2018 оны 10-р сарын 12
17 цаг 53 минут

Ядуу хүмүүс ихэвчлэн залуу насандаа ихэнхи цагаа унтаж өнгөрүүлсэн байдаг

Ядуу хүмүүсийн хийдэг 15 зүйлс

Хувь хүний хөгжилд зориулсан зөвөлгөөнүүд

Хэрэв та зурагт их үздэг бол нийгмийн ядуусын тоонд зүй ёсоор багтаж буй хэрэг. Ядуус цаг хугацаагаа ямар ч хэрэггүй телевизын нэвтрүүлэг шоу үзэхэд зарцуулдаг. Баячууд зурагтаар гардаг бол, харин ядуус тэрийг нь үзэж баясдаг. Энэ нь нөгөө талаасаа бид бодит амьдралаасаа холдох боломж бололцоог бүрдүүлдэг байна.

Ядуус түргэн хоол (Fast food) иддэг. Ядуу хүмүүсийн хувьд өөрсдийн идэж байгаа зүйлс нь юу байх нь тийм ч чухал биш. Ерөнхийдөө эрүүл хүнс, болон эрүүл бус 2-ын ялгаа тэдний хувьд байхгүй. Тэд өөх тостой, чихэрлэг зүйлсийг их иддэг байна. Тэгснээр өөрсдийн бие махбод эрүүл мэндээ устгадаг ба ажил хэрэгтээ өөрийгөө 100 хувь зарцуулах боломж нь хомсддог. Хэрэв таны эрүүл мэнд асуудалтай бол, энэ нь таны бүхий л амьдралын туршид нөлөөлөх ба, бие махбод, сэтгэл болон оюуны зовлонт байдлыг авчрах болно.

Ядуус хямдарсан хувцасанд ихээр очерлодог. Ядуус ихэвчлэн яаж хямдхан зүйлийг олох тал дээр санаа бодол нь төвлөрдөг бол харин баячууд хэрхэн хөрөнгөө өсгөх талаар л бодоцгоододг байна. Хямдарсан бараа гэдэг бол хүмүүсийн авахгүй голж үлдээсэн бараа бөгөөд, тэдгээр барааг бага мөнгөтэй хүмүүст шахах нэг төрлийн зүйл юм.

Ядуу хүмүүс ихэвчлэн залуу насандаа ихэнхи цагаа унтаж өнгөрүүлсэн байдаг. Зарим нь санал нийлэхгүй байж болох ч статистик судалгаагаар тэгж дүгнэгджээ. Хэрэв та ихэнхи цагаа унтаж өнгөрөөж байгаа бол, цаг дэмий үрж, сурж боловсрон өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдсаар байна гэсэн үг. Залуу насандаа залхууран унтаж хэвтсэнээр, үлдсэн амьдралдаа хүнд хүчир ажил хийж, бусдаас доогуур цалин авах тийм л хувь тавилан таныг хүлээж байна. Бид Билл гейтс, Стив Жобс гэх мэт амжилттай яваа олон хүмүүсийн жишээг мэднэ. Тэд бүгд л залуудаа маш эрт босдог байсан.

Ядуус спортын хэт галзуу фанатууд болдог. Хэрэв танд спортын авъяас чадвар байсан бол та зурагтаар гарж болох байсан ч харамсалтай нь тийм авъяас танд байхгүй бол бас л зурагтнаас дэмий хоосон уягдаж бодит амьдралаас тасарсаар л байна гэсэн үг.

Ядуу хүмүүс усанд орох нь ховор байдаг. Таны тухайн өдрийн болон цаашдын амьдралын амжилтын нэгээхэн хэсэг бол өглөөд усанд орох явдал юм.

Ядуу хүмүүс өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөггүй ба үргэлж эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгадаг. Таны амьдралын 99хувь нь зөвхөн танаас л шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өөрийн амьдрал, цаг хугацаа,тэр ч бүүхэл боломж бололцоо чинь хүртэл таны гарт байгааг хэзээ ч битгий март. Бусдын төлөө ямар нэг зүйлийг хийж сурах хэрэгтэй. Амьдрал бол танд тохиолдож байгаа зүйлс бус, харин эргэн тойрон дахь бүхий л зүйлсэд гаргаж буй таны хандлагаар л тодорхойлогдоно. Ядуу хүмүүс ямар нэг таагүй зүйл тохиолдоход өөрсдийгөө золиосонд өртсөн эсвэл азгүй амьтан мэтээр төсөөлж эхэлдэг бол харин баячууд яагаад ийм зүйл болчихов, яаж илүү сайн хийж болох вэ, хаана нь алдаа гарав гэх мэт зүйлийн талаар бодон илүү их өсөж дэвших хэрэгсэл болгодог байна.

Ядуусд хуримтлал гэж огт байдаггүй. Хэрэв танд хадгаламж байдаг бол хэзээ нэгэн цагт танд асуудал үүслээ гэж бодоход хуримтлуулсан мөнгөөрөө асуудлаа шийдээд амьдралаа цааш нь санаа зоволтгүй үргэлжлүүлэх боломжтой шүү дээ. Харин хуримтлалгүй хүмүүс өөрсдийн байр машин, эд хөрөнгө бүх зүйлсээ зарах эсвэл хэн нэгнээс царай алдаж гуйх хэрэг гарна. Асуудал зохицуулагдах үед баячууд эргээл хэвийн байдалдаа ямар ч асуудалгүй орсон байдаг бол харин ядуусын хувьд байдал улам дордож нэг өрөөс нөгөөд шилжих замаар үргэлжилсээр байдаг байна. Өөр нэг жишээ авч үзвэл амьдралд ямар нэг боломж тохиолоо гэж үзэхэд ухаалаг хүмүүс түүнийг ашиглаж амьдралаа сайруулах чадвартай байдаг бол ядуу хүмүүс нь олдсон боломжийг ашиглаж чаддаггүйгээсээ болж улам ядуурсаар байдаг байна.

Ядуу хүмүүс ямар ч хэрэгцээгүй зүйлийн төлөө өр зээл тавьдаг. Баячууд болон ядуус зээлийг хэрхэн ашигладаг вэ? Хариулт нь маш энгийн. Хэрэв таны зээлийн хэмжээнээс илүү гарсан зардал гарж байгаа тохиолдолд үүнийгээ зогсоох хэрэгтэй. Ерөнхийдөө зээлийг зарцуулах гол нөхцөл гэвэл, ямар нэг байдлаар өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой зүйлд л зарцуулах хэрэгтэй. Та үнэтэй зурагт авах гэж байгаа бол яг одоо зогс. Сайхан утас, цаг авмаар байна уу? Огтхон ч хэрэггүй. Хэрэв та өөрийн ажил хэрэг, бизнесийн орлогоо илүү нэмэгдүүлэх зүйлд л зарцуулахгүй бол өр зээлийн талаар бодох ч хэрэг байхгүй.

Ядуу хүмүүс хэт залуудаа хүүхэдтэй болох хандлагатай байдаг. Хүн бүр л хэзээ нэгэн цагт эцэг эх болцгоодог. Хүүхэд ямар үнэ цэнэтэй эрхэм болохыг бид бүгд мэднэ шүү дээ. Гэвч хүүхдээ тэжээх чадвартай болсон хойноо энэ талаар бодоход илүүдэхгүй шүү дээ. Харин хөгжиж буй оронд амьдардаг ядуу хүмүүс улсаас олгодог хүүхдийн мөнгийг хүлээн амьдралаа хоосон үрсээр л байдаг.

Ядуу хүмүүс эмчид тогтмол үзүүлдэггүй. Эрүүл мэнд бол амьдралын хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл билээ. Ядуус төдийлөн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороод, өөртөө цаг зарцуулаад байдаггүй. Танд хөнгөн хэлбэрийн өвчны суурь байж гэж үзье. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тоохгүй явсаар байтал, нэг л өдөр танд болон хайртай дотны хүмүүсд тань маш их гай зовлон хохирол учруулах хэмжээнд хүрж болно гэдгийг ухаарах хэрэгтэй.

Ядуу хүмүүс мөнгө олохоосоо өмнө л үрж эхэлдэг. Амьдралын том эрсдэлүүдийн нэг бол байхгүй байгаа мөнгийг зарцуулах гэж оролдох юм.

Ядуус ядуустайгаа л нөхөрлөдөг. Хэрэв танд 4 ядуу найз байдаг бол та 5 дахь нь. Ядуустай нөхөрлөснөөр тэдний ядуу сэтгэлгээ ухамсарт бүрэн автаж, өөрийн авъяас, боломж, оюун ухаанаа бүр мөсөн үгүй хийж орхидог байна.

Ядуу хүмүүс өөрийн санаа бодол болон потенцалаа дагах чадваргүй байдаг. Хүн бүрт л хоногийн 24 цаг бий. Хэрэв та өөрийн цагийг аль болох шинийг сурж боловсрон зорилгыноо төлөө зарцуулж чадаж байгаа бол, амжилт бол цаг хугацааны л зүйл. Хэрэв танд ажил хэргийн санаа байгаа бол түүнийгээ шууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн бусадтай харилцан ярилцаж санаагаа илүү хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Бүтэлгүйтсэн ч шантарч болохгүй.

Ядуу хүмүүс, амжилтанд хүрэхэд хэн нэгний туслалцаа зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Тийм зүйл гэж огт байхгүй. Итгэнэ үү байна уу таны хэрэг. Хамгийн гол нь өөртөө л итгэж найдах чадвар байх хэрэгтэй. Танд тохиолдож буй асуудал бэрхшээл гэх мэт бүх л зүйлс нь танаас л хамааралтай бөгөөд, та л үүнд хариуцлага хүлээнэ. Өөр хэн ч биш.

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.141Зочин   • 2018, 10 сарын 17. 23 цаг 25 минут

Хөдөлмөрч хүн хичнээн олон ажил хийж, бүтэлгүйтэж байсан ч хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрдэг. Амьдрал нь тэгшрээд ирдэг юм байна лээ.

202.21.106.122Зочин   • 2018, 10 сарын 13. 8 цаг 09 минут

Ядуу хүн гэж хэн бэ. Хамгийн нэгдүгээрт ажиллаж мөнгө олох хэрэгтэй. Хоёрт хуримтлал. Яаж ийгээд банкинд чадлаараа хэдэн жил их бага хамаагүй тасралтгүй хийж авахгүй үрэхгүй байх хэрэгтэй. Тэрнээс биш унтах нэх асуудал биш гэж бодож бна. Гэхдээ эртэч хүн илүүг бүтээх нь ойлгомжтой. Эхнэр бид хоёр хотод ирээд 3 жил мөнгө цуглуулсан. Дараа нь жижиг ч гэсэн бизнесс эрхэлсэн дээ.

202.9.42.1Зочин   • 2018, 10 сарын 13. 8 цаг 26 минут

маш сайн байна

64.119.19.102Зочин   • 2018, 10 сарын 12. 18 цаг 26 минут

hm

182.160.34.74Зочин   • 2018, 9 сарын 3. 15 цаг 06 минут

Tegeed teriige untyasnaasaa bolood zaluu stiltei bgaa geed hutsaad baina shuu Nogoorch nogoorchood hajuudahiinhaa huls huchiig sorj amidardag mangaruud zunduu

202.9.42.25Зочин   • 2018, 9 сарын 2. 18 цаг 13 минут

үхэр монголчууд залуу насаа унтаж өнгөрүүлдэг.

66.181.181.137Зочин   • 2018, 8 сарын 31. 13 цаг 39 минут

Гэхдээ Монголд бол хамгаас эрт босоод Хамгаас илүү гуйлгачин байх заяатай....

66.181.164.171irgen   • 2018, 8 сарын 31. 8 цаг 53 минут

yag ynen iim l bdag

103.9.90.131Зочин   • 2018, 8 сарын 31. 8 цаг 50 минут

uuj ideh untah tsohihdoo sain bol ajil uils ayandaa butdeg nomtoi

202.21.96.254bb   • 2018, 8 сарын 31. 7 цаг 33 минут

Ideel, untaal busdaas tuslamj xyseed l, Yamar saindaa yavdag jorlonguud gej xeleed bgaa yum

103.212.119.243Зочин   • 2018, 8 сарын 31. 6 цаг 07 минут

uuj idej,untaj hewteh,belenchleh guilgachlah setgelgee chini mongol hunii imgae bolchood bshd. archaagui ,muu yawj bgaa ni uursdiih ni hohi shudee. tur zasag hamaagui. uyees uyedee zalhuu uls. etseg ehchuudiin buruu mash ih bgaaaa

64.119.22.6Зочин   • 2018, 8 сарын 31. 2 цаг 42 минут

Найзлахад хүн нь сайн бол ядуу баян ямар хамаа байна. Хүн хүнээ ялгаварлан үзэж бусдаасаа өөрийгөө дээгүүр тавиад ирэхээрээ л буруу явж байгаагийн шинж

122.201.22.140Зочин   • 2018, 8 сарын 30. 23 цаг 06 минут

Mash zuv bichij mongolchuud ih untdag ugluu ert ajlaa amjuulii gehed ongorhoi negch gazruud bdaggui bugd udur ungurch bhad ongoidog iim uls yaj hugjih vedee

66.181.164.171irgen   • 2018, 8 сарын 31. 8 цаг 55 минут

yaaag ynen

116.44.154.116zochin   • 2018, 8 сарын 30. 21 цаг 48 минут

ene bol yg unen

202.9.42.73Зочин   • 2018, 8 сарын 30. 18 цаг 21 минут

тэгээд унтаж өнгөрүүлэхгүй яаж өнгөрүүлэх юм. ккккккккк

103.26.193.108Зочин   • 2018, 8 сарын 30. 19 цаг 00 минут

Хийх ажилгүй, идэх хоолгүй бол унтаж л өдрийг өнгөрөөж амьдралаа дуусгахаас яахав.

194.230.155.194Otgon   • 2018, 8 сарын 30. 18 цаг 21 минут

Ih unen yum bichjee Bayrlalaa

202.131.225.205Зочин   • 2018, 8 сарын 30. 10 цаг 36 минут

Бид өөрсдийгөө мундаг гэж цээжээ дэлдэхээ болих хэрэгтэй. Яг одоо бид дэлхий дэх хүний адаг болсон бүлээн махнууд гэдгээ ойлгох хэрэгтэй. Дор бүрнээ хичээе л дэ. Дандаа худлаа шалтаг тоочиж бусдыг буруутгахаа болье. Бид муу амьдарч байгаа нь төрийн буруу, уул уурхайгаас бэлэн мөнгө тараахгүй байна, цалин бага байна бас л төрийн буруу гэх юм. Өөрийгөө хөгжүүлээд өндөр цалин ав л да. Чадахгүй бол бага цалинтайгаа эвлэр. Сүүлдээ хүүхнүүд нь бүр даварсан. Бүдүүн байгаа нь нөхрийн буруу л гэнэ, царай муутай нь бас л өөр хэн нэгний буруу...

202.9.41.134luivarchidig usgah heregtei,   • 2018, 8 сарын 28. 21 цаг 53 минут

Mongold 100huvi shudraga hudulmurluud bayjih bolomj mash baga, niigmiin baylagiig huuramch ardchilal gegcheer tsuuhun heden hvmvvs huvidaa zawshchihsan, gazriin baylagiig bas heden luivarchid n uhaastai, tur zasagt bga heden erliizvvd n uls orniig hugjvvleh bish dampuuruulah bodlogo yavuulaastai, Zeel taviad taliig n uursduu idchihne, Iim bhad bayan hoosnii yalgaa ulam ihsene,ard tumen hichneen zvtgeed hurungutei bolj chadahgvi, Ugasa tsaad bodlogo n ard tumniig yaduu bailgah uriin daramtand hvltsengvi bailgah sehel avahuulahgvi yaduu bailgah

103.212.119.82Зочин   • 2018, 8 сарын 28. 18 цаг 14 минут

Монгол бол их унтагчидын орон.Нар мандсаны дараа өглөө эхэлэнэ Нар эгц дээрээс тусах үед 10 цаг болно, Юмнууд нь онгойгоогүй 10, 11-ээс онгойно. Дэлхийн бараг бүх улс эрт босох гээд цагаа урагшлуулдаг, манайх улиралгүй хэдэн Африкийн орнуудтай адил цагаа хөдөлгөхгүй, унтах гэж тэр, тэгээд цаг өөрчилөх нь эрүүл мэндэд муу гээд дэлхийд байхгүй онол хуцчихна

64.119.22.116Зочин   • 2018, 9 сарын 1. 11 цаг 03 минут

Эрүүл мэндэд муу гэдэг нь батлагдчихсан зүйл шүү дээ. Чи олж уншаагүй бол байдаггүй гэсэн үг биш л дээ. ЕХолбоо хүртэл зуны цагаа өөрчлөхгүй гэсэн иргэд санал асуулгын 86% эзэлсэн байна. Тэгэхээр чи арай мэдлэг муутай, дээр нь хоцрогджээ.

202.21.96.18Зочин   • 2018, 8 сарын 31. 8 цаг 36 минут

Цаг өөрчлөхгүйгээр эрт босож болдог л юм даа их мэдэгч гуай

211.246.68.81Зочин   • 2018, 8 сарын 28. 11 цаг 31 минут

Deed zergiin yneniig bichsen bna. Bayarlala~tusgaj avah yumaa avnaa~

202.179.24.148Зочин   • 2018, 8 сарын 28. 10 цаг 23 минут

UNTAHGUI BAIH NI ERUUL MENDED MUU

64.119.26.51Зочин   • 2018, 8 сарын 28. 11 цаг 17 минут

Энд нээг ч битгий унт гэсэн үг алга. Арай юм аа энэ хүмүүс. Юм уншаад ойлгож чадахгүй байж шүүмжлэхдээ гялс манс:))

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 40 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд1 цаг 45 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана1 цаг 50 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ1 цаг 55 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал2 цагийн өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 5 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй2 цаг 10 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’2 цаг 15 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ2 цаг 20 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам2 цаг 25 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ2 цаг 30 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв2 цаг 35 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ2 цаг 40 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ2 цаг 45 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн2 цаг 50 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл2 цаг 55 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ3 цагийн өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 5 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ3 цаг 10 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани3 цаг 15 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ3 цаг 17 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд3 цаг 20 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 25 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ3 цаг 30 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ3 цаг 35 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ3 цаг 40 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг3 цаг 43 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ3 цаг 45 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ3 цаг 50 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй3 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.