9-р сарын 12
8 цаг 10 минут

Р.Ганбат: Энэ жил дөрвөн аймгийн зургаан суманд самар түүхийг зөвшөөрсөн

2012 онд Ойн тухай хууль шинэчлэгдэж, дагаж мөрдөх журмууд шинэчлэгдэн батлагдсанаар хуш модны самрыг түүж бэлтгэх, ашиглах, үйлдвэрлэл явуулах, экспортлох эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Тиймээс жил бүр БОАЖ-ын яамнаас самар түүх газар нутгийг бүсчлэн тогтоож өгдөг байна. Тэгэхгүй бол ард иргэд ой модруу ороод л өөрсдөө түүчихнэ гэсэн ойлголттой байдаг аж. Хуш модны самар жил бүр элбэг ургацтай байдаггүй бөгөөд 4-5 жилийн хугацаанд боргоцой нь үрээ өгч тэр жил ургац арвинтай их үрийн жил болдог байна. Тухайн орон нутгийн иргэд нэг модон дээрх бүх самрыг түүхийг боддог. Заавал тухайн модон дээрээ самрыг үлдээж байх ёстой. Хуш мод сэргэн ургаж байх, ойн  жигүүртэн шувуу, ойн амьтдын идэш хоол болж байх байгаль экологид маш өндөр ач холбогдолтой байдаг. Үүнд байгалийн хүчин зүйл ч нөлөөлдөг төдийгүй тухайн жилийн ургац алдагдах үе ч байдаг аж. Өнгөрсөн 2016, 2017 онд хуш модны самрын ургац харьцангуй элбэг байсан ба үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар тухайн бүсчлэн тогтоосон газар нутагт түүх эрх нь нээлттэй байжээ. Харин энэ жилийн тухайд судалгаа шинжилгээний байгууллага, аймгийн байгаль орчны газар, сумын ойн ангийн газраас мэдээ авч судалгаа хийхэд энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс хуш модны самрыг ахуйн зориулалтаар 4 аймгийн 6 сумын  газар нутагт түүж болно гэсэн  сайдын тушаал гарсан байна. Энэ талаар БОАЖ-ын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодруулсан юм.

-Иргэд хуш модны самрыг ахуйн зориулалтаар ямар, ямар газруудаас түүж болох вэ?

-Архангай аймгийн Жаргалант сум, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Тариалан сум, мөн Увс аймгийн Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолборт газар зэрэг газруудад иргэд ахуйн зориулалтаар самар бэлтгэхийг зөвшөөрсөн сайдын тушаал гараад байгаа.

-Самрыг дээр дурдсан зургаан газраас хэзээнээс, ямар хугацаанд түүж, бэлтгэх боломжтой вэ?

-Хуш модны самрыг ойн дагалт баялаг гэж үздэг. Энэ дагалт баялгийг зохистой ашиглах, хамгаалах журамд зааснаар 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэхээр тогтоосон байдаг. Гэхдээ тухайн орон нутгийн байгалийн хүчин зүйл онцлогоос шалтгаалаад хуш модны самар маань харилцан адилгүй хугацаанд боловсорч гүйцдэг учир энэ хугацааг тухайн сумын Ойн хамгаалагч зохицуулалт хийж түүх эрхийг олгодог.

-Самар түүх зөвшөөрлийг хаанаас авдаг вэ?

-Тухайн сум, орон нутгийн Байгаль хамгаалагч юм уу, Ойн ангиас самар ашиглах эрхийн бичиг авснаар самар түүх эрх үүснэ. Энэ эрхийн бичгийг авахын тулд нэг килограмм тутамд 500 төгрөгний байгалын нөөц ашигласны татвар төлсөн байх ёстой. Мөн хуш модны самар түүхдээ иргэд эрхийн бичгийг бусдад шилжүүлэхгүй байх, зөвшөөрөгдсөн хэмжээ болон хугацааг хэтрүүлэхгүй байх, самар бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх, байгаль орчин бохирдуулж, мод сөөгийг хугалж гэмтээхгүй байх. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байхыг анхаарч байгаль хамгаалагчаас чиг үүрэг авсан байх ёстой. 

-Нэг иргэн хэдэн килограмм самар бэлтгэх ёстой байдаг вэ?

-Иргэн хүн 25 хүртэлх килограмм самар бэлтгэх эрхтэй. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх эрх бүхий байгууллага тухайн газрын нөөцийнх нь 40 хүртэл хувийг ашиглаж болно гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Гэхдээ самрыг түүхдээ ахуйн зориулалтаар бэлтгэх гэж байгаагаа Байгаль хамгаалагчдаа мэдэгдэж, урьдчилаад Байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлөөд, самар түүх зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэвч иргэд шууд ой руу ороод самар түүдэг. Шалгалтаар ямарч зөвшөөрлийн бичиггүй нь илэрдэг тул хуулийн дагуу хариуцлага хүлээх болдог.

-Хууль бусаар самар бэлтгэсэн тохиолдолд ямар арга хэмжээ тооцдог вэ?

-Зөвшөөрөлгүйгээр самар түүх юм бол самар жимсээ хураалгана. Мөн Зөрчлийн тухай хуулиар иргэнд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуул ногдуулдаг. Тиймээс хууль журмын дагуу самар бэлтгэх хэрэгтэй. Мөн тус эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Бусдад зарж, ашиг хонжоо хийхийг зөрчлийн тухай хуулиар хориглосон байдаг. Энэ талаарх хууль дүрмийн мэдлэг дутуугаас ахуйн зориулалтаар түүсэн самрыг худалдан борлуулж болдог гэж боддог. Энэ бол буруу ойлголт ахуйн зориулалтаар самар түүсэн бол ахуйн хэрэгцээндээ л зарцуулах ёстой. Энэ мэт буруу ойлголтоос болж иргэд хууль зөрчиж хариуцлага тооцогдож байна.

-Самрыг ихэнхдээ иргэд түүгээд байдаг шүү дээ. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх эрх бүхий байгууллага иргэдээс самар худалдан авдаг уу? Үүн дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ  

-Ахуйн зориулалтаар самар бэлтгэх бол үүнийг иргэд түүнэ гэсэн үг. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх бол тухайн ойн дагалт баялгийг ашиглан хамгаалах мэргэжлийн байгууллага гэж бий. Тэр мэргэжлийн байгууллага бэлтгэж болно. Мөн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүд эзэмшлийн талбайгаас түүж болно. Гэхдээ ургац арвин ургаад түүж болно гээд сайдын тушаалаар зөвшөөрсөн тохиолдолд шүү дээ. Иргэдийн бэлтгэсэн самрыг үйлдвэрлэлийн эрх бүхий компаниуд нь худалдан аваад өөрсдөө түүсэн мэтээр ойлгуулдаг. Энэ нь иргэдийг хууль бус зүйлрүү түлхэж байгаа нэг хэлбэр юм. шалгалтаар илэрэх нь амар байдаг. Эрхийн бичгийг нь шалгах явцад хувь хүний нэр дээр түүсэн болох нь амархан илэрчихдэг. Тэгэхээр нөгөө компанийн самрыг хурааж, экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцсон нөхөн төлбөр төлдөг. Мөн зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлдөг.

-Иргэдийг зөвшөөрөгдсөн бүсэд, заасан хэмжээнд самар бэлтгэж байгаа эсэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Иргэдийг бүсчилсэн газар нутагт самар түүж байгаа эсэх, хэдэн килограммыг хэзээ түүж байгаад тухайн орон нутгийн Байгаль хамгаалагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Ойн анги, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага хамтраад нар хяналт тавьж ажилладаг.  

Х.Соёл-Эрдэнэ

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.50.207.150монгол   • 2018, 9 сарын 12. 16 цаг 34 минут

зөв...

203.91.115.38Иргэн   • 2018, 9 сарын 12. 12 цаг 24 минут

БАС НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД САМАР ТҮҮГЧИД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОГ ХАЯЖ, МОД ХУГАЛЖ ТҮЛЖ ОТОГЛОЖ БАЙСАН ГАЗРАА БАРАГ ДАЙН БОЛЧИХСОН ЮМ ШИГ ОРХИОД ЯВДАГ. -----БАС НЭГ ЗҮЙЛ!!! ---САМАРЧИД ЖИМСЧДЭЭС БОЛЖ ТЭР ХАВИЙН ЗЭРЛЭГ АМЬТАД ДҮРВЭЖ ЗАРИМ НЬ БҮР ОРОСЫН ХИЛ ГАРААД ЯВЧИХДАГ ГЭЖ БАЙГАА. ЭНЭ ТАЛААР СУДАЛСАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖИЛ БАЙНА УУ?

43.228.129.184haana   • 2018, 9 сарын 12. 11 цаг 56 минут

haana

202.179.24.77Зочин   • 2018, 9 сарын 12. 11 цаг 27 минут

Манай Тариалан суманд л лав үзээд өгье гэсэн ч самар ургаагүй шүү битгий байгаль сүйтгүүлэх гээд бай

202.179.25.57Зочин   • 2018, 9 сарын 12. 11 цаг 17 минут

Samar barag urgaagui bnlee ene jil. Baga urgasan jild n jaaxan urgsan heden samariig n tuulgexee boliochee. Arail yumaa. Naad samar chini daraa jil n mod bolj urganashde. urgeljiin samariig n tuulgeed baival yaaj oi mod n daxin sergeh yum be.

122.201.25.46Жаргалтайн Дэлгэр   • 2018, 9 сарын 12. 11 цаг 15 минут

Самар түүх,түүлгэхгүй байх хэрэгтэй,мод мөчир,үндсийг маш их гэмтээж дахин ургахгүй болгоод байна.Мөн байгалд амьдардаг ан амьтад юу идэж нөөцлөх бэ? Хэрэм,туулай, гахай,бусад амьтад юу идэх болж байна.Зөвшөөрөл өгөөд байгаа хүний идэж уудаг зүйлийг нь хурааж аваад байвал яах вэ? Амьд амьтад унаган байгаль эх дэлхийгээ бодсонгүй юу? хүмүүс ээ. . . хэзээ нэгэн цагт байгал та нараас хариугаа хатуухан авах болно гэдгийг үеийн үед санаж явах болтугай.

66.181.184.79зочин   • 2018, 9 сарын 12. 10 цаг 51 минут

Энэ жил маш бага самар ургасан газар зөвшөөрөл өгсөн байх юм. Судалдаггүй юм байна.Хариуцлага нэг иймэрхүү.

Шинэ мэдээ

Х.Эрдэнэбаатар:Жюү жицүгийн УАШТ-д түрүүлсэн тамирчид Азийн АШТ-д оролцох эрхээ авна6 цаг 31 минутын өмнөОрон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ7 цаг 32 минутын өмнөВенесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ7 цаг 37 минутын өмнөСаятнууд Их Британийг орхиж эхэлжээ7 цаг 42 минутын өмнөрюкийн самрыг цөмж идээд буруудах шахлаа7 цаг 47 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’7 цаг 52 минутын өмнөТаньд хэрэгтэй 10 ашигтай зөвлөгөөг хүргэж байна7 цаг 57 минутын өмнөМүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ8 цаг 2 минутын өмнө“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ8 цаг 7 минутын өмнөТоп Э.Сэлэнгийн эршүүд имиж8 цаг 12 минутын өмнөМонгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв8 цаг 17 минутын өмнөМонгол Улсын иргэд визгүй зорчих орнууд8 цаг 22 минутын өмнөӨнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ гэж хашгирмаар…8 цаг 27 минутын өмнөБуузаа хэрхэн хөлдөөх вэ8 цаг 32 минутын өмнөЦас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ8 цаг 37 минутын өмнөХамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино8 цаг 42 минутын өмнөКанадын амьдрал: Ажилтны соёл ба сахилга бат8 цаг 47 минутын өмнөХүүхэд төрүүлснийхээ дараа маш хурдан галбиржсан одод8 цаг 52 минутын өмнөЕвфрат мөрний гүүрнүүдийг сэргээн босгохыг уриалжээ8 цаг 57 минутын өмнөХүүхэд халуурах аюултай юу9 цаг 2 минутын өмнөӨнөөдрөөс нутгийн ихэнх хэсгээр бага зэрэг хүйтэрнэ9 цаг 7 минутын өмнөДэлхийн чансааг тэргүүлэгч Марк Сэлби хожигдлоо9 цаг 12 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна9 цаг 17 минутын өмнөД.Трамп ирэх сарын сүүлчээр Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж байна9 цаг 22 минутын өмнөАгуу орчлонд өчүүхэн бүү амьдар!9 цаг 27 минутын өмнөГитлерийн бэлгийн амьдралын зарим нууцаас9 цаг 32 минутын өмнөБиеийг залуужуулж, эрч хүч өгөх шилдэг 8 дасгал9 цаг 37 минутын өмнөОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн гэж Эрдоган мэдэгдэв9 цаг 42 минутын өмнөЦАГААН САР: Хэвийн боов, буузны үнэ ханшийн талаарх мэдээлэл9 цаг 47 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ9 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.