9-р сарын 12
10 цаг 45 минут

Аки башё: Кисеносатогийн барилдаан олны анхаарлыг татаж байна

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башёгийн гуравдахь өдөр өндөрлөлөө. Аки башё аварга арслангууд бүгд барилдаж байгаа учраас эхний өдрөөсөө л хөгжөөн дэмжигчдээ тун их баярлуулж байгаа билээ.
Ёкозүна Хакүхо өчигдөр Кайсейг дэвжээнээс тун хялбархан гаргаж аварга цолтойгоор 800 дахь даваагаа авахаар тэмүүлсээр байна.

Харин олны анхаарлын төвд байгаа ёкозүна Кисеносато сүүлийн хоёр өдөр тун эрсдэлтэй байдлаас даван башёг үргэлжлүүлж байна. Хоёр ч удаа өвдөг шороодох дөхсөн тэрбээр дэвжээний захад л илүү туршлагатай гэдгээ харуулан даваа авсан.

Мөн 71 дэх ёкозүна Какүрюү өрсөлдөгч.Икиойг өөртэй нь барилдуулан ээлжит даваагаа авсан.

Озеки цолтонуудаас өчигдөр Точиношин өвдөг шороодлоо. Тэрбээр Такакейшотой барилдаан таардаггүйгээ баталж зайлахад нь сунаад өгсөн. Өчигдөр озеки Гойёдо Ичиножо А.Ичинноровыг хялбархан давсан бол комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке Митаекумитай хоёр удаа барилдан өвдөг шороодов.

Мөн озеки Такаясү Чиёотайрюүгаар ээлжит даваагаа аван энэ башёг унаагүй үлдсэн ганц озеки болоод байна.

Маэгашира цолтой манай хоёр бөхөөс Таканоива А.Баасандорж өрсөлдөгч Нишигикид унасан бол Чиёошома Г.Мөнхсайхан Таканошогоор хоёрдахь даваагаа авчээ.

Макүүчи зиндаа өнөөдрийн оноолт
Зүүний 1 Какүрюү/3-0/ - Ютакаяама
Барууны 1 Хакүхо /3-0/ - Чиёотайрюү
Зүүний 2 Кисеносато /3-0/ - Кайсей
Озеки Гойёдо /2-1/ - Икиой
Озеки Такаясү /3-0/ - Такакейшо
Озеки Точиношин /2-1/ - Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил /0-3/
Сэкивакэ Митакеуми /3-0/ - Сэкивакэ Ичиножо А.Ичинноров /1-2/
М 13 Таканоива А.Баасандорж /2-1/ - Ёшиказе
М 15 Чиёошома Г.Мөнхсайхан /-2-1/ - Ишиура/ 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нигерийн үерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна4 минут 26 секундын өмнөГүзээлзгэнэд зүү нуусан этгээдэд 15 жилийн ял оноохоо мэдэгдлээ9 минут 26 секундын өмнөТеррорист халдлагын тоо буурчээ14 минут 26 секундын өмнөКриштиан Роналдо талбайгаас хөөгдлөө19 минут 26 секундын өмнөНамрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ24 минут 26 секундын өмнөФото: Харүмафүжи Д.Бямбадоржийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ29 минут 26 секундын өмнөКолумбад болсон хэрэг халдлага уу?34 минут 26 секундын өмнөТөрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ38 минут 41 секундын өмнөБиеийн хэлбэртээ тохирсон хүрэм хэрхэн сонгох вэ44 минут 26 секундын өмнөГачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өнөөдөр нээнэ49 минут 24 секундын өмнөХог ийм аюултай54 минут 26 секундын өмнөДуэйн Уэйд “Майами”-д үлдэнэ59 минут 26 секундын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн “Ду Хан” стайл1 цаг 5 минутын өмнөБүртгэлтэй ажилгүйчүүдийн талаас илүү нь эмэгтэйчүүд1 цаг 10 минутын өмнөДуучин Наки: Би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол ингэж байгаад яах вэ дээ1 цаг 15 минутын өмнөГазар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас оржээ1 цаг 20 минутын өмнөСпортын хорхойтнууд 17 настай нэгэн бүсгүйг онцолж байна1 цаг 25 минутын өмнөХятадын шоронгоос хэрэглэгчдэд хүрдэг сармис1 цаг 30 минутын өмнөФан Бин Бин хоригдож байна1 цаг 35 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Сүм хөх бүрд1 цаг 40 минутын өмнөДэлхийд 300 сая гаруй хүүхэд сургууль завсарджээ1 цаг 45 минутын өмнөИдээ ундааны соёл /Үргэлжлэл/1 цаг 50 минутын өмнөХуулийн хэрэгжилт 2 арга хэмжээ эхэллээ1 цаг 55 минутын өмнөУриалга2 цагийн өмнөЦ.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна2 цаг 5 минутын өмнөДөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийнэ2 цаг 5 минутын өмнөАйлчлал: МУ-ын Засгийн газраас шуурганд өртсөн АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүллээ2 цаг 10 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Суварга хайрхан2 цаг 15 минутын өмнө“Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ”2 цаг 20 минутын өмнөГоломт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрлээ2 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.