9-р сарын 6
12 цаг 05 минут

Литл Кикерс насан туршийн үнэт зүйлийг бий болгоно

“Литл Кикерс” бага насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн олон улсын хөтөлбөр Монгол улсад анхныхаа ангиа нээж байна.

“Литл Кикерс” нь 18 сартайгаас 7 хүртэлх насны буюу сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн сургалтын хөтөлбөр юм. Хүүхдийн 2-5 насандаа олж авсан мэдлэг, ур чадвар насан туршийнх нь боловсролын суурь болдог учир хүүхдийг багаас нь амьдралын зөв дадалд сургах, биеийн болон оюуны хөгжлийг дэмжих нь чухал байдаг.

Гэхдээ үүнийг танхимын аргаар биш спортоор дамжуулан хөгжилтэй, тоглоомын аргаар сургах нь маш үр дүнтэй байдаг байна.

Энэ хөтөлбөрийг 2002 онд анх эхлүүлсэн хатагтай Кристин Станчус энэ шаардлагыг өөр дээрээ мэдэрч, хүүхэд багачуудыг харилцааны болон бие бялдарын зөв хөгжилтэй болж төлөвшүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг бий болгож байжээ.

Өнөөдрийн байдлаар 26 улсын 340 гаруй франчайзингийн 2000 гаруй дасгалжуулагч энэ хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт нэг стандартаар хэрэгжүүлж байна. Монгол Улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй 27 дахь улсаар бүртгэгдэж, дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлж байна.

Хичээллэх ангиуд:

Little Kicks: 18 сар-2 нас 3 сар

Junior Kickers: 2 нас 4 сар-3.5 нас

Mighty Kickers: 3.5 нас-5 нас

Mega Kickers: 5 нас-7 нас гэсэн 4 насны ангиллаар, долоо хоногт 1 удаа 45 минутаар хичээллэнэ.

Хичээлийн хөтөлбөрийг 16 жилийн турш тасралтгүй хөгжүүлж ирсэн ба тухайн хүүхдийн насны ангилалд таарсан тоглоом, хөл бөмбөгийн хичээлээр дамжуулан хүүхдэд өнгө, дүрс ялгах, байршил тогтоох, тоо тоолох, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадварыг зааж сургадаг.

Хөтөлбөрийн стандартын дагуу нэг ангид 16-аас ихгүй хүүхэд хичээллэж, сургалтыг 1 дасгалжуулагч багш, 2 туслах багш явуулна. Сургалт ням гараг бүрийн 10-14 цагийн хооронд Зайсанд байрлах Урса Спорт Клубд хичээллэнэ. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос аваарай.

Вэб хуудас: www.littlekickersmongolia.com

Фэйсбүүкийн пейж хаяг: Little Kickers

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжлээ11 сар 15. 19:20Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 19:13ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг Ёсзүйн хороогоор шийдвэрлэнэ11 сар 15. 18:32“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа11 сар 15. 18:28Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо11 сар 15. 18:27Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ11 сар 15. 18:10Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 18:00Хан-Уул дүүрэгт хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ11 сар 15. 17:57Калгари хотын оршин суугчид Олимпийн наадмыг зохион байгуулах саналыг дэмжсэнгүй11 сар 15. 17:55Жүжигчин П.Шүүдэрцэцэгт үл таних эмэгтэйгээс захидал илгээжээ11 сар 15. 17:54Өглөгч тэрбумтан Эндрю Карнегийн амжилтад хүрсэн түүх11 сар 15. 17:50Фэйсбүүк биднийг нууцаар сонсдог уу11 сар 15. 17:45Богино өгүүллэг: Цаст уулын чулуу11 сар 15. 17:40Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна11 сар 15. 17:35iPhone XS-ийг хагас тонн зоосон мөнгөөр худалдан авчээ11 сар 15. 17:30Хутаг-Өндөр сум өнгөрсөн зуны байгалийн гамшгийн улмаас зоорины гачаалд оржээ11 сар 15. 17:25Хорвоогийн хамгийн царай муутай 10 амьтан11 сар 15. 17:20Холливүүд стандартыг Монголдоо анхлан хөрсжүүлж буй гэр бүл11 сар 15. 17:15НАСА: Ангараг гараг дээр хүн амьдрах боломж 25 жилийн дотор бүрдэнэ11 сар 15. 17:10Дасгал, хоолны дэглэмгүйгээр турах гайхалтай аргууд11 сар 15. 17:05Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ11 сар 15. 17:04Кисеносато башёг орхиж, том цолтонууд бүгд өвдөг шороодлоо11 сар 15. 17:01Өөр өнцгөөс: О.Насанбурмаа "Барилдах бүртээ аавынхаа нэрийг дуудуулах сайхан"11 сар 15. 17:00Тавин настай эрийн залуу харагдах нууц11 сар 15. 17:00Де Брюйне удахгүй талбайд гарна11 сар 15. 16:55БНХАУ-Сингапур хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо11 сар 15. 16:50Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна11 сар 15. 16:45Өнөөдөр хорин настай kпоп оддын төлөөллүүд төгсөлтийн шалгалтаа өгч байна11 сар 15. 16:45Антибиотикийг зохистой хэрэглэхийг ДЭМБ дахин анхаарууллаа11 сар 15. 16:40АНУ-ын түүхий нефтийн үнэ болон нөөц нэмэгджээ11 сар 15. 16:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.