭЭГҮЙ ӨНГӨРСӨН Чимэдийн Сайханбилэг, Сангажавын Баярцогт нарын хийсэн #Дубайн гэрээний 6-н заалтыг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Эдгээр заалтад аливаа эрсдэлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан байна! УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААН

202.9.42.14зочин   • 2018, 8 сарын 15. 8 цаг 36 минут

МАН маш зөв шийдвэр гаргасан гаднын ямар нэг хорон санаатны хүчинд автсангүй засаг төр тогтвортой шудраг зоригтой алхамууд хийж үйлдвэр аж ахуйн газар байгуулж ажлын байр бэлтгэх хэрэгтэй Монголын засаг төр унагах хорон санаагаа АН орхи хамтарч ажилла

124.158.77.15ТӨР НЭГ Л БИШ ЭЭ   • 2018, 8 сарын 15. 8 цаг 25 минут

БОЛОВСРОЛЫН САЙД ЦОГЗОЛМААГ ОГЦРУУЛААЧЭЭ. ЁСТОЙ МУУХАЙ ХҮН ДЭЭ. ЮУ ХИЙГЭЭД БАЙГААН, ХҮНТЭЙ ӨШИРХӨЖ ХОЛЬЖ СОЛЬЖ **** ЗАН ГАРГАЖ АЖИЛЛАХ ЮМ. ЗҮГЭЭР Л ТӨРИЙН ХҮН ШИГ АЖИЛЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ МЭТ ШАЛЧИГАНАСАН ЦАРАЙ МУУТАЙ ХЭРҮҮЛЧ АВГАЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛААЧЭЭ.

202.179.31.20zochin   • 2018, 8 сарын 15. 8 цаг 07 минут

У.Хүрэлсүхийн засгийн газар зүгээр ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагасан одоо мэх мэхэндээ болох нь дээ

80.13.77.129Бүрэнтѳгс   • 2018, 8 сарын 15. 1 цаг 55 минут

МАНы сүүлийн сонгуульд ялагдал авчирсан Дашзэвэг гэгч хувичилал нэрээр хоршоололын хѳрѳнгѳ идсэн хулгайчын үр удам гѳлѳлзсѳн хулгайчыг зайлуулаач Хүрэлсүхээ чамайг цусгүй ална шүү .Эцэг нь гэж гѳлийсѳн хүний нүүр эгц харж чаддаггүй матаасчин бууны нохой байсан.Удам гэж байна.

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 15. 0 цаг 17 минут

Данному

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 15. 0 цаг 18 минут

МОНГОЛЧУУД ЭНЭ ХОГИЙН ЛУЙВАРЧДЫГ УДИРДАГЧ НАР ГЭЭД ЭНДҮҮРЦГЭЭЖ БАЙНА #ХЯТАДАД БАЙСАН БОЛ 60 ТЭРБУМЫН ГУРАВ ХЭДИЙНЭЭ ӨЧИГГҮЙ ЦААЗЛУУЛСАН, М.ЭНХБОЛД УИХ-ЫН ДАРГА, Ц.САНДУЙ АЗИЙН НААДМЫН МОНГОЛЫН БАГИЙН АХЛАГЧ, А.ГАНБААТАР НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХОРООНЫ ЗӨВЛӨХ ХИЙЦГЭЭЖ ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ БИДНИЙГ ДОРОМЖЛОН БАЙНА. ХАРИН ТӨРИЙГ ЗАРСАН 60 ТЭРБУМЫН ТОМИЛГООНЫХОН ШУДАРГУУДЫГ ХЭРЦГИЙГЭЭР АЛААД ЭХЭЛЛЭЭ. АРД ТҮМЭН ГӨЛИЙЧӨӨД 28 ЖИЛ ИДЭВХГҮЙ АЖИГЛАЛАА. ТАЙВАН САЙХАН, ШУДАРГА НИЙГМИЙГ ЭХЛҮҮЛЬЕ ГЭВЭЛ 60 ТЭРБУМЫН ЭСРЭГ ЗОРИГТОЙ БОСОЖ ЗОГСОХ ЦАГ ИРСЭН!

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 14. 23 цаг 53 минут

Лопо

66.181.187.127Зочин   • 2018, 8 сарын 14. 23 цаг 54 минут

Зөвхөн цалингаараа л амьдарч яваа гэж ярьж суугаа 60 ТЭРБУМЫН М.Энхболдын өөрийн дарж мэдүүлсэн ХОМ-ыг хувьцааг нь оролцуулаад тооцоход 10 хавьцаа тэрбум болж байна.Энэ газрын наймаагаар хөлжсөн луйварчин анх... Би 60 тэрбумын хэрэгт ямарч оролцоогүй, энэ бол эвлүүлэг гэж гүтгэн мэлзэж байсан. Гэтэл одоо би байсан, гэхдээ хэрэгжүүлээгүй гэж ярьж эхэллээ. М.ЭНХБОЛД ИНГЭЖ ИЧГҮҮРГҮЙ МЭХЭЛЖ БАЙСНЫХАА ТӨЛӨӨ МОНГОЛЧУУДААС УЙЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ!!! МОНГОЛЫН ТУРУУС ЗАЙЛАХ ЕСТОЙ?!??!

122.201.21.41Зочин   • 2018, 8 сарын 14. 22 цаг 42 минут

yooy ochij ochij Haltar bhdaa yahav dee?iimerhuu Dulzenguud mongoloor duuren bga.ydaj Raash guaig tavij boldoggui yum bhdaa?ardiin nam er n bolovson huchin gej bhgui bolchihson novshnuudaar duursen nam yum u?dandaa l ergej butsan baasan baasaa doloodog hedhen huvalztai nam uu?

66.181.190.159Зочин   • 2018, 8 сарын 15. 0 цаг 34 минут

Төмөр замыг яалаа, хамаатан авгайгаа Хүрэлсүхийн зөвлөх болгоёон нь багадаа юу

202.9.42.16Hvn   • 2018, 8 сарын 14. 21 цаг 38 минут

Удирдах зөвлөлийн тогтоол нь ямар холион бантан болсон тогтоол вэ? Юу хэлэх гэж байгаагаа шуудхан хэлчихэж бай. Хоёрдмол утгагүй.

202.179.25.250Зочин   • 2018, 8 сарын 14. 21 цаг 34 минут

Хүрэлсүх сүр данзан худал яриад хулгайч нарыг тойруулаад л шорнд орсон сеиф Хүрэлбаатараар зөвлөхөө хийлгээд л огцруулах хэрэгтэй ард түмэнээ битгий доромжил

150.129.143.6Зочин   • 2018, 8 сарын 14. 21 цаг 31 минут

Хүрэлсүхийн засаг огцороо

103.229.122.181Зочин   • 2018, 8 сарын 14. 21 цаг 10 минут

Ерөнхий сайд танхимаараа огцрооч ажиллаж чадахгүй бна зориг гаргаа

66.181.184.52Зочин   • 2018, 8 сарын 14. 20 цаг 29 минут

Ийм бацаанл ингээд хувь заяаг шийдээд том юм яриад сууж байх гэж. Арчаагүй төр улс юмаа даа

79.98.213.82Зочин   • 2018, 8 сарын 14. 20 цаг 14 минут

Засаг унах, унагаах асуудлыг Амарбаясгалан мэтийн далдага бацанууд мэдэх болоо юу....

202.9.42.7Зочин   • 2018, 8 сарын 14. 19 цаг 52 минут

ЭМСАЙД БОЛОВСРОЛЫН САЙД ОГЦРОХ ЁСТОЙ ДОО

139.5.218.95Zochin   • 2018, 8 сарын 14. 19 цаг 16 минут

Ene hudalch hurelsuhiig unagah heregtei nuguu deeremchin tonuulchidtaigaa niilchihsen tsohij yavah ym.yu gej yrij garch irlee uneheer hudal novsh baina.?????!!!!!!!

66.181.178.143Зочин   • 2018, 8 сарын 14. 19 цаг 06 минут

Сахилгагүй, хариуцлагагүй байдал бүх салбарт байгаа шүү. зарим нэг нь нүдэнд харагдаад байна. ТЗ-д гарсан шиг осол эндэл гарах вий дээ ЕС-аа

64.119.19.111Зочин   • 2018, 8 сарын 14. 18 цаг 56 минут

Далдага бямбацогт

103.57.94.127Зочин   • 2018, 8 сарын 14. 18 цаг 47 минут

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь маш зөв. Одоо сандал ширээ булаацалдах цаг биш л дээ. Эдийн засгийн өсөлт ажиглагдаж эхэллээ. Цаашид цалин тэтгэвэрээ нэмээд явах хэрэгтэй. Оюу толгой, Эрдэнэтийн асуудлыг онцгой анхаарвал зохино. Харин өмнөх ЗГ-т сайд байсан зарим нэг нөхөд АН-ын бүлгийн шийдвэрийг дэмжиж "ноход" болж гайтах вий дээ.

59.153.114.162Зочин   • 2018, 8 сарын 14. 18 цаг 40 минут

Хариуцлагаа ОТ н гэрээгээ сайжруулахаас эхлэх хэрэгтэй

64.119.27.177Зочин   • 2018, 8 сарын 14. 18 цаг 16 минут

Umnuh erunhii saidiig hyivaldaj bj garch iree bizdee bichleg nil todorhoi baihad uuruu ogchrooch

211.108.156.33ABCD-korea-gaas   • 2018, 8 сарын 14. 18 цаг 11 минут

Idej uuj arail hanaagui baina gesen uguu !? Hudal huurmagiin tuil bolson muusain MAH-gaanuud ochigdorhon zodoldoj baisanch onoodor avilga heel hahuuli tenderees zavshsan munguu huvaah geed iheehen hurdan negdej baih shiv !? Bagahan darvalzaarai MAH-gaanuudaa!

202.179.24.236ИРГЭН   • 2018, 8 сарын 14. 17 цаг 50 минут

ЕС САЙД НАРАА СОЛИХ ХЭРЭГТЭЙ.ЭРҮҮЛ МЭНД БОЛОВСРОЛ ГЭЭД.

64.119.26.67зочин   • 2018, 8 сарын 14. 19 цаг 09 минут

алдаа гаргасанч сайн мэрэгжилтэн бол хамааүй байх нээ ман мунгинуу болжээ.

Шинэ мэдээ

Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ7 цаг 42 минутын өмнөХарвардын 34 жилийн судалгаанаас гарсан эрүүл амьдралын 5 дүрэм7 цаг 47 минутын өмнөКайли Женнер гоо сайхны компанийнхаа 51 хувийг 600 сая ам.доллараар зарлаа7 цаг 52 минутын өмнөИзраилын төлөвлөгөөг АНУ хүлээн зөвшөөрчээ7 цаг 57 минутын өмнөАнтибиотикийг дур мэдэн хэрэглэх нь ямар аюултай вэ…8 цаг 2 минутын өмнөОлон улсын Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил8 цаг 7 минутын өмнөБей Бей хулсны баавгайг хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ8 цаг 12 минутын өмнөСармисны ач тус8 цаг 17 минутын өмнөАмьтдын хөгжилтэй агшин8 цаг 22 минутын өмнөТалбайн теннисний “Дейвисийн цом” Испанид болно8 цаг 27 минутын өмнөӨвөр Монголд зэрлэг туулайн мах идсэн анчин тарваган тахал тусчээ8 цаг 32 минутын өмнөХүйтний харшилтай бол дараах зөвлөгөөг баримтлаарай8 цаг 37 минутын өмнөМалийн 24 цэрэг амь насаа алджээ8 цаг 42 минутын өмнөГандболын залуучуудын УАШТ болов8 цаг 47 минутын өмнөОросын хот дахь "Эгэл гайхамшиг"8 цаг 52 минутын өмнөХоворт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ8 цаг 57 минутын өмнөТаны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг9 цаг 2 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ9 цаг 7 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг9 цаг 12 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ9 цаг 17 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ9 цаг 22 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ9 цаг 23 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон9 цаг 25 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь9 цаг 27 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ9 цаг 27 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд9 цаг 32 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал9 цаг 37 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү9 цаг 42 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ9 цаг 47 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ9 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.