8-р сарын 30
11 цаг 15 минут

И.Баттөгс: Намууд дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хуулийн хугацаа дуусгавар болсон

Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулах болсон талаар товчхон тодруулга өгөхгүй юу? 

Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 суудалтай байхаас хоёр тойрогт сонгуулийн хууль зөрчигдсөн гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарсан 10,19-р тойрогт дахин сонгууль явагдана.

-Дахин сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 153.1 дахь заалтад бий. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцох эсэхээ намууд санал авахаас 60 хоногийн өмнө илэрхийлж бүртгүүлнэ гэсэн хуулийн заалттай. Энэ дагуу 08-р сарын 28-ны өдрийг дуустал дахин сонгуульд оролцох намуудын хүсэлтүүдийг хүлээн авч дууссан. Нэр дэвшигчдийг ирэх 9-р сарын 2-ноос эхлэн тав хоногийн хугацаанд бүртгэх ажил явагдана.

- Хэдэн нам оролцох хүсэлт өгсөн бэ?

Дөрвөн нам дахин сонгуульд оролцохоор хуулийн хугацаанд албан ёсоор хүсэлтээ өглөө. Монгол Ардын Нам, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн намууд оролцоно. Буцаасан болон авахаас татгалзсан нам байхгүй.

-Ардчилсан нам оролцох хүсэлтээ өгөөгүй юм уу?

Өгөөгүй. 

-Тэхээр дахин сонгуульд дөрвөн намаас л нэр дэвшигчид өрсөлдөнө гэсэн үг үү?

Тийм.  Сонгуульд оролцохоо илэрхийлэх хуулийн хугацаа дуусгавар болсон.

ахин сонгуулийг зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороог яаж байгуулсан вэ?

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо 2016 онд байгуулагдсан. Сая Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолоор дарга, нарийн бичиг, хоёр гишүүнийг өөрчилсөн бусад гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд ажиллах гишүүн аль нэг намын гишүүн бус төрийн албан хаагч, тэр дундаа захиргааны жинхэнэ албан хаагч байна гэж заасны дагуу томилогддог.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.206Зочин   • 2018, 8 сарын 31. 19 цаг 06 минут

Huh

103.229.121.206Зочин   • 2018, 8 сарын 31. 19 цаг 06 минут

ЦАГААН ЗАХТАЙ ХАРИЙН ДЭЭРЭМЧИДТЭЙ ҮГСЭЖ ТЭДЭНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭЖ ГОЁ НЭР ӨГЦГӨӨН ҮРГЭЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААН, ГАДНЫХАНТАЙ ХАМТРАН МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ЗӨӨЖ ХУВЬДАА БАЯЖИЖ БАЙГАА ЭРХ БАРИГЧДЫГ ЭХ ОРНООС УРВАГЧИД ГЭДЭГ.

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа5 цаг 19 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.