8-р сарын 20
9 цаг 45 минут

Н.Баярмаа: Залуучуудын нийгмийн амьдралд илүүтэй анхаарч, хөгжүүлэх бодлого баримталж байна

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай холбоотой зарим асуудлуудын талаар ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаатай ярилцлаа.

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрлөө. Энэ хуулиар залуучуудын хөгжлийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль Монгол Улсын 15-34 насны иргэнийг хамарч үйлчлэх бөгөөд залуучуудын хөгжлийг 5 үндсэн чиглэлийн хүрээнд дэмжих ба залуучуудын асуудлаар төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо зэргийг тодорхой тусгасан.

Үүний нэг чиглэл болох хувь хүний хөгжлийг дэмжих асуудал, хувь хүний хөгжлийг дэмжсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалтыг бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн агуулгад тусгах, 18-27 насны эрэгтэйчүүд, мөн насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах, Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөр зэргийг тусгасан. Залуучуудын боловсролыг дэмжих чиглэлээр залуучуудын боловсролын хэрэгцээг судлах ялангуяа үндэсний цөөнх, шилжин суурьшигч, зорилтот бүлгийн залуучуудын хэрэгцээг судлан, судалгаанд суурилсан боловсролын тусгай хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

-Залуучууд болон залуу гэр бүлд орон сууцны асуудал хүндхэн байдаг. Энэ тал дээр төрийн зүгээс ямар дэмжлэг, бодлого хэрэгжүүлэх вэ?

-Залуучуудын аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх чиглэлээр Залуучуудын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тусгасан. Залуучуудын орлоготой нийцүүлэн, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдаж авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуучуудыг орон нууцжуулах бодлого тусгагдсан юм.

-Залуучуудын дунд зарим төрлийн өвчлөл их зонхилдог. Энэ хуулиар залуучуудынхаа эрүүл мэнд болон боловсролд хэрхэн анхаарахаар зааж өгсөн бэ?

-Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд залуучуудыг хорт зуршил, өвчиллөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал хэвшилтэй иргэн болон төлөвшүүлэх хүрээнд тус хуулиар олон асуудлыг дэвшүүлсэн байгаа. Үүнд, оюутан, суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан, суралцагчийн эрүүл мэндийн даатгалыг сургалтын төлбөрөөр дамжуулан төлүүлэх, өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна цахим эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

-Сүүлийн үед гарч буй гэмт хэргийн дийлэнх нь залуучуудтай холбогдох боллоо. Гэмт хэргээс урьдчилан хамгаалах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Тэр дундаа залуучууд маань хар тамхи, мансууруулах бодистой ихэд нэр холбогдох боллоо шүү дээ?

-Мэдээж нийгэмд хамгийн эмзэг байр суурьтай байж болох хүмүүс бол залуучууд байдаг. Өөрөөр хэлбэл залуучуудын маань хэрэгт холбогдох эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс залуучуудын аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх хүрээнд Залуучуудын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудыг тусгаж өгсөн байгаа.

Үүний тулд гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх, мөн хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагад хоригдож байгаа залуучуудад чиглэсэн сэтгэл засал, нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.