9-р сарын 12
13 цаг 41 минут

Та үүнийг мэдэх үү: Нэмэгт уул

Даланзадгадаас баруун тийш 400 километрийн зайтай байдаг бөгөөд үлэг гүрвэлийн олдвор бүхий алдарт газруудын нэг юм. Баянзагтай адил улаан шаварлаг хурдсуудаас тогтсон, уулархаг учраас нэн сүрлэг өвөрмөц дүр төрхтэй байдаг. Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ. Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Нэмэгт уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн ертөнцөд очсон мэт санагддаг. Он цагийн аясаар элэгдсэн хананууд нь янз бүрийн цонх, тагттай байшинг санагдуулахаар харагдана. Тэрхүү хананд үлэг гүрвэлийн яснууд цухуйн харагдах нь гайхамшигтай.

1960-1970-аад онд Зөвлөлт, Польшийн эрдэмтэд Монголын эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн удаагийн малтлага зохион байгуулж дэлхийд алдаршсан олдворуудыг олж байжээ. Тус газрын нэрээр Нэмэгтзавр хэмээн нэрлэсэн махчин үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр ч алдартай хэвээр байна. Нэмэгтийн хөндий, Нэмэгт уулыг “лууны булш” гэж эрдэмтэд нэрлэх нь бий. Гэвч Нэмэгт уулын дээд давхаргаас тийм ч амархан олдвор олдохгүй болжээ. Учир нь аль хэдийнэ эрдэмтэд малтаад “цэвэрлэчихсэн” юм. Харин доод давхарга руу гүнзгий малтлага хийвэл ямар ч юм гарч ирж магадгүй хэмээн судлаачид хэлэлцдэг. Нэмэгтийн хөндийд болон ууланд говийн унаган мод заг ургадаггүй бөгөөд ургамалжилт бараг байхгүй гэж хэлж болно. Тэнд үлэг мэдэг манан татсан байх нь харагдах бөгөөд энэ нь борооных биш тоосонцрын манан ажээ. Яах аргагүй их говийн гүнд очсон мэт санагдана.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав7 цаг 37 минутын өмнөНям гарагийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө9 цаг 17 минутын өмнөУлс жижиг байх тусмаа асуудал бага байдаг9 цаг 33 минутын өмнөШи Жинпин: Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гарахгүй9 цаг 47 минутын өмнөХүчирхэг 100 эмэгтэйн ярилцлагаас шүүж авсан шилдэг 10 зөвлөгөө11 сар 18. 14:15Алдартнуудын нууцлаг шивээс11 сар 18. 14:00Д.Зөөлөнсий охины намуухан эгшиг11 сар 18. 13:45Аргентин живсэн шумбагч хөлөг онгоцоо гаргаж авч чадахгүй ажээ11 сар 18. 13:38НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно11 сар 18. 13:30Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 18. 13:15Сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй эмчид хандаарай11 сар 18. 13:00ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: С.Зоригийн хэрэг УЛСЫН НУУЦАД хамаарахгүй11 сар 18. 12:45Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ11 сар 18. 12:30Шанхай хотын ойролцоо ашиглагдахаа больсон ил уурхайд зочид буудал барьжээ11 сар 18. 12:15“Гоёл-2018” наадам энэ сарын 30-нд болно11 сар 18. 12:00Өвөл аялах боломжтой газрууд11 сар 18. 11:45Гайхамшигтай нүүр будалт11 сар 18. 11:30Орост Чингис хааны анхны хөшөө сүндэрлэжээ11 сар 18. 11:15Шатахууны үнэ нэмж, замын түгжрэлийг багасгах гээ юу!11 сар 18. 11:00Өнөөдрийн зурхай11 сар 18. 10:30Цаг агаарын мэдээ11 сар 18. 10:00АНУ болон БНХАУ-ын талуудыг хамтран ажиллахыг уриалжээ11 сар 17. 18:00“Умардын урсгал 2”-ын эсрэг үйл ажиллагааны талаар тохиролцжээ11 сар 17. 17:55Хүн үхэх үедээ мэдэрдэг зүйлс11 сар 17. 17:50Сүрьеэ сүжгээр эдгэхгүй11 сар 17. 17:45Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 17. 17:402 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ11 сар 17. 17:35Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд Хуваалцах 2 Жиргэх11 сар 17. 17:30Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ11 сар 17. 17:25Хүн төрөлхтний өлгий нутгаар аялахуй11 сар 17. 17:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.