8-р сарын 16
11 цаг 00 минут

Б.Ундрал: Амьжиргааны боломжтой айл өрхүүд халамжаас татгалзаж байна

Хүүхдийн мөнгөний олголттой холбоотой асуудлаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралтай ярилцлаа.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор шийдвэрлэсний дагуу амьжиргааны түвшин тогтоох судалгааны босго оноог дахин тогтооно гэж байсан. Хэд болгож өөрчилсөн бэ?

-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтраад өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааг гурван жил тутамд зохион байгуулж өрхийн мэдээллийн нэгдсэн сангаа шинэчилсэн байгаа. Хүүхдийн мөнгийн хувьд өмнө нь нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгож байсныг нэмэгдүүлж 80 хувьд нь хүүхдийн мөнгийг өгөхөөр шийдвэрлээд байна. Үүнтэй холбогдуулан холбогдох тооцоо, судалгаа яг энэ өдрүүдэд үргэлжилж байна. Судалгааны ажил есдүгээр сарын эхээр дуусна. Энэ судалгаатай холбоотойгоор бид босго оноог дахин шийдвэрлэнэ.

-Өнөөдрийн байдлаар нийт хэд орчим хүүхэд хүүхдийн мөнгөө авч байна вэ?

-УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар бид нийт хүүхдүүдийн 80 хувь буюу 902 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоод байна.

-Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 80 хувьд нь олгох боломжтой юу?

-УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг бүгдийг нь шийдвэрлэсэн байгаа. Тиймээс сар бүр орох ёстой өдрөө хүүхдийн мөнгө хүүхдүүдийн данс руу ороод явна.

-Нийт хэдэн төгрөгийн зарцуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Өмнө нь 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлээд холбогдох төсөв санхүүг нь шийдвэрлэсэн байсан. Энэ хавар гарсан шийдвэрийн дагуу үүн дээр нэмээд шаардлагатай 40 гаруй тэрбум төгрөгийг төсөв нэмж суулгасан байгаа.

-Олон нийтийн дунд амьжиргааны төвшин харьцангуй боломжтой айлууд хүүхдийн мөнгө авахаас татгалзаж байна гэсэн яриа их гарах боллоо. Энэ тал дээр та хариулт өгөөч?

-2017 оны өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг шинэчлэхдээ айл бүрээр орж мэдээлэл цуглуулдаг. Тэгвэл зарим нэгэн айл өрхүүд өөрсдөө судалгаанд хамрагдахгүй, ямар нэгэн байдлаар халамж авахыг хүсэхгүй байна гэдгээ гарын үсэг зурж албан ёсоор илэрхийлсэн байдаг. Энэ маань юуг илэрхийлж байна вэ гэвэл манай салбарын бусад халамж болон хүүхдийн мөнгийг авахаас татгалзаж байна гэсэн үг юм.

-Хүүхдийн мөнгөө аваагүй нөхцөлд хэчнээн хугацаанд тус мөнгө тухай хүүхдийн дансанд байх вэ, буцааж татагдах нөхцөл бий юу?

-Тухайн хүүхдийн нэр дээр данс нээгээд мөнгийг нь шилжүүлдэг болохоор нэгэнт олгогдсон мөнгө буцааж татагдах боломжгүй.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 20 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 34 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.