9-р сарын 10
8 цаг 10 минут

О.Батхишиг: ЖДҮ-дийн экспортыг дэмжих зориулалтаар 100 000 ам.долларын буцалтгүй тусламж олгодог

Дэлхийн банкны "Экспортыг Дэмжих Төсөл" манай улсад хэрэгжиж эхлээд нэг жилийн нүүрийг үзжээ. Уг төслийн хүрээнд Уул уурхайн бус салбарын ЖДҮ-дийн экспортыг дэмжих зориулалтаар зөвшөөрөгдсөн зардлын 50% нөхөн олгох замаар нэг аж ахуйн нэгжид 100 000 ам.долларын буцалтгүй тусламж олгодог байна. Энэхүү төслийн талаар ЖДҮ эрхлэгчид болон иргэдэд тодорхой мэдээллийг хүргэх зорилгоор  "Экспортыг Дэмжих Төсөл"-ийн Бизнес Хөгжлийн Шинжээч О.Батхишигтэй ярилцлаа. 

- Экспортыг дэмжих төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй Санхүүгийн дэмжлэгийн талаар товч танилцуулна уу?

Экспортыг дэмжих төсөл нь Монгол улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл юм. Энэ зорилтын хүрээнд бид аж ахуйн нэгжүүд бизнес хөгжлийн үйлчилгээ буюу экспортын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлж санхүүжилт олгодог. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд бизнесийн төлөвлөгөөгөө сайжруулах, экспортын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, баталгаажуулах, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нэвтрүүлэх, сурталчлан таниулахтай холбоотой зөвлөх үйлчилгээг шаардлага хангасан мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээр  гүйцэтгүүлэхэд дэмжин Экспортыг дэмжих төслөөс нөхөн олговор хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм.

Тухайлбал манай төслөөс санхүүжүүлдэг түгээмэл зардлуудаас дурдвал зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийлгэх, түүндээ үндэслэн маркетингийн төлөвлөгөө боловсруулах, экспортод гарах бүтээгдэхүүнд сайжруулалт, өөрчлөлт оруулах, стандарт нэвтрүүлэх, бүтээгдэхүүнийхээ каталогийг гаргах, зураг авалт хийлгэх зэргээр маркетингийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ажлаар мэргэжлийн байгууллага хөлслөх зардал, түүнчлэн шинээр экспортлогч болохоор зорьж, эсвэл шинэ зах зээлд нэвтрэхээр зорьж олон улсын үзэсгэлэн яармагт оролцохтой холбоотой гарах зардлууд байна.

Нэг аж ахуйн нэгж 100 мянган ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Санхүүгийн дэмжлэгийг нөхөн олговор байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд аж ахуйн нэгжүүд Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсны дараа гэрээнд тусгагдсан ажлаа хийж гүйцэтгэж ирээд нийт гарсан зардлын 50 хувийг төслөөс буцалтгүй тусламж байдлаар нөхөн авна.  Санхүүгийн дэмжлэг бол зээл биш буцалтгүй тусламж, банкаар дамжихгүй, түрүүлж ирсэнд түрүүлж үйлчлэх зарчимтай, барьцаа хөрөнгө шаардахгүй дэмжлэг юм.

Төсөлд хамрагдах шалгуурыг аль болох олон аж ахуйн нэгжүүдийг хамруулах, хүртээмжтэй байлгах үүднээс харьцангуй хялбар тогтоосон. Манай төсөлд хямрагдахын тулд аж ахуйн нэгж нь уул уурхайн бус салбарын 100 хувь хувийн өмчит аж ахуйн нэгж байх ёстой ба жилийн борлуулалтын орлого нь 10,0 мянган доллараас 3,0 сая долларын хооронд байх, сүүлийн 2 жилийн аль нэг нь ашигтай ажилласан байх шаардлагатай байдаг. Энэ шалгуурыг хангасан тохиолдолд аж ахуйн нэгж нь хаашаа, юуг, хэрхэн экспортлохоор төлөвлөж буйг илэрхийлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байдаг. Энэ төлөвлөгөөг боловсруулахад нь төслийн зүгээс аргачлал, зөвлөгөөгөөр бүрэн хангадаг. Тухайлбал бид сар бүр төсөл дээрээ экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах аргачлалын сургалтыг зохион байгуулдаг.

- Өнгөрсөн 1 жил гаруй хугацааны хэрэгжилт, үр дүнг товч танилцуулна уу.

Санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлж эхлээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш манай төсөлд нийт 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж уулзан төсөлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авсан. Түүнчлэн утас болон манай цахим хуудсаар байнга мэдээлэл авч байна. Бид 1 жилийн өмнө анхныхаа санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг хүлээн авч байсан бол өнөөдөр бид нийт 13 удаагийн хараат бус үнэлгээний хурлаар 85 санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Манай төсөлд хамрагдахаар нийт 170 орчим аж ахуйн нэгж материалаа ирүүлснээс одоогоор бид 50 аж ахуйн нэгжид 826 мянган долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд маань гэрээнд тусгасан ажлаа хийж гүйцэтгэж  ирээд одоогоор 220 гаруй мянган долларын нөхөн олговор аваад байна. Эдгээр дэмжлэг хүртэгч аж ахуйн нэгжүүд нь төрөл бүрийн салбарыг хамарчээ. Тухайлбал хүнс, гутал, хувцас, ноос, ноолуур, арьс шир, гоо сайхан, тавилга, мэдээлэл технологи, аялал жуулчлал зэрэг олон салбарыг хамарсан байна. Бид төслөөс үр шим хүртэгчдийн экспортын хэмжээг 2021 хүртэл 15 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.  Манай зарим дэмжлэг хүртэгчдийн экспортын орлого нь тэдний төсөөлснөөс илүү өндөр үзүүлэлттэй явж байна.

- Санхүүгийн дэмжлэгийн үр дүн хэрхэн харагдаж байна вэ?

Санхүүгийн дэмжлэг хүртсэн аж ахуйн нэгжүүдийн маань түрүүчээс үр дүнгээ үзүүлж эхэлсэн. Манай төслийн дэмжлэгтэйгээр нийт 5 аж ахуйн нэгж шинэ экспортлогч болж 3 аж ахуйн нэгж олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ аваад байна. Тухайлбал “Best Buidan”, “Дээд эрүүл мэндийн оточ”, “Хүнс Комплекс”, “TCN”, “MCPT” гэсэн  аж ахуйн нэгжүүд шинэ экспортлогч болоод байна. Түүнчлэн “Гоёл Кашмер”, “Хатан Сүйх Импекс”, “Smart Craft” гэсэн аж ахуйн нэгжүүд олон улсын чанарын гэрчилгээгээ аваад байна. Энэ нь манай төслийн томоохон үр дүн бөгөөд цаашид энэ үр дүнг улам нэмэгдүүлж, илүү олон аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн дэмжлэгт хамруулж, бодит үр дүн гаргахаар ажиллаж байна. Таны компани ч гэсэн манай төсөлд хамрагдаж дээр дурдсан аж ахуйн нэгжүүдийн адилаар шинэ экспортлогч болох, экспортын чадавхаа бэхжүүлэхэд дэмжлэг авч хамтран ажиллах боломжтой юм.

- Аль салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-д санхүүгийн дэмжлэгт ихэвчлэн хандаж байна вэ? Бусад ямар салбарын ААН-д энэ санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломж хир байгаа вэ?

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай төсөлд хамгийн идэвхтэй хандсан салбаруудаас дурдвал хүнс, ноос ноолуур, хувцас, аялал жуулчлал, мэдээлэл технологи, арьс шир зэрэг салбарууд байна. Хүнсний үйлдвэрлэгчид ихэвчлэн олон улсын чанарын гэрчилгээ авах, зах зээлийн судалгаа хийлгэх, бүтээгдэхүүнээ олон улсын лабораторид шинжлүүлэх зэрэг ажлуудаар төсөлд хандаж санхүүгийн дэмжлэг авдаг бол хувцас, ноос ноолуур болон аялал жуулчлалын компаниуд маркетингийн чадавхаа бэхжүүлэх, олон улсын үзэсгэлэнд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулах,  мэдээлэл технологийн компаниуд түншлэл олохтой холбоотой олон улсын арга хэмжээнд оролцох, маркетингийн хөгжүүлэлт хийх зэрэг ажлуудаар манайд хандаж санхүүгийн дэмжлэг хүсдэг.

Манай төсөлд уул уурхайн бус салбарын бүхий л жижиг дунд аж ахуйн нэгжүүд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Улсын хэмжээнд нийт экспортын дөнгөж 15 орчим хувь нь уул уурхайн бус салбарын экспорт байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Эдийн засгийг солонгоруулах, экспортыг нэмэгдүүлэх засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгчдээ дэмжих нь чухал юм. Тиймээс “Экспортыг Дэмжих Төсөл”-ийг Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол улсын Сангийн Яам хэрэгжүүлж эхэлсэн юм.  

Төслийн шалгуур энгийн, бүрдүүлэх материал харьцангуй хялбар тул олон салбарын аж нэгжүүд хандаж байна. Бид мөн хөдөө орон нутагт очиж ажиллан хөдөө орон нутгаас аль болох олон аж ахуйн нэгжийг хамруулахаар ажиллаж байна. Одоогоор манайд Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудаас санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт, бичиг баримтууд ирүүлснээр зарим нь аль хэдий нь санхүүгийн дэмжлэгээ аваад явж байгаа.  

- Санхүүгийн дэмжлэгт хамрагдахад ААН-д анхаарах асуудлууд юу байна вэ?

Манай төслийн санхүүгийн дэмжлэгийн гол зорилт нь аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авч улмаар мэдлэг, төлөвлөгөө, судалгаанд үндэслэн экспорт эрхлэхийг дэмжих юм. Ямар нэгэн мэргэжлийн судалгаа шинжилгээ, төлөвлөөгүйгээр гадаад зах зээлд нэвтэрч улмаар тогтвортой экспортлогч болж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд маань өөрсдийн үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулах биш харин гадаад зах зээлд борлуулагдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортолбол илүү амжилт гаргаж чадна. Ер нь аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бүхнийг хийнэ гэсэн сэтгэхүйнээсээ татгалзаж зарим ажлаа мэргэжлийн зөвлөх үйлчилгээ хөлслөн хийлгэх, бизнесээ мэргэжлийн мэдлэг, судалгаанд үндэслэн явуулах цаг болжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд маань сайн ойлгоосой гэж хүсэж байна.  

Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар аливаа ажлыг хийлгэхдээ туршлагатай, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулж үйлчлүүлэх нь чухал юм.  Манай төслөөс гарсан зардлын 50 хувийн буцаан олгох боломжтой бөгөөд хямд гэхээсээ илүү чанартай үйлчилгээг сонгохыг бид зөвлөдөг.

- ААН-д экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад эсвэл, санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан ААН-д бизнес хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зөвлөх компаниудын чадавх хэр байна вэ? Эдгээр бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудад хандаж хэлэх зүйл байна уу?

Экспортлогч болон экспортлогч болохыг зорьж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бизнес хөгжлийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл манайд 

бизнес хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын чадавх, тэдний талаарх мэдээлэл төдийлөн хангалттай биш байдаг. Мэргэжлийн түвшинд судалгаа хийж, чанартай үйлчилгээ үзүүлдэг зөвлөх компаниуд байгаа хэдий ч тэдний талаар мэдээлэл хомс, үйлчилгээний хөлс нь өндөр байдаг болохоор манай жижиг дунд аж ахуйн нэгжүүд тэр бүр сонгон үйлчлүүлж чадахгүй байна. Иймд манай төслөөс олгож буй санхүүгийн дэмжлэг нь бизнес хөгжлийн үйлчилгээ, зөвлөмж үзүүлж буй зөвлөх үйлчилгээний компани, байгууллагуудыг олон нийтэд таниулах, тэдний санхүү болон хүний нөөцийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно гэж итгэн ажиллаж байна.

Нөгөө талаас бид уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бизнес хөгжлийн үйлчилгээг нийлүүлэгч талаа хэрхэн өргөнөөр татан оролцуулах, цаашид хэрхэн хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд бид 2018 оны 9-р сарын 12-нд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг урьж уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.  Тиймээс бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудад манай төслийн цахим хуудаст зочилж бүртгүүлэн манай арга хэмжээнд идэвхтэй оролцож цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.  

 - Аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгох ажлын хүрээнд ямар ажлууд та бүхэн хийхээр төлөвлөж байна вэ?

Бид өмнөх нэг жилийн ажлын амжилтаа 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэхийн тулд бид төсөлд хамрагдах аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд бид төслийн талаарх мэдээллийг

түгээх ажлыг улам идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Бид сар бүр хөдөө орон нутгаар явж төслийн талаар мэдээлэл өгч, сургалт хийдэг бөгөөд шинэ оноос өмнө Баян-Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад ажиллах төлөвлөгөө гаргасан.

 Төсөлд хандаж буй аж ахуйн нэгжүүдийн цагийг хэмнэх, манай төсөлд хамрагдахад илүү хялбар болгох үүднээс бид Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад автомат програм ашигладаг болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн төслийн гол амжилтын үндэс болох нийлүүлэгч тал буюу зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтран ажиллах, төслийн үр шим хүртэгчидтэй холбох, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. 

Төслийн сургалт, судалгааны бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ирээдүйтэй салбар болох аялал жуулчлал болон мэдээлэл технологийн салбарынхантай хамтран салбарын судалгаа хийх, мэдээллээр хангах, төсөлд хамрагдаж байгаа болон сонирхож байгаа аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор сургалт судалгааг илүү өргөн хүрээнд зохион байгуулах, төрөлжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.            

 - ААН санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй бол та бүхэнд хэрхэн хандах вэ?

Төсөл 2021 оны 2 дугаар улирал дуустал хэрэгжинэ. Бид төслийн талаарх мэдээллийг аль болох олон аж ахуйн нэгжид хүргэх, санхүүгийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй олгох зорилттой ажиллаж байна. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдээ манайд хандаарай, манай дэмжлэгтэйгээр бодит үр дүнд хүрээрэй гэж уриалмаар байна.

Манай төслийн албан ёсны цахим хуудас www.edp.mn хаягаас төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримт, төслийг хэрэгжүүлэх горим, холбогдох баримт бичгийн загварууд, гарын авлагыг шууд татан авч ашиглахуйц байдлаар оруулсантай танилцаж төслийн байранд ирж биечлэн зөвлөгөө мэдээлэл авч болно. Та бүхнийг манай төсөлд хамрагдахыг урьж байна.

Ярилцсанд баярлалаа.

Бизнесийн амжилт, Экспортын өсөлт

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.206Зочин   • 2018, 9 сарын 10. 22 цаг 20 минут

Ха рг

103.229.121.206Зочин   • 2018, 9 сарын 10. 22 цаг 20 минут

УНШИЖ НЭГИЙГ БОДООРОЙ!!!! УЛС ХӨГЖСӨН ЮМ АЛГА...ЦАГИЙН АЯСААР ӨӨРЧЛӨГДӨХ ТӨДИЙЗАСАГ БУРУУ НӨХДИЙН ГАРТ ОРВОЛ ЯАЖ ТӨРТ УЛСЫГ САМАРЧ ХАЯЖ ЗӨВХӨН БАЯЖИЖ ЭРХ МЭДЭЛД ҮЛДЭХ ЖИЖИГ ЗОРИЛГООР ТЭДНИЙ ТЭМЦЭЛ ҮЙЛ ХЭРЭГ ЯВАГДАЖ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ ЗӨНД ҮЛДЭЖ, ГОЛ ЗҮЙЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛОМЖГҮЙ АРД ТҮМЭН ӨӨРСДИЙГӨӨ АМЬ ТӨДИЙ АРГАЦААЖ БУЗАР МУУ БҮХЭН ТЭДНИЙ ДУНД НИЙГЭМ БОЛЖ ЦЭЦЭГЛЭЖ, ЭЗЭНГҮЙ УЛСЫН ТУСГААР БАЙДАЛ ГАДНЫХНЫ ГАРТ ААЖМААР ОРЖ ИРДЭГ БОЛОХЫГ МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ ХАРУУЛЖ БАЙНА.!?!!???

103.229.120.99Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 32 минут

Юуны чинь жижиг дунд үйлдвэр вэ ? Үйлдвэр барьж ажилчин ангийг бий болгооч ! Банкин дээр нэг авгай л чи наанаа очоод амбаартаа нэг оёдлын машин тавьчихаач би 100 сая төгрөг авах гээд байна . Очиж үзнэ гэнээ гэхдээ таньдаг хүн юм чинь болох байх гээд л яриад байсан . Танай зээл ч иймэрхүү замаар урсдаг байх шүү .

103.229.121.206Зочин   • 2018, 9 сарын 10. 22 цаг 08 минут

АЙМШИГ!!!!'. НИЙТ МОНГОЛЧУУДЫН 95% ЯДУУ, ТЭД ИЙМ БАЙДАЛДАА БҮР ДАСААД ТООХГҮЙ БОЛСОН БАЙНА.ХАРИН ҮЛДСЭН 5% БОЛОХ ТӨРД ГАРСАН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ХАМСААТНУУД ХУЛГАЙН МӨНГӨНДӨӨ БЯЛХАЖ ЦАДАХГҮЙ УЛАМ ШУНАЖ БИДНИЙ ТАЛХЫГ БУЛААЖ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНА.!!!!???!!МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ЖИНХЭНЭ УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ СЭХЭЭЛЭГ ХЭСЭГ ТӨРИЙН ЖОЛООГ ТЭДНИЙ ГАРААС БУЛААН АВАХ ЁСТОЙ!!!!!!!!

202.179.27.117Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 17 минут

Ene neg arzaisan yum yundaa ineegeed bgaam yum boloo? amidrald naaldah bish ur l blno bizdee?

202.131.243.186Зочин   • 2018, 9 сарын 10. 10 цаг 18 минут

Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд ЖДҮ гэж тархи угаалтаа хэзээ зогсоох юм бол оо. ЖДҮ тодорхой хэмужээнд байх нь зөв л байх, гэхдээ хөгжлийн гарц нтр гэдэг бол худлаа үлгэр шүү.

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 22 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 29 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 34 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 39 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 44 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа9 цаг 49 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ9 цаг 49 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна9 цаг 52 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт9 цаг 59 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.