9-р сарын 10
11 цаг 55 минут

Д.Батбаатар: '60 тэрбум'-ын ёс зүйн хариуцлага нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн үндэслэл болохгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай ярилцлаа.

-Танай намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж 60 тэрбумын гэх асуудлаар шийдвэрээ гаргасан. Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг санаачилгаараа хэлэлцсэн үү, эсвэл  намын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэлэлцсэн үү?

-Хурлынхаа талаар би сар гаруйн өмнө байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн. Манай тогтоол интернэтэд нээлттэй байгаа. Гэхдээ би сонирхож байгаа бүхэнд чинь хариулъя. Энэ 60 тэрбумын гэх яриа нийгэмд нэлээд газар авсан. Өрсөлдөгч намууд маань ч хөөргөн дэвэргэж улс төрийн зорилгодоо ашигладаг. Хэд хэдэн сонгууль дамнуулж ашиглалаа. Энэ нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас “60 тэрбум”-ын яриа үнэхээр бодитой юу, ийм сүлжээгээр мөнгө төгрөг өгч төрийн ажил, албанд очсон хүн байдаг уу, энэ талаар нам шийдвэрээ гаргаач” гэж манай намын олон гишүүн санал тавьдаг. Хяналтын ерөнхий хорооноос өнгөрсөн зургадугаар сард орон нутгийн намын бүх нэгжээ оролцуулсан нэгдсэн сургалт зохион байгуулсан. Тэр үеэр ч олон гишүүн ийм утгатай санал хэлсэн. Тэгээд гишүүдийнхээ өргөдөл, саналаар Хяналтын ерөнхий хороо асуудлыг авч үзсэн. Нэр холбогдсон гишүүдтэйгээ биечилж уулзсан, заримаас нь бичгээр тайлбар авсан. Хууль, хяналтын байгууллагаас энэ асуудлыг хэд хэдэн удаа  шалгаад гаргасан шийдвэр тогтоолтой танилцсан. Хяналтын ерөнхий хорооны хуралд М.Энхболд дарга өөрөө биеэр ирж оролцоогүй. Харин тайлбараа бичгээр ирүүлсэн.  Намынхаа нэр хүндийг энэ ярианд хутгасандаа харамсч байна гэсэн утгатай. Ц.Сандуй болохоор, иймэрхүү утгатай нэг удаагийн хурал болсон, Ганбаатар нь “би ийм юм боловсруулсан” гээд телевизээр хэлчихсэн байдаг.

-М.Энхболд дарга 60 тэрбумын гэх ийм уулзалт ярианд би оролцож байгаагүй гэж өмнө нь дандаа хэлдэг байсан. Харин сая Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн тайлбар  бичигтээ “Ийм уулзалт нэг удаа болсон, би оролцсон, түүндээ харамсч байна” гэсэн юм биш үү?

-Үгүй ээ. М.Энхболд даргын Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн бичигт тийм үг, үсэг ч байхгүй.

-Та л өөрөө хэвлэлийн хурал дээр иймэрхүү үг хэлчихсэн юм биш үү. Хэвлэл, сошиалаар яг ийм утгатай мэдээлэл явсан даа?

-Үгүй ээ, ёстой худлаа. Хүний хэлээгүйг, бичиж ирүүлээгүй юмыг зохиож ярих эрх надад байхгүй. Би хэвлэлийн хурал дээр хэлсэн үгийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ. Харин зарим хэвлэлд яг чиний асуусан шиг утгаар мэдээлсэн болохоор манайхан хэвлэлийн хурлын яриа бичлэгээ эргэж нягталж үзсэн. Би тийм өгүүлбэр байтугай, тэгж ойлгогдохоор үг ч хэлээгүй. Намайг бас “60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг намаас хөөнө гэж хэлсэн” гэсэн байгаа юм. Гэтэл манай намын дүрэмд намаас хөөнө гэсэн үг байдаггүй.  Дүрэмд байдаггүй эрх мэдлийг эдлэх эрх маньд байтугай, манай намын даргад ч байхгүй.  Энэ дашрамд хэлэхэд үйл явдлыг мэдээлж үнэнийг хүргэх ёстой хэвлэлийнхэн маань хүний хэлээгүйг хэлсэн мэтээр мэдээлж, улс төрийн утгаар зориуд ингэв үү гэмээр мушгиж байгаад харамсч байгаа.

-Тэгвэл та энэ ярилцлагадаа хавсралт баримт болгож УИХ-ын дарга М.Энхболдын Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн тайлбар бичгийг өгч болгох уу?

-Угаасаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн нийтэд гаргаад тараачихсан байна лээ. М.Энхболд дарга манайд хаягласан албан толгойг нь өөрчлөөд л яг тэр бичгээ Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн байна лээ. Агуулга нь адилхан.

-Тэгвэл М.Энхболдын нэг зураг, мөн дуу хоолой нь гэх нэг бичлэг яваад байдаг. Тэр тухайд та юу хэлэх вэ? 

-Тэр зураг, бичлэгийг үнэн, эсвэл худлааг чи бид хоёрын хэн ч мэдэхгүй.  М.Энхболд дарга бол өөрөө үгүйсгэдэг.  Энийг хууль хяналтын байгууллага нь тогтоох ёстой.  

-Тэгээд Хяналтын ерөнхий хорооноос яг ямар шийдвэр гаргасан бэ?

-М.Энхболд даргын тухайд, “намайг намын дарга байх үед ийм яриа гарсанд харамсч байна” гэж тайлбараа өгсөн учраас ёс зүйн алдаа гэж үзээд хариуцлага хүлээлгэх эсэхээ Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрээ намын хамт олонд танилцуул гэсэн. Харин Ганбаатар, Сандуй хоёрын тухайд телевизээр өөрсдөө тодорхой ярьсан учраас ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн. Одоо эдгээр гурван хүнийг харьяалсан намын дээд байгууллагууд нь хэлэлцээд  хариуцлагаа хүлээлгэх эсэхээ шийдэх ёстой. М.Энхболд даргын тухайд намд хашиж байгаа хамгийн өндөр алба нь одоогоор намын удирдах зөвлөлийн гишүүн учраас Удирдах зөвлөлд санал хүргүүлсэн. Ц.Сандуйн нийслэлийн намын байгууллагад, Ганбаатар намын анханд шатны үүр, дүүрэгт харьяалагддаг. Хяналтын ерөнхий хорооноос тэдгээр бүтцэд нь саналаа хүргүүлсэн.

-Хяналтын ерөнхий хороо  “60 тэрбумын” энэ асуудлыг  гэнэт хэлэлцсэнийг  М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр зөрчилтэй байгаа учраас намын даргынх нь даалгавар байх гэж зарим хүн хардаж байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Нэгд, Хяналтын ерөнхий хороо асуудлыг санаачилгаараа биш, гишүүдийнхээ өргөдлийн дагуу хэлэлцсэн.  Хоёрт, Хяналтын ерөнхий хороо гэнэт хэлэлцээгүй. Олон сар хүлээцтэй хандсан, судалсан. Ингэж явахдаа би намын Ёс зүйн хорооны даргатайгаа хамт хамгийн түрүүнд М.Энхболд даргатай уулзсан. 60 тэрбумын гэх энэ  яриаг нэг талд нь гаргах хэрэгтэй байна, УИХ дахь намын  бүлгийн талцлыг нэг болгох, та нийслэлийн намын байгууллагад олон жил ажилласан туршлагатай хүний хувьд нийслэлийн нам дотор болж байгаа асуудал дээр санаа оноо хэлээч, намын эв нэгдлийг хангах тал дээр санаа тавиач” гэжуулзсан. Дараа нь бид  намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргатай тус тусад нь  уулзсан. Ингэж цуврал уулзалт хийхдээ энэ гурван хүнд гурвууланд нь Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн. Энэ явдлаас нэлээд хойно, Хяналтын ерөнхий хорооны хурал болохоос гурав хоногийн өмнө би хэвлэлийн бага хурал хийсэн. Гурав хоногийн дараа бид хуралдах гэж байна, 60 тэрбумын гэх энэ хэргийн талаар мэдээлэл, гомдол байгаа бол бидэнд өгөөч гэж олон нийтэд зарласан. Ингэж мэдээлэл хүсэхээс гадна Хяналтын ерөнхий хороо энэ асуудлаар хуралдах юм байна гэдэг хүлээлтийг нийгэмд бий болгохыг зорьсон. Яагаад гэвэл нэг дарга нь, нэг фракц нь энэ хурлаа боль гэвэл яах вэ гэж үзсэн учраас заавал хуралдах ёстой шүү гэдэг шахалтыг Хяналтын ерөнхий хороо өөр дээрээ авсан хэрэг. Хэрвээ зарлачихаад хуралдахгүй бол Хяналтын ерөнхий хороо төдийгүй нам эвгүй байдалд орох учраас өөртөө хариуцлага хүлээж ийм мэдээлэл хийсэн. Гуравт, намын удирдлагынхаа өгсөн чиглэлийн дагуу хуралдсан уу гэж хардаж асуугаад байна. Хяналтын ерөнхий хороо ямарч гаднын нөлөөгүй ажиллаж, хэн нэгэн даргын оролцоогүйгээр шийдвэрээ гаргаж байгаа.  Жишээ нь, Хяналтын ерөнхий хороо хуралдана гэдгээ зарлах хэвлэлийн хурал эхлэхээс таван минутын өмнө намын ерөнхий нарийн бичгийн дарга над руу залгасан. Би утсыг нь аваагүй. Удалгүй, яг хэвлэлийн хурлын заал руу орж явахад намын дарга У.Хүрэлсүх залгасан. Би утсыг нь авсан. Та юуны тухай хэвлэлийн хурал хийх гэж байгаа юм бэ гэж асуусан. Хяналтын ерөнхий хороо 60 тэрбумын гэх болон бусад асуудлаар хуралдах гэж байна гэдгээ олон нийтэд зарлана гэсэн. Тэгсэн “Таныг буруу юм хийх гэж байна гэж бодохгүй байна. Гэхдээ та энэ тухайгаа намын удирдлагын төвшинд урьдчилж дуулгаад санал солилцож болохгүй юу” гэж асуусан. Тэгэхэд нь би, намын Хяналтын ерөнхий хороо хараат бусаар, бие дааж ажиллаж байна аа, биднийг зэмлэх, сайшаах юм байвал та дүрмийн хүрээнд нээлттэй тавиарай гээд бидний яриа дууссан.

-Тэгээд 60 тэрбумын асуудлаар Хяналтын ерөнхий хороонд мэдээлэл ирсэн үү?

-Тоймтой санал, мэдээлэл ирээгүй ээ. Ихэнх нь “энэ асуудлаа хэлэлцээч ээ” гэсэн санал, зарим нам бус хүмүүсээс огт баримтгүй, хардлагын шинжтэй ганц нэг гомдол ирсэн. Түүнээс бус, энэ яг 60 тэрбумын гэх схемийн элемент байна даа гэж хардахаар, бодохоор нэг ч мэдээлэл ирээгүй.  Өөрөөр хэлбэл, би тэр хүнд төдөн төгрөг өгөөд тийм албан тушаалд очсон, эсвэл ажлаа хүлээж байна гэх маягийн мөнгө төгрөг өгч авалцсан талаар ямарч мэдээлэл ирээгүй. Ер нь Хяналтын ерөнхий хороо тэр хурлаар ганцхан 60 тэрбумын асуудлыг яриагүй. Бид дөрвөн асуудал ярьсан. Нэг хувь гишүүн болон Ховд аймгийн Засаг даргын орлогчтой холбоотой асуудлыг ярьсан. Дөрөвдүгээрт маш чухал тогтоол гаргасан. Энэ бол Хяналтын ерөнхий хорооны хурлын хамгийн гол шийдвэр нь. Энийг нийгэм ч их анхаарах ёстой юм. Харамсалтай нь хэвлэлийнхэн маань сенсаац хөөж 60 тэрбумыг хөөцөлдөөд энэ тогтоолыг сайн мэдээлж өгсөнгүй. Сахилга, хариуцлагыг чангатгах тухай тогтоол гаргасан.

-Засгийн газраас мөн л сахилга хариуцлагыг чангатгах тухай тогтоол гаргасан. Түүнээс юугаараа ялгаатай вэ?

-Засгийн газрынх бол төрд ажиллаж байгаа бүх хүнд хамаатай. Харин манай тогтоол бол манай намын нэрээр төрийн улс төрийн албанд очсон бүх хүнд, манай намын гишүүдэд хамаатай. Манай тогтоол улс төрийн хувьд илүү. Товчоор хэлбэл, төрийн хууль, намын дүрэм хоёрыг хувийн эрх ашгийнхаа дор тавьбал ажил албанаас нь өөрчлөөд зогсохгүй тэр хүнд намаас дахиж улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн утгатай тогтоол гаргасан. Энэ тогтоол ялангуяа УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д байгаа мөн, намын нэрээр төрийн өндөр дээд болон дунд шатанд ажилд очсон манай намын бүх гишүүнд хамаатай.  Хяналтын ерөнхий хорооны нэг том эрх мэдэл байдаг юм. Тухайн улстөрчид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх дүгнэлтийг зөвхөн Хяналтын ерөнхий хороо гаргаж, уг шийдвэрээ намын Бага хуралд танилцуулснаар асуудал дуусдаг. Өөрөөр хэлбэл, намын эв нэгдлийн эсрэг явсан, төрийн хууль, намын дүрмийг зөрчсөн тухайн хүнтэй дахиад улс төрд цаашаа хамт явахгүй ээ л гэсэн үг. Ийм шийтгэл хүлээсэн хүн улс төрийн албан тушаалд томилогдохгүйгээс гадна намын бага хурал болон нийслэлийн намын байгууллагад сонгогдож улс төрийн бодлого тодорхойлоход оролцохгүй. Маш хатуу тогтоол, сүүлийн 20-иод жилд аль ч намаас ийм тогтоол гаргаж байгаагүй.  

-Энэ тогтоол нэг талаар тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдахгүй юу. Гишүүд бол асуудлыг намын эрх ашгийн үүднээс бус, улс орны хэмжээнд харж,  өөрийн итгэл үнэмшлээр хандаж байр сууриа илэрхийлж хандах  ёстой?

-УИХ-ын гишүүний эрхэнд огт халдахгүй. УИХ-ын гишүүн хууль биелүүлж ажиллах ёстой. Бас манай намаас сонгогдсоны хувьд намын дүрмээ баримталж, намын эв нэгдлийг хангаж ажиллах үүрэгтэй. Тэр хүн хууль, намын дүрэм хоёрыг зөрчвөл л энэ тогтоолоор хариуцлага хүлээнэ. Тухайлбал, намын удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн олонхиор шийдсэн улс төрийн шийдвэрийн эсрэг явбал тэр хүнд намаас улс төрийн дэмжлэг дахиж үзүүлэхгүй. УИХ-ын гишүүн байх хугацаанд нь намын бодлого тодорхойлоход оролцуулахгүй. Түүнээс биш, бусдаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлээд л явна. УИХ-ын гишүүний хуулиар заасан эрхээ эдэлснийхээ төлөө  нь энэ тогтоолын дагуу  хариуцлага хүлээхгүй. Бид тогтоолынхоо хүрээнд намын эв нэгдлийг сахиулах үүднээс маш олон хүнтэй уулзана. Уулзаад эхэлсэн байгаа, хамгийн түрүүнд УИХ дахь намын бүлэг доторхи талцлыг арилгахын тулд бүлгийн дарга, гишүүдээсээ эхлээд уулзаад явж байгаа. Үр дүнг одоо хэлэхэд эрт байна. Ямарч гэсэн МАН-ын үеийн үед уламжилж ирсэн,  үнэнч явсан үнэт зүйл дээрээ нэгдэж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тун удахгүй.

-Түрүүчийн яриагаа үргэлжлүүлье. Хардлагын шинжтэй бас нэг асуулт байна. Танай хороо 60 тэрбумын асуудлыг хэлэлцсэнээрээ УИХ дахь бүлэг доторх  талцлыг харин ч дэвэргэж  М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн эхийг бэлдэж өглөө гэж зарим хүн харж байгаа? 

-Би тэгж бодохгүй байна. Манай намын бүлэгт тусдаа хоёр бүлэг болох хэмжээний талцал байхгүй, нэгд.  Хоёрт, ёс зүйн хариуцлага бол ажлын хариуцлагаас ондоо, огт өөр зүйл. М.Энхболд гэдэг хүн МАН-ын даргаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаагүй. Харин ч сайн ажиллаж намаа УИХ-д 65 суудалтай, бүх аймаг, нийслэлд ялуулж чадсан. Гэхдээ түүнийг намын даргаар ажиллаж байхад 60 тэрбумын гэх ярианд манай нам нэр холбогдсон, үүнд харамсч буйгаа М.Энхболд дарга өөрөө илэрхийлсэн. Үүнийг нь Хяналтын ерөнхий хороо ёс зүйн алдаа гэж үзээд энэ хүнийхээ хариуцлагын асуудлыг ярь гэдэг саналыг Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Энэ бол ажлын хариуцлага хүлээлгэхээс тэс өөр ойлголт.

-Харин М.Энхболдын ёс зүйн алдаанд нь ямар хариуцлага хүлээлгэхээ Удирдах зөвлөлөөр ярь гэдэг санал чинь л түүнд улс төрийн  хариуцлага тооцох далим, улс төрийн эхлэл болчихож байгаа юм биш үү?

-Наадахь чинь чиний л бодол. Минийх бол өөр байна. Харин ч Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг хэлэлцсэнээрээ, ийм саналыг Удирдах зөвлөлд хүргүүлснээрээ нийгэмд болон намд, мөн М.Энхболд гэж хувьд хүндээ ашигтай байдлаар асуудлыг шийдэх боломжийг нээж өгсөн. М.Энхболд дарга Хяналтын ерөнхий хороогоордамжуулаад харамсч байгаагаа нийгэмд зарлачихлаа. Одоо тэгвэл зарим хүний хүсээд байгаачлан Удирдах зөвлөлөөр дамжуулаад намын хамт олноосоо уучлалт гуйх боломжтой болж байна. Энэ нь М.Энхболд даргын хувьд нийгмийн болон намын хамт олны өмнө хүлээж буй ёс зүйн хариуцлага нь болно. Үүнийг нь УИХ-ын даргын ажлын хариуцлагатай хольж хутгах боломжгүй бөгөөд  хуулийн тийм үндэслэл байхгүй. 

-Өөрөөр хэлбэл, М.Энхболд 60 тэрбумын гэх хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээх нь түүнийг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн үндэслэл, шалтаг болохгүй ээ гэж байна, тийм үү?

-Яг тийм, энэ хүн  ёс зүйн хариуцлага хүлээж байгаа нь өөртөө сэтгэлзүйн маш том дарамт авч буй хэрэг шүү дээ. Энэ чинь л манай нийгэмд хамгийн их дутагдаад байгаа зүйл мөн биз дээ, өнөөдөр. Түүнээс биш, М.Энхболд гэж хүн УИХ-ыг удирдаж явахдаа ажлын хариуцлага алдсангүй, хууль зөрчсөнгүй, хууль зассангүй. Нэгэнт хашиж байгаа албан тушаалынхаа ажлын хариуцлага алдаагүй учраас намын дарга байхдаа гаргасан алдаандаа хүлээсэн ёс зүйн хариуцлагаар нь түүнийг УИХ-ын даргаас огцруулж болохгүй, тийм хуулийн үндэслэл ч байхгүй. Яагаад гэвэл, би дахиад хэлье. Ёс зүйн хариуцлага, ажлын хариуцлага хоёр бол энгийн төвшинд ч, хууль зүйн шинжлэх ухаанд ч  огт өөр ойлголтууд. Жишээ нь, би өнгөрсний хойноос нөхөж ярьж байгаа юм биш шүү. Сая Зам тээврийн яаманд болсон хэрэг явдлын дараа манай зарим нөхөд ёс зүйн хариуцлага хүлээж огцорлоо. Энэ зөв үлгэрлэл. Гэхдээ энэ хэрэг дээр ёс зүйн хариуцлагаас гадна ажлын хариуцлага давхар тооцох ёстой, тооцсон. Та нар анзаарсан бол Ерөнхий сайд их зөв томьёолж хэлсэн. Ерөнхий сайд шүү, би намын даргынх нь хувьд хэлээгүй байна. Сайд, дэд сайд хоёрыг өргөдлийг нь үндэслэж ажлаас  чөлөөлөөгүй. Ерөнхий сайд “би ийм ийм хүмүүсийг ажлаас нь халж байна, гэхдээ энэ хүмүүс ёс зүйн хариуцлагаа хүлээж чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг бас тэмдэглэж байна” гэж хэлсэн. Энэ бол хууль зүйн хувьд өөр өөр ойлголт. Үүнтэй адил, М.Энхболд гэж хүний намын дарга байхдаа 60 тэрбум гэх хэрэгт намынхаа нэрийг холбогдсондоо хүлээх ёс зүйн хариуцлага нь УИХ-ын даргын ажилд нь хариуцлага тооцох улс төрийн шалтаг, шалтгаан  болох учиргүй.

-Зам тээврийн яаманд болсон хэрэг явдал санамсаргүй, тохиолдлын байх. Гэхдээ салбарын гурван том даргад нь зэрэг хариуцлага тооцох нь хэр зөв жишиг вэ, таныхаар?

-Маш зөв жишиг. Би намын удирдах зөвлөлийн хурал дээр ч хэлсэн. Хяналтын ерөнхий хорооны дарга саналын эрхгүй болохоос Удирдах зөвлөлийн хуралд орох, байр сууриа илэрхийлэх эрхтэй л дээ. Тэр хүрээндээ хариуцлагын асуудлыг ганц Зам тээврийн яаманд биш, нэжгээд яам дээр зайлшгүй ярих шаардлага байгааг хэлсэн.

-Үнэхээр байгаа юу?

-Байлгүй яах вэ. Захын яаманд яваад оч. Асуудал шийдэж байгаа юм алга. Хэрэгжүүлж байгаа бодлого ч алга. Хашиж байгаа албан тушаал, хийж буй ажлынхаа шаардлагыг хангахгүй, тухайн салбарын мэргэжлийн бус  хүн олон байна. Маш олон үүрэг гүйцэтгэгч нар байна. Монголчууд явах хүнээр ачаа бүү татуул гэдэг биз дээ. Тэгээд яаманд юу байна вэ гэхээр зардал, орон тооны илүүдэл л байна.  Энд 1990 оны нийгмийн шилжилтийн нэг сөрөг үр дагавар гарч ирж байна. АН ч гэсэн засаглаж байхдаа энийг анзаарсан байх. 1990 онд 5-6 настай байсан хүүхдүүд өнөөдөр төрийн албанд олноор орж ирж байна. Бараг 80 гаруй хувь нь энэ үеийнхэн байна. Сургууль соёл төгссөн, мэдлэг чадвартай нь ч байна. Тэдний төрийн албанд орж ирж байгаа арга зам нь миний харж байгаагаар гурван янз байна. Нэг хэсэг нь хууль номын дагуу шалгалтаа өгөөд орж ирж байна. Хоёр дахь нь сонгуульд ялсан  нам, эвслийн шугамаар орж ирж байна. Гурав дахь нь танил тал, бүлэглэлийн нөлөөгөөр орж ирж байна. Хүний амьдрал баян. Монголчууд цөөхүүлээ, дээр нь танилын нүүр халуун. Иймэрхүү юм байж болно оо, би үгүйсгэхгүй.  Гэхдээ тэр хүн ажилдаа сэтгэлтэйгээс гадна тухайн салбарынхаа мэргэжлийн хүн л байх хэрэгтэй. Түүнээс бус, гагнуурчныг шууд газрын дарга болгож болохгүй шүү дээ. Дээр нь төр сэтгэлээр шударга ажиллах ёстой. Гэтэл одоо яаж байна вэ гэхээр  өмнөх ажлаа сайн хийхийг бус, яавал дээд удирдлагадаа таалагдах вэ гэсэн бодолтой нь элбэг байна. Яаман дээр яваад очиход “энэ манай салбарын хүн, ийм чадвартай” гэхээс илүүтэй, “тэрний хүн энэний хүн” гэх зэргээр ааваасаа өөр овогтой болчихсон хүн олон байна. Энэ бол манай төрийн алба завхарчихсан байгаагийн нэг илрэл.  Үүнээс болж төрийн алба хүчгүйдэж байна. Энэ талаар чиний саяхан бичсэн нийтлэлийг уншсан, бүрэн санал нийлж байгаа. Одоо төрийн албанд яаралтай бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийн өөрчлөлт бол яах вэ, олон өөрчилж үзлээ шүү дээ.  Одоо бодлогоо өөрчлөх хэрэгтэй.  Хоёрдугаарт, би нам талаасаа ярихад боловсон хүчний нөөц, бодлого бүх нам дээр алдагдчихсан. Амьдрал дээр хэцүү хэцүү, өөрийнхөө төлөө ажилласан, зүтгэсэн хүндээ тус бололгүй яах вэ. Хамгийн гол нь өмнөх ажлаа сэтгэл зүрхнээсээ хийх, тухайн салбарын хүмүүсийг санал болгооч ээ, тэгээд шийдвэр гаргадаг бүтцүүд нь тухайн хүнийг тохирсон ажилд нь авах эсэхээ шийднэ биз. Би төрийн албанд орон нутгаас нь аваад 30 гаруй жил ажилласан. Танилын зовлон зөндөө л ирдэг. Би тэдэнд ганц л юм хэлдэг. Ажилд гуйж оруулсан хүн, ажилд авсан хүнийхээ чихийг битгий халууцуулаарай. Хууль, дүрмийг хувийн сонирхлынхоо дор битгий тавиарай л гэж захидаг.

-Зам тээврийн яамны хоёр сайд ёс зүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө өгөхөд танай Хяналтын хорооны түрүүнд ярьсан Сахилга хариуцлагыг чангатгах тогтоол нөлөөлсөн болов уу?

-Би бол нөлөөлсөн гэж хэлнэ. Яагаад гэвэл, намын нэрээр төрийн улс төрийн өндөр албан тушаалд томилогдсон гишүүдийнхээ ёс зүй, сахилга хариуцлагыг хангаж ажиллахыг намын даргад үүрэг болгочихсон байгаа шүү дээ.

-Тэгвэл, үнэхээр нөлөөлсөн бол өргөдлөө өгсөн энэ хоёр хүнд МАН цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх үү. Тухайлбал, 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх гэх мэт…?

- Сайд, дэд сайд хоёр нь “ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж өөрсдөө өргөдлөө гаргасан. Тэр хоёр хүн ард түмний болон намын хамт олны өмнө ёс зүйн хариуцлагаа хүлээсэн. Харин Ерөнхий сайд бол ажлын хариуцлага тооцож огцруулсан. Одоо чиний асуулт,намаас дахиж  улс төрийн дэмжлэг үзүүлэх үү гэж. Би бол үзүүлж болно, үзүүлнэ гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ хүмүүс хариуцлагаа хүлээе гээд өргөдлөө бичиж байна гэдэг бол ёс зүйтэй байна ш дээ. Өнөөдөр Монголын нийгэмд ёс зүйтэй хүн маш хэрэгтэй. Тийм учраас ёс зүйтэй байсных нь төлөө энэ хүмүүсийн улс төрийн эрхийг хааж боож болохгүй, тийм эрх ч байхгүй. Түүнээс биш, унасан дээр нь өшиглөнө гэдэг шиг энэ алдаан дээр нь замаасаа зайлуулаад авъя гэж болохгүй. Хариуцлагыг ингэж шат шатанд, бас хүлээлгэх ёстой хүмүүст нь хүлээлгээд л явах ёстой. Ингэж чадахгүйгээс болоод л нийгэм бухимдаад байгаа юм.  

-Эцэст нь асуухад, Хяналтын ерөнхий хороо хэлэлцсэнээр, танай саналын дагуу холбогдох бүтцүүд нь шийдвэрээ гаргаснаар 60 тэрбумын гэх яриа танай намаас салах болов уу. Цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд энэ яриа танай намын амжилтад ямраар нөлөөлөх бол?  

-Миний хувьд бол асуудал дууссан. Харин нийгэм яаж хүлээж авахыг мэдэхгүй. Нэг улс төрийн хүчин нь нөгөө намаа ялах гэж сонгууль бүрээр хөөрөгдөж байгаа хий хоосон, огт хэрэгжээгүй энэ дуулианыг дахиад ямар хэлбэрээр ашиглах, түүнд нь манай нам ямар хариу өгөхөөс ихээхэн шалтгаалах байх. 60 тэрбумын гэх яриаг манай намд албан ёсоор яриагүй, энэ схем төрийн ямарч нэгжид хэрэгжээгүй, хий хоосон улс төр байсан. Үүнийг хуулийн байгууллага ч тогтоосон. Гэтэл өрсөлдөгч намууд улс төрийн зорилгоор,  тодорхой хүмүүс хувийн сонирхлоор хөөрөгдөж байгаа.  Хэвлэлийнхэн хүртэл хольж хутгаад байгаа.

-Хэвлэлийнхэн гэж дээ, танай гишүүдээс, тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн гэхэд энэ зунжин энэ сэдвийг ярьж, бас шаардлага тавилаа шүү дээ?

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн одоо болих байх аа. Дахиж ярихгүй байх ч ёстой. Хувь хүн, улстөрчийнхөө хувьд одоо тодорхой ойлголттой болсон.

-Яагаад. Өмнө нь ойлголтгүй байсан юм уу, эсвэл олонхийн эсрэг явбал улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын хорооны тогтоолоос болоод уу?

-Үгүй ээ. Тэр хүний УИХ-ын гишүүний бүрэн эрх тусдаа. Харин улс төрийн энэ асуудлаар Л.Оюун-Эрдэнийн харьяалах нам нь улс төрийн шийдвэрээ гаргачихсан учраас тэр хүн зөрж ярих ёсгүй.  Тэр хүн өмнө нь өөрийнхөө үнэлэмжээр яваад байсан байж болно. Одоо бол намын хамт олон нь уг асуудлыг өөрөөр үзэж улс төрийн шийдвэрээ гаргасан учраас түүнийг дагах ёстой.

-Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг биелүүлэхэд хугацаа гэж бий юү. Удирдах зөвлөл хэзээ хэлэлцэх бол?

-Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг биелүүлэхийг нарийвчилж заасан дүрмийн зохицуулалт байхгүй. Гэхдээ бид тогтоол дээрээ хугацаа зааж өгсөн. 2018 оны гуравдугаар улиралд багтааж Удирдах зөвлөлөөр хэлэлцээд, шийдвэрээ намын хамт олонд танилцуулахыг ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон. Энэ 9 дүгээр сардаа багтаана гэсэн үг.

-Хяналтын ерөнхий хороо нь Удирдах зөвлөл болон намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг өгөх эрхтэй юү?

-Хяналтын ерөнхий хороо бол намын их хурлаас байгуулагддаг, дүрмийн дээд хяналт тавих байгууллага. Намын дүрэм сахиулна гэдэг бол намын эв нэгдлийг хангуулна гэсэн үг. Тэр утгаараа Удирдах зөвлөлд санал оруулж, хэлэлцүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу саналаа тогтоол хэлбэрээр ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга бол удирдах зөвлөлийн хурлыг зарладаг.

-Та сая хэллээ. Хяналтын ерөнхий хороог намын их хурлын байгууллага гэж. Харин удирдах зөвлөл бол их хурлаас байгуулсан Бага хурлын бүтэц. Тэгэхээр намын их хурлын байгууллага болох Хяналтын ерөнхий хороо нь шийдвэрээ Бага хурлынхаа бүтэц болох Удирдах зөвлөлөөсөө асуудаг, саналыг авч байж гаргадаг хэрэг үү?

-Бодит байдал дээр манай намын дүрмийн зохицуулалт нь тийм юм. Бид байгаа дүрмээ л барьж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: itoim.mn

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.107.4зо   • 2018, 9 сарын 10. 17 цаг 13 минут

60 тэрбумтаны нэг л байна 20онд малнуудыг сонгогдохыг нь харья

103.26.195.97Зочин   • 2018, 9 сарын 19. 8 цаг 28 минут

МАШ НОЦТОЙ ЗҮЙЛ БОЛ ДУБАЙН ГЭРЭЭ ГЭГЧ ЮМ!!!Ч.САЙХАНБИЛЭГ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, ДУБАЙН ГЭРЭЭГ ДУР МЭДЭН ХИЙЖЭЭ.!!ДУБАЙН ГЭРЭЭГ МОНГОЛ УЛСАД ДОР ХАЯЖ 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ МЭДЭЭЛСЭЭР ИРСЭН. 50,000,000,000,000 буюу 50 их наяд төгрөг!!!Ч.Сайханбилэг нь Дубай хотод гэрээ байгуулахаас ердөө 3 хоногийн өмнө, ажлын цагаар бол ганц өдрийн өмнө, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэлгүй ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ гээч ганц хүний шийдвэрээ гаргаж, дээрх хэмжээний хохирлыг Монголын ард түмэнд учр

202.9.42.52Зочин   • 2018, 9 сарын 10. 16 цаг 46 минут

🚢хувьсгалaaр шииддэг болохоос иим алиа салбадай нар амаараа хийдэггүй юмаа бөгс хошного долоогч нар ихгэж л хуцаж доромжлужлдаг цаг нь дужссан

202.179.26.255MAN yalzarchee   • 2018, 9 сарын 10. 15 цаг 45 минут

haha ene xamsaatan n baina

202.21.100.211Зочин   • 2018, 9 сарын 10. 15 цаг 40 минут

нөгөө алдарт хойд сүв долоогчдын нэг юмаадаа янз нь

43.242.241.151Зочин   • 2018, 9 сарын 10. 15 цаг 40 минут

20 онд ард түмэн шүүн биз дээ

202.72.245.207Зочин   • 2018, 9 сарын 10. 15 цаг 24 минут

Ичиж амьдар

202.131.230.162Зочин   • 2018, 9 сарын 10. 15 цаг 10 минут

ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВХААР САНААРХСАН ... ГЯНДАНДУУЛАХ ЯЛТАЙ

103.26.195.227Зочин   • 2018, 9 сарын 10. 14 цаг 48 минут

Энэ бөгс долоогч мөн их хуцаж байна аа. Новшийн хулгайчуудыг жагсааж байгаад буудах юмсан. ****, ****, ****.

182.160.4.19Зочин   • 2018, 9 сарын 10. 14 цаг 42 минут

60 тэрбумаа ууж идэхээ яриад явахинь зөв юм байна.

103.26.195.227Зочин   • 2018, 9 сарын 10. 14 цаг 41 минут

Ёстой хуцна биз. 60 тэрбум төгрөг олохоор ярилцаж байгаа нь л энэ хүнийг хэн болохыг хэлээд өгнө. УИХ-ын дарга хүн, Намын дарга хүн ийм юм ярихаар бусад нь яах юм бэ? Ёс жудаг, айж ичнэ гэдэг бүр байхгүй юм байна л даа. Ер нь ард түмний итгэл үнэмшил ямар хэмжээнд байгааг ойлгохгүй байна уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй байна уу? Нэг л өдөр тэсрэх байх шүү. Тэр үе та нар үрэгдэж магадгүй.

202.9.41.42suvd   • 2018, 9 сарын 10. 14 цаг 20 минут

Enhbold ichmer yuma sandyu gj yeneg nohroo alach namin ner gutadan nohor chi omorod hereggyu

119.40.100.26саарал   • 2018, 9 сарын 10. 14 цаг 19 минут

энэ мөн тэнэг толгой юмдаа,

202.9.42.182САХЛГА ХАРИУЦЛАГА ГОНЖИЙН ЖО   • 2018, 9 сарын 10. 14 цаг 11 минут

ЧИ ӨӨРӨӨ ХӨШГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДЛЫН ГАЗРААС 120 ГА ГАЗРЫГ ТӨРСӨН ДҮҮ Д.БАТЧУЛУУНААРАА ХӨӨЦӨЛДУУЛЖ АВСАН БИЗДЭЭ. ТЭР ХУЛГАЙЛСАН ГАЗРАА БУЦААЖ ӨГВӨЛ ТААРНА. ЧИ ӨӨРӨӨ МХЕГ -ЫН ДАРГА БАЙХДАА ТАВИХ ЁСТОЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ СУРЛУУЛЖ "АЗЫН ЧОНО" КОМПАНИ ХОРТОЙ АРХИ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ ОЛГОЖ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХОРДУУЛЖ ҮХҮҮЛЭН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ АЛБАН ТУШААЛ БУУРЧ БАЙСАН ЭТГЭЭД МӨН БИЗ? ИЙМ БАЙЖ ЯАЖ 60 ТЭР БУМЫН ХАРИУЦЛАГА ЭНЭ ТЭРИЙГ ЯРЬЖ ЧАДДАГ БАЙНА АА. ЧОНОНД ХОНЬ ХАДГАЛУУЛНА ГЭДЭГ ШИГ Д.БАТБААТАРТ САХИЛГА ХАРИУЦЛАГА САЙЖРУУЛНА ГЭВЭЛ ГОНЖИЙН ЖОО

150.129.142.190Буянт-Ухаа   • 2018, 9 сарын 10. 13 цаг 51 минут

ИНЕГ-ын даргаасаа эхлээд бүгд 60 тэрбумынхан байдаг, өөрийн чинь төрсөн дүү Д.Батчулуун чинь батлаад өгнө дөө. Хэзээ ИНЕГ-ын дарга ачигчаас өөр мэргэжилгүй Бямбасүрэнг хусаж, дүүгээ даргаар томилуулах гэж байна аа ???

202.21.111.218Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 42 минут

Больж үз. Үйлийн үрээ та нар үүрдэггүй юм бол. Үр хүүхэд чинь үүрэх цаг ирдэг л юм даа.

122.201.19.99Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 38 минут

***** М.Энхболдыг өмөөрөөд үхлээ энэ муу сохор номин. 60-тэрбумын хэрэг бол онц ноцтой зохион байгуулалттай төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг шүү.МОНГОЛ улсаас уравсан цаазын ялтай гэмт хэрэг Тагнуул АТГ ЦЕГ Шүүх прокурор юу хийгээд байнаа

202.9.43.22Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 34 минут

дээдчүүд нь хуулиа сахиж ажиллахгүй юм бол бид энд дагаад салбагнаад бана шүү дээ, өөрөөсөө эхлээд үлгэр дууриалал болчих ёстой юм сан

202.126.89.147Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 31 минут

М.ЭНХБОЛД ОГЦОРЖ Л ЭНЭ ХЭРЭГ НАМ ЖИМ БОЛМООРИЙН.НАМАА БОДВОЛ ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА СУУДАЛАА ӨГЧ БОЛДГҮЙ ЮМУУ.ЖООХОН ХЭРЭГТ ХОЛБТГДСОН ГАНДААШ ГИШҮҮНИЙ СУУДАЛАА ӨГЧӨӨД БАЙХАД

103.229.123.192Зочин   • 2018, 9 сарын 10. 13 цаг 25 минут

MAHAH gaas ard tumen min 2020 ond neg moson salax xeregtei 29 jil xudla yrixiig uzlee xarla odoo tord garsan xulgaich naraas salax tsag bolson baix gazarn bailgay

222.110.147.21aaaaaaaaaa   • 2018, 9 сарын 10. 12 цаг 59 минут

MAN giin malnuudaa...Mahan tolgoi deer chini bgaa tsagt manai uls ch ta nar ch uudluhgui ee.. Harj l bgaarai

139.5.219.142Хийрхэл   • 2018, 9 сарын 10. 18 цаг 35 минут

Малаас долоон дор адгуусыг хийрхүүлэхээр худлыг үнэн, үнэнг худал гэж сэтгэдэг юм байна. Тэгээд ч АН-ын зарим эрхэт үнэнг худлаа,худлыг үнэн гээд нийгмийн хар масст 1000 дахин хэлэхээр үнэн гээд хүлээн авдаг гэсэн үзэл бодлынх нь фелософоо болгосод л "60 тэрбум" гээд зогсоо зайгүй цахим сүлжээгээр довтолгоод байгаа хэрэг

122.201.23.226Зочин   • 2018, 9 сарын 10. 12 цаг 50 минут

Гөлөг бөгс долоогч минь 60 тэрбум түүхэнд Энхболд нэрээр үе дамжин үлдэнэ. Хүний нэр төр юугаар орлуулахгүй эрхэм дээд ёс. Танай намын нэрээр бас үлдэнэ

139.5.219.142Хийрхэл   • 2018, 9 сарын 10. 18 цаг 30 минут

Гөлөг нь үнэний хувьтай л юм хуцаж байна.Банкнаас бага хүүтэй зээл авч арилжааны банкинд байршуулж мөнгө угаасан бодит баримт байж л байна. 267 сая доллорыг зориулалтаар нь зарцуулаагүйгээс өнөөдөр тз-ын ул шороо гэх овоолсон шороог яагаад ярихгүй байна. 267 сая дроллорыг өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлвэл 700 -н тэрбум болж байна. Энэ тоо 60 тэрбумаас бага байна уу!!!Хэн ч харсан биетэй бодиттойгаар их байгаа биз дээ. Шудрага Оюун-Эрдэнэ гар ирээд хэлдээ

202.70.41.206Зочин   • 2018, 9 сарын 10. 12 цаг 48 минут

Jinxen bugs diloogch gej ene nobshiig xelex baixdaa

202.179.31.51Зочин   • 2018, 9 сарын 10. 12 цаг 37 минут

Хуцдаг муу уяаны гөлөг вэ. Төрийн 3 өндөрлөгийн нэг нь төрийн албыг наймаалж 60 тэрбум төгрөгний санхүүжилт намдаа босгох талаар ярьсан нь бичлэгтэйгээ олон нийтийн сошиал сүлжээгээр тарсан. Ийм байхад албан тушаалаас нь буулгах ч багадах бусуу муу нохой минь

139.5.219.142Хийрхэл хэтэрхээр   • 2018, 9 сарын 10. 18 цаг 22 минут

За за ярьсан л байгаа биз. Ярсан болгон бодит ажил болдог билүү Бодитоор ажил болсон юм бол МАН-ын хэн гэгч албан тушаалтан хэн хэнээс хэдэн төгрөг авсныг нь л ярилдаа.Жишээлвэл" Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа 267сая доллорыг үргүй зарцуулж хаашаа орсон мэдэгдэхгүй үр дүн нь овоолсон шорооноос өөр юмгүй гэсэн бодит баримтаар шүүхэд хэрэг нээж 9 хавтаст хэрэг байна"эрх мэдлээ ашиглан өнөөдөр тус хэргийг түтгэлзүүлсэн.Хэрэг болох нь цаг хугацааны л асуудал гэгдэх баримт нотолгоотой асуудлыг ярихгүй бүрхэгдүүлээд байгаа юм

202.9.42.169Зочин   • 2018, 9 сарын 10. 12 цаг 30 минут

MAN bvgdeeree sunuuseiii.yalzarsan gahainuud...hvnii zovlongoor dalinduulj eh ornoo hudaldsan nohod zailaasai...iim bj songuuli bvrd hudal amladag nohod...

202.21.105.186zochin   • 2018, 9 сарын 10. 12 цаг 18 минут

Enkhbold dagaj daldagnadag iimerkhuu yumnuudtaigaa khamt yavj shudraga yosiig togtookhod khuvi nemeree oruulaasai

43.242.242.59зочин   • 2018, 9 сарын 10. 12 цаг 16 минут

хууль гэж бна уу

124.158.106.141Зочин   • 2018, 9 сарын 10. 12 цаг 16 минут

60 тэрбумын сандуй яахаараа азийн наадмын удирдлагад ордог юм бэ?. Ичиж амьраачээ. Ман-хаан

139.5.219.142Хийрхэл хэтэрхээр гүтэглэг б   • 2018, 9 сарын 10. 18 цаг 10 минут

Хоосон хийрхлээр хоол хийгч санаан нь сарьдагт,сайртай хөл нь хөнжидөө байдаг хоосон толгойтнуудаас ичих хэрэг үү!? Мөн горьдвоо хөөрхий. Эрдэнээр толгойлуулсан гүтгэгчид хөөрхий,Үнэхээр 60 тэрбум гэгч нь МАН-ын дээд түвшний удирдлагуудын түвшинд яригдаж ажил болсон юмбодит ажил болсон юм бол хэн хэнээс хэдэн төгрөг хэн гэдэг намын ажилтанд өгсөн тухайд баримт байх ёстой биш үү!!! Хэдэн сонгууль дамжин пиархийхдээ авсан,өгсөн баримтыг нэр устай нь гаргаж тавдаггүй ".ТЭРБУМ" ГЭЭД ХИЙРХЭЖ ЦАХИМААР ДОВТОЛГОДОГт л хамаг учир худал хуурмаг нь байна

202.21.105.115БЗД-ийн 5-р хороо Д.Батмөнх.   • 2018, 9 сарын 10. 12 цаг 14 минут

ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ БИШ ЭЭ. МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛСАН НАМ, ПАРЛАМЕНТАД СУУДАЛГҮЙ БУСАД НАМУУД, БМЕ ДААГЧ ГИШҮҮН ЖАВХЛАН ЭНЭ АСУУДЛЫГ ЯРИАЧ ЭЭ. НОЦОЛДОХ ЮМАА ЗӨВ БАРЬЖ АВААЧ ЭЭ.

116.44.154.116zochin   • 2018, 9 сарын 10. 12 цаг 07 минут

gutgeleg hezee ch hol yvahguiee Enhbold dargadaa AMJILT huse

202.9.40.207малаа   • 2018, 9 сарын 10. 12 цаг 06 минут

ю гэсж хуцаж байгаа ухэж далд ормор бэ чи. наадхаа зайлуул

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"9 цаг 26 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь9 цаг 26 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов9 цаг 30 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.