9-р сарын 16
12 цаг 49 минут

Б.Хулан: Эрүүл саруул, элэг бүтэн амьдралын төлөө

/5018467129 Б.Хулан ХААН БАНК/

Батбаатарын Хулан: 2018 оны зургаадугаар сарын 6.

ЖҮДО бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоод тэмцээн үзээд баясаж байтал баяр дээр минь баяр нэмж ээж минь амаржлаа. Зургаадугаар сарын 8-ны өдөр манай гэр бүл шинэ хүн нэмж ээж минь миний 3 дахь дүүг минь өлгийдөн авлаа. Миний хувьд үнэхээр аз жаргалтай баярын нулимстай хэд хоног байсан. Гэтэл миний баярын нулимс хэдхэн хоногын дотор эсрэгээрээ болж хувирсан юм. Ээж минь амаржихаас гараад гэртээ ирээд хоёрдахь хоногийн орой хэвлий хавиар нь маш хүчтэй өвдөж унтаж чадсангүй.

Тэгээд тэр өдөр ходоодоо дурандуулая гэж шийдээд 2-р эмнэлэгт оочер дугаар авч маргааш өдөр нь ходоодны дурангийн эмч ........ дээр очиж дурандууллаа. Ээж минь өвдөлтөө нээх хүндээр хүлээж аваагүй учир би бага дүүгээ аваад 3-уулаа очиж үзүүлсэн юм. Дурандлаа, хэсэг хугацаа өнгөрсний дараа эмч "Шинжилгээнд явуулна, сорьц авна" гэсэн бид нэг их тоогоогүй инээлдээ л үнэгчлэх дүүгээ хараад өхөөрдөөд байж байсан юм. Гэтэл эмч цаад өрөөндөө ороод "Хулаан нааш ир" гэсэн тэгээд "Ар гэрээс чинь том хүн байна уу? Надад ярих юм байна" гэхэд "Би байхгүй ээ бид 3 л ирсэн надад хэлж болохгүй юмуу" гэсэн . Эмч надад "Сэтгэлээ бариарай. Ээжийнх нь ходоодыг дурандлаа. 3 магадгүй 4 үе шатандаа орсон ходоодны хорт хавдар байна" гэсэн. Итгэхийг хүсээгүй тухайн үед нүд харанхуйлаад, "Солонгос кино дээр л ийм юм гардаг биздээ" гэж бодсон, цаад өрөө рүү шагайгаад хартал ээж маань намайг хүлээгээд өөдөөс инээгээд сууж байсан.

Яг тийм үед нулимс гардаггүй юм байна лээ. Ээж рүүгээ хараад инээмсэглээд "Одоо очлоо" гэж хэлсэн. Тэгээд л эмч надад яг өөрийн гэр бүл шиг хандан "Ээжтэйгээ амьдрая гэж бодож байвал маш хурдан хагалгаанд орох хэрэгтэй" гээд шаардлагтай бүх шинжилгээг бичиж өгөөд дагуулж яван цаг дугаар авж өгсөн. Тэгээд л эмч ээжид минь бас ойлгуулж өгсөн. Ээж минь уг нь хэр бараг "өвдлөө" гэдэггүй, би өвдөж хэвтэж байхыг нь барагтай бол харж байгаагүй билээ. Ээж жирэмсэн байхдаа хоол бага идэж, "Гэдэс тулаад байна" л гэдэг байсан, тэгээд жирэмсний эмчдээ үзүүлэхэд "хожуу үеийн ходлого" гээд л явуулна. Харин энэ хорт хавдар гэх өвчин жирэмсэн байх хугацаанд эхийн хүүхэддээ зориулах бүхий л шим тэжээлээр нь хооллож маш хурдацтай өсдөг болохыг мэдсэн юм. Ээж минь тэр үед маш хүчтэй байж бүхнийг тайвнаар хүлээж аваад шинжилгээнүүд өгж эхэлсэн. Ээж бид 2 хэн хэнлүүгээ харж чадахгүй, 2 тийшээ харан нулимс мэлтэлзүүлэн явсансан. Ээжээс холдож байгаад хоолой зангируулан аав, нагац ах 2 луугаа залгаад л хэлсэн. Тэгээд удахгүй очлоо гэсэн. Хэн хэнд маань хүнд мэдээ байсан нь ойлгомжтой.

Шинжилгээнүүдээ өгөхөд оочер бас байсан учир хэд хоног хүлээх шаардлага гарсан ба эдийн шинжилгээний хариу их удаж гардаг учир "яаралтайгаар" гэж хэлүүлээд хүлээхээс өөр арга байсангүй. Гэртээ хариад байх гэсэн боловч ээжийн өвдөлт аа "Чи намайг мэдсэн үү" гэсэн аятай л 2 цаг тутмын зайтай маш хүчтэй өвдөж хэвтэх ч аргагүй болов. Нялх биетэйг хэлэх үү их хэцүү байсан. Ээж маань "Хэрвээ одоо эм тариа хэрэглээд эхэлвэл хүүхдээ хөхүүлж чадахаа болино" гээд өөрийгөө хүчлэн дүүг минь хөхүүлнэ. Хөхүүлэх үед нь заавал түшихгүй бол их сульдаад унах дөхнө. Ингээд нэг хоёр хоног байдлыг хараад арга бараад өөрийн таних MBG гэмтэл согогын эмнэлгийн захирал М...... болон Б........ эмч нар луу яриад учир шалтгаанаа хэлтэл "Хагалгаанд ортлоо манайд хэвтээд хяналтанд байж бай" гэсэн. Ингээд л хагас сайн өдрийн орой эмнэлэгт очиж хэвтсэн. Эмч нар нь маш шуурхай цусны шинжилгээ авч ойр ойрхон даралт зүрхний цохилтыг хэмжиж ренгер дуслаар залгаж тармадол гэх өвчин намдаагч 8 цагийн зайтай тарилаа. Аав бага дүү бид 3 ээжийг сахина. Хоёр дүүг маань 2 ахынх маань нэг нэгээр нь авч гэртээ харлаа.

Ах дүү нар минь бид нарт ээлж ээлжээрээ хамгийн шимтэй гэх хоол хүнсийг бэлдэж ирж хамтдаа ээжийг сахина. Ингээд шинжилгээнүүдийн хариу ч гарж 5 дахь өдөр нь Хавдар судлалын үндэсний төвд эмч нарын зөвлөгөөнөөр орлоо. Удирдах эмч Э....... нь "за залуу хүн байна даа. Харж байгаад үхүүлэлтэй биш, яаралтай хагалгаанд ор, нялх биеээ тэнхрүүлнэ гэж хугацаа алдах хэрэггүй. Нэгдэх өдөр хагалгаанд ор" гээд мэс засалч Б......-д хариуцуулав. Тэгээд тэр өдрөө гэртээ очиж хоол идэж аваад 13 цагаас өмнө ХСҮТ-д хэвтээд 1 дэх өдөр хагалгаанд орсон. Хагалгааны 1 цаг 50 минут үнэхээр л удаан бараг минут дойл ч явахгүй юм шиг санагдаж, мэддэг бүх тарниа уншиж бурхнаас аврал эрсэн байх. Ингээд л ээжийн хагалгаа амжиллтай болж мэс засалч маань гарч ирээд "За ходоодыг бүтэн тайрлаа. Мөн элэгнээс нь бага зэрэг авлаа" хэмээн харуулсан. "Сахиур нь одоо ордоо" гээд би бэлдэж ирсэн хувцасаа сольж өмсөөд орсон юм.

Ээж бид 2 эмнэлэгт 14 хонсон тэр хугацаанд ээж нялх биетэй хийсвэрээр төрсөн учир цус багадалттай, уураг багасаж ихэд хавагнан даралт байн байн бууж, тэр бүрийд эмч нар яаралтай эмчилгээ хийж байсан. Эмнэлгээс үнэтэй эм тариаг эмчид 1-2 удаа л олгодог юм байналээ Тиймээс үлдсэн хэдийг нь бид нар өөрсдөө авч альбуминь гэх дуслыг 6 өдөр хийлгэв. Мөн тэр үеээр цус сэлбүүлсэн эмч хэлэхдээ "Бид нар хэрвээ ахиад л 6 цаг алдсан бол энэ хүнийг тэр чигт нь алдах байлаа" гэсэн шүү. ХСҮТ-ийн эмч нар үнэхээр мундаг гэсэн хэдий ч маш их ачаалалтай ажилладаг, бараг л амрах цаг байдаггүй ээлж солилоо гэсэн хэрнээ л өдөр нь явсан эмч маргааш орой шөнийн ээлжинд гарч байдаг, ар гэргүй юм шиг л өвчтэй хүмүүсийн төлөө ажилладаг юм байна лээ.

Эмнэлгээс гараад химийн эмчилгээнд орохын тулд "эдийн хариуг хүлээдэг" гээд 1 сар 15 хоног хүлээж хариу нь гарлаа. Тэгээд химийн эмч дээр цаг аваад 7 хоног хүлээж байгаад оочерлоод ортол эмч маань ээжийг "Бие нь их ядрангуй, нялх биетэй байна. Химийн тариагаа даадаг болуу даа. Яадаг ч байсан бүртгээд авий. Ор гарахаар залгаж химийн тариа хийнэ" гэсэн. Ийм хариу сонсоно гэж бас л бодоогүй байсан. Ингээд л өөр ямар арга чарга байна гээд судалж эхэлсэн юм. Хамгийн түрүүнд яагаад монголд химийн тариа хийлгэвэл бие нь дийлэхгүй гэдгийг судалж эхэлсэн. Бас бусад эмч нар нь ч найдвар тун бага юм байна гэсэн. Химийн эмчтэйгээ эргэж уулзаад учир шалтгаанаа тайлбарлан асуувал "Манайх тариагаа Индонез, Энэтхэг улсаас авдаг, химийн тарианы хордлого өгөх нь их, бас тунгийн хувьд арай бага. Гадагшаа явах эсэх нь та нарын сонголт" гэсэн. Тэгээд л мэддэг, таньдаг эмч нар болон яг энэ өвчнөөр өвчилсөн хүмүүстэй уулзаж туршлагаас нь судалсан юм

Ихэнхи хүмүүс нь Солонгос улс болон Хятад улсад эмчлүүлээд одоо 5-10 жил амьдарч байна гэсэн. Ингээд хамгийн түрүүнд Солонгос улс руу "өвчний түүх" гээд бүхий л мэдээллээ явуулсан. Хариунууд нь нэг нэгээр ирсэн ч "Эмчилгээ хийгдэх боломжтой, химийн тарианд 8 удаа орно" гэсэн юм. Хэдийн тийм боловч үнэ өртөгийн хувьд бидэнд хэтэрхий үнэтэй туссан. Зөвхөн шинжилгээнүүд нь 8 сая вон, тэгээд химийн эмчилгээндээ ороход 8-9 сая вон гарна гэсэн юм. Энэ зөвхөн химийн тарианы л үнэ, бусад эрсдэлийг тооцоололгүйгээр нэг хүн надад "100 сая бол хангалттай гарна_ чамд тэгээд тэгээд тийм мөнгө байгаа юмуу" гэсэн. Тиймээ надад тэр их мөнгө байгаагүй ч надад ээжтэйгээ мөн дүү нарыгаа ээжийн хайрыг мэдрүүлэх хүсэл тэмүүлэл тэр 100 саяас илүүтэйгээр их байсан. Ахиад судалж эхэлсэн. Хөх хотруу зардал 2 дахин бага гардаг, эмчилгээний хувьд ижилхэн гэж нилээн хэдэн химийн эмчилгээнд орсон хүмүүсээс мэдээд шууд л маргааш орой нь Замын-Үүдийн хурдан галт тэрэгний билет аваад явсан.

Хөх хотод очоод эмч нартай эдийн шинжилгээний хариугаа үзүүлтэл "Химийн тариагаа даана, энэнд санаа бүү зов, яаралтай тариандаа химийн эмчилгээнднээ орсоноор бид гарах эрсдэлээс хурдан сэргийлж чадна. Энэ өвчинг ахин үсэрхийлүүлэхгүйгээр барьж тогтоож болно" гэсэн. Цээжинд хуралдсан багширсан тэр зүйл энэ үгийг л хүлээж байсан мэт хүндүүрлэх шиг хэрнээ баяртай инээмсэглэл нүүрэнд минь тодорч итгэл найдвар минь улам их төрсөн. Эхний ээлжинд байсан мөнгөө солиулаад 8000 юаньтай явсан болохоор Эмнэлэгтээ хэвтээд шинжилгээнүүд өгч эхлээд 2 хоноход тэр мөнгө юу юугүй дуусаад хасах тэмдэг рүү орж эхэлсэн. Арагшаа гэр рүүгээ, ах эгч нар руугаа залгаж хэлээд 10000, 10000 юанаар цувруулж явуулсаар арай гэж мөнгө маань эмчилгээндээ хүрээд Монголдоо ирсэн. Монгол мөнгөөр нийтдээ 10.000.000 төгрөг гарсан.

Одоо ээж минь хоёрдахь эмчилгээгээ хийлгэхийн тулд банкнаас би өөрөө Хаан банкнаас 10.000.000 төгрөгний зээл аваад явж байна. Ээж маань химийн эмчилгээнд 6-8 удаа орох шаардлагтай. Ингээд бодохоор эрсдэлийг тооцолгүйгээр 40-60сая төгрөг нэмж хэрэг болж байна. Гэр бүлд минь жоохон 3 дүүд минь ээжийн хайрыг мэдрэх боломж олгож өгнө үү хэмээн та бүхнээсээ чин зүрхний гүнээсээ хүсэж байна. Хэзээ нэгэн цагт та бүхнийхээ ач тусыг ивээл хайрыг чадах чинээгээрээ хариулж, Олимп, дэлхийн аварга болох болноо. 
Таныг хүндэтгэсэн Батбаатарын ХУЛАН
/5018467129 Б.Хулан ХААН БАНК/

Жүдо бөхийн багийн ДАШТ-н МӨНГӨН МEДАЛЬТ
Жюү-Жи-Цү бөхийн ДАШТ-н ХҮРЭЛ МEДАЛЬТ
ОУХМ.Б.Хулангийнхаа СҮҮТЭЙ БУРХАН ИЖИЙД нь тусалцгаая
Амьддаа биe биeнээ хайрлая
Алив сайхан сэтгэлээ Хулангийнхаа гэр бүлд зориулцгаая
Хэрэгтэй үeд нь тусалж зүрхэнд нь оч бадраая
Хорвоогийн шаргал энгэрт сайхан ижийд нь амьдрал бэлэглэe

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

176.179.142.59Зочин   • 9 сарын 17. 23 цаг 37 минут

Mongoldoo oligtoi emneleg barij emch naraa chadvarjuul

66.181.189.124Ch.GanaA   • 9 сарын 15. 19 цаг 43 минут

BI YAMARCH BSAN HANDAV IH BISH CH GESEN UGNUU BI ANHAARALTAI UNSHSAN AAV GESEN UG NEG L GARLAA SALIJ SARINAIGUI BOL TER HUN BAS L ZOVJ BGAA.ETSEGEE HUNDLEH SETGEL BAGATAI YUM BOLOVUU GEJ BODLOO BI BI GEED BH YIM.Aava geh setgel bagatI yumuu gej bodloo tailbar hiinuu

202.70.43.234bat   • 9 сарын 13. 16 цаг 05 минут

avilgachin hulgaich novshnuudaa,nugelee nimgelj ogooch gej burhanaas guij,badarhundaga nuurand alt mongon ayaga orgoj baihaar ene ohind ogooch,malnuudaa

66.181.189.178Зочин   • 9 сарын 13. 7 цаг 18 минут

Xurdan edgeerei xumuusee tuslaarai

122.201.23.130ejii ni edgene.   • 9 сарын 12. 16 цаг 44 минут

zochin

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 18. 18:20Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ9 сар 18. 18:10Сүүн бүтээгдэхүүн таныг үхлээс аварна9 сар 18. 18:00Пхеньянд тоглох дараагийн К-ПОП одод9 сар 18. 17:55Хүүхдийнхээ дэрэн доор САРМИС нуухын 13 ач тус9 сар 18. 17:50Гэрлэн дохио хэзээ солигдохыг мэддэг “Ауди”9 сар 18. 17:45Дэлхийн мисст Монголоо төлөөлөн оролцох Э.Энхриймаагийн фото зургаас9 сар 18. 17:40Цөсний чулуу, элэгний үрэвсэл болон түрүү булчирхайг хушны самраар эмчлэх арга9 сар 18. 17:35Сураггүй болсон С.Эрдэнэчимэг энд явна9 сар 18. 17:35Цахилгаан тамхи уушгинд халтай9 сар 18. 17:30Америкийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна9 сар 18. 17:25“BMW” 139 мянган автомашинаа эргүүлэн татна9 сар 18. 17:20Аваргуудын лигийн хуваарилалтыг сонирхоно уу? Хэн хэнтэй таарав?9 сар 18. 17:15Хүүхдүүд амьтадтай танилцаж, өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө9 сар 18. 17:13Хамгийн эртний шар айргийг олжээ9 сар 18. 17:10Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 17:05Ходоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор9 сар 18. 17:00Турктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна9 сар 18. 16:55Г.Занданшатар: Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгууллаа9 сар 18. 16:51Тарвасыг хэрхэн гэрийн нөхцөлд хадгалах вэ9 сар 18. 16:50Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ9 сар 18. 16:45Даатгалын салбарын анхны IPO амжилттай хаагдлаа9 сар 18. 16:42АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр9 сар 18. 16:40Самраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ9 сар 18. 16:35Мөнгө угаасан хэрэгт HSBC банк буруутгагджээ9 сар 18. 16:30Т.Бархүү: Хятадын зах зээлд киногоо гаргахын тулд бүхий л бололцоогоо ашигласан9 сар 18. 16:25Идлиб хотод цэрэггүй бүс байгуулна9 сар 18. 16:20Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй9 сар 18. 16:15Өмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулна9 сар 18. 16:10Хятадын хувьцаанууд дөрвөн жилд байгаагүйгээр уналаа9 сар 18. 16:05
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.