9-р сарын 7
12 цаг 25 минут

Харьд АЛДАГДАЖ буй их хаан

Баруун, зүүнээс шидэлж, урд, хойноос үсчүүлэх “Чингис хаан манайх” гэх үгнээс залхаж байна. Их хаан монгол хүн байтал харийн нөхөд яагаад өөрийн болгох гэж улайрна вэ. Бид тэдний үнэт зүйлийг хулгайлсан юм уу, үүх түүхийг нь хумсалсан гэж үү?! Манай түүхийг тэднийх болгох гэсэн увайгүй түрэмгийлэлд бид цэг тавих цаг болсон юм биш үү. Асуудал арай л дэндлээ, дэндээд савнаасаа хальж байна. Олигтойхон ойлголцож, жинтэйхэн нэгдэж чаддаггүй зангаасаа болж монголчууд бид хөөмийгөө харьд хэдийнэ алдаж, уртын дууныхаа хэлтэрхийтэйгээ үлдсэн.

Одоо дээлээ тавиад туух уу, эмээлээ аваад үлдэх үү? Асуудал бүхэн эргэлзээтэй. Гэтэл бидний ам ЮНЕСКО өөд ангайж байх зуур үүнээс ч том хулгай Монголд нүүрлэчихлээ. Хан хүү Тэмүүжиний нэр Монгол орны чулуу бүрт сийлээстэй, Хаан эзэн Чингисийн алдар монголчууд бидний зүрхэнд хадаастай гэж хөөрцөглөөд байсан чинь харийн улс шөнө дөлөөр хот руу гэтэн их хааныг минь хулгайлж байх юм. Хүний хүн хатавч руу мөлхөж Хан хөвүүдийг богтолж явна шүү дээ. Сүржигнээд, бас өвчигнөөд байгаа юм биш. Бодит байдал ийм л байна. Энэхүү түгшүүрийн дохио гамшгийн харанга болохоос урьтаж ямар нэгэн зүйл хийх шаардлагатай байна шүү дээ.

БИДЭНД ЮУ ТОХИОВ

Хэдэн жилийн өмнө нэгэн хятад хүүхэнд маажуулах дөхсөн юм. Тэр хүүхэн илтгэл тавихдаа “Хубилай хаан бол хятад хүн” хэмээж түүнийгээ батлах гэж оролдсон. Монголын түүхийн талаар буруу ойлголтыг гадаадынханд түгээж байгааг нь эсэргүүцэн “Үгүй, тэр бол Чингис хааны ач” гэхэд “Тэгж ярих юм бол Чингис хаан чинь ч манайх” гэдэг байгаа. Дотор харанхуйлж, зүрх зогсох шиг болж билээ.

Үндэсний бахархал болсон эзэн хаанаа хэнд булаалгав, үүрдийн бэлгэдэл болсон агуу түүхээ хэнбугайд доромжлуулаад байна аа гэж үнэхээр их шаналсан юм даг. Монгол залуу нокдаунд оржээ. Удалгүй турк залуустай хууч хөөрсөн. Нэр нь Чингис, Батхаан, Хубилай. Би ч цуутай хаадынхаа агуу түүхээрээ бахархан бөөн хөл хөөрцөг болов. Гэтэл нөгөөдүүл чинь тачигнатал хөхрөн “Чи Чингис хааныг монгол хүн гэж үнэхээр бодож байна уу? Том андуурч, турк хүн шүү дээ” гэж палхийтэл хэлж билээ. Монгол залуу энэ удаад нокаутад орсон.

Үүх түүхээ хамгаалж харийнхантай уралцсан тохиолдол над мэтэд хоёроор зогсохгүй байхад хүний газар яваа монгол эрчүүд, харийн оронд суугаа монгол эмэгтэй бүр ийм зүйлтэй олон учирсан байж таараа. Гашуун гэхэд дэндүү гашуун ийм түүхүүдийг бид амаас ам дамжин ярилцаж ирлээ. Ойр зуураа ч мэтгэлцэн явна. “Чингис хаан ба түүний агуу хөвүүдийн залгамжлагчид” хэмээн мөнхөд хэлэгдэх юм шиг бодон суусан нь буруу байж.

Хэний айраг эсэв гэж найрлах зуур, хэний охин өсөв гэж маазрах хойгуур үнэтэй болгоныг минь хулгайлаад арилж байна, өөр зүсмийн улс. Цуутай гэсэн бүхнийг маань хуу хамаад дуусах нь ээ, харь угшлын нөхөд. Тиймээс, ертөнцийг донсолгосон гайхамшигт түүхээ “МОНГОЛЧУУДЫНХ” гэж даян дэлхийд зарлах үүднээс, гаргийг чичрүүлсэн хаадаа “МОНГОЛЫНХ” хэмээн тивээс тивд тунхаглахын тулд зорилготойгоор нэгдэж, бодлоготойгоор хөдлөх цаг болжээ, монголчуудаа.

Одоогоос 15 жилийн өмнө Британийн генетикч Крис Тайлер-Смит нэгэн дуулиантай таамаг дэвшүүлсэн. Түүний үзсэнээр Чингис хааны удмын 16 сая хүн дэлхий даяар тархан амьдарч байна. Хожмоо Лестерийн их сургуулийн эрдэмтэд түүний таамгийн мөрөөр генийн судалгаа хийж “Үнэний ортой” гэсэн дүгнэлт гаргаснаар үүнд итгэх хүмүүсийн тоо гэрлийн хурдаар нэмэгдсэн.

Үнэндээ бол Чингис хааны хромосом нь Y байсан ч юм уу, гапло бүлэг нь R1b-M343 мөн ч юм уу хэн мэдлээ. Нээлт хийж мандах гэсэн эрдэмтдийн барин тавин хэлэх үгийн алийг тэр гэх вэ. Гэвч энэ нь онолын талын барьцыг харийнханд өгч байгаа нь маргаангүй үнэн. Үүнийг бариад монголчууд рүү дайрах нь ч бодитой юм. Тиймээс бид дор хаяж 16 сая хүнтэй “дайтна” гэсэн үг. Одоо 20 саяулаа болоо байлгүй.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ХЭН ГУЙВУУЛАВ

Ийм дайныг хамгийн хүчтэй өрнүүлж байгаа улс бол Казахстан. Бүр өргөн фронтоор давшиж буй. Том ар талтай байгаа нь ч илт харагдах. Фронтын командлагч нь Кайрат Закирьянов гэгч бололтой. Чингис хаан бол казах хэмээн чанга дуугарч байна, Чингисийг казахчлах конференцийг зохиох тухай зоригтой хашхирч явна. Их л эртнээс бархирч яваа хүн дээ.

Амжилтадаа эрдсэндээ ч тэр үү 1946 онд Казахстанд илрүүлсэн Зүчи хааны гэх шарилд генийн шилжилгээ хийж их хааны гарал үүслийн маргааныг шийдье хэмээн Монгол Улсын сайдад 2014 онд хэлсэн гэнэ шүү. Казахын олонх түүхчийн үздгээр бол Чингис хаан Найман, Хар Кидан, Мэргэд аймгийн угсааных байх учиртай гэнэ. Харин тэдгээр аймгууд болохоор казахуудын өвөг дээдэс юм байх. Хамгийн инээдтэй нь монголчууд казахаар ярьдаг байсан гэнэ. Ямар вэ дээ. Монголын түүхийг 20 гаруй жил мэрж ирсэн тэд сүүлдээ түрэмгийлдэг болов.

Түрэмгийлээд зогсохгүй Чингис хаан, Тэмүүжин нь Шынгысхан, Темиршен хэмээх казах нэр хэмээн илэрхий гүжирдэж байна. Барьцаа лавшруулах үүднээс Монголын түүхийг монголчуудаар нь үгүйсгүүлэхийг ч оролдох. Удалгүй цагаандаа гарч бусдын түүхийг бусдад санаатайгаар гуйвуулан түгээх аргад шилжив. Түүхч Ерхан Мажик нь л гэхэд “Түрэг угсаат улс үндэстнүүдийн нэгдсэн сурах бичигт Чингис хааныг казах үндэстэн гэж бичүүлэхэд бид бүх хүчээ дайчлах ёстой” хэмээн казахуудаа уриалсан байх юм.

Эрдэмтэн мэргэд, түүхч судлаачид нь зохион байгуулалттайгаар хөдөлж, хэвлэл мэдээлэл нь нэг цонхоор мэдээллээ түгээж байхад эгэл казах иргэдийн толгой ямар хэмжээнд угаагдах нь тодорхой. Угааж байгаа нь энэ гээд эрдэмтэд нь тунгаа хэтрүүлж бөөн хэрэг мандаасан. Улсынхаа Ерөнхийлөгч Н.Назарбаевыг 2016 онд “Чингис хааны удмын хүн” гэж зарлаад нэг хэсэгтээ л ярих сенсаацын эзэд болсон юм. Тэндхийн сошиал сүлжээ, форум хэлэлцүүлэгт “Чингис бол казах” гэсэн итгэл үнэмшил нэвт шувт шингээстэй байна билээ. Их хааны минь хаягийг санаатайгаар сольсны хор уршиг энэ. Энэ бүх кампанит ажил дуусахын цагт монгол түмэн үлгэрлэх баатаргүй үлдэж, өгүүлэх түүхгүй нүцгэрэх ёстой юу?!

Туркчүүдийн хувьд барих барьц нь Бат хаан. Турк улсад Сёгют хэмээх бяцхан хот бий. Османы эзэнт гүрний суурь Сёгютэд тавигдсан гэж түркчүүд үздэг тул Эртогрулын музей байгуулжээ. Туркийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан жанждын хөшөө тэнд байх. Тэдний дотор Атилла хаан, Доголон Төмөрийн хөрөг дурайхын зэрэгцээ Чингис хааны ач хүү Бат хааны цээж баримал бий.

Хачирхалтай нь, жанжид европ төрхтэй. Бат хаан ч гэсэн. Тэр ч үү хэл араб зүгийн толгойны алчууртай байх ажээ. Туркчүүд уг баримлыг Батын бодит төрх гэж үздэг төдийгүй түүнийг түрэг угсааных гэж тооцдог. Харин монголчуудыг өөрсөдтэйгээ гарал нэгтэй гэж бодох. Тиймээс ч дунд сургуулийн түүхийн сурах бичигтээ Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг Моголын эзэнт гүрэн гэж тэмдэглэсэн байдгийг гадаадын нэгэн сэтгүүлч блогтой нийтэлжээ. Могол улсыг үндэслэгч нь Доголон Төмөрийн удмын хаан Бабур.

Тийм ээ, монгол, туркчүүд нэгэн үе хөрш зэргэлдээ амьдарч байсан түүхтэй, хэл яриагаараа ч гэсэн хэлний язгуурын нэг бүлэгт багтдаг. Гэтэл туркчүүд үүнийг “Монгол, туркчүүд бие биедээ уусан амьдарсан” хэмээн тайлж, ойлгож байна. Элчин сайд байсан хүн нь ч ингэж хэлсэн. “Zaman yolcusu, Tьrklerin izinde” гэх Туркийн түүхийн цуврал нэвтрүүлэг нь мөн ийм зүйлийг өгүүлнэ лээ.

Тэгэхээр тэдний тодорхойлсон генетикийн оношоор бол монголчууд, турк нэг гаралтай болж таарах нь. Ядаж л холимог цустай байх нь. Үүний цаад санаа нь агуу түүхийнхээ гавьяаг цугтаа, их хааныхаа алдрыг хамтдаа эдэлнэ шүү л гэсэн утга болж таарлаа. Тиймээс л Чингис, Тэмүүжин, Бат, Хубилай, Цагаадай, Бэрх гэсэн нэр туркчүүдийн дунд түгээмэл ажээ.

Харин хятадууд түүхийн асуудалд ихэд хашир хандаж буй. Манайх, биднийх гэж түрэмгийлэхгүй ч “Чингис хаан бол Хятадын баатар” гэсэн санааг үйлдэл бүрээрээ харуулах. Үүний нэг жишээ нь Өвөр Монголын Ордост байгуулсан Чингис хааны гэх бунхан. 2000-аад оноос хятадууд түүнд онцгой ач холбогдол өгөх болжээ. 30 сая доллароор сэргээн босгохдоо хятад сүмийн хэлбэр оруулж, 1206 ширхэг луугийн дүрсээр баяжуулахаа ч мартсангүй.

Гүйцэтгэсэн төсөл ажлууд, тавьж буй анхаарал халамжаас нь харахад уг бунхныг бүх монголчуудын шүтэн дээдлэх гол цэг болгож, мянга мянган жуулчдын цуглах төв байлгахыг зорьсон нь илт. Энэ зорилгоо ч хангалттай биелүүлж байгаа нь жилд 35 сая жуулчин Ордост очдог баримтаас харагдах. Өнөөдөр хятадууд Чингис хаантай холбоотой байж болох бүхий л газар нутагт ямар нэгэн хөшөө эсвэл байгууламж барьж түүндээ мөнгө хангалттай цацаж байна. Үүнийг Монголын түүхчид төдийгүй монголч эрдэмтэд санаа зовнин харж байна.

Энэ ажлын цаад зорилго нь “Чингис хаан Хятадын баатар” гэх ойлголтыг дэлхий нийтэд өгч, үүгээрээ дэлхийн түүхэн дэх Монголын үүрэг, нөлөөг багасгахад чиглэгдэж байгаа гэнэ. Тиймээс ч гадны зарим түүхч үүнийг “Хятад өнгө оруулах бодлого” хэмээн нэрлэж байна. Энэ бол зөвхөн Чингис хааны эргэн тойронд өрнөж буй үйл явдал. Хубилай хааныг хамруулах аваас Хятад улс даяар өрнөж буй үйл явдлыг мэдэж гүйцэхгүй. Амтай болгон нь “Хубилай манайх” гэж, түгэх мэдээлэл бүр нь “Хятадынх” гэсэн тамгатай байхад гурван сая монголчууд “Үгүй” гэж мянгантаа хашгичаад ч хүчин мөхөсдөнө. Хятадуудын хийсэн “Хубилай” хэмээх цуврал киног нь үзсэн байлгүй. “Манайх” гэсэн утга нэвт шингээстэй байна уу?

Сая “Чингис хаан“ хэмээх нисэх компанийг Өвөр Монголд байгууллаа. Тус компани олон улсын талбарт гарахын цагт нэр алдраараа шууд л аварга брэнд болон хувирна. Үүнээс ирэх үр нөлөө, олох ашиг тус үнэлж барамгүй их байх нь дамжиггүй. Үгүй ээ мөн, мэргэн сэтгэж шүү. Бид яагаад ингэж сэтгээгүй юм бол.

БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Монголынхоо түүхийн сүр хүчийг, их хаадынхаа нэр төрийг эрдэмтдийнхээ түвшинд, иргэний хэмжээнд хамгаалж үнэхээр дийлэхгүй байна. Адаг сүүлдээ хаа хамаагүй украинчуудад хүртэл дээрэлхүүлдэг боллоо. Чингис хааны ээж Елена хэмээх славян л гэнэ, аав нь Исаак гэх еврей ч гэх шиг. Тэгээд Монголд бус Донбасст төрсөн юм байх. Украины түүхчдийн хэлдэг шиг жишээг хэдэн мянгаар нь дэлгэж болно. Их Монголын эзэнт гүрний харьяанд байсан үндэстэн бүр, ястан болгон өөрсдийн хувилбарыг ил тодоор, эрээ цээргүй хэлж ярьж явна.

Гэтэл Чингис хааныхаа унасан газарт идээшиж, угаасан усаар ундаалж байж бид хүлцэнгүй царайлан зүгээр л хараад суух нь эмгэнэлтэй. Зуу татахаараа түүхээ ярин цээжээ дэлддэг, буу халахаараа л хаадаа дурсан омогшдог хэмжээндээ байсаар л байх уу? Одоо цагт нэг монгол нь нөгөө монголдоо түүх зааж томроод яах вэ дээ. Узбекүүдийн шүтдэг Доголон Төмөрийг манайх гэж маргах ч хэрэггүй.

Унгаруудын дээдэлдэг Атилла хааныг биднийх гэж мэтгэлцэхийн ч шаардлагагүй. Харин Монгол гэдэг нь баталгаатай Чингис хааныгаа өмчиндөө авч, Монголынх болох нь тодорхой хаан хөвүүдээ өвөртөлж авсан цагтаа л тэр тухай ярилцамз. Тэгээгүй цагт юун Төмөр, яасан Атилла. Бид тэдэнгүйгээр амьдарч чадна. Харин Чингис ба түүний хөвүүдгүйгээр Монгол оршихгүй гэдгийг л ухаж бодоорой. Харин энэ өргөн мэдлэгээ, тэр их мэдээллээ гадагшаа цацъя л даа. Түрэмгийлээд байгаа улсуудын ухамсарт суутал түгээе л дээ. Яг суртал ухуулга шиг.

Гадныхан тэгж л байдаг юм, юун сүртэй юм гэх байх л даа. Гэхдээ өвгөд буурлууд минь асуудалгүй аваад ирсний буянд өнөөдөр бид түүхээрээ хоолоо олж идэж байгаа. Үүнийг цааш нь үнэн бодитоор уламжлуулан үлдээх нь энэ цагийн монголчуудын үүрэг. Харийнхны энэхүү түрэмгийллийг завдал төдий зүйл гээд өнөөдөр орхивол маргааш албажсан түүх болоод мөнхөрвөл яах вэ. Хэдхэн аравны дараа Бат хааны удам гэж хэлэгдэх эрхгүй хоцорч, Хубилай хааны угсаа гэж нэрлэгдэх нүүргүй үлдэх нь дээ, бид. Адаг сүүлдээ, Чингис хааныхаа нэр төрийг өөр улсад өмчлүүлж, нүүр царайг өрөөл бусдад эзэмшүүлснээр бүх асуудал дуусна. Тэр цагт GoodBye Mongolia.

Тиймээс л эртхэн хөдлөх хэрэгтэй. Эрдэмтэд нь хөдөлшгүй нотолгоогоо дэлгэе, иргэд нь хүчээ бөөгнөрүүлэн нэгдэе, төр нь санаа сэтгэл гарган дэмжие. Дээр нь дэлхийгээр тарсан монгол угсаатнуудтайгаа ч хүч хавсаръя. Ингэж баймааж л Монгол Монголоороо уламжлагдана, түүхээ түүхээрээ залгамжлагдана. Эдгээрийг өгүүлсэнээрээ хийрхсэн юм биш.

Нэг үндэстнийг нөгөөтэй нь хагаралдуулах ч гэсэнгүй. Гагцхүү үнэн бодит байдлыг хэлэхдээ “Үүх түүхээ бид дорвитой дархлаажуулах ёстой” гэдгийг л онцлох гэлээ. Дошин дээрээ зогсч бие биедээ томрох бус дэлхийд гараад бусдад гайхуулъя л гэсэн санаа. Тиймээс бүгдээрээ эхлээд нийлье, тэгээд хамгийн зөв арга замыг хайя.

КИНО УРЛАГ ТҮҮХИЙН АВРАЛ

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа ч мэдээллийн дайн өрнүүлэлтэй биш. Түүхээ сурталчилж байна нь энэ гээд гадны пиарчдад хэдэн тэрбумаар нь цацамгүй байна. Буу шийдэм барьж, сэлэм бамбай үүрээд давхих бүр дэмий. Тэгэхээр ганц л зам үлдлээ. Тэр бол кино. Хүний оюун санаанд түүн шиг хурц нөлөөлдөг урлаг гэж үгүй. Түүхээ хамгаалах хамгийн шалгарсан арга нь ч юм.

Түүний ид шидийг гаргуун мэдэрсэн улс орнууд түүгээр дамжуулан түүхээ мөнхөлж байна. Мөн түүхийг гуйвуулж ч чадаж байна. Гуйвуулсны бодит жишээ бол Сергей Бодровын “Монгол” кино. Чингис хаан хятадуудад баригдсныг тэндээс л мэдлээ, тагтаа иддэгийг нь ч түүнээс харсан. Хүний хүмүүс хүнийх л байдаг хойно “уран сайхны” гэх шошготой энэ мэтийн баракуудыг бид үзэхээрээ л нэг болсон. Харин одоо өөрсдөө хөдлөцгөөе. Хөдлөхдөө шууд гол зах зээл рүү нь зүтгэе. Тэгж баймааж бид түүхээ даян дэлхийд бодитоор таниулна.

Хятад, Орос, Өмнөд Солонгос, Казахстан, Турк зэрэг улс түүхийн сэдэвтэй бүтээлд анхаарлаа айхтар хандуулж байна. Гарсан кино бүр нь хит. Төрөөсөө дэмжлэгтэй, төсөв нь баталгаатай болохоор аргагүй л өөр түвшинд бүтээж байна. Тэгвэл Монгол Улс тэдний хийснийг давуулан хийж яагаад болохгүй гэж. Тэдний кинонууд Ази, Европтоо эргэлдэж байх хойгуур бид дэлхийн зах зээлд үнэлэгдэх блокбастерыг бүтээе л дээ. Холливудийн стандартад нийцэх киног жилдээ нэг удаа бүтээгээд байхад нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг.

Тэгэхдээ гагцхүү шилгүүдийг нь урьж авчиръя. “Загалмайлсан эцэг”-гийн найруулагч Фрэнсис Форд Копполагаар Чингис хааныхаа тухай гурамсан бүтээл хийлгэж яагаад болохгүй гэж. Эсвэл “Шиндлерийн бүртгэл”-ийн Стивен Спилбергээр Алтан улсад довтолсон тухайгаа тууривуулъя. Түүний байнга хэрэглэдэг гэрлийн хурц туяаны шийдэл ч Монголын байгалийг ямар тансаг дүрслэх бол.

Гол дүрийн баатруудаа ч гэсэн дэлхийн оддоос урья. Холливудийн жүжигчин Дуэйн Жонсонд Хасарын дүрийг даатгаж, Хироюки Тагаваг Жамухад хувиргасан байхад тэр кино хитээ хит. Ингэж байж л блокбастер болно шүү дээ. Гэхдээ энэ бол фантаз биш. Амьдралд ойр мөрөөдөл, бодит болохуйц хүсэл. Дэлхийн глобалчлагдахын хэрээр Холливудийн найруулагчид кино оддынхоо хамт гадны киног бүтээлцэж байна.

Кевин Костнер, Эдриан Броди нар л гэхэд гадны бүтээлд гаргуун сайн тоглолоо шүү дээ. Тиймээс Чингис хаанаа нандингах, үүх түүхээ хамгаалах сэтгэл зүрх байхад блокбастер бүтээх монголчуудын мөрөөдөл дэргэд буугаад л ирнэ. Үзээд алдъя, хийгээд үзье. Монгол Улс мөнхөд мандан бадраг!

Эх сурвалж:
18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ч   • 9 сарын 11. 9 цаг 01 минут

Үүх гэдэг чинь чөтгөрийн хүүхэд гэсэн үг - Үүх түүх гэдэг чинь чөтгөрийн хүүхэд гэсэн үг

139.5.219.142Өнгөрснөөр өнөөдөр хийрхээд   • 9 сарын 9. 18 цаг 59 минут

Монгол үндэстэнг арын сайхан хэдэн халхаар төсөөлж байгаа бол тэнэглэл. Өнөөдөр дэлхийн 1О гаруй улсад өөрсөдийгөө монгол гээд хэдэн саяараа л байна. Зөвхөн өмнөд хөршид гэхэд муж болгонд л өөрсөдийнхөө дээд үеийн монгол гэх 50 гаруй сая хүнээс монгол хэлээрээ ярьдар хмүүс 4 сая байна даа. Тэд зан заншилаа орхиогүй монгол дээл, эмээл гээд монгол зоны хэрэглэж ирсэн эд өлгийгөө хэнээс ч хамааралгүй хадаглах хадаглаад зогсохгүй өвлөн хэрэглэх эрхтэй.

139.5.219.142Өнгөрснөөр өнөөдөр хийрхээд   • 9 сарын 9. 18 цаг 24 минут

Хэ хэ дүү минь бачимдаад яахав. Амаа жаахан хийтэй барихгүй бол өөрөө хэцүүдэнэ шүү. Тэртээ тэргүй л хятад монгол 2 нэг хаантай байсан үе бий нь маргаангүй л үнэн л дээ. Бас нахиад зөвлөхтэй байан ч үнэн. Ингээд түүхийг байгаар нь л байлгаяа аа. 800 гаруй жилийн өмнөх цусыг өнөөдөр шинжээд тусыг эс олно доо.Чингэсийн онгон гэж Хятадууд зохоисон юм огтоос биш л дээ . Үүх түүхтэй эд. Та хөл нь ч хүрэх байх хэл нь хүрдэг юм бол их юм үзнээ

202.9.43.97Зочин   • 9 сарын 9. 12 цаг 29 минут

ЧИНГИС ХААН ГЭЖ СОЛИОРЧ БАЛАЙРЧ ГАДНЫХНЫ ЭЛЭГ ДООГ БОЛЖ ЯВАХААР УЛСАА ЯАЖ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ ГЭЖ БОДООЧ. НААД ЧИНГИС ХААН ЧИНЬ ХЭНИЙ Ч ЯМАР УЛСЫН ХААН БАЙСАН ЯАДГИЙН. МЭДРЭЛ МУУТАЙ МОНГОЛЧУУДЫН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА.

103.229.121.206Зочин   • 9 сарын 8. 21 цаг 50 минут

ХААН МААНЬ АЛДАГДАЖ ДУУСЧ. ОДОО МОНГОЛ ЭХ ОРНЫ ГАЗАР, БАЯЛАГ ЦААШЛААД ХҮН АМ МААНЬ ХАРИЙНХАНД АЛДАГДАЖ ХАЛХ ҮНДЭСТЭН ҮГҮЙ БОЛОХ АУЛ ТУН ОЙРХОН БАЙНА ШҮҮ?????????

202.55.183.108Зочин   • 9 сарын 8. 13 цаг 48 минут

Uvurmongol baisan gesen unen baihoo

103.229.121.206Зочин   • 9 сарын 8. 21 цаг 47 минут

ЛУЙВАРЧИД ХУЙВАЛДАН БАТЛАСАН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ШУДАРГА ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ДАРАХ ЗОРИЛГОТОЙ БАЙЖЭЭ!TV9 Сэтгүүлч М.Батбилэг: Баримттай мэдээлэхээр "нууц" задалсан гэжЭРҮҮГИЙН ХУУЛЬ, баримтгүй мэдээлвэл "гүтгэлэг" гээдЗӨРЧЛИЙН ХУУЛЬ-иар шийтгэдэг боллоо. Ажилдаа ороод 4 сарын хугацаанд 8 удаа цагдаад дуудагдав. Хамгийн хямд торгууль 2 сая төгрөг байна.Биднийг бүгдийн торгуульж дуугай болгож байгаад хулгайгаа хийдэг боллоо. Энэ байдлыг таслан зогсоохгүй бол энэ улс оронд үнэн дууслаа гэсэн үг.!!!!!!!!

202.9.43.138Зочин   • 9 сарын 8. 4 цаг 05 минут

Tvvx coel maani bysdiin idedsh bolox ecgui.umnux tvvxer xvn bup mdj gadaad dotood xentei ch bolob mapgaj chaddag xapiug ni ugdug baiix estoi.vvnii tyld erenxii bolobcopoliin cypgyyliydad bagai aingias ni xpicherliin xutulbupt opyyylj mongol tvvxee.es zansjlaa nvvdelchin amidralaa taniylj batalgaajuulj baixgui bol xapiin xvmvvs bidnii umnuuc yapidag bolox esgyi.Texgui bol Mongol ylc gdj baigaad yaX im.Manai tup yaagaad iim alciin bodolgui ajilladag um be.Mongol xvn mongoloopoo baixiin tyld nvxniig xiix ectoi.Gadnii tvvx oeliig coxpoop shvtx bi

202.131.234.242Зочин   • 9 сарын 7. 16 цаг 51 минут

ямар гоё нийтлэл вэ нүдэнд харагдтал бичсэн байнашт. монголчуудаа нэгтээд ч ээ түүхээ алдаа шүү дээ хараад л сууж байх юмуу туркууд чингис хааныг өөрийнхаа гэж боддогйин байна лээшт

202.72.245.122б   • 9 сарын 7. 15 цаг 27 минут

нөгөө Монгол зодуулсны дараа баахан баатар яриатай нөхдүүд тойрч хараад

202.72.245.122б   • 9 сарын 7. 15 цаг 25 минут

Эрээн дээр нэгийг нь яхтадууд бариад нүдэхэд машиныдаа орж бултаад хараад,нгөө хэсэг нь барааныхаа ард нуугддаг Монголчуудад Хэний гэн байж таарах бол.

150.129.143.99имгии   • 9 сарын 7. 15 цаг 20 минут

бидний тотем бол Чингис биш Сижинпингис юм аа

150.129.143.99имгии   • 9 сарын 7. 15 цаг 17 минут

бидний тотем бол Чингис биш Сижинпингис юм шүү дээ

202.131.226.221Зочин   • 9 сарын 7. 14 цаг 58 минут

Манайхан өөрсдөө түүхээ гутаахаа бас болимоор байна. Жишээ нь С.Жаргалсайхан гэх тэнэгийн бичсэн "Чингис хааны нууц түүх" ном. Энэ ном гаднаас санхүүжилт авдаг болов уу. Монголчуудын оюун санааны шүтээнийг үгүйсгэж орон зайнд нь Мүүний ч юм уу өөр нэг шашны үзэл суулгах гэсэн харийн бодлого түүнийг хэрэгжүүлэгч нь үхэж далд орсон С.Жаргалсайхан болон түүний үр хүүхдүүд байн байн дээрх номыг нь хэвлэх юм. Бас Эрдэнэбулганы найруулмар болсон Үхэж үл болно Чингис хаан" кинорхуу юм бас байна

61.80.97.5Зочин   • 9 сарын 7. 14 цаг 52 минут

Hasar Jagaa,Agluu ene ter gesen Mongol jujigchidiig kazakuud tuuh guivuulsan kinondoo togluulchad ambaardaad yavuulsan

112.72.11.102Зочин   • 9 сарын 7. 12 цаг 42 минут

Монгол хүний сэтгэлгээг буртагласан энэ хааныг шингээх газар байвал үнэгүй ч гэсэн аваач. Цалин тавихгүй байж үхдэггүй үрждэггүй нэг ийм оюуны буг үндэстнийг минь бузарлаж байна. Чингис гэж тотём байдаггүй бол бид аль хэдийн хөгжчих боллоо. Ерөөсөө л одоо бидэнд ийм саад байхгүй бол хөгжлөө.

202.9.42.38зочин   • 9 сарын 7. 13 цаг 28 минут

Хуцаарай гөлөг минь. Ах нь чам руу хэдэн хүн явуулах уу. Харин энэ тотем байгаа тулдаа эх орон тусгаар тогтнолоо гэсэн сэтгэл ард түмэнд байгаа шүү.

139.5.219.142Тэг ээ тэг   • 9 сарын 9. 18 цаг 29 минут

Хэдийг явуулахаа таны чин хүсэл мэдэгтүн. Би яаж хариулах нь миний л хэрэг

Шинэ мэдээ

Хоолны хордлого гэж юу вэ4 цаг 48 минутын өмнөШакираг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгалаа4 цаг 58 минутын өмнөУтаанд хордсон иргэд мөнгөө эм тарианд зарцуулж байна5 цаг 8 минутын өмнө97 сургуульд мэдэгдэл хүргүүлжээ5 цаг 18 минутын өмнөИрэх оноос хэрэгжиж эхлэх ипотекийн зээлийн шинэ журам5 цаг 28 минутын өмнө“Facebook” 6.8 сая хэрэглэгчийнхээ хувийн зургийг алджээ5 цаг 38 минутын өмнөГадаад харилцааны сайд Катар улсад айлчилж байна5 цаг 53 минутын өмнөИнфляцийн өөрчлөлтийн шалтгаан6 цаг 8 минутын өмнөД.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ6 цаг 23 минутын өмнөАгаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалъя6 цаг 38 минутын өмнөTime: 2018 оны хамгийн ХАМГИЙН МУУ 10 дууг жагсаажээ6 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх эх орондоо иржээ7 цаг 8 минутын өмнөБруклин Бекхем шинэ найз бүсгүйтэй болжээ7 цаг 23 минутын өмнөТусгай зөвшөөрөлтэй газраас салют авна уу7 цаг 38 минутын өмнөХамгийн сүүлийн үеийн ТРЭНД нүүр будалтууд8 цаг 8 минутын өмнөҮслэг эдлэлийг арчлах чухал 10 зөвлөгөө8 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 8 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 38 минутын өмнөС.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.