9-р сарын 12
11 цаг 15 минут

Идээ ундааны соёл /Үргэлжлэл/

Идээ ундааны соёл 6

 Цагаан идээний соёл

 Цагаан идээний эхэлж гарах, ид элбэгжих, багасаж ховордох бүхий л явц нь мал төллөх, саалийн мал тарга тэвээрэг авч сааль сүү орох, ширгэх зэрэгтэй ихээхэн холбогдох бөгөөд хонин болон адуун сааль богино, үхэр, ямаан сааль түүнээс арай урт, харин тэмээн сааль хамгийн урт хугацаанд үргэлжилдэг [Бадамхатан I, 1987, 168] Бүтээх аргын хувьд ч гэсэн бөсгөж болгодог уураг, бүрж бүрэлдүүлдэг тараг, бүлж исгэдэг айраг гурав буй. Хөгнөндөө уяад, хөхүүртээ саагаад, хөрөнгө цэдийгээд, хөхт саалиа гаргадаг. Хувиндаа саа, хөхүүртээ бүл, тогоондоо шүү гэсэн үг энэ гурван идээтэй холбоотой. Цагаан идээний эх дээж нь сүү байдаг бол сүүний эх дээж нь уураг юм. Эхийн уураг сүүний ач тусын тухай:

“Мал төллөсний дараа хэдэн мөчийн дотор уургийг нь амлуулах ёстой. Уургийг нь амсуулах хугацаа уртассанаас төл малын гэдэс дотор үймцэж зайлагдах юм уу амлуулахын хамт ховдоглож хөхөөд өвчин тусч болно. Эхийн уураг гэдэг төл малд юугаар ч орлуулж болшгүй шим тэжээл, тэр чигээрээ “амьд гал” юм. Өвлийн хүйтэн ид тачигнаж байхад гарсан нойтон хурга чих нь дэржийтэл хөлдөөд, үс нь зайрмагтан цантаж байхад гал уургийг нь хэд балгуулангуут үснийх нь цан арилаад бие нь тавиран хэсэг унтдаг. Дараа нь дахин сэрж, гал уургаа хөхөөд, хоёр дахиа унтсан байхад тэр төл цаашаа огт алзахгүй. Тэсвэр хатуужлаараа ч шалгарсан мал болдог” хэмээн хашир малчид ярьдаг билээ. Чингэхлээр манай малчид эх малын уургийг “гал уураг”, “амьд гал” гэхчлэн нэрлэж байна.

Идээ ундааны соёл 7

 Цагаан идээний соёл

Эхийн уураг хэдүй өл шимтэй боловч дангаар удаан, ихээр хөхүүлбэл төл малд сайнгүй учир цэвэр ариун хөнөг саванд сааж аваад, бөсгөж [бэсгэж] болгон, хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй амтархан иддэг. Чингэхдээ хавар цагт үхрийн уургийг голчлон ийн үйлтгэмүй. Уургийг зогсоогоор идэхийг цээрлэдэг нь мал зогсоогоор төрөхийн ёр гэнэ. Уураг гэгч ямар эрхэм хүндэтгэлт идээн болох нь төв халхчуудын бөө мөргөлд сарлагийн уургаар урлан хийсэн бухын дүр дүрсийг онгодын тахилд оруулдаг байснаас илэрхий (Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг “Шар ширэнгэ”, “Бүгсийн гол” гэдэг газар 2010 оны 8-р сарын 10-11-нд болсон удган модны тахилгын үеэр Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумаас гаралтай, халх удган Д. Буянхишигээс бичиж авав). Мал төллөснөөс хойш эхний нэг, хоёр хоногийн доторхи уургийг ангир уураг, гурваас таван өдрийн доторхи уургийг хэлгий уураг гэж нэрлэнэ. Харин уургийн дараах сүүг шинэ сүү буюу түүхий сүү гэнэ. Уураг нь дотроо бөсгөмөл уураг, агшаамал уураг, нурмалсан уураг, хэлгийлсэн уураг, чангаамалт уураг, уургийн ээзгий, уургийн ааруул, уургийн бяслаг, уургийн эгшээмэл, уургийн ээдмэг, уургийн жигнэмэг [Гонгоржав 2001, 442-443] гэсэн олон зүйл идээ болдог. Ингээд та бүхэн гүйцээн нэрлэнэ үү!

С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ20 минут 22 секундын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ2 цаг 5 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая2 цаг 58 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.